| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01057/И |
| Дугаар | 01176 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 01176
Зохигчдийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Шарын гол сум 1-р баг Хайрхан 7-42 тоотод оршин суух Дшбазар овогтой Энхтайваны /МА-83110714/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 4а-14 тоотод оршин суух Эрдэнэбат овогтой Баянмөнхөд /ФМ-90022775 / хариуцагдах 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Энхбаатар миний бие 2014-07-04-ний өдөр Эрдэнэбат овогтой Баянмөнхөд 5,000,000 төгрөгийг 16 хоногийн 3,000,000 төгрөгийг хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн боловч 500,000 төгрөгөө 6 сар төлж байгаад алга болсон.Утсаар ярихаар өгнө гэдэг боловч ахиж нэг ч төгрөг өгөөгүй тул үндсэн зээл 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчидын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Миний бие Д.Энхбаатар нь Э.Баянмөнхөөс нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийн үлдэгдэл 4,000,000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сард багтаан төлж барагдуулахаар тохиролцов.Зөрүү болох 1,000,000 төгрөгийг бууруулж татгалзаж байна гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Энхтайван хариуцагч Э.Баянмөнхөөс 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 4 000 000 төгрөгний үнийн дүнд эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Зохигчдын эвлэрэл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,450 төгөргийн 50 хувь болох 47,225 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд /4,000,000 /тохирох улсын тэмдэгтийн хураамжийн / 78,950/ тал хувь болох 39,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгохоор заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан Шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн74.1, 74.2,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч Д.Энхтайваны 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад зохигчид 4,000,000 төгрөгөний үнийн дүнд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчэс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны Орхон салбарын 130000801681 тоот дансанд төлсөн 94,450 төгрөгийн тал хувь болох 47,225 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулан, хариуцагч Э.Баянмөнхөөс 39,475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Энхтайванд тус тус олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргах эрхтэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ