Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 01145

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 9дүгээр хороо, Чингэлтэйн 17-153 тоотод оршин суух Гэрэлбаатар овогтой Алтанцэцэгийн  /УК-90121706/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзал 4-5 тоотод оршин суух Цэрэнханд овогтой Энхтүвшинд /ЗФ-89082411/ хариуцагдах хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангай, хариуцагч Ц.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Гэрэлбаатарын Алтанцэцэг би ...2010 оноос  Цэрэнхандын Энхтүвшинтэй  танилцаж 2011 оноос  үерхэж эхэлсэн.. Бид 2 үерхэж байгаад албан ёсоор 2014 онд бэр гуйж хамт амьдрах болсон.2014 оны 08 дугаар сарын 23-нд бид хоёрын дундаас Энхтүвшингийн Нандинтүшиг охин маань төрсөн .Төмөр Замын шугамаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баруунхараа өртөөнд тушаал ахин Дохиолол холбооны 1 дүгээр ангийн Эрдэнэт шугамын хэсгийн инженерийн орон  тоонд ажилд орж Эрдэнэт хот руу шилжин очсон. Тэнд Төмөр Замын албан тушаалын 2 өрөө байранд амьдарч эхэлсэн.Гэвч Эрдэнэтэд очиж хамт амьдарснаас хойш Ц.Энхтүвшин гэнэт ааш нь өөрчлөгдөж уурлаж бухимдан охин бид 2-ыг гадуурхан сэтгэл санааны олон удаагийн дайралт хийж дарамтлан хөөсөн.Ингээд би тэнд байх ямарч аргагүй нөхцөлд хүрч охиноо авч явахаар болж өөрийн төрсөн ах болох Амарбаясгаланг дуудан хувцас өөрийн гэсэн эд зүйлээ авч хүргүүлэн ирсэн.Г.Алтанцэцэг миний бие хотод ирж аав ээжтэйгээ амьдарч байгаа бөгөөд Ц.Энхтүвшин бид 2 цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул Энхтүвшингийн Нандинтүшигт хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж тогтоолгон олгуулж өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Идэрхангай шүүх хуралдаанд тайлбарлахдаа:                Нэхэмжлэлийг дэмжинэ Залуу хүмүүс эвлэрвэл зүгээр гэжээ.

      Хариуцагч Ц.Энхтүвшин  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа.Би Алтанцэцэгт 2 талдаа байж байхаар нэг гэртээ орж амьдаря гэж хэлсэн.Надад хариугаа хэлээгүй байгаа  гэжээ.

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:    

Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага гаргасан, хариуцагч Ц.Энхтүвшин нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн.

Зохигчид 2014 оноос хамт амьдарч 2014-08-23-нд охин Нандинтүшигийг төрүүлсэн ба хүүхэд эцэг Энхтүвшингээр овоглодог, зохигчид таарамжгүй байдлаас шалтгаалан тусдаа амьдарч байгаа болох зохигчдын тайлбар, бусад нотлох баримтаар нотлогдсон байна.

2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Э.Нандинтүшиг нь эхийн асрамжинд байгаа ба хариуцагч тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн байх тул Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг Ц.Энхтүвшингээс тэтгэлэг тогтоон тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

Хариуцагч энэ талаар маргаагүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1.Нэхэмжлэгч Г.Алтанцэцэгийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хариуцагч Ц.Энхтүвшин хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан 2014 оны 08 сарын 23-ны өдөр төрсөн охин Э.Нандинтүшигийг 11 нас хүртэл нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар,16 нас хүртэл/ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Энхтүвшингээс тэтгэлэг тогтоож тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдснийг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн106 дүгээр зүйлийн 106.6-д зааснаар хариуцагчаас 26,092 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

 

4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгэсүгэй.

 

5.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                                 Д.АРИУНЦЭЦЭГ