| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/1135/э |
| Дугаар | 1152 |
| Огноо | 2019-07-23 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 1152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Г.Цэрэнжамц
өсвөр насны шүүгдэгч Э.Д, П.Н, тэдний хууль ёсны төлөөлөгч Б.Э,Ч.Ц, тэдгээрийн өмгөөлөгч: Б.Галхүү
шүүгдэгч: Э.Т
түүний өмгөөлөгч: Ш.Ганхуяг
өсвөр насны шүүгдэгч: Э.Д, П.Н, шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Т овогт Э Д, Б овогт П Н нарт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт Э Т тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906021051098 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Э Д, 20 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, дугаар дунд сургуулийн дүгээр ангид сурдаг, ам бүл 6, эх, эцэг, 2 ах, дүү нарын хамт тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
2.Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт П Н, 20 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг эх, өвөө, эгч, дүү нарын хамт тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
3.Шүүгдэгч: Монгол улсын иргэн: Г овогт Э Т, 20 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажил, сургуульгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Э.Д, П.Н нар нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дүгээр байрны орцонд Э.Т зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Э.Т нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гадна талбайд насанд хүрээгүй Б.Х зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Өсвөр насны шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгч П.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч,хохирогч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар 20-ны өдөр нутаг дэвсгэрт байрлах дугаар сургууль дээр байхад Н, Х сургуулийх нь хүүхдүүд дээрэлхээд байгаа гэж хэлсэн байсан. Тэгээд би Н, М нарын хамт Х байр руу очсон. Тэгээд Х уулзаад бид хэд зодоон хийх гэж ирээгүй шууд ярилцаад учрыг олъё гэж хэлсэн. Бид нарыг дээрэлхээд байсан хүүхдүүд байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид нар сагсны шийдэн дээр тоглож байсан чинь Х ангийн хүүхэд бид нар дээр ирээд Х зодуулаад байна гэж хэлсэн. Тэгтэл түрүүлж гүйгээд М бид хоёр араас нь гүйсэн. Х байр луу Н гүйгээд орсон. Би араас нь ортол нүд хавдчихсан зодуулсан байдалтай байж байсан. Тэгээд би ороход Т гэх хүүхэд Н зодолдоод нүүрээ хамгаалаад гараараа дараад доошоо тонгойсон байсан. Би очоод зүүн талын гарын шуу орчим нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд тонгойсон байхад нь нуруу руу нь 2 удаа гараараа цохисон. М ирээд салгаад бид нар гарсан. Сагсны шийдэн дээр байж байгаад явах гэж байхад Т ах нь ирээд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирсэн. Т аав нь ирээд хэн зодсон бэ гээд намайг цохиж өшиглөсөн гэжээ. /хх-ийн 27/
Өсвөр насны шүүгдэгч П.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сагсны шийд дээр тоглож байхад Х найз Э, Х зодуулаад байна дуудаж байна гэж хэлсэн. Тэгээд гүйгээд очиход байрны гадна орцны үүдэнд Т гэх хүүхэд Х шатан дээр хэвтүүлээд дээрээ нь өшиглөж байсан. Тэгээд би гүйж ирэхэд Т орц руу яваад орсон. Араас нь Х хамт орсон. Х ороод Т нүүрэн тус газар 1 удаа цохисон. Т тонгойхоор нь би нүүрэн тус газарт нь 5-6 удаа өшиглөсөн. Нүүрээ гараараа хамгаалсан байсан. Т нуруу руу гараараа 2 удаа цохисон. Тэгээд байж байхад Д орж ирээд Т нүүрээ гараараа хамгаалсан байхад нь нүүр рүү нь 2 удаа өшиглөж гар нуруу орчим нь 2 удаа гараараа цохисон. Энэ үед М орж ирээд бид нарыг аваад гарсан. Х өмөөрөөд Т цохисон. Хэн хэн яаж цохисныг би хараагүй гэжээ. /хх-ийн 57/
Шүүгдэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гадна эм авчихаад байр руу орох гэж байхад байрны гадна танил дүү Б, Т хоёр Х хамт зогсож байсан. Юу хийж байгаа юм бэ гэхэд Х найзуудтайгаа нийлж зодох гээд байна гэхээр нь больцгоо гэж хэлээд Б, Т нарыг гэр лүү нь ор гээд явуулсан. Тэгтэл Х над руу хүнд гай болоод гээд уурлаад байсан. Би орц руугаа орох гээд үүдний шатан дээр явж байтал Х араас дуудаад хэзээ ийм том болчихсон юм бэ гээд буугаад ир гэсэн. Би шатнаас буугаад очиход Х урдаас нүүрэн тус газар мөргөж, гараараа 1 удаа цохисон. Би зөрүүлээд Х 1 удаа цохиод үүрч унагаасан. Яг хаана цохисныг нь мэдэхгүй байна. Тэгээд би салаад орц руугаа орсон. Х араас найзуудтайгаа хамт наадах чинь ганцаараа байгаа нийлээд зодъё гэж хэлээд Х миний нүүрэн тус газар 1 удаа цохиж өшиглөсөн. Дараа нь Н цамцнаас тонгойлгож дараад миний толгой, нүүр рүү нилээд олон удаа цохиж өшиглөсөн. Би нүүрээ гараараа хаасан байхад гар руу бас өшиглөөд байсан. Гэтэл хажуу талаас дахин Д гэх найз нь ирээд бас толгой руу цохиж, нүүр рүү өшиглөөд байсан. Би нүүрээ гараараа хааж тонгойсон байсан. Намайг мөргөж цохихоор нь би эргүүлээд цохисон. Яг хаана нь цохисныг мэдэхгүй байна. Х, Н, Д 3 намайг нийлж зодсон гэжээ. /хх-ийн 62/
Эд мөрийн баримтаар тооцх тухай мөрдөгчийн тогтоолд: нэг ширхэг СД-г эд мөрийн баримтаар тооцов /хх-н 10/
Хяналтын камерийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 11/
Хохирогч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ /хх-н 14-19/
Насанд хүрээгүй хохирогч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хичээлээ тараад гэр лүүгээ харих гээд Б хамт явж байтал араас 20 орчим насны хүүхдүүд Х гээд дуудаад байсан. Би бүр дуудаад байхаар нь очсон. Гэтэл манай байрны А, Т гэж хүүхдүүд байсан. А гэж хүүхэд та нар томрохгүй шүү зүгээр байгаарай гээд байсан. Тэгээд би шийдэн дээр очоод тоглож байтал хэсэг хүүхдүүд ирсэн. Тэгээд бид нар маргаад байж байтал Т ирээд зүгээр байгаарай эртхэн харь ална шүү гээд байсан. Т шатнаас буугаад ирэхээр нь би цохих гэж байгаа юм байх гэж бодоод өмнөөс нь цохичихсон юм. Тэгээд бид хоёр зодолдож байхад Д ирээд Т цохисон гэжээ. /хх-н 20-23/
Ч.Ц өсвөр насны яллагдагч П.Н хууль ёсны төлөөлөгчөөр томилсон мөрдөгчийн тогтоол /хх-н 24/
Б.Э өсвөр насны яллагдагч Э.Д хууль ёсны төлөөлөгчөөр томилсон мөрдөгчийн тогтоол /хх-н 27/
Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 28/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 3699 тоот шинжилгээ:
1.Э.Т биед баруун сарвууны 3 дугаар шивнүүрийн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, хүзүү, баруун сарвуунд цус хуралт, хамар, уруул, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-н 29/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 30-33/
Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 34/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 4078 тоот шинжилгээ:
1.Б.Х биед зүүн нүдний зовхины цус хуралт, алимны доргилт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 34/
Насанд хүрээгүй гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр би хичээлээ тараад явж байхад Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны орчим дугаар сургуулийн Н бусад 7-8 хүүхэд манай сургуулийн Х гэх хүүхдүүд намайг дуудаад байсан. Тэгээд тоо тэнцүүлээд зодолдий гээд байсан. Тухайн өдрийн өмнөх өдөр Х манай байрны хүүхдүүдтэй маргасан байсан. Тэгээд түүнээсээ болоод надтай маргаад байсан. Тэгтэл Т хажуунаас ирээд яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм гэсэн. Би шалгалттай байсан болохоор яваад өгсөн. Орой нь би Т ахыг хүнд зодуулсан байхыг харсан гэжээ. /хх-н 65/
Насанд хүрээгүй гэрч Ш.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байрны гадаа сагс тоглоод байж байхад Х Т гэдэг хүүхэд зодож байсан. Тэгээд Н, Д хоёр гүйж очихоор нь би тэдний араас орц руу орсон. Намайг ороход Т лифтний өмнө нүүрээ хамгаалаад сууж байсан. Н, Д хоёр Т зодож байсан гэжээ. /хх-н 67/
Насанд хүрээгүй гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 8 дугаар хорооны байрны гадна сагс тоглож байхад Х С гэх хүүхэдтэй маргалдсан. Тухайн үед Х хамар зүүн нүдний дор зулгарсан байсан. Өмнөх өдөр нь Х М гэдэг хүүхэдтэй маргалдсан гэж байсан гэжээ. /хх-н 70/
Шинжээч эмч Ж.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Б.Х биед учирсан зүүн нүдний зовхины цус хуралт, алимны доргилт гэмтэл нь нэг гэмтэл буюу зүүн нүдэнд гадны хүчин зүйл үйлчилсэнээс цус хуралт үүсч дотогшоо нүдэнд алимны доргилт өгсөн. Уг гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Х биед үзлэг хийхэд зулгаралт гэмтэл байгаагүй. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. / хх-н 122/
Э.Т эмчилгээний зардлын талаарх баримтууд / хх-н 96-105/
Э.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 90/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 92/, нас тоолсон тэмдэглэл /хх-н 91/,
П.Н төрсөний гэрчилгээний хуулбар /хх-н 84/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 85/, нас тоолсон тэмдэглэл /хх-н 83/, шийтгэх тогтоолын хуулбар /86-89/,
Э.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 93/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 95/, нас тоолсон тэмдэглэл /хх-н 94/,
Э.Д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 49-50/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 52-53/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-н 124-125/, яллагдагчийн мэдүүлэг /хх-н 126/,
Э.Д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 76-77/
П.Н Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 54-556/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 57-58/
П.Н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 74-75/,
Э.Т Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 59-60/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 62-56/,
Э.Т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 78-79/,
Б.Х холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тухай прокурорын тогтоол /хх-н 116-117/ зэрэг болно.
Э.Д, П.Н нар нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Шинэ-Амгалан хотхоны дүгээр байрны орцонд Э.Т зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Х араас найзуудтайгаа хамт наадах чинь ганцаараа байгаа нийлээд зодъё гэж хэлээд Х миний нүүрэн тус газар 1 удаа цохиж өшиглөсөн. Дараа нь Н цамцнаас тонгойлгож дараад миний толгой, нүүр рүү нилээд олон удаа цохиж өшиглөсөн. Би нүүрээ гараараа хаасан байхад гар руу бас өшиглөөд байсан. Гэтэл хажуу талаас дахин Д гэх найз нь ирээд бас толгой руу цохиж, нүүр рүү өшиглөөд байсан. Би нүүрээ гараараа хааж тонгойсон байсан. Намайг мөргөж цохихоор нь би эргүүлээд цохисон. Яг хаана нь цохисныг мэдэхгүй байна. Х, Н, Д 3 намайг нийлж зодсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 62/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 3699 тоот шинжилгээгээр: Э.Т биед баруун сарвууны 3 дугаар шивнүүрийн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, хүзүү, баруун сарвуунд цус хуралт, хамар, уруул, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ.
Насанд хүрээгүй гэрч Ш.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байрны гадаа сагс тоглоод байж байхад Х Т гэдэг хүүхэд зодож байсан. Тэгээд Н, Д хоёр гүйж очихоор нь би тэдний араас орц руу орсон. Намайг ороход Т лифтний өмнө нүүрээ хамгаалаад сууж байсан. Н, Д хоёр Т зодож байсан гэжээ. /хх-н 67/
Өсвөр насны шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Х ангийн хүүхэд бид нар дээр ирээд Х зодуулаад байна гэж хэлсэн. Тэгтэл Н түрүүлж гүйгээд М бид хоёр араас нь гүйсэн. Х байр луу Н гүйгээд орсон. Би араас нь ортол Х нүд хавдчихсан зодуулсан байдалтай байж байсан. Тэгээд би ороход Т гэх хүүхэд Н зодолдоод нүүрээ хамгаалаад гараараа дараад доошоо тонгойсон байсан. Би очоод зүүн талын гарын шуу орчим нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд тонгойсон байхад нь нуруу руу нь 2 удаа гараараа цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/,
Өсвөр насны шүүгдэгч П.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... байрны гадна орцны үүдэнд Т гэх хүүхэд Х шатан дээр хэвтүүлээд дээрээ нь өшиглөж байсан. Тэгээд би гүйж ирэхэд Т орц руу яваад орсон. Араас нь Х хамт орсон. Х ороод Т нүүрэн тус газар 1 удаа цохисон. Т тонгойхоор нь би нүүрэн тус газарт нь 5-6 удаа өшиглөсөн. Нүүрээ гараараа хамгаалсан байсан. Т нуруу руу гараараа 2 удаа цохисон. Тэгээд байж байхад Д орж ирээд Т нүүрээ гараараа хамгаалсан байхад нь нүүр рүү нь 2 удаа өшиглөж гар нуруу орчим нь 2 удаа гараараа цохисон гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Э.Т нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Шинэ-Амгалан хотхоны гадна талбайд насанд хүрээгүй Б.Х зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... бид нар маргаад байж байтал Т ирээд зүгээр байгаарай эртхэн харь ална шүү гээд байсан. Т шатнаас буугаад ирэхээр нь би цохих гэж байгаа юм байх гэж бодоод өмнөөс нь цохичихсон юм. Тэгээд бид хоёр зодолдож байхад Д ирээд Т цохисон гэсэн мэдүүлэг. /хх-н 20-23/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 4078 тоот шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр: Б.Х биед зүүн нүдний зовхины цус хуралт, алимны доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.
Шүүгдэгч Э.Т өгсөн... Х урдаас нүүрэн тус газар мөргөж, гараараа 1 удаа цохисон. Би зөрүүлээд Х 1 удаа цохиод үүрч унагаасан гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Э.Д, П.Н нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Э.Т холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Э.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Э.Д, П.Н, Э.Т нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2 дахь хэсгүүдэд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт Э Д, Б овогт П Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,
Г овогт Э Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Э.Д, П.Н нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар Э.Д, П.Н нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгуллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Д, П.Н нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан Э., П.Н нарт оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
7. Э.Д, П.Н, Э.Т нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Д, П.Н,Э.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Д, П.Н, Э.Т нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
10. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Д, П.Н, Э.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН