Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1160

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга:Л.Амуундарь

улсын яллагч: Б.Эрдэнэбаатар

шүүгдэгч: Х.Х    нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэрэгт Б овогт Х Х холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1806098991511  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 17-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Х Х, 19 оны 01 дүгээр  сарын 26-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин  мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам  бүл 3, эцэг, эхийн хамт  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Х.Х нь 2018 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Аппел нэртэй зочид буудлын 35 тоот өрөөнөөс Ж.М эзэмшлийн Самсунг Галахси А-6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 669.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

     Шүүгдэгч  Х.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Шүүгдэгч  Х.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 12-ны орой 18-19 цагийн орчимд би офицерүүдийн ордны тойргоос дээшээ Цайз явах замд байдаг Генерал баарны хойно байдаг Оюу буудалын дэргэд  машины дугуйгаа янзлаад байж байтал уг буудлаас нэг залуу гарч ирэхээр нь би дугуй янзлаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд уг залуутай хамт дугуйгаа янзлаад байж байтал уг залуутай хамт явж байсан багш нь гээд настай эмэгтэй болон шавь нь гэх 3 эрэгтэй 4 эмэгтэй хүмүүс буудалд сууж байсан. Бид нар тэнд архи пиво уусан. Тэндээс гараад өөр нэг буудалд очсон. Тэндээсээ тараад явсан чинь нөгөө настай эмэгтэй надтай хамт буудалд орий гэсэн. Бид хоёр буудалд орсон. Буудалд ороод пиво архи уусан. Гэтэл нөгөө эмэгтэй буудалд хононо гэхээр нь би хонохгүй гэтэл нөгөө эмэгтэй унтаад өгсөн. Тэгэхээр нь би ширээн дээр байсан утсыг нь аваад гарчихсан юм. Тэгээд уг утсыг бичиг баримтгүй байсан болохоороо таксины жолоочийн баримт бичгээр ломбарданд 350.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд тэндээс Оюу буудлын ард тавьсан машин дээрээ ирсэн. Уг мөнгийг өөртөө зарцуулаад дуусгасан гэжээ. /хх-ийн 30/

          Хохирогч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10 жилийн ангийн Б, М, багийн найз М нартай хамт Алдар спорт хорооны хойд талд байрлах Хүслэн кафед уулзаад 20.00 цагийн орчимд тэндээсээ гараад Генерал караокед орсон. Бид нарыг тэнд сууж байхад манай багийн багш С орж ирсэн. Гэтэл С багш надаас 20.000 төгрөг гуйхаар нь би өгөөд Оюу буудалд орж түүний хувцасыг авсан. С багш Т, Х гээд хоёр залуутай юм яриад байсан. Бид нар нэг ширээнд суугаад архи пиво ууцгаасан. Би нилээн согтсон байсан болохоор гэртээ харихгүйгээр буудалд унтхаар болсон. Тэгээд Жуковын урд талд байдаг Аппле буудалд хонохоор орсон. Буудалд орохоосоо өмнө архи пиво авсан. Би нэг мэдэхэд унтаад өгсөн байсан. Шөнийн 04.00 цагийн орчимд сэртэл ганцаараа унтаж байсан. Тэгээд юу болсон талаар М асуухаар утсаа авах гэтэл утас алга болчихсон байсан. Би өрөөнөөсөө гараад харуулаас юу болсон талаар асуухад шөнийн 02.00 цаг өнгөрч байхад хамт байсан эрэгтэй чинь машинаа аваад ирий гээд гарсан гэж хэлсэн. Би 07.00 цаг хүртэл хүлээгээд ирээгүй. Тэгэхээр нь би цагдаад хандсан. Би утсаа 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Налайх дүүргийн Мобикомын салбараас 839.000 төгрөгөөр худалдан авсан байсан юм. Би утсаа эргүүлэн авсан гэжээ.  /хх-н 21-24/          

          Гэрч Г.Ж  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын үед манай ломбарданд зээлийн хугацаа нь дуусаад хураагдсан байсан шаргал өнгийн 2018 оны Самсунг Галакси А-6 загварын гар утас байсныг уг Л гэх хүнд 430.000  төгрөгөөр худалдан борлуулсан байсан бөгөөд уг Л гэх хүн 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Л О гэж хүний нэр дээр уг гар утсыг нөөтбүүкийн хамт 760.000 төгрөгний барьцаанд тавьсан байсан бөгөөд буцаад авахдаа уг гар утсыг үлдээгээд хулгайн гар утас байна цагдаагаас надтай ярьсан утсаа авч болохгүй гэж хэлсэн гээд нөөтбүүкээ аваад явсан. Уг гар утсыг манай ломбарданд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ц Л гэж хүн өөрийн бичиг баримтаараа 350.000 төгрөгний барьцаанд тавиад эргэж ирж аваагүй байсан юм. Уг хүнтэй хамтран эзэмшигч гээд Х Х гэж хүн хамт явж байсан юм. Уг хоёр хүн утсаа барьцаанд тавихдаа 94698084 утсыг үлдээсэн байсан юм гэжээ. /хх-н 25/

          Гэрч Ч.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 1 дүгээр сарын үед Сансарын Тунелийн замын зүүн талд байрлах Батхаан гэдэг ломбарднаас 430.000 төгрөгөөр худалдан авсан байсан Самсунг Галакси А-6 загварын шаргал өнгийн гар утсанд 99937839 дугаарыг  хийж ашиглаж байсан. Уг ломбарданд би өөрийн 850.000 төгрөгний нөөтбүүкийг тавьсан байсан юм гэжээ. /хх-н 27-28/

          Гэрч П.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний төрсөн хүү Х овогтой Х 19 онд Төв аймагт төрсөн.   настай, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 3-уулаа дүү ээжийн хамт Баянзүрх дүүргийн  тоотод амьдардаг юм. Хүү маань эхээс 2-уулаа юм. Эцэг нь 2005 онд өвчний улмаас нас барсан юм. Хүнтэй гэрлээгүй байгаа. Одоо нэг охинтой үерхэж байгаа. Жоохон түргэн зантай, хөдөлмөрч, архи дарс хэрэглэдэггүй сайн хүү байгаа юм гэжээ.  /хх-н 52/

         Иргэний нэхэмжлэгч Г.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 12-ны шөнө байх одоо хараад танихгүй үл таних эрэгтэй өөрийгөө Х гэж хэлээд бичиг баримтгүй болохоор хамт явсан Л гэх хүний бичиг баримтаар Самсунг А-6 маркийн шаргал өнгийн гар утсыг 350.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд ирж аваагүй хугацаа хэтэрсэн болохоор манайхаар үйлчлүүлдэг О гэх хүн худалдаж авсан. Одоо хэдэн төгрөгөөр худалдаж авсаныг мэдэхгүй байна. 300.000 төгрөгийг би төлсөн болохоор мөнгөө төлүүлмээр байна гэжээ. /хх-н 49-50/

         Эдийн засгийн үнэлгээ хийх шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 15-16/        

         Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: гар утсыг 699.000 төгрөгөөр үнэлжээ./ хх-н 17-19/

          Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 32-33/, Г.Ж хар өнгийн нүүр, шаргал өнгийн артай 351715106457227, 351715106457225 имей кодтой хар өнгийн резинин гэртэй 2018 оны самсунг галахси А-6 загварын гар тусыг хүлээн авч Ж.М хүлээлгэн өгөв  гэжээ.        

         Х.Х  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 62 /,

          Х.Х  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 56-57/

         Х.Х  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 45/, прокурорын тогтоол /хх-н 58-59/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 61/ зэрэг болно.

          Х.Х нь 2018 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Аппел нэртэй зочид буудлын 35 тоот өрөөнөөс Ж.М эзэмшлийн Самсунг галахси А-6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 669.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн         Хохирогч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Жуковын урд талд байдаг Аппле буудалд хонохоор орсон. Буудалд орохоосоо өмнө архи пиво авсан. Би нэг мэдэхэд унтаад өгсөн байсан. Шөнийн 04.00 цагийн орчимд сэртэл ганцаараа унтаж байсан. Тэгээд юу болсон талаар М асуухаар утсаа авах гэтэл утас алга болчихсон байсан. Би өрөөнөөсөө гараад харуулаас юу болсон талаар асуухад шөнийн 02.00 цаг өнгөрч байхад хамт байсан эрэгтэй чинь машинаа аваад ирий гээд гарсан гэж хэлсэн. Би 07.00 цаг хүртэл хүлээгээд ирээгүй. Тэгэхээр нь би цагдаад хандсан. Би утсаа 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Налайх дүүргийн Мобикомын салбараас 839.000 төгрөгөөр худалдан авсан байсан юм. Би утсаа эргүүлэн авсан гэсэн мэдүүлэг.  /хх-н 21-24/         

          Гэрч Г.Ж  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. манай ломбарданд зээлийн хугацаа нь дуусаад хураагдсан байсан шаргал өнгийн 2018 оны Самсунг Галакси А-6 загварын гар утас байсныг уг Л гэх хүнд 430.000  төгрөгөөр худалдан борлуулсан байсан бөгөөд уг Л гэх хүн 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Л О гэж хүний нэр дээр уг гар утсыг нөөтбүүкийн хамт 760.000 төгрөгний барьцаанд тавьсан байсан бөгөөд буцаад авахдаа уг гар утсыг үлдээгээд хулгайн гар утас байна цагдаагаас надтай ярьсан утсаа авч болохгүй гэж хэлсэн гээд нөөтбүүкээ аваад явсан. Уг гар утсыг манай ломбарданд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ц Л гэж хүн өөрийн бичиг баримтаараа 350.000 төгрөгний барьцаанд тавиад эргэж ирж аваагүй байсан юм. Уг хүнтэй хамтран эзэмшигч гээд Х Х гэж хүн хамт явж байсан юм гэсэн мэдүүлэг  /хх-н 25/

          Гэрч Ч.Л мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Сансарын Тунелийн замын зүүн талд байрлах Батхаан гэдэг ломбарднаас 430.000 төгрөгөөр худалдан авсан байсан Самсунг Галакси А-6 загварын шаргал өнгийн гар утсанд 99937839 дугаарыг  хийж ашиглаж байсан. Уг ломбарданд би өөрийн 850.000 төгрөгний нөөтбүүкийг тавьсан байсан юм гэсэн мэдүүлэг /хх-н 27-28/

        Шүүгдэгч  Х.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Тэндээсээ тараад явсан чинь нөгөө настай эмэгтэй надтай хамт буудалд орий гэсэн. Бид хоёр буудалд орсон. Буудалд ороод пиво архи уусан. Гэтэл нөгөө эмэгтэй буудалд хононо гэхээр нь би хонохгүй гэтэл нөгөө эмэгтэй унтаад өгсөн. Тэгэхээр нь би ширээн дээр байсан утсыг нь аваад гарчихсан юм. Тэгээд уг утсыг бичиг баримтгүй байсан болохоороо таксины жолоочийн баримт бичгээр ломбарданд 350.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд тэндээс Оюу буудлын ард тавьсан машин дээрээ ирсэн. Уг мөнгийг өөртөө зарцуулаад дуусгасан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Х.Х холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.          

          Х.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

          Х.Х иргэний нэхэмжлэгчид 300.000 төгрөг гаргуулан  төлүүлэхээр шийдвэрлэв.         

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.    

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт Х Х  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Х 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Х.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурьдсугай.

        7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Булгачингийн 14 дүгээр гудамжны 270 тоотод оршин суудаг, /РД: НЗ94012614/ Х.Х 300.000 төгрөгийг гаргуулж Г.Ж олгосугай.

 8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                      ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН