| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00352/И |
| Дугаар | 00371 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00371
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Хаанбанкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг 6б-2-7 тоотод оршин суух Боржигон овогт Галсансамбуугийн Үүрийнтуяа /РД:ГМ74010401/, Жаран овогт Хасын Өнөрсайхан /РД:ГЮ72092075/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, улсын тэмдэгтийн хураамж нийт 11798355.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00352/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хаан банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Үүрийнтуяа, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Өнөрсайхан нар нь Хаан банкны Булган салбараас ЗГ-14/1614 тоот зээлийн гэрээг байгуулан 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 15000000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй,36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгээр цалингийн зээл авч өрхийн хэрэглээндээ зориулахаар авсан. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээлээ төлөхгүй байх тул зээлдэгч Б.Нямдаваа, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Төмөрчөдөр нараас зээлээ буцаан шаардах нөхцөл үүсээд байна. Иймд үндсэн зээл 10790384.23 төгрөг, зээлийн хүү 983373.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24597.87 төгрөг, нийт 11798355.64 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Г.Үүрийнтуяа Х.Өнөрсайхан нар нь харилцан тохиролцож, хариуцагч Г.Үүрийнтуяа Х.Өнөрсайхан нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11798355.64 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 600000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 600000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 600000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 600000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 9398355.64 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Г.Үүрийнтуяа Х.Өнөрсайхан нартхолбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11798355.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож хариуцагч Г.Үүрийнтуяа Х.Өнөрсайхан нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11798355.64төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 600000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 600000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 600000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 600000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 9398355.64 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг 6б-2-7 тоотод оршин суух Боржигон овогт Галсансамбуугийн Үүрийнтуяа /РД:ГМ74010401/, Жаран овогт Хасын Өнөрсайхан /РД:ГЮ72092075/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, улсын тэмдэгтийн хураамж нийт 11798355.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, Г.Үүрийнтуяа Х.Өнөрсайхан нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11798355.64 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 600000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 600000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 600000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 600000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 9398355.64 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207280 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Үүрийнтуяа Х.Өнөрсайхан нараас 101862 төгрөг, Төрийн сангаас 105418 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ