| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01288/И |
| Дугаар | 01164 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 01164
Зохигчдийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-22-115 тоотод оршин суух Хөх хошуу овгийн Ванчиндоржийн Оюуны /ФА-63083062 / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн 4-11 тоотод оршин суух Мухлай овгийн Балжиннямын Эрдэнэ-Очирт /МС-80121916/ хариуцагдах 2,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Нэхэмжлэгч В.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2015-07-09-ний өдөр өөрийн танил дүү болох Б.Эрдэнэ-Очирт 1,000,000 төгрөгийг 0,4 хувийн хүүтэй 2015-07-09-ний өдрөөс 2016-07-09-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар зээлдүүлсэн боловч одоог хүртэл зээлсэн мөнгө болох 1,000,000 төгрөг, хүү 1,440,000 төгрөгийг төлөөгүй тул Б.Эрдэнэ-Очироос үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүү 1,440,000 төгрөг, нийт 2,440,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэжээ.
Нэхэмжлэгч В.Оюун шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Миний бие 2016-09-05-ны өдөр 2,440,000 төгрөгийг нэхэмжилсэн.Б.Эрдэнэ-Очир нь 2016-09-18-ны өдөр нэхэмжилсэн мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг буцаан төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.Би нэхэмжлэлээсээ 440,000 төгрөгийг авахаас татгалзж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Оюун хариуцагч Б.Эрдэнэ-Очироос 2,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2,000,000 төгрөг төлсөн ба нэхэмжлэгч В.Оюун нэхэмжлэлийн шаардлага 440,000 төгрөгөөс татгалзан зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Зохигчдын эвлэрэл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байна.
Нэхэмжлэгч В.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,990 төгрөгийг хуульд заасны дагуу хуваарилж төрийн сангаас тал хувь болох 26,995 төгрөг, эвлэрсэн үнийн дүнгийн /2,000,000 / тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,475 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэ-Очироос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан Шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн74.1, 74.2,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч В.Оюуны 2,440,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад зохигчид 2,000,000 төгрөгний үнийн дүнд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн банкны 130000801681 тоот дансанд төлсөн 53,990 төгрөгнөөс 26,995 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч Б.Эрдэнэ-Очироос 23,475 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч В.Оюунд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ