| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0605/Э |
| Дугаар | 424 |
| Огноо | 2019-06-20 |
| Зүйл хэсэг | 18.5.3., |
| Улсын яллагч | О.Гэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч О.Гэрэл,
Шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч А.Ундрах,
Шүүгдэгч Т.П, түүний өмгөөлөгч Т.Амгаланбат, С.Даваасүрэн,
Шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Ш.Алтангадас, Т.Багахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Элжигэн овогт Б.Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт, Боржигон овогт Төрбаярын Пүрэвдашийг Эрүүгийн хуулийн ерөний ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт, Даваажав овогт Э.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3, 3.5 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Юнитель“ ХХК-д ээлжийн оператор ажилтай, ам бүл 3, ээж эгчийн хамт , ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Даваажав овогт Э.С, /регистрийн дугаар УШ93073038/,
Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Швейцарь улсын Женев хотын Их сургуульд 2 дугаар курсын оюутан, ам бүл 5, аав , ээж, 2 эгчийн хамтаар , ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Т.П /регистрийн дугаар УК95032336/,
Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод гөрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн барилгын инженерийн ангийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 6, аав, дүү нарын хамт ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Элжигэн овогт Б.Ч, /регистрийн дугаар УД95053016/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
-Яллагдагч Б.Ч нь "бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, АНУ-ын Лос Анжелос хотоос 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр "Монгол Таун" карго, ачаа тээврийн компаниар дамжуулан Э.Сын нэрээр илгээсэн ачаанд НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан "Каннабис, Гашиш" гэх нэршилтэй 0.088 килограмм /савны хамт/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг нууж 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн",
-Яллагдагч Т.П нь "Б.Чий бусадтай урьдчилан үгсэн тохиролцож АНУ-ын Лос Анжелос хотоос 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан "Каннабис, Гашиш" гэх нэршилтэй 0.088 килограмм /савны хамт/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг "Монгол Таун" карго, ачаа тээврийн компаниар дамжуулан илгээх ачаанд нууж 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн" гэмт хэргийг үйлдэхэд Э.Сын нэр хаягаар хууль бус ачаа тээшийг хүлээн авахыг зөвшөөрүүлж гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, Б.Чд урьдчилан амалж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн",
Яллагдагч Э.С нь "Б.Чий бусадтай урьдчилан үгсэн тохиролцож АНУ-ын Лос Анжелос хотоос 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан "Каннабис, Гашиш" гэх нэршилтэй 0.088 килограмм /савны хамт/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг "Монгол Таун" карго, ачаа тээврийн компаниар дамжуулан илгээх ачаанд нууж 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн" гэмт хэргийг үйлдэхэд Т.Пийн санал болгосноор өөрийн нэр хаягийг хууль бус ачаа тээш хүлээн авахад ашиглуулахаар урьдчилан амлан өгч, улмаар уг ачааг Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монгол Таун" карго, ачаа тээврийн компаниас авч гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн" гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсад ирсэн. 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр буцаж явах ёстой байсан. Би нисэх онгоцны буудал дээрээс баригдсан. Би ийм зүйл ирнэ гэж бодож байгаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Б.Чий мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...би Т.Пид тухайн үед би ийм зүйл огт сонирхдоггүй, өвсний төрлийн зүйл дэмий юм байна надад гадаад найзууд маань “чи уг зүйл хэрэглэдэггүй юм чинь дэмий гэж хэлсэн, чи ийм зүйлээр хэрэггүй, би чамд тусалж чадахгүй” гэж хэлэхэд чи өөрөөр чадахгүй юм бол өөр мэддэг, таньдаг, тусалж чадах хүн байна уу” гэж асуусан. ...Тэгээд 2018 оны 8 дугаар сарын эхээр Т.П надтай утсаар яриад Зүү баарны 3 хүний такс зохицуулж өгч чадах уу гэж асуухаар нь болно гэж хэлсэн. Тэгээд Т.Птай уулзахдаа Зүү баарны тасксыг зохицуулж өгөх талаар хэлэхэд өмнө нь чамайг АНУ-д байхад асууж байсан асуудалтай холбоотойгоор тусалж чадах хүн байна уу гэж дахин асуухад нь Жений гэх Монгол охины снап чатын ID хаяг өгсөн, тухайн үед өөрөө холбогд гэж хэлсэн. ...Жений 2018 оны 08 дугаар сарын 14-15-ны өдрийн хавьцаа Жений над руу чатаар ...тэр хүний асуусан юм болсон шүү гэж хэлээрэй гэсэн. ...Би Т.Птай холбогдоод ...хэлсэн” гэх мэдүүлэг /6хх-ийн 185-187 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 20-ны сүүлээр Сүхболдын хаягыг Чилүгэнд өгсөн. Тухайн үед би Швейцарь улсад сурч байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Т.Пийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Монгол таун” карго онлайн экспресс ХХК-ийн каргогоор ирүүлсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт төрлийн зүйлийг АНУ-аас явуулсан хүнийг танихгүй, Б.Ч тэр хүнтэй холбоо тогтоож ирүүлсэн. ...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 11-12 цагийн үед Б.Ч залгаж “Америкаас нөгөө хүний нэр дээр юм явуулсан байгаа, нөгөө хүндээ хэлээд өгөөч” гэж хэлсэн. Нөгөө хүн гэдэг нь Э.С юм. Тэгээд би Б.Чтэй утсаар яриад 20-30 минутын дараа өөрийн 90-тэй дугаараас Э.Сын утас руу залгасан, чиний нэр дээр ачаа ирж байгаа аваад өгөөч гэж хэлсэн. Тэр үед Э.С “за” гэж хариулсан. ...2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ...ачаа ирсэн гэж яриад байна гэж Э.С хэлэхэд “за за” гээд аваад өгөх талаар хэлсэн. Тэгээд дараа нь залгаж ярьсан, тэр үед бид хоёр найз Чинсанаагийн төрсөн өдөрт явах байсан учир Э.Сыг хурдлаач ээ гэж хэлж байсан. Тэгээд дараа нь Э.С руу дахин залгасан боловч Э.С утсаа авахгүй алга болсон. Тухайн үед миний утасны цэнэг дууссан байсан учир хамт явж байсан найз А.Анхбаярын утсаар ярьж байсан. ... “Монгол таун“ карго онлайн экспресс ХХК-ийн каргогоор ирүүлсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт төрлийн зүйлийг Э.Соос би авах ёсгүй байсан. Э.С Б.Чд өгөх ёстой байсан. ... “Монгол таун“ онлайн экспресс ХХК-аар ирүүлсэн каргог авч Б.Чд өгснөөр Б.Чээс 5 грамм хаш браун /дотроо каннабисийн агууламжтай кекс, боов/ авах ёстой байсан...” гэх мэдүүлэг /6 хх-н 75-76 дугаар хуудас/
Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Пүрэвдаш залгаад “чиний нэр дээр бараа ирж байгаа” гэж хэлсэн. Би ажлаа тараад очоод каргог авсан. Намайг гарч ирэхэд баривчилсан. Би юу байгааг нь мэдээгүй” гэв.
Шүүгдэгч Э.Сын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Миний нэр дээр “Монгол таун” карго онлайн экспресс ХХК-ний каргогоор илгээмж ирсэн талаар найз Т.Паас мэдсэн. Тухайн илгээмж ирэхээс 2-3 хоногийн өмнө Т.П өөрийн 9012 дугаартай утаснаас миний 89117610 дугаарын утас руу залгаж чиний нэр дээр ачаа ирж байгаа хоёулаа хамт очиж авна шүү гэж хэлсэн. Тэгээд бас 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр над руу Т.П 12-13 цагийн хооронд дахин залгаж “нөгөө ачаа ирсэн байж магадгүй шүү, чиний ажил тарахаар хамт явж авъя” гэж хэлж байсан. Тэгээд ажлаа тараад Т.П руу ярьсан. Тухайн үед Т.П “Энкантод саунд орж байна” гэж хэлсэн. Тэр үед би тэгвэл өөрөө очоод авъя гэж хэлсэн. ...Тухайн үед би уг каргог аваад Т.П дээр очих ёстой байсан, уг ачааг Т.П авах ёстой байсан. ...Уг ачааг хэн явуулсныг мэдэх зүйл байхгүй байна. ...2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Монгол таун” онлайн экспресс ХХК-ийн каргогоор ирүүлсэн илгээмжийг Т.Пийн хамт очиж авч байсан, дотор нь юу байгааг мэдэхгүй, зүгээр авч өгч байсан. ...Үүнээс хойш 2017 онд дахин илгээмж хүлээн авч байгаагүй, харин 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өмнөх 7 хоногт манай эмээд илгээмж ирсэн, тус илгээмжийг хүлээн авсан...” гэх мэдүүлэг / 5 хх-н 226-227, 233-234 дүгээр хуудас/,
Тагнуулын Ерөнхий газрын Нийслэл дэх тагнуулын газраас 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн МН/02/144 дугаартай албан тоотоор ирүүлсэн лавлагаа /1хх-н 16-17 дугаар хуудас/,
2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Э.Сын “Монгол Таун” онлайн экспресс каргоноос хүлээн авсан илгээмжид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 18-28 дугаар хуудас/,
Э.Сын биед үзлэг хийсэн тэмдэглэл /5хх-н 163-171 дүгээр хуудас/,
Яллагдагч Э.С, Б.Ч, Т.П нараас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /1хх-н 29-36 дугаар хуудас/,
Гаалийн Ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас ирүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/242 дугаартай албан тоотоор ирүүлсэн лавлагаа /1хх-н 50-55 дугаар хуудас/,
"Монгол таун" онлайн экспресс ХХК-ний 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн албан тоот /1хх-н 87-91 дүгээр хуудас/,
2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Монгол Таун” онлайн экспресс ХХК-ийн "Илгээмж гардуулалтын дэвтэрт" үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 92-95, 5хх-н 9-11 дүгээр хуудас/,
Яллагдагч Т.Пийн rap утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 138-207, 208-215 дугаар хуудас/,
Яллагдагч Э.Сын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 216-225, 226-234 дүгээр хуудас/,
Яллагдагч Б.Чий гар утас, зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, /1 хх-н 235-250, 2 хх-н 1-102 дугаар хуудас/,
Монголын цахилгаан холбоо хувьцаат компаниас 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3а/553 дугаартай албан тоот, тус тоотын хавсралтад үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх-н 105-172 дугаар хуудас/,
"Юнител" ХХК-аас ирүүлсэн яллагдагч Э.Сын 89117610 дугаар утасны холболтод 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх-н 173-216 дугаар хуудас/,
"Скайтел" ХХК-аас ирүүлсэн яллагдагч Т.Пийн 90121061 дугаар утасны холболтод 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх-н 217-247 дугаар хуудас/,
"Мобиком" ХХК-аас ирүүлсэн яллагдагч Б.Чий 99109214 дугаар утасны холболтод 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх-н 248-250/, 4хх-н 1-20 дугаар хуудас/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 8818 дугаартай дүгнэлт /5хх-н 73-76 дугаар хуудас/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 8790 дугаартай дүгнэлт /5хх-н 86-93 дугаар хуудас/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 739 дугаартай дүгнэлт /5хх-н 150-158 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах нууц ажиллагааны Т-05, Т-06, Т-07 дугаартай магадлагаанууд,
Гэрч С.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сард Англи Улсын Лондон хот руу ажлаар явсан. Тэнд ажлаа дуусгаад Швейцарь Улс руу Т.Птай уулзах зорилгоор очоод 3 хоносон. Тухайн үед Т.П ганцаараа амьдардаг байсан. Тэгээд тухайн үед би Т.Пийнд байхад Б.Чтэй холбогддог болсон. Хааяа бие бие рүүгээ вайбераар залгаж мэнд асуудаг байсан. Тэгээд Б.Чийг Монголд очиход АНУ-аас таньдаг хүн нь “надад юм явуулна” гэж Б.Ч хэлсэн гэж Т.П хэлсэн. Тэр үед Т.П, би бас Б.Чд 100 доллар нэмэрлээд өөртөө хэдэн грамм юм авдаг юм уу гэж хэлж байсан. Тухайн үед би өвс авах гэж байна гэж ойлгосон, Т.П надад “яг ямар зүйл захих гэж байгаа талаар хэлээгүй, юм л” гэж хэлсэн байсан. Намайг Монголд ирсний дараа над руу вайбераар Т.П залгасан. Тэр үед бид хоёр хоорондоо юм ярьж байгаад Т.П өмнө нь Б.Чээр юм авчруулах гэж байсан боловч би мөнгө өгч чадаагүй, тэгээд ч Чили өөрөө мөнгөгүй болсон гэсэн учраас худлаа болсон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /5 хх 25-26 дугаар хуудас/,
Гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 17-ны орой 16 цагийн үед гэрээс гарч "Энканто"-гийн саунд найз Т.Пийн хамт орсон. Саунд ороод 1 цаг орчим болоод гарч яваад саатуулагдсан. ...Т.Птай найз нөхдийн харилцаатай. 2010 онд БНХАУ-ын Шанхай хотод сургуулийн хэлний бэлтгэлд 1 семистр орчим цуг сурсан. Түүнээс хойш найз нөхдийн холбоотой. ...Э.Сыг танина. Мөн Хятадын Шанхайд 2010 онд цуг хэлний бэлтгэлд сурч байсан. Би Э.Стой 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр уулзъя гэж яриагүй. Э.С, Т.П хоёр юу ярьсныг мэдэхгүй. Миний 89060193 дугаараас Т.П Э.С руу саунаас гараад хэд хэдэн удаа залгасан. Э.С утсаа аваагүй...” гэх мэдүүлэг /5 хх-н 28-29 дүгээр хуудас/,
Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт гаалийн улсын байцаагч ажилтай гэрч Э.Сонинбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гаалийн газарт рентгений хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчаар ажилласан тул намайг “Монгол таун” ХХК-ийн каргоны 32 богц нийт 660 кг ачааг рентгенээр шалгахаар хуваарилаж өгсөн. ...Уг рентген дээр 2-3 байцаагч ажиллах ёстой ч тухайн үед гаалийн байцаагч нар ээлжийн амралтаа авч амарсан байсан тул ганцаараа бүх ачааг шалгасан. ... "Монгол таун" ХХК-ийн ачааны жагсаалт дээрээс ажиглаад зарим барааг үлдээж бусад илгээмжийг рентгенээр оруулан шалгаад гарсан. Үлдээсэн илгээмж ачааг задалж нүдээр үзэж шалгаад жагсаалтын хойно "үзэв" гэж бичиж тэмдэглээд жагсаалт дээр гаалийн байцаагчийнхаа тэмдэгийг дарж гаалийн хилээр нэвтрүүлэхийг баталгаажуулсан. Рентгенээр шалгаж байхад ямар нэг сэжигтэй зүйл тухайн өдрийн илгээмж ачаануудад илрээгүй. Энэ хэрэгт холбоотой жагсаалтын 152-рт байгаа “Сүхболд Энхболд" хүлээн авах илгээмжийг сэжигтэй гэж үзээгүй тул рентгенээр шалгаад гаргасан. Задалж үзээгүй юм” гэх мэдүүлэг /5 хх-н 54-55 дугаар хуудас/,
"Монгол таун" онлайн экспресс ХХК-ний захирал гэрч Ш.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр АНУ-ын Лос Анжелес хотоос ирсэн илгээмжийн дотор Э.Сод, 89117610 гэх нэг ширхэг илгээмж ирсэн. Уг илгээмж нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны орой МИАТ-н нислэгээр Улаанбаатар хотод буусан. Тэгээд уг илгээмжийг миний бие 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн үдээс өмнө нь Буянт-Ухаа дахь шуудан илгээмжийн гаалийн агуулахаас бусад илгээмжийг хамтаар хүлээн авсан. Тэгээд миний бие ирсэн илгээмжүүдийг хүлээн аваад СБД-н 2 хороо, тээвэрчдийн гудамж, жигүүр Гранд оффисын зүүн хаалгын 102 тоотод байрлах өөрийн “Монгол таун” онлайн экспресс ХХК-ийн байранд ирсэн. Тухайн өдрийн 16 цагийн үед Э.С гэдэг залуу түүний нэрэн дээр ирсэн ачааг авах гэсэн юм гээд ирсэн. Тухайн үед миний бие Э.Сын иргэний үнэмлэхийг шалгаж, илгээмж авах хүн мөн байна гээд түүний илгээмжийг шүүж үзэхэд тээврийн зардлын тооцоотой байсан учраас 18.700 төгрөг төлөөгүй байгаа юм байна гэж хэлэхэд утсаар нэг хүн рүү залгаад "би мөнгөгүй явж байна, та 18.700 төгрөг шилжүүлээч" гэж хэлээд миний Хаан банкны дансыг өгсөн. Тэгээд удалгүй миний дансанд 18.700 төгрөг орж ирж миний бие Э.Сод илгээмжийг хүлээлгэн өгч, илгээмж гардуулалтын дэвтэр дээр хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай тэмдэглэлээ хийж, Э.Соор гарын үсэг зуруулсан. ...Илгээмжийг бид нар задалж үздэггүй болохоор дотор нь юу байсныг мэдэхгүй байна. Манай компаниад ирдэг илгээмж Буянт-Ухаа дахь олон улсын шуудан илгээмжийн гаалийн газар дээр ордог юм. Рентген аппаратаар оруулдаг. Э.Сын хүлээн авсан илгээмжийг гаалийн н.Сонинбаяр гэдэг байцаагч шалгасан юм. ...Бид нар Э.С болон түүний илгээмж хүлээн авсан 89117610 дугаараар өмнө нь илгээмж ирсэн эсэх асуудлыг нарийвчлан шүүж үзэхэд өмнө нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Э.С, утасны дугаар 89117610 дугаар дээр Хишигжаргал Мөнхжаргалаас илгээмж ирсэн байсан, мөн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сүхболд Батбаяр, утасны дугаар 89117610 дугаар дээр Мөнхжин Хишигжаргалаас илгээмж ирсэн байсан. Уг хоёр илгээмж илгээсэн хүмүүсийн утасны дугаараар шүүж үзэхэд нэг илгээгчийн мэдээлэл дээр байсан +12134470209 дугаарын эзэмшигч нь Халиун гэдэг хүн гарч ирсэн, харин нөгөө илгээмжийн утасны дугаараар шүүж үзэхэд дуудлага хүлээн авах боломжгүй, ямар нэгэн бүртгэлгүй байсан” гэх мэдүүлэг /5хх-н 42-43 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Ч, Т.П, Э.С нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
-Шүүгдэгч Б.Ч нь "бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, АНУ-ын Лос Анжелос хотоос 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр "Монгол Таун" карго, ачаа тээврийн компаниар дамжуулан Э.Сын нэрээр илгээсэн ачаанд НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан "Каннабис, Гашиш" гэх нэршилтэй 0.088 килограмм /савны хамт/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг нууж 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн" болох нь Б.Чий мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Б.Чий гар утас, зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, "Мобиком" ХХК-аас ирүүлсэн яллагдагч Б.Чий 99109214 дугаар утасны холболтод 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, “Монгол Таун” онлайн экспресс каргоноос хүлээн авсан илгээмжид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар,
-Шүүгдэгч Т.П нь "Б.Чий бусадтай урьдчилан үгсэн тохиролцож АНУ-ын Лос Анжелос хотоос 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан "Каннабис, Гашиш" гэх нэршилтэй 0.088 килограмм /савны хамт/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг "Монгол Таун" карго, ачаа тээврийн компаниар дамжуулан илгээх ачаанд нууж 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн" гэмт хэргийг үйлдэхэд Э.Сын нэр хаягаар хууль бус ачаа тээшийг хүлээн авахыг зөвшөөрүүлж гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, Б.Чд урьдчилан амалж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн" болох нь Т.Пийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Т.Пийн rap утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Скайтел ХХК-аас ирүүлсэн яллагдагч Т.Пийн 90121061 дугаар утасны холболтод 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, “Монгол Таун” онлайн экспресс каргоноос хүлээн авсан илгээмжид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар,
-Шүүгдэгч Э.С нь "Б.Чий бусадтай урьдчилан үгсэн тохиролцож АНУ-ын Лос Анжелос хотоос 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан "Каннабис, Гашиш" гэх нэршилтэй 0.088 килограмм /савны хамт/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг "Монгол Таун" карго, ачаа тээврийн компаниар дамжуулан илгээх ачаанд нууж 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн" гэмт хэргийг үйлдэхэд Т.Пийн санал болгосноор өөрийн нэр хаягийг хууль бус ачаа тээш хүлээн авахад ашиглуулахаар урьдчилан амлан өгч, улмаар уг ачааг Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монгол Таун" карго, ачаа тээврийн компаниас авч гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн" болох нь Э.Сын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, "Юнител" ХХК-аас ирүүлсэн яллагдагч Э.Сын 89117610 дугаар утасны холболтод 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, Э.Сын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Э.Сын “Монгол Таун” онлайн экспресс каргоноос хүлээн авсан илгээмжид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Э.Сын биед үзлэг хийсэн тэмдэглэл, “Монгол Таун” онлайн экспресс каргоноос хүлээн авсан илгээмжид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Прокуророос шүүгдэгч Б.Чий мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар,
Шүүгдэгч Т.Пийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэсэн, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөний ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар,
Шүүгдэгч Э.Сын мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3, 3.5 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Б.Чийг “бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, АНУ-ын Лос Анжелос хотоос 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр "Монгол Таун" карго, ачаа тээврийн компаниар дамжуулан Э.Сын нэрээр илгээсэн ачаанд НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан "Каннабис, Гашиш" гэх нэршилтэй 0.088 килограмм /савны хамт/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг нууж 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Т.Пийг “Б.Чий бусадтай урьдчилан үгсэн тохиролцож АНУ-ын Лос Анжелос хотоос 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан "Каннабис, Гашиш" гэх нэршилтэй 0.088 килограмм /савны хамт/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг "Монгол Таун" карго, ачаа тээврийн компаниар дамжуулан илгээх ачаанд нууж 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн" гэмт хэргийг үйлдэхэд Э.Сын нэр хаягаар хууль бус ачаа тээшийг хүлээн авахыг зөвшөөрүүлж гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, Б.Чд урьдчилан амалж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Э.Сыг “Б.Чий бусадтай урьдчилан үгсэн тохиролцож АНУ-ын Лос Анжелос хотоос 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан "Каннабис, Гашиш" гэх нэршилтэй 0.088 килограмм /савны хамт/ мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг "Монгол Таун" карго, ачаа тээврийн компаниар дамжуулан илгээх ачаанд нууж 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ч, Т.П, Э.С нарын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг харгалзан шүүхээс шүүгдэгч нарт дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар 30.000 /гучин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 37 /гучин долоон/ хоногийн 1 /нэг/ хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасч,
шүүгдэгч Т.Пийг Эрүүгийн хуулийн ерөний ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар 40000 /дөчин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж цагдан хоригдсон 36 /гучин зургаан/ хоногийн 1 /нэг/ хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасч,
шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар 40000 /дөчин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж цагдан хоригдсон 36 /гучин зургаан/ хоногийн 1 /нэг/ хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасч шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
харин хэрэгт Мөрдөн шалгах нууц ажиллагааны Т-05, Т-06, Т-07 дугаартай нийт 61 хуудас магадлагаа, 1 ширхэг сидиг хавсаргаж,
эд мөрийн баримтаар хураагдан Тагнуулын Ерөнхий газрын эд мөрийн баримт хадгалагдах өрөөнд хадгалагдаж байгаа “Mongol Town Online Express СБД 2-p xopoo, Тээвэрчдийн гудамж 27, Ulaanbaatar Mongolia, 15160, 976-70114200, FROM:Nomin Sukhbaatar, address 500 S Cataliana. Los Angeles. United States. Postal code 90020. Telephone number 3232078554. TO:Sukhbold Enkbold. Address: Bayanzurh district, 16-p хороолол-1, subdistrict. 18/2 building. 133 toot apartment Ulaanbaatar, 97689117610, Mongolia, Илгээлтийн доторх зүйлсийн тайлбар: T-Shirt, тоо хэмжээ 2, үнэ 40.00, Candies Chocolate, тоо хэмжээ 1, үнэ 10.00, илгээсэн өдөр 2018.08.13, Tracking Number 920010221881, нийт жин 1.267 кг, тарифт үнэ 7.59, явуулах үйлчилгээ Агаараар" гэх хаяг бүхий бор өнгийн цаасан хайрцаг 1 ширхэг,
-Converse гэх бичигтэй хар өнгийн цаасан хайрцаг 1 ширхэг,
-GATSBY, perfect hold wax, extra мага гэх бичиглэлтэй хар өнгийн хуванцар сав, тус саванд дотор савласан 22.2236 грамм жинтэй /цэвэр жин/ "Дельта-9 тетрагидроканнабинол” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж,
Шүүгдэгч нараас хураан авч Тагнуулын Ерөнхий газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Э.Сын lphone-6 маркийн гар утас, Т.Пийн lphone-10 маркийн гар утас, Б.Чий lphone-6 маркийн гар утас, Model А-1708, ЕМС 3164 дугаартай МАСВООК загварын зөөврийн компьютер зэргийг Э.С, Б.Ч, Т.П нарт тус тус буцаан олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Элжигэн овогт Б.Ч, Боржигон овогт Т.П Даваажав овогт Э.С нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Э.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар 30.000 /гучин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн ерөний ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Т.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар 40.000 /дөчин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан шүүгдэгч Б.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар 40.000 /дөчин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Э.Сын цагдан хоригдсон 37 /гучин долоон/ хоногийн 1 /нэг/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 555.000 /таван зуун тавин таван мянган/ төгрөгийг эдлэх ялаас хасч, нийт ялыг 29.445.000 /хорин есөн сая дөрвөн зуун дөчин таван мянган/ төгрөгөөр,
Шүүгдэгч Т.Пийн цагдан хоригдсон 36 /гучин зургаан/ хоногийн 1 /нэг/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 540.000 /таван зуун дөчин мянган/ төгрөгийг эдлэх ялаас хасч, нийт ялыг 39.460.000 /гучин есөн сая дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр,
Шүүгдэгч Б.Чий цагдан хоригдсон 36 /гучин зургаан/ хоногийн 1 /нэг/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 540.000 /таван зуун дөчин мянган/ төгрөгийг эдлэх ялаас хасч, нийт ялыг 39.460.000 /гучин есөн сая дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.С 29.445 /хорин есөн мянга дөрвөн зуун дөчин тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 29.445.000 /хорин есөн сая дөрвөн зуун дөчин таван мянган/ төгрөгөөр торгох ялыг,
шүүгдэгч Т.П, Б.Ч нар 39.460 /гучин есөн мянга дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 39.460.000 /гучин есөн сая дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.С, Т.П, Б.Ч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч нар хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Тагнуулын Ерөнхий газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Э.Сын lphone-6 маркийн гар утас, Т.Пийн lphone-10 маркийн гар утас, Б.Чий хар өнгийн lphone-6 маркийн гар утас, Model А-1708, ЕМС 3164 дугаартай МАСВООК загварын зөөврийн компьютер зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Э.С, Т.П, Б.Ч нарт тус тус буцаан олгохыг шүүгчийн туслах М.Оргилтунгалагт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Тагнуулын Ерөнхий газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Mongol Town Online Express СБД 2-p xopoo, Тээвэрчдийн гудамж 27, Ulaanbaatar Mongolia, 15160, 976-70114200, FROM:Nomin Sukhbaatar, address500 S Cataliana. Los Angeles. United States. Postal code 90020. Telephone number 3232078554. TO:Sukhbold Enkbold. Address: Bayanzurh district, 16-p хороолол-1, subdistrict. 18/2 building. 133 toot apartment Ulaanbaatar, 97689117610, Mongolia, Илгээлтийн доторх зүйлсийн тайлбар: T-Shirt, тоо хэмжээ 2, үнэ 40.00, Candies Chocolate, тоо хэмжээ 1, үнэ 10.00, илгээсэн өдөр 2018.08.13, Tracking Number 920010221881, нийт жин 1.267 кг, тарифт үнэ 7.59, Явуулах үйлчилгээ Агаараар" гэх хаяг бүхий бор өнгийн цаасан хайрцаг 1 ширхэг,
-Converse гэх бичигтэй хар өнгийн цаасан хайрцаг 1 ширхэг,
-GATSBY, perfect hold wax, extra мага гэх бичиглэлтэй хар өнгийн хуванцар сав, тус саванд дотор савласан 22.2236 грамм жинтэй /цэвэр жин/ "Дельта-9 тетрагидроканнабинол” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.С, Т.П, Б.Ч нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ