| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00326/И |
| Дугаар | 00375 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 00375
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Булган Мээж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зулзага Түшиг ХХК-д холбогдох, дулааны төлбөр 9557076 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00326/И индекстэй нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөриргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Булган Мээж ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган Мээж ХХК-нь Зулзага Түшиг ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр харилцан тохиролцож дулаанаар хангах гэрээ байгуулсан. Гэрээнд хэрэглэсэн дулааны төлбөрийг дараа сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулах бөгөөд төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж тусгасан. Ийнхүү Зулзаган Түшиг ХХК-нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 2015 оны 10-12 дугаар сарууд, 2016 оны 01-04 дүгээр саруудын дулааны төлбөр нийт 6371384 төгрөгийн халаалт, цэвэр усны төлбөрийг төлөөгүй байна. Иймд дулаан, цэвэр усны төлбөр 6371384 төгрөг, алданги 3185692 төгрөг, нийт 9557076 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Булган Мээж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шүрэнцэцэг, Зулзаган Түшиг ХХК-ийн захирал Ц.Булганчимэг бид харилцан тохиролцож, Булган Мээж ХХК нь алдангийн зарим хэсэг 2548554 төгрөгөөс татгалзаж, Зулзаган Түшиг ХХК-ийн захирал Ц.Булганчимэг нь дулааны төлбөр 6371384 төгрөг, алданги 637138 төгрөг,нийт 7008522 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Булган Мээж ХХК нь Зулзага Түшиг ХХК-д холбогдуулж, дулааны төлбөр 9557076 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Булган Мээж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шүрэнцэцэг, Зулзаган Түшиг ХХК-ийн захирал Ц.Булганчимэг нар харилцан тохиролцож, Булган Мээж ХХК нь алдангийн зарим хэсэг болох 2548554 төгрөгөөс татгалзаж, Зулзаган Түшиг ХХК-ийн захирал Ц.Булганчимэг нь дулааны төлбөр 6371384 төгрөг, алданги 637138 төгрөг,нийт 7008522 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д зааснаарБулган Мээж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зулзага Түшиг ХХК-д холбогдуулж, дулааны төлбөр 9557076 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Булган Мээж ХХК нь алдангийн зарим хэсэг болох 2548554 /хоёр сая таван зуун дөчин найман мянга таван зуун тавин дөрөв/ төгрөгөөс татгалзаж, Зулзаган Түшиг ХХК-ийн захирал Ц.Булганчимэг нь дулааны төлбөр 6371384 /зургаан сая гурван зуун далан нэг мянга гурван зуун наян дөрөв/ төгрөг, алданги 637138 /зургаан зуун гучин долоон мянга нэг зуун гучин найм/ төгрөг,нийт 7008522 /долоон сая найман мянга таван зуун хорин хоёр/ төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 167863 /нэг зуун жаран долоон мянга найман зуун жаран гурав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 83932 /наян гурван мянга есөн зуун гучин хоёр/ төгрөг, хариуцагчаас 63543/жаран гурван мянга таван зуун дөчин гурав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН