| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/1133/э |
| Дугаар | 1153 |
| Огноо | 2019-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 1153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь,
улсын яллагч: Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов,
шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906031971521 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Д Б, 19 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Активлинк ХХК-д техникч ажилтай, ам бүл 1, тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Д.Б нь 2019 оны 5 дугаар сарын 11-ний шөнө Баянзүрх дүүргийн дүгээр хороо гудамжны тоотод Д.М маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: М мэдүүлэг худлаа байсан. Өөр зүйлийг үгүйсгэхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 19.00 цаг өнгөрч байхад өөрийнхөө эгч дүү нар луу залгаад хамт караоке орж сууя гэж утсаар хэлсэн. Тэгээд гэр бүлээрээ Сансарт нэг караокед орсон. Тэндээ байж байгаад 23.00 цаг өнгөрөөгөөд гарсан. Караокед сууж байгаад 2 шил архи хувааж ууцгаасан. Тэгээд бид нар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран Уулын өвөр тоот руу явсан. Гэртээ очих замдаа машин дотор дүү Э маргалдсан. Тэгээд гэртээ ирээд хашаан дотор дахин маргасан чинь эгч М намайг бариад авсан. Тэгсэн чинь Э намайг цохичихоод зугтаачихсан. Гэтэл эгч М цагдаад дуудлага өгчихсөн. Тухайн үед миний согтолт гайгүй байсан. Манай дүү Э намайг цохичихоод л зугтаачихсан. Манай эгч М нь сэтгэцийн өөрчлөлттэй эмнэлгийн хяналтанд байдаг юм. Тэгээд л худлаа сүр болгоод цагдаа дуудсан байсан. Би гэртээ ганцаараа амьдардаг юм гэжээ. /хх-ийн 23/
Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн төрсөн охин М гэртээ байж байтал миний үеэл дүү Ц манай охин М руу залгаад гараад ир бөөндөө караоке орий гэсэн. Тэгээд манай охин явчихаад эргэж ирээд таныг аваад ир гэж байна гээд намайг Ц машинтай ирж авсан. Бид нар караоке орох гээд явж байхад Ц миний төрсөн дүү Б, миний хүргэн Э нар луу яриад дуудсан. Бид нарыг караокед байж байхад Б, Э хоёр ирсэн. Бид нар караокед цаг гаран дуулаад 2 шил архи авч уусан. Караокэнээс гарах болоод манай охин М тооцоо хийхээр нь би одоо хаашаа явах юм битгий мөнгө үрээд бай Ц төлөхгүй байсан юм уу гэж хэлсэн чинь манай охин М- уурлаад гараад явчихсан. Тэрнээс гараад би Ц машинд суугаад, манай охин нөхөртэйгээ такси бариад явсан. Намайг машинд ороод суутал Б араас орж ирээд А та хоёр намайг дандаа хянаж байх юм гэж хэлээд миний шанаа руу гараараа цохисон. Бид хоёр маргалдаад сууж байтал тэрээр миний үснээс зулгаагаад доош нь дарсан. Энэ явдал нилээн удаан үргэлжилсэн чинь Ц уурлаад бид хоёрыг машинаасаа буулгасан. Ц нөхөр Д намайг гэрт хүргэсэн. Б машинаас буусан газар дээрээ үлдсэн бөгөөд хүний машины салхины шил хагалаад, янз бүрийн зан авир гаргасан байсан. Намайг гэртээ байж байхад Б миний араас хутга бариад хүрээд ирсэн. Тэгээд манай охин М, хүргэн Э нар руу дайраад та нар намайг хамгаалсангүй би хүнд зодуулчихлаа гээд байсан. Манай хүргэн та юу яриад байгаа юм гэж хэлтэл Б хутгатай гараараа манай хүргэнийг цохисон. Тэгэхээр нь би гүйж очоод тэр хоёрыг салгаад Б гэрээсээ гаргасан. Би гадаа гараад аргалж байгаад хутгыг нь аваад цагдаа дуудсан. Хутгыг нь тавиулах гээд барьсан байж байхад Б намайг хэд хэдэн удаа цохиж зодсон. Ер нь манай дүү намайг хэд хэдэн удаа зодож байсан. Олон удаа ял шийтгүүлсэн хүн байгаа юм. Би өмнө нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй гэжээ. /хх-н 10-15/
Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 10-ний өдөр манай нөхөр Э нагац ах Б, нар манай хамаатны эгч болох Ц гэрт архи уусан байсан. Тэгээд манай нөхөр гэртээ ирээд маргааш бүгдээрээ караоке орий гэж байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 5 дугаар сарын 11-ны өдөр бид нар караоке орсон. Бид нар караокед ороод 2 цаг орчим дуулж суусан. 23.30 цагт уг газраас гарсан. Караокед байж байхдаа 2 шил архи уусан. Караокенээс гарах болоод тооцоо хийтэл манай ээж намайг мөнгө төллөө гэж уурлахаар нь би идэж уусан зүйлээ өөрөө төлөхгүй яахийн гэж хэлэхэд ээж Ц намайг ажиллуулчихаад цалин өгдөггүй байсан гээд бид хоёр жоохон маргалдаад ээж гараад явчихсан. Би дотроос нөхөртэйгээ хамт гарч иртэл ээж Б ах хоёр маргалдаад байж байсан. Би ээж, Б ах хоёрыг олон нийтийн газар маргаад гэж хэлчихээд нөхөртэйгээ хамт такси бариад явчихсан. Намайг гэртээ байж байсан чинь ээж үс нь сэгсийчихсэн, хацар нь хавдчихсан орж ирээд Б зодчихлоо гэсэн. Тэгж байтал Б ах хутга барьчихсан ороод ирсэн. Тэгээд манай нөхөрлүү хутгатай гараараа нэг удаа цохисон. Би яаж байгаа юм бэ гэхэд та нар намайг хамгаалсангүй би хүнд зодуулчихлаа гээд дайраад байсан. Тэр үед ээж Баагий ахын урдуур ороод хүүхэд айгаад байна алах гэж байгаа юм бол намайг алчих гэж хэлээд гарнаас нь бариад автал хутга барьсан гараараа хүзүү рүү нь нэг удаа цохисон. Б ах бид нарыг хаяж явлаа хүнд зодуулхад өмөөрсөнгүй гэж л уурлаж зодсон гэжээ. /хх-н 27-29/
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 22-23 цагийн орчимд манай ах Б М хүргэн намайг хүнтэй муудалцуулаад хүнээр зодуулчихлаа гэж хэлээд гэрт орж ирсэн. Тэгээд манайхаас гараад хойшоо явж эгч М гэрт орсон. Б өөрийнхөө эгч, болон түүний охин, хүргэн нартай маргалдаад муудалцаад байхаар нь би гэрээсээ гараад очсон. Намайг очиход М намайг алаал өг гээд Б ахтай зууралдчихсан зогсож байсан. Намайг салгах гэхэд салахгүй болохоор нь би гэрлүүгээ орсон. Намайг гэртээ байж байхад Б дуудаад байхаар нь гартал түүнийг М, М, М нар гэр налуулаад барьчихсан Э зодуулж байсан. Би Э дээр очоод чи эр хүн шиг үзчихээч олон хүн оролцуулж байхаар гэж хэлсэн чинь М ирээд намайг хэл амаар доромжлоод байсан. Удалгүй цагдаа ирсэн гэжээ. /хх-н 30-31/
Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр миний эхнэр М ах дүү нар нь бөөнөөрөө уулзаад караоке орсон. Тэнд ороод нэг шил архи хувааж уусан. Тэнд 3 цаг орчим сууж байгаад эхнэр бид хоёр тэндээс такси бариад гэртээ очих гээд хадам ээжинд очоод хүүхдүүдээ авах болсон. Гэтэл хадам ээж ардаас ороод ирсэн. Б ах мөн хамт орж ирээд хадам ээжид уурласан уурандаа намайг 2 удаа алгадсан. Би өмнөөс нь 2 удаа шанаадсан чинь хадам ээж бид хоёрыг салгах гээд гэрээс хөөж гаргасан. Би гадаа гараад зугтаагаад явчихсан. Маргааш нь сонсоход хадам ээжийг Б зодсон гэж дуулсан. Б намайг хоёр удаа л шанаадсан би өмнөөс нь мөн шанаадсан гэжээ. /хх-н 33-35/
Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 16/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 5995 тоот шинжилгээ:
1.Д.М биед зулайн зөөлөн эдийн няцрал, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бугалга, тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 18/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 19-20/
Д.М эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-н 53-60/
Д.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 38/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-н 39-50/
Д.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 68-69/
Д.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 61/, прокурорын тогтоол /хх-н 62-63/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 64-67/ зэрэг болно.
Д.Б нь 2019 оны 5 дугаар сарын 11-ний шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жн өвөр дүгээр гудамжны тоотод Д.М маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Намайг машинд ороод суутал Б араас орж ирээд А та хоёр намайг дандаа хянаж байх юм гэж хэлээд миний шанаа руу гараараа цохисон. Бид хоёр маргалдаад сууж байтал тэрээр миний үснээс зулгаагаад доош нь дарсан. Энэ явдал нилээн удаан үргэлжилсэн чинь Ц уурлаад бид хоёрыг машинаасаа буулгасан. Ц нөхөр Д намайг гэрт хүргэсэн. Б машинаас буусан газар дээрээ үлдсэн бөгөөд хүний машины салхины шил хагалаад, янз бүрийн зан авир гаргасан байсан. Намайг гэртээ байж байхад Б миний араас хутга бариад хүрээд ирсэн. Тэгээд манай охин М, хүргэн Э нар руу дайраад та нар намайг хамгаалсангүй би хүнд зодуулчихлаа гээд байсан. Манай хүргэн та юу яриад байгаа юм гэж хэлтэл Б хутгатай гараараа манай хүргэнийг цохисон. Тэгэхээр нь би гүйж очоод тэр хоёрыг салгаад Б гэрээсээ гаргасан. Би гадаа гараад аргалж байгаад хутгыг нь аваад цагдаа дуудсан. Хутгыг нь тавиулах гээд барьсан байж байхад Б намайг хэд хэдэн удаа цохиж зодсон. Ер нь манай дүү намайг хэд хэдэн удаа зодож байсан гэсэн мэдүүлэг /хх-н 10-15/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 5995 тоот шинжилгээгээр Д.М биед зулайн зөөлөн эдийн няцрал, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бугалга, тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.
Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Гэтэл хадам ээж ардаас ороод ирсэн. Б ах мөн хамт орж ирээд хадам ээжид уурласан уурандаа намайг 2 удаа алгадсан. Би өмнөөс нь 2 удаа шанаадсан чинь хадам ээж бид хоёрыг салгах гээд гэрээс хөөж гаргасан. Би гадаа гараад зугтаагаад явчихсан. Маргааш нь сонсоход хадам ээжийг Б зодсон гэж дуулсан. Б намайг хоёр удаа л шанаадсан би өмнөөс нь мөн шанаадсан гэсэн мэдүүлэг /хх-н 33-35/
Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Намайг гэртээ байж байсан чинь ээж үс нь сэгсийчихсэн, хацар нь хавдчихсан орж ирээд Б зодчихлоо гэсэн. Тэгж байтал Б ах хутга барьчихсан ороод ирсэн. Тэгээд манай нөхөрлүү хутгатай гараараа нэг удаа цохисон. Би яаж байгаа юм бэ гэхэд та нар намайг хамгаалсангүй би хүнд зодуулчихлаа гээд дайраад байсан. Тэр үед ээж Баагий ахын урдуур ороод хүүхэд айгаад байна алах гэж байгаа юм бол намайг алчих гэж хэлээд гарнаас нь бариад автал хутга барьсан гараараа хүзүү рүү нь нэг удаа цохисон. Баагий ах бид нарыг хаяж явлаа хүнд зодуулхад өмөөрсөнгүй гэж л уурлаж зодсон гэсэн мэдүүлэг /хх-н 27-29/
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... гэртээ ирээд хашаан дотор дахин маргасан чинь эгч М намайг бариад авсан. Тэгсэн чинь Э намайг цохичихоод зугтаачихсан. Гэтэл эгч М цагдаад дуудлага өгчихсөн. Тухайн үед миний согтолт гайгүй байсан. Манай дүү Э намайг цохичихоод л зугтаачихсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Д.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Д.М нь эмчилгээний зардалд 368.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгчээс гаргуулж төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Д Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 200.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Б 368.000 төгрөгийг гаргуулж Д.М олгосугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН