Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 01165

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг батлах тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч   Д.Ариунцэцэг би,   

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3-19-38 тоотод оршин суух Оодон захар овгийн Гүррагчаагийн Мөнхтулгын /ФБ-75121535/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Өнөр хотхон 101-54 тоотод оршин суух  Заанбулаг овгийн Дагийсүрэнгийн Мөнхчимэгт /МР-75121501/ хариуцагдах 6,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Мөнхтулга  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Мөнхчимэг нь 2015-11-24-ний өдөр 5,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлж аваад 3 сарын 24-нийг хүртэл хүүг төлсөн бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл тооцоо хийгээгүй тул хүүний мөнгө 5 сарынх нь 1,250,000 төгрөг, үндсэн мөнгө 5,000,000 төгрөг, нийт 6,250,000 төгрөг гаргуулж өгнө үү  гэжээ. 

Хариуцагч Д.Мөнхчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Мөнхтулгын нэхэмжилж байгаа 6,250,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.10-р сарын дотор бүтнээр нь төлж барагдуулна” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Мөнхтулга шүүхэд гаргасан тайлбартаа: “ Мөнхчимэгийн өгсөн тайлбартай танилцлаа 10 сарын дотор бүтнээр нь төлнө гэсэн тайлбарийг  хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Мөнхтулга хариуцагч Б.Мөнхзулаас 6,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Мөнхчимэг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.Хариуцагчийн зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Мөнхтулгын 6,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Мөнхчимэг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2.Нэхэмжлэгч Г.Мөнхтулгын улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоот дансанд/ төлсөн 114,950 төгрөгнөөс 57,475 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Д.Мөнхчимэгээс 57,475 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г.Мөнхтулгад  олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргах эрхтэй.

4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Д.АРИУНЦЭЦЭГ