| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2025/00048/И |
| Дугаар | 210/МА2025/00495 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00495
*******, *******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 13/23 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар хариуцагч *******т холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 13/23 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...бид нарыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2585 дугаар шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөгчөөр бүртгэхийг даалгасан байхад хариуцагч нь уг шийдвэрийг албадан биелүүлээгүй байж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2153 дугаар шийдвэрийг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13/23 тоот тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг зарласан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн... гэсэн бол, хариуцагч нь хариу тайлбартаа ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-д зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2585 дугаар шийдвэрийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, мөн хуулийн 112 дугаар зүйлд зааснаар эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангана... гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК нь хариуцагч талыг дэмжиж оролцсон байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02153 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 977 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2016/00908 дугаар тогтоолоор *******гээс 367,666,666 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, /х.х-ийн 47-59/
3.2. Дээрх шийдвэрийг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 20280443/05 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, ******* хороо, байр, тоот хаягт байрлах 2, 3, 4 давхрын 468 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгийг хурааж, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13/23 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг явуулсан боловч худалдан борлогдоогүй учир хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулжээ. /х.х-ийн 62-64, 71/
3.3. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02585 дугаар шийдвэрээр энэхүү үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр *******, *******, ******* нарыг улсын бүртгэлд бүртгүүлэхийг *******д даалгаж шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 8-14/
3.4. Улмаар хариуцагч ******* нь уг шийдвэрийг албадан биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 930 тоот маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг бүртгэх боломжгүй гэх албан бичгийг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 24/12-765 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. /х.х-ийн 77-78/
Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нарын шаардах эрхэнд хамааралтай баримталбал зохих хуулийг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасан.
Тодруулбал, *******, *******, ******* нар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02585 дугаар шийдвэрээр барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч болох нь тогтоогдсон тул төлбөрт хураагдсан уг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны талаар гомдол гаргаж болно.
Гэвч нэхэмжлэгч нарын тайлбараар тэдгээрийг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байгаа буюу дуусгавар болгож хууль зөрчсөн гэсэн нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 13/23 дугаар тогтоолыг шууд хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
5. *******, *******, ******* нар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэхийг *******гээс шаардах, хэрэв биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх эрхтэй боловч ******* нь хоёр өөр эрх зүйн үр дагавар үүсгэсэн шүүхийн шийдвэрийн аль нэгийг нь биелүүлэхгүй байгаа нь нөгөө шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагааг хүчингүй буюу хууль зөрчсөн гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.
Нөгөө талаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар нэхэмжлэгч нар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно гэж зааснаар шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд оролцох эрхтэй этгээд биш гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
Энэ утгаар хариуцагч байгууллагын зүгээс зөвхөн төлбөр төлөгч болон төлбөр авагч нарыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч гэж үзэж, улмаар барьцаа хөрөнгө болох уг үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр барагдуулах зорилгоор албадан дуудлага худалдаанд оруулахаар Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.
6. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3-т Хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд, эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтална гэж заасан.
Хуулийн энэхүү заалт нь хэд, хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу нэг төлбөр төлөгчөөс аль эсхүл нэг барьцаа хөрөнгөөр хэд, хэдэн төлбөр авагчид төлбөр барагдуулах үйл ажиллагааг зохицуулсан байх тул энэ хэрэг маргаанд хамааралгүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна.
7. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэгжүүлэхгүйгээр шүүхэд шууд нэхэмжлэл гаргах эрхтэй байхад энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байгааг давж заалдах шатны шүүхээс өөрчилнө.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/01304 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...44 дүгээр зүйлийн 44.3, 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.3 гэснийг 122 дугаар зүйлийн 122.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Б.МАНДАЛБАЯР