| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/00382/И |
| Дугаар | 130/ШШ2016/00461 |
| Огноо | 2016-08-11 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 130/ШШ2016/00461
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын *** дүгээр багт оршин суух, И овогт Аы Гын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: А.Г нь 1967 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн нь үнэн болохыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч А.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1967 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Л.Аы хоёр дахь хүүхэд нь болж төрсөн. Тухайн үед ажиллаж байсан иргэний бүртгэл мэдээллийн ажилтнууд миний төрөлтийг бүртгээгүй зөвхөн гэрчилгээ бичиж өгсөн байна. Үүний улмаас миний төрөлтийг 1967-1969 онуудын төрөлтийн бүртгэлээс шүүж үзэхэд төрөлт бүртгэгдээгүй байна. Мөн цахим иргэний үнэмлэхэд 1969 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрснөөр бүртгэж регистрийн дугаарт бичигдсэн байдаг. Ээж Х.ХАы БНМАУ-ын иргэний паспортад миний бүртгэл төрсөн он, сар, өдрийн 1967 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөр бүртгэсэн байна. Мөн 211 дугаартай ногоон өнгийн төрсний гэрчилгээнд 1967 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрснөөр бичигдсэн байна. Иймд намайг 1967 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн нь үнэн болохыг нотлох баримтын хүрээнд тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Г нь 1967 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн нь үнэн болохыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саулешт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ... шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсье гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон Иргэний үнэмлэхэд: ********* регистрийн дугаартай А.Г 1969 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн мөн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 196 дугаартай Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын албан бичгээр ирүүлсэн А.Гын ИУБ-31, иргэний үнэмлэх олголтын ХААТР-21 дүгээр маягтуудад А.Г РД:*********, 1969 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн гэжтус тус бичигдсэн боловч хүсэлт гаргагч А.Г нь 1969 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрснийг нотлох хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
-2016 оны 6 дугаар сарын 13-ний өдрийн 231/002407 /33/ дугаартай Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Төрөлт бүртгэлгүй тухай лавлагаанд: А Г 1967 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын төрөхөд төрснийг тус сумын 1967-1969 онуудын төрөлтийн бүртгэлд шалгаж үзэхэд төрөлт нь бүртгэгдээгүй мөн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 196 дугаартай Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын албан бичигт А.Гын төрөлт 1969-1975 оны Улаанхус сумын төрөлтийн бүртгэлд бүртгэгдээгүй гэх боловч хүсэлт гаргагч А.Г нь 1967 оны 01 сарын 08-ны өдөр төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
-1980 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр олгосон Хадыс ХА, А А нарын Иргэний паспортын 5-6 дугаар хуудсанд Энэ паспортад бичигдэх хүмүүс гэдэг дээр 1.А Хузаяр 1965 онд төрсөн, хүү, 2. А Г 1967 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, охин гэж бичигдсэн байдал,
-1976 оны 6 дугаар сарын 07-ны өдөр олгосон Хадыс ХАы 103423 дугаартай Олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтрийн8-9 дүгээр хуудсанд А Хузаяр 1965 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 202 дугаартай төрсний гэрчилгээтэй, А Г 1967 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 211 дугаартай төрсний гэрчилгээтэй гэсэн ба 1968 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон 211 дугаартай Төрсний гэрчилгээнд А К, эмэгтэй, 1967 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн гэж бичигдсэн байна.
Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч А.Г нь 1967 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, өнөөдрийн байдлаар 49 нас 07 сар 03 хоногтой болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-ыг баримтлан И овогт Аы Г нь 1967 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, өнөөдрийн байдлаар 49 нас 07 сар 03 хоногтой болохыг тогтоосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч А.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ