| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0626/Э |
| Дугаар | 773 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 773
2019 07 03 2019/ШЦТ/655
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч Э.Халиун,
Шүүгдэгч Э.Зонарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэчимэгийн Зоригоод холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамтаар урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр суллагдсан гэх, Боржигон овогт Э.З/регистрийн дугаар ХК87121918/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Зонь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар автобусны буудлын орчим хохирогч Н.Сыг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “сорви Зоригоог ална” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед зүүн шуу ясны далд хугарал, ууцны зүүн хэсэгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Зошүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.
Хохирогч Н.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 17 дугаар автобусны буудлын арын гудамжинд архи уусчихсан явж байгаад урьд нь зүс харж байсан залуутай тааралдсан юм. Уг зүс харж байсан гурван залуу танихгүй 2 залуутай цуг явцгааж байсан. Би тэр 5 залуутай 0.75 литрийн архи гурван шилийг хувааж ууж дуусгах үед тэнд байсан өөрийгөө Зоригоо гэж байсан залуу над руу хараал хэлээд муудалцах гээд байхаар нь тэднээс салаад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд голын хажууд байдаг найзынхаа гэр рүү орохоор явж байхад өөрийгөө Буба гээд байсан залуу араас ирээд миний дух руу гараараа нэг удаа цохиход хойшоогоо саваад унасан. Намайг газар хэвтэж байхад Буба гэдэг залуу миний дээр дарж суучихаад толгой руу цохиод, харин Э.Зогэдэг залуу миний нуруу болон бөөр, бөгс, хөл зэрэг газар өшиглөөд байсан. Би босч чадахгүй байхад Э.Зогэдэг залуу миний зүүн гарын шууны хэсэг рүү 2-3 удаа хөлөөрөө дэвсэж байгаад цаашаа яваад өгсөн. ...би босоод өөрийн дүүгээ дуудахаар гар утсаа хайхад миний гар утас алга болсон байсан. Би тэр хоёрыг миний гар утсыг аваад явсан гэж бодож байна. ...Э.Зогэж дуудаад байсан залуу хөлөөрөө миний зүүн гар дээр дэвссэнээс болж миний биеийн зүүн гарын шууны савхан яс хоёр газарт цуурсан, бугуй хэсгийн савхан яс нэг газар цуурсан. Мөн миний нуруу руу Э.Зоөшиглөснөөс болж миний нуруу өвдөөд байна. ...миний алдсан “Нокиа” маркийн гар утсыг манай дүү Сонинбаяр 10 хоногийн өмнө өгсөн юм. Одоо 20.000 төгрөгөөр үнэлж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Хохирогч Н.Сын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Э.Зогэгч нь миний биед учирсан зүүн шуу ясны далд хугарал, ууцны зүүн хэсэгт зулгаралт гэмтлүүдийг учруулсан. Э.Зонь миний бөгс, бөөр рүү өшиглөөд байснаа миний зүүн шууны хэсэг рүү 2-3 удаа хөлөөрөө дэвсэж өшиглөөд байсан. ...Э.Зоригоо, Буянбаатар нар нь надад байсан “Нокиа” маркийн rap утсыг булааж аваагүй. Зодуулсны дараа миний гар утас алга болсон юм. Тухайн үед гар утсаа хаясан байсан. Хаана гар утсаа хаясан гэдгээ санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Гэрч Ч.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Архиа ууж дуусчихаад Э.Зоригоо, Үүрээ хоёр хоорондоо маргалдаж байгаад Үүрээ бид нараас салаад явсан. ...Бид гурав худаг руу явж байхад Үүрээ бидний өөдөөс “сорви Э.Зоригоог ална” гээд орилоод ирж байхаар нь би очоод Үүрээтэй барьцалдаж аваад ноцолдсон. Ноцолдоод бид 2 газар унаад Үүрээгийн цээж, нүүр орчим нь хоёр, гурван удаа цохисон. Гэтэл Э.Зохажуунаас өшиглөөд байх шиг байсан. Би Э.Зоригоог Үүрээгийн яг хаана нь өшиглөсөн гэдгийг хараагүй. ...Анх өөрийгөө Үүрээ л гэж танилцуулж байсан. Гэтэл Сонин-Учрал гэдэг нэртэй юм байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Яллагадагч Э.З-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагийн үед найз Б-, Б- нартай хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо 17 дугаар гүүрний дэргэд явж байхад Сонин-Учралтай тааралдсан юм. ...3 шил 0.75 литрийн архи хувааж уугаад хоорондоо юм яриад сууж байсан. Удалгүй архиа ууж дуусгаад Б, С бид гурав нөгөө хэдээс салаад явсан. Тэгээд 17 дугаар гүүрнээс ертөнцийн зүгээр зүүн зүгт явж байтал Сонин-Учрал нь надаас 5000 төгрөгөө өгчих гэхээр нь хоол ундны зүйлс авмаар байна, чамд мөнгө өгөхгүй гэж хэлэхэд уурлаад надтай хэрүүл хийж эхэлсэн. Тэгэхээр нь цаашаа яваад өгсөн. Удалгүй гүүрний хажууд байх худгийн хажуу талаас С гартаа ноосон цамц барьчихсан гарч ирснээ шууд Буянбаатартай барьцалдаад ноцолдоод эхэлсэн. Би тэр хоёрыг салгах гэтэл салахгүй байхаар нь С-ын зүүн шуу хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн юм. С нь Б-аас салаад цаашаа худаг руу яваад ус аваад нүүр гараа угааж байснаа над дээр ирснээ хоёулаа зодолдох уу, пизда минь гээд орилоод байхаар нь түүнтэй маргалдаж гурав удаа түлхэж газарт унагаасан. Сүүлдээ С учир зүйгээ олоод гар бариад салцгаасан юм. ...Би С-ын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Н.Сын биед зүүн шуу ясны далд хугарал, ууцны зүүн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэх 4449 дугаартай дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Э.Зонь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар автобусны буудлын орчим хохирогч Н.Сыг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “сорви Зоригоог ална” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед зүүн шуу ясны далд хугарал, ууцны зүүн хэсэгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.З-ийн гэмт үйлдлийг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.С нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Э.Зонь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Зонь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Э.З хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар Э.Зоригоог 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Зонь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.З урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ