Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1159

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

          Шүүгдэгч А.А, 

          Шүүгдэгч Э.У,

          Шүүгдэгч  нарын өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:           

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт А.А, Э.У нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 08889 0253 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгч  нарын биеийн байцаалт :

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 20 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Ч дүүргийн  дугаар хороо,  тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо,  хотхоны  дугаар байрны  тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  У овогтой А А.  

 

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 20 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5,  тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 529 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, регистрийн дугаар , Б овогтой Э У. 

Холбогдсон хэргийн талаар:

А.А, Э.У нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Б самсунг ж3 маркын гар утсыг хуурч залилан мэхлэн авч 174.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.У мэдүүлэхдээ: Би анх удаа өсвөр насандаа ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Би ийм зүйл болно гэж бодоогүй. Дахиж ийм зүйл хийхгүй. Цаашид сурч боловсорч зөв хүн болно. Одоо Солонгос хоолны газар зөөгч хийж байгаа. Цаашид Япон улсад очиж ажиллаж, сурна гэж бодож байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: Би ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Цаашид дахин ийм хэрэг үйлдэхгүй. Цаашид хуучин сургуульдаа орно гэж бодож байгаа. Одоо хоолны газар зөөгч хийж байгаа. Сард 600.000 төгрөгийн цалин авдаг гэв.

А.А, Э.У нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Б самсунг ж 3 маркын гар утсыг хуурч залилан мэхлэн авч 174.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Б өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчим өөрийн 33-01 УНН улсын дугаартай хонда фит загварын автомашинаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Ардын эрх”-ийн гаднаас 2 эмэгтэй хүн гар өргөхөөр нь авсан. Тэгээд тэр 2 эмэгтэй суугаад “Амгалан орно” гэж хэлсэн. Ингээд явах замдаа 100 айл орчимд нэг эмэгтэй нь “ахаа утсаа өгч байгаач хүн рүү ярихад өгье” гэж хэлээд миний самсунг ж3 загварын гар утсыг авсан. Миний гар утсаар Амгалан хүртэл ярьж явсан. Амгалан дээр ирээд нэг айлын гадаа ирээд “энэ айлаас куртик аваадая” гээд миний гар утсыг аваад буусан. Тэгээд тэр чигтээ алга болсон. Цг явсан охин нь “бие засаад ирье” гээд алга болсон.” /хх-14/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Р өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын орой хэдэн цагийн үед сайн мэдэхгүй байна. Харанхуй болж байхад А.А над руу яриад “Баянзүрх дүүргийн Ботаникийн эцэс дээр уулзах уу” гэхээр нь би ойрхон явж байсан болохоор “тэгье” гээд 20 орчим минутын дараа очсон чинь А.А, Э.У хоёр байсан. “Мөнгөний хэрэг гараад байна гайгүй хямдхан утас авахгүй биз” гэхээр нь “за тэгье” гээд 30.000 төгрөг өгөөд авсан.” /хх-18/ гэх мэдүүлэг,        

         Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.У яллагдагчаар өгсөн: “...Би ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Хохирлоо бүрэн барагдуулна. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй.” /хх-46/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.У яллагдагчаар өгсөн: “...Зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэнэтийн байдлаас болоод энэ гэмт хэргийг үйлдсэн. Таксины жолооч ахын утсыг аваагүй” /хх-41/ гэх мэдүүлэг,

 

Эд мөрийн баримт хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-9-10/,

Хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-11/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-16/,  

Эд зүйлийн үнэлгээ /хх-27-28/,

Нас тоолсон тэмдэглэл /хх-48, 56/,

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-50-51/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49, 57/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

          Хохирогч Ш.Б, иргэний нэхэмжлэгч С.Р нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

          Шүүхээс шүүгдэгч А.А ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан

       

         Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр шинжлэн судласан нотлох баримт болох Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн албан бичиг Э.У нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 529 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 108 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлтэй нь тогтоогдож байна.           

 

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн нь бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтооно” гэж хуульчилсаны дагуу шүүгдэгч Э.Учралзаяад өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн нийтгэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулах нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

           

            Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.А, Э.У нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.У овогтой А А, Б овогтой Э У нарыг бусдыг хуурч эд хөрөнгийг  залилан авсан гэмт хэргийг бүлэглэн  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А, Э.У нарыг тус бүр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Э.У Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 529 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 108 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 348 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар А.А, Э.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

  5.Энэ хэргийн улмаас А.А, Э.У нар нь цагдан хоригдсон, хоноггүй болохыг дурьдсугай.

  6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэнгч нараас нэхэмжилсэн хэрэг хяана шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.А, Э.У нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдсугай.

  7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол авсан А.А, Э.У  нарт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                          ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН