| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0480/Э |
| Дугаар | 485 |
| Огноо | 2019-04-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 485
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч: Б.Мөнгөншагай,
Шүүгдэгч Р.М, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Р.М-д холбогдох эрүүгийн 1809045281283 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг байсан гэх, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр байрны 10 тоотод оршин суух, Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 200 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 cap хугацаагаар баривчлах ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 capын хугацаагаар баривчлах ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 903 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснийг Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаартай захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, эдлээгүй үлдсэн 7 cap, 6 хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон, Боржигон овгийн Р.М, /регистрийн дугаар: ЧД76090277/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Р.М нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монгол мед" эмнэлгээс 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 4 дүгээр давхрын, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 8 дугаар давхрын, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 3, 6, 7 дугаар давхрын, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд 5 дугаар давхрын шланк хоолойг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 405.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хэсгийн 9-244, нийтийн байрны 8 тоотод оршин суух иргэн О.Э, О.Бнарын гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч аяллын цүнх, хар өнгийн малгайтай цамц, эрэгтэй бомбер куртик, нүүр цэвэрлэгч, арьсан гар цүнх, “Самсунг Нөүт-5” маркийн гар утас, бугуйн цаг, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, мөн “ХААН” банкны карт, гадаад паспорт, гар утасны сим карт, 100 рубль зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 468.459 төгрөгийн хохирол учруулсан,
-2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ойчдын 23-54 тоотод оршин суух иргэн Ч.Одонгэрэлийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч, 32 инчийн “BSB” загварын зурагт 1 ширхэг, цахилгааны уртасгагч залгуур 1 ширхэг, шар алаг өнгийн иштэй бахь 1 ширхэг, мах 1 килограмм зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 209.700 төгрөгийн хохирол,
-2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-650 тоотод оршин суух хохирогч П.Ны монгол гэрт нэвтрэн орж эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 277.800 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.
“Монгол мед" эмнэлгээс 6 ширхэг гал унтраах зориулалттай шланк хоолой хулгайлсан гэх нотлох баримтаас:
Хохирогч Б.Б-ын "...Манай байгууллагад үйлчлэгч ажилтай Байгалмаа 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр анх галын шланк байрладаг хайрцагны шил хагарсан талаар мэдэгдээд үүний дагуу давхруудаа шалгаж үзэхэд 3-р давхраас 8-р давхар хүртэл нийт 6 ширхэг галын хоолой байхгүй болчихсон байсан тул камер шүүж үзэхэд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 09 цагийн үед хоосон цүнх барьсан намхан нуруутай эрэгтэй хүн гаднаас орж ирээд манай галын шланк хоолойг хулгайлж байгаа нь бичигдсэн байсан. Манай эмнэлгийн байр 9 давхар бөгөөд давхар бүртээ галын аюулаас эрсдэлээс хамгаалах зориулалттай тус бүр нь 200000 төгрөгийн үнэтэй галын шланк хоолойг байршуулсан байсан юм. Бичлэгээр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Өсөх марал Од" ХХК-ийн "Монгол мед" эмнэлгээс 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 4-р давхрын галын шланк хоолойг нөгөө намхан нуруутай эрэгтэй хулгайлж байгаа байдал, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 8-р давхрын галын шланк хоолойг мөн дээрх эрэгтэй, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тэр эрэгтэй манай байгууллага руу өглөөний 09 цагийн орчим 1 удаа, өдөр 12 цагийн орчим 1 удаа, 14 цагийн үед 1 удаа буюу 3 удаа орж ирж 3,6,7 дугаар давхрын галын шланк хоолойг тус тус хулгайлж байгаа нь бичигдсэн байсан. Харин 6 дахь буюу 5 давхрыг хянасан бичлэгийг тухайн үед манай айди инженер өөрөө харсан боловч бичлэгийг хуулах явцад гэмтсэн тул бичлэгийг нь танайд гаргаж өгөөгүй болно. 5 давхраас галын шланк хоолой хулгайлсан хүн нь мөн дээрх намхан эрэгтэй хүн бөгөөд манайхаас нийт 6 ширхэг галын шланк хоолой хулгайлсан хүн нь нэг хүн буюу камерт бичигдсэн эрэгтэй мөн болно" гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 24-28 дугаар тал/,
Яллагдагч Р.М-ийн "...би "Монгол мед" эмнэлэгт 3 дахин орж 3
удаагийн үйлдлээр тус бүр нэг нэг ширхэг шланк хулгай хийсэн" гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 95 дугаар тал/,
Яллагдагч Р.М-ийн сэжигтнээр өгсөн "...Камерын бичлэгт
бичигдсэн хулгай хийж байгаа хүн бол би мөн байна" гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 118-124 дүгээр тал/,
Яллагдагч Р.М-ийн үйлдлийн улмаас "Монгол мед" эмнэлэг,
хохирогч Б.Бадамгаравт 405000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон
хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн
№БГ1-18-471 тоот үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Хохирогч О.Э, О.Б нарын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан хэргийн гэх нотлох баримтаас:
Хохирогч О.Э-ын "...Би 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагт гэртээ ирчихээд буцаад гадагшаа гараад явсан. Тэгээд буцаад гэртээ 19 цагийн үед ирэхэд гэр цоож нь байхгүй, хаалга онгорхой байсан. Гэртээ ороход хамаг
эд зүйлсийг оролдож ухсан байсан". "...Би уг нийтийн байранд өөрийн төрсөн ах О.Баасандоржийн хамт амьдарч байгаа юм. Манай гэрээс яг миний эзэмшлийн цэнхэр өнгийн хоёр мөрөндөө үүрдэг аяллын цүнх, дотор нь гадаад паспорт, Орос улсын зоосон 100 рубль, Орос улсад ашиглах утасны сим карт, хар өнгийн малгайтай даавуун цамц, энгэртээ “Sprem” гэсэн бичигтэй байсан. Мөн “Sprem” гэсэн хар өнгийн бомбер куртик, шинээр нь аваад 2-3 удаа ашигласан нүүр цэвэрлэгчийн хамт алдагдсан. ...Харин манай ахын “Самсунг Нөүт 5” маркийн хар өнгийн гар утас, жижигхэн бор өнгийн савхин мэт материалтай цүнх, иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, “ХААН” банкны виза карт бугуйн цагны хамт алга болсон байсан. ...Хаалганы цоожийг ямар нэг зүйлээр хөшиж цоожийг эвдсэн байсан" гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 201-204 дүгээр тал, 2 дугаар хх-ийн 30-31 дүгээр тал/,
Хохирогч О.Б-ийн "...Би Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар хэсгийн 9-244 тоотод байрлах “ногоон байр” гэх нэртэй нийтийн байрны 8 тоотод өөрийн төрсөн дүү болох Оюуны Эрдэнэбаярын хамт амьдардаг бөгөөд манай өрөөний цоожийг хөшиж 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед хулгайч ороод дүү бид хоёрын эд зүйлсийг хулгайлсан байсан. Тухайн үед миний 60.000 төгрөгийн үнэтэй бор өнгийн эрэгтэй хүний арьсан гар савхин цүнх, 260.000 төгрөгийн үнэтэй хар өнгийн “Самсунг нөүт 5” маркийн гар утас, 20.000 төгрөгийн үнэтэй хар өнгийн эрэгтэй хүний төмөр оосортой бугуйн цаг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, “ХААН” банкны карт зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан" гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 2-3 дугаар тал/,
Шүүгдэгч Р.М-ийн үйлдлийн улмаас хохирогч О.Э, О.Бнарт нийт 468.459 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №Б32-19-121 тоот, 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №СБ2-19-316 тоот үнэлгээний тайлангууд / 2 дугаар хх-ийн 5-6 дугаар тал/,
Хохирогч Ч.О-ийн орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэх хэргийн нотлох баримтаас:
Хохирогч Ч.О-ийн "...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14
цагийн орчим гэртээ ирэхэд хаалганы цоож цүүгээр эвдээд орсон байсан юм.
Тэгээд гэртээ ороод юу болсон талаар хартал ширээн дээр байсан хар өнгийн 32
инчийн “ЛЖ” зурагт алга болсон байсан" гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 24-28 дугаар тал/,
Яллагдагч Р.М-ийн "...гэрийн хаалганы цоожийг хөшиж
онгойлгоод гэрт нь байсан зурагт, уртасгагч залгуур, мах, бахь зэрэг эд зүйл аваад
гараад явсан. Нөгөө авсан юмаа бариад зам гартал хоёр цагдаа зогсож байгаад
баригдсан" гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр тал /,
Яллагдагч Р.М-ийн үйлдлийн улмаас хохирогч Ч.О-д 209700 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон хөрөнгийн үнэлгээний "Дамно” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №СБ2-18-09 тоот үнэлгээний тайлан / 1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр тал /,
Хохирогч П.Ны гэрт нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэх хэргийн нотлох баримтаас:
Хохирогч П.Ны "...2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг
40 минутын орчимд 03 настай ач охины хамт гэрээсээ гарч зам дээрээс такси
бариад вокзал орж тээш хүргэж өгөөд 19 цаг болж байхад гэртээ ирсэн чинь
хашааны хаалга онгойсон мөн гэрийн амбаарын хаалга эвдэрсэн гэр доторх эд
зүйл эмх цэгцгүй болсон хүүхдийн хувцас хийсэн байсан цүнхнээс хувцас гаргаад
цүнхийг нь авсан байсан. Мөн манай охины богино савхин куртик, 6-7 ширхэг ном,
бурхан тахилга дээр байсан 0.5 грамм шилтэй “Охь” нэртэй архи алдагдсан байхаар
нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж алба хаагч нар үзлэг хийгээд явсан" гэх
мэдүүлэг /2 дугаар хх-ийн 70-71 дүгээр тал/,
Яллагдагч Р.М-ийн "...тэр айл руу ороход бондгор шилтэй архи
байсан. Би тэрийг аваад айлд нь талыг нь уусан. Үлдсэнийг нь халааслаад гарсан.
...тухайн айлын ойр орчимд байх бичлэгт бичигдсэн цүнх үүрээд явж байгаа хүн би
мөн байна" гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 156-157 дугаар тал/,
Яллагдагч Р.М-ийн үйлдлийн улмаас хохирогч П.Нд
277800 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон хөрөнгийн үнэлгээний
“Дамно” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №ЧД2-18-678 тоот, 2019
оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №СБ2-19-317 тоот үнэлгээний тайлангууд /2 дугаар хх-ийн 135-136 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Р.Мд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Р.М нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монгол мед" эмнэлгээс 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 4 дүгээр давхрын, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 8 дугаар давхрын, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 3, 6, 7 дугаар давхрын, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд 5 дугаар давхрын шланк хоолойг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 405.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хэсгийн 9-244, нийтийн байрны 8 тоотод оршин суух иргэн О.Э, О.Бнарын гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч аяллын цүнх, хар өнгийн малгайтай цамц, эрэгтэй бомбер куртик, нүүр цэвэрлэгч, арьсан гар цүнх, “Самсунг Нөүт-5” маркийн гар утас, бугуйн цаг, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, мөн “ХААН” банкны карт, гадаад паспорт, гар утасны сим карт, 100 рубль зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 468.459 төгрөгийн хохирол учруулсан,
-2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ойчдын 23-54 тоотод оршин суух иргэн Ч.Одонгэрэлийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч, 32 инчийн “BSB” загварын зурагт 1 ширхэг, цахилгааны уртасгагч залгуур 1 ширхэг, шар алаг өнгийн иштэй бахь 1 ширхэг, мах 1 килограмм зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 209.700 төгрөгийн хохирол,
-2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-650 тоотод оршин суух хохирогч П.Ны монгол гэрт нэвтрэн орж эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 277.800 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар тооцсон СД бичлэг, тус бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчээс удаа дараалан хохирогч нарын гэр, байшинд нэвтэрч эд зүйлийг нь нууцаар авсан үйлдлээ хүлээн мэдүүлсэн, хохирогч нараас эд хөрөнгө алдагдсаныг мэдүүлж, гэрч нараас хэрэгт ач холбогдолтой зүйлүүдийг тодорхой мэдүүлсэн гэмт хэрэг гарсан байдал, хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд тус тус тусгагдаж, хохирогч нарт хохирол учирсаныг хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч эд зүйлсийг хулгайлж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүх шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Р.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Ч.Одонгэрэлийн эд хөрөнгийг бүрэн буцаан өгсөн/ 1 дүгээр хх-ийн 20-21 хуудас/, болох нь тогтоогдсон байна. Шүүгдэгч Р.Мэс төлөгдөөгүй хохирол болох нийт 1151259 /нэг сая нэг зуун тавин нэг хоёр зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бадамгаравт 405.000 төгрөг, О.Эт 468.459 төгрөг, П.Нд 277.800 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Р.Мөнх-Эрдэнийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 давхар “Өсөх марал од” гэх 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэсэн бичиглэлтэй СД 1 ширхэг, мөн “Галын хоолой, хулгайн хэрэг камер” гэсэн бичиглэл бүхий СД 1 ширхэг, шар өнгөтэй, “so mei” гэх бичиглэлтэй СД 1 ширхэгийг тус тус хэрэгт хавсаргаж үлдээх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдлаа.
Шүүгдэгчийн нийт 231 /хоёр зуун гучин нэгэн/ хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Р.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Боржигон овгийн Р.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4-д тус тус зааснаар шүүгдэгч Р.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, мөн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж эдлээгүй үйлдсэн 7 сар 6 хонгийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоосныг нэмж нэгтгэн 3 /гурван/ жил 4 /дөрвөн/ сар 6 /зургаан/ хоногийн хугацаагаар нийт эдлэх ялыг тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Р.Мөнх-Эрдэний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Мөнх-Эрдэний энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 231 /хоёр зуун гучин нэгэн/ хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 давхар “Өсөх марал од” гэх 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэсэн бичиглэлтэй СД 1 ширхэг, мөн “Галын хоолой, хулгайн хэрэг камер” гэсэн бичиглэл бүхий СД 1 ширхэг, шар өнгөтэй, “so mei” гэх бичиглэлтэй СД 1 ширхэгийг тус тус хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мэс нийт 1151259 /нэг сая нэг зуун тавин нэг хоёр зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бадамгаравт 405.000 /дөрвөн зуун таван мянга/ төгрөг, О.Эт 468.459 /дөрвөн зуун жаран найман мянга дөрвөн зуун тавин есөн/ төгрөг, П.Нд 277.800 /хоёр зуун далан долоон мянга найман зуун/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан тус тус олгосугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Мп авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ