Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 203/МА2025/00008

 

******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 143/ШШ2024/00426 дугаартай шийдвэртэй,

 ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

 Г.*******-*******д холбогдох

 Тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол 92 042 388 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 13 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяа /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч И.Олонмөнх, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Манай компанид *******гын *******-******* нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр анх Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, Автомашины ашиглалтын гэрээ, Гаалийн итгэмжлэлийг хэрэгжүүлэх гэрээ, Автозам хариуцлагын гэрээг байгуулж анх ажилд орсон. Ажилтныг анх ажилд ороход компанийн зүгээс байгуулж буй гэрээ, дүрэм журам, ажпын байрны тодорхойлолт зэргийг бүрэн уншиж танилцуулан, гарын үсэг зуруулж баталгаажуулж оруулсан.

*******гын *******-******* нь манай компанид туршилтын хугацаагаар нүүрс тээврийн хэрэгслийн жолоочийн ажилд орсны дагуу компанийн нярав, диспетчер нар авто машин хүлээлцэх журамд зааснаар тээврийн хэрэгслийг хүлээлцэх маягтын дагуу түүнд хэвийн ашиглалтын үйл ажиллагаатай North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай угсраа чиргүүлтэй тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн. *******гын *******-******* нь ******* ӨВО улсын дугаартай нүүрс тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэж байсан бөгөөд ажпаа хийх явцдаа алдаа дутагдал ихээр гаргаж ажиллаж байсан. Бид аль болохоор чадахаараа ажпын байраар хангаж, боломж олгож ажиллуулж байсан. Гэтэл *******гын *******-******* нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Эрдэнэс таван толгойн уурхайгаас нүүрс ачилтыг хийж явж байгаад 130 дахь километрийн орчим замдаа архи ууж, улмаар нүүрсний машиныг барьж яваад Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг нүүрс тээврийн засмал замын 190 дахь километрт тэгш гадаргуу бүхий засмал зам дээр замын хажуу руу осолдсон байдаг.

Тухайн үед ослын газарт Өмнөговь аймгийн цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ш.******* замын зөрчилд хяналт шалгалтыг явуулж, *******гын *******-******* нь 1.60 хувийн согтолтойгоор тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь тогтоогдсон. Мөн тэрээр ямар нэгэн гадны хүчин зүйлийн нөлөөгүйгээр согтуу байсан учраас хяналтаа алдаж, замын хажуу руу орж улмаар нүүрс тээврийн хэрэгслийг осолдуулсан болох нь тогтоогдсон. Улмаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ЭШ/31 дугаартай Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэврээр *******гын ******* *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шүүхийн шийтгэвэр хүчин төгөлдөр болсон байдаг. Шүүхийн шийтгэврийн ТОГТООХ хэсгийн 6-д зааснаар Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд хохирлын асуудлаа шийдүүлэхээр ийнхүү шүүхэд нэхэмжпэл гаргаж байна. Энэ осол болсноос хойш *******гын *******-******* нь компанийн хохирлыг төлөх ямар нэгэн үйлдэл гаргаагүй, эргэж холбогдоогүй алга болсон.

Манай компанийн өмчлөлийн North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд *******гын *******-*******гийн учруулсан хохирлын задаргааг дараах байдлаар оруулж нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг тухайн үед хөрөнгийн үнэлгээний Үнэлгээ ХХК-ийн зүгээс урьдчилан гаргасан үнэлгээгээр 11 004 000 төгрөгийн тооцооллыг гаргасан. Гэвч хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан үнэлгээнд ороогүй, машины кабин, эмээл болон бусад тоног төхөөрөмжүүдийг бүхэлд нь солих шаардлагатай болсон.

2. North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашиныг засвар үйлчилгээний орсон шинээр сольсон, засварласан сэлбэг хэрэгслийн материалын зардалд 34 601 038 төгрөгийн зардал гарсан. Үүнийг нэхэмжлэлд хавсаргасан баримтаар нотолж хавсаргав.

3. North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашиныг чирэгч, чиргүүлийг босгох, чингэлэг нүүрсийг шилжүүлэн ачихад ажилласан үйлчилгээний тээвриин хэрэгслүүдийн түлш, авто бензин, техник хэрэгслийн ажилласан цагийн зардал 6 719 490 төгрөгийн зардал гарсан. Үүнийг мөн баримтуудаар нотолж, нэхэмжлэлд хавсаргав.

4. North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашиныг засвар үйлчилгээ хийхэд зарцуулсан 150 дизелийн түлшний зардал 715 450 төгрөг болсон. Үүнийг мөн баримтуудаар нотолж, нэхэмжпэлд хавсаргав.

5. North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашиныг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ослын газарт ажилласан ажилчдын цалин хөлс 6 206 055 төгрөг болсон Үүнийг мөн баримтуудаар нотолж, нэхэмжлэлд хавсаргав.

6. North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашиныг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр осолдсон газарт ажилласан ажилчдын хоолны зардал 590 000 төгрөг болсон. Үүнийг мөн баримтуудаар нотолж, нэхэмжпэлд хавсаргав.

7. North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашиныг засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн ажилчдын цалингийн зардал 3 834 728 төгрөг болсон. Үүнийг мөн баримтаар нотолж, нэхэмжпэлд хавсаргав.

8. North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашины 4 чингэлэгийн төлбөр, нүүрс бүтээлгийн төлбөр, үнэлгээний төлбөр, салхины шил битүүлсэн гялгарын төлбөр, журмын хашааны төлбөр, кабин шилжүүлж ажилласан төлбөр, кабин шилжүүлж буулгасан 2 удаагийн өргөлтийн төлбөр, тээврийн хэрэгслийн оношилгооны төлбөр чингэлэгийн төлбөрийн нэхэмжпэлийг монгол хэл рүү орчуулсан орчуулгын төлбөр 17 323 272 төгрөг болсон. Үүнийг мөн баримтуудаар нотолж нэхэмжилж байна.

9. North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашиныг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хоорондох хугацааны алдагдсан рэйсийн тооцоо буюу олох байсан орлого 11 048 355 төгрөг болсон үүнийг баримтаар нотолж, тооцооллыг гаргаж нэхэмжилж байна.

Иймээс манай компанийн өмчлөлийн North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашины 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ослын улмаас учруулсан бодит хохирлууд нь дээрх байдлаар нотлогдож, тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлд гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл 497.1-д ...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй..., мөн хуулийн 499 дүгээр зүйлд Тээврийм хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах гээд 499.1-д ...Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй..., мөн хуулийн 510 дугаар зүйлд Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах гээд 510.1-д ...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө... гэж заасныг үндэслэн ийнхүү компанид учруулсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Иймд *******гын *******-*******гөөс тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол 92 042 388 төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: *******га овогтой *******-******* миний бие 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******* ******* ******* ХХК-ийн жолоочоор ажилд орсон. Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Эрдэнэс таван толгойгоос ачилт хийж явж байгаад 162 дахь км буюу Жавхлант бригадад дээр пиво ууж хоноод маргааш нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө машинаа асааж хөдөлгөөнд оролцож явж байгаад 189-190 дахь км хооронд үүрэглэн замын хажуу тал руу унасан. Тухайн хэргээр Өмнөговь аймаг Ханбогд дахь сум дундын шүүхээр орж согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан арга хэмжээ авхуулсан. Тухайн үед шүүх хурлаар машины эвдрэлийн үнэлгээ 11 004 000 төгрөг контнер засвар хятад мөнгөөр 30 400 юань болсон байсан харин одоо тус компани надаас 92 сая төгрөг нэхэмжилсэн үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 3. Хариуцагч Г.*******-*******гийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******* ******* ******* ХХК-ийн ажилтанд хүлээлгэсэн бөгөөд 2004 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 14 дахь рейсээ хийж явахдаа осолд орсон билээ. Энэ өдрөөс хойш би хуулийн байгууллагад шалгагдсан бөгөөд компаний зүгээс миний ажиллаж тээвэр хийсэн үлдэгдэл мөнгийг одоо болтол тооцоо нийлж цалин хөлс бодож өгөхгүй байсаар байгаад надаас машины хохирол гээд маш их хэмжээний төлбөр нэхэмжилсэн байна. Би ажилласан ажпын хөлсөө тооцуулж хохирол төлбөрөө тооцож зөрүү мөнгөө авах талаар ярьж байсан боловч ямар нэгэн хариу хэлээгүй миний хувьд үнэлгээний компаний гаргасан хохирлын тооцоог зөвшөөрч байна. Харин илүү нэхэмжилсэн төлбөрийг төлөх боломжгүй юм. Миний нэхэмжлэлийн үндэслэл нь 1 удаагийн рейсны хөлс 1 300 000 төгрөг олгохоор гэрээ байгуулсан. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн 13 удаагийн рейсний тооцоо нийт 16 900 000 төгрөг бөгөөд үүнээс урьдчилгаа 3 000 000 төгрөг өгснийг хасаад 13 900 000 төгрөгийг ******* ******* ******* ХХК- иас авах тооцоо гарч байгаа тул энэхүү сөрөг нэхэмжпэлийг хангаж намайг хохиролгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2, 131.1.5, 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт зааснаар 45 605 038 төгрөгийг хариуцагч Г.*******-*******гөөс гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, сөрөг нэхэмжпэлийн шаардлагад 14 761 391 төгрөгийг ******* ******* ******* ХХК-иас гаргуулан Г.*******-*******д олгож,

******* ******* ******* ХХК-ны нэхэмжлэлээс 46 437 362 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжпэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618 162 төгрөг, Г.*******-*******гийн сөрөг нэхэмжпэлийн шаардлагад төлсөн 227 450 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******-*******гэзс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 547 962 төгрөг гаргуулан ******* ******* ******* ХХК-д, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 70.200 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 157 250 төгрөг гаргуулж Г.*******-*******д тус тус олгож шийдвэрлэжээ.

 5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяагийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараах үндэслэлүүдийг дурдаж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангалгүй шийдвэрлэсэн хуулийг буруу хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Г.*******-*******гөөс тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол 92 042 388 /ерэн хоёр сая дөчин хоёр мянга гурван зуун наян найм/ төгрөгийн гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргахдаа компанийн өмчлөлийн North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд *******гын *******-*******гийн учруулсан бодит хохирлын задаргааг гаргаж, нотлох баримтаар нотолсон. Үүнд:

1. Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг тухайн үед хөрөнгийн үнэлгээний Үнэлгээ ХХК-ийн зүгээс урьдчилан гаргасан үнэлгээгээр 11 004 000 төгрөгийн тооцооллыг гаргасан. Шүүхийн зүгээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

2. North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашиныг засвар үйлчилгээний орсон шинээр сольсон, засварласан сэлбэг хэрэгслийн материалын зардалд 34 601 038 төгрөгийн зардал гарсан. Үүнийг нэхэмжлэлд хавсаргасан баримтаар нотлож хавсаргасан. Үүнийг шүүн үндэслэлтэй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 

Харин дараах Г.*******-*******гийн учруулсан хохирлыг учраагүй мэтээр дүгнэж анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагагы хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй. Үүнд:

1. North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашиныг чирэгч, чиргүүлийг босгох, чингэлэг нүүрсийг шилжүүлэн ачихад ажилласан үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн түлш, авто бинзен, техник хэрэгслийн ажилласан цагийн зардал 6 719 490 төгрөгийг зардал гарсан.

2. North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашиныг засвар үйлчилгээ хийхэд зарцуулсан 150 дизелийн түлшний зардал 715 450 төгрөг болсон. Үүнийг мөн баримтуудаар нотолж, нэхэмжлэлд хавсаргасан.

3. North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашиныг 2024.01.09-ны өдөр ослын газарт ажилласан ажилчдын цалин хөлс 6 206 055 төгрөг болсон. Үүнийг мөн баримтуудаар нотолж, нэхэмжлэлд хавсаргасан.

4. North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашиныг 2024.01.09-ны өдөр осолдсон газарт ажилласан ажилчдын хоолны зардал 590 000 төгрөг болсон. Үүнийг мөн баримтуудаар нотолж, нэхэмжлэлд хавсаргасан.

5. North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашиныг засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн ажилчдын цалингийн зардал 3 834 728 төгрөг болсон. Үүнийг мөн баримтаар нотолж нэхэмжлэлд хавсаргасан.

6. North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашины 4 чингэлэгийн төлбөр, нүүрс бүтээлгийн төлбөр, үнэлгээний төлбөр, салхины шил битүүлсэн гялгарын төлбөр, журмын хашааны төлбөр, кабин шилжүүлж ажилласан төлбөр, кабин шилжүүлж буулгасан 2 удаагийн өргөлтийн төлбөр, тээврийн хэрэгслийн оношилгооны төлбөр, чингэлэгийн төлбөрийн нэхэмжлэлийг монгол хэл рүү орчуулсан орчуулагын төлбөр 17 323 272 төгрөг болсон. Нотлох баримтаар нотолж нэхэмжлэлд хавсаргасан.

7. North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашиныг 2024.01.08-ны өдрөөс 2024.02.21-ний хоорондох хугацааны алдагдсан рйесийн тооцоо буюу олох байсан орлого 11 048 355 төгрөгийг болсон. Үүнийг баримтаар нотолж, тооцооллыг гаргаж нэхэмжлэд хавсаргасан.

Гэтэл шүүхээс энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь бодит бус зардал биш Г.*******- *******гөөс хамааралгүй мэтээр дүгнээд байгаа нь илтэд хууль бус.

Манай компанид *******гын *******-******* нь 2023 оны 12-р сарын 01-ний өдөр анх Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, Автомашины ашиглалтын гэрээ, Гаалийн итгэмжлэлийг хэрэгжүүлэх гэрээ, Автозам хариуцлагын гэрээг байгуулж анх ажилд орсон. Ажилтныг анх ажилд ороход нь компанийн зүгээс байгуулж буй гэрээ, дүрэм, журам, ажлын байрны тодорхойлолт зэргийг бүрэн уншиж танилцуулан, гарын үсэг зуруулж баталгаажуулж ажилд нь оруулсан. *******гын *******-******* нь манай компанид туршилтын хугацаагаар нүүрс тээврийн хэрэгслийн жолоочийн ажилд орсоны дагуу компанийн нярав, диспетчер нар Авто машин хүлээлцэх журамд зааснаар Тээврийн хэрэгслийг Хүлээлцэх маягт-ын дагуу түүнд хэвийн ашиглалтын үйл ажиллагаатай North Benz, маркийн ******* ӨВО улсын дугаартай угсраа чиргүүлтэй тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн. *******гын *******-Өлий нь ******* ӨВО улсын дугаартай нүүрс тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэж байсан бөгөөд ажлаа хийх явцадаа алдаа дутагдал ихээр гаргаж ажиллаж байсан.

Бид аль болохоор чадахаараа ажлын байраар хангаж, боломж олгож ажлуулж байсан. Гэтэл *******гын *******-******* нь 2024 оны 01-р сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Эрдэнэставан толгойн уурхайгаас нүүрс ачилтыг хийж явж байгаад 130 дахь км-ын орчим замдаа архи ууж, улмаар нүүрсний машиныг барьж яваад Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг нүүрс тээврийн засмал замын 190 дахь км-т тэгш гадаргуу бүхий засмал зам дээр замын хажуу руу осолдсон байдаг.

Тухайн үед ослын газарт Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ш.******* замын зөрчилд хяналт шалгалтыг явуулж, *******гын *******-******* нь 1,60 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь тогтоогдсон. Мөн тэрээр ямар нэгэн гадны хүчин зүйлийн нөлөөгүйгээр согтуу байсан учраас хяналтаа алдаж, замын хажууруу орж, улмаар нүүрс тээврийн хэрэгслийг осолдуулсан болох нь тогтоогдсон.

Улмаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01-р сарын 23-ны өдрийн 2024/3111/31 дугаартай Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэвэрээр *******гын *******-*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шүүхийн шийтгэвэр хүчин төгөлдөр болсон байдаг.

Шүүхийн шийтгэвэрийн ТОГТООХ хэсгийн 6-д зааснаар Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд хохирлын асуудлаа шийдүүлэхээр ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Энэ осол болсоноос хойш *******гын *******-******* нь компанийн хохирлыг төлөх ямар нэгэн үйлдэл гаргаагүй, эргэж холбогдоогүй алга болсон.

Ийм учраас нотлох баримтаар бүрэн тодорхойлж бодит хохирлыг түүнээс гаргуулахаар шүүхэд нэхэмэмжлэл гаргахад шүүхээс зарим хэсгийг нь хангаж шийдвэрлээд байгаа нь ИХ-ийн зарчимд үнэндээ нийцэхгүй байна.

ИХ-ийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлд Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл 497.1-д "...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөренгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй..." гэж заасан.

Үүнээс үзвэл Г.*******-******* нь компанид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулах, компанитай байгуулсан гэрээгээр ч хохирлыг хариуцан төлөх үүргийг шууд хүлээж байна.

Мөн ИХ-ийн 499 дүгээр зүйлд Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах гээд 499.1 -д "... Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй...", мөн хуулийн 510 дугаар зүйлд Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах гээд 510.1-д "...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..." гэж заасныг үндэслэн ийнхүү компанид учруулсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Гэтэл North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашиныг чирэгч, чиргүүлийг босгох, чингэлэг нүүрсийг шилжүүлэн ачихад ажилласан үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн түлш, авто бинзен, техник хэрэгслийн ажилласан цагийн зардал 6 719 490 төгрөгийг зардал гарсан, North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашиныг засвар үйлчилгээ хийхэд зарцуулсан 150 дизелийн түлшний зардал 715 450, ЖЖТН ВЕЫ2 маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашиныг 2024.01.09-ны өдөр ослын газарт ажилласан ажилчдын цалин хөлс 6 206 055 төгрөг, North Benz маркийн 71- 30 ӨВО улсын дугаартай автомашиныг 2024.01,09-ны өдөр осолдсон газарт ажилласан ажилчдын хоолны зардал 590 000 төгрөг, North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашиныг засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн ажилчдын цалингийн зардал 3 834 728, North Benz маркийн ******* ОВО улсын дугаартай автомашины 4 чингэлэгийн төлбөр, нүүрс бүтээлгийн төлбөр, үнэлгээний төлбөр, салхины шил битүүлсэн гялгарын төлбөр, журмын хашааны төлбөр, кабин шилжүүлж ажилласан төлбөр, кабин шилжүүлж буулгасан 2 удаагийн өргөлтийн төлбөр, тээврийн хэрэгслийн оношилгооны төлбөр, чингэлэгийн төлбөрийн нэхэмжлэлийг монгол хэл рүү орчуулсан орчуулагын төлбөр 17 323 272 төгрөг, North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашиныг 2024.01.08-ны өдрөөс 2024.02.21-ний хоорондох хугацааны алдагдсан рйесийн тооцоо буюу олох байсан орлого 11 048 355 төгрөгийг зардлыг бодитоор бус, энэ нь Г.*******-*******гөөс болоогүй мэтээр дүгнээд байгаа нь илтэд хууль бус.

Дээрх хохирлын задаргааг нотлох баримтуудыг шүүхэд хангалттай тодорхой өгөөд байхад түүнийг үнэлж дүгнэхгүй байгаа нь өөрөө шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан шүүхийн шийдвэр гарахгүй байх шалтгаан нөхцөл болсон байна. Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.02-ны өдрийн 143/ШШ2024/00426 тоот шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа: Манай энэ зардлууд бодитой гарсан зардлууд. Ажилласан ажилчдын цалин гэдэг нь энэ компанид ажиллаж байгаа ажилчид зүгээр тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн байлгах талаас нь тэр засвар үйлчилгээг хийж ажилладаг хүмүүс болохоос биш хэн нэгэн согтуу жолоочийн унагаасан автомашиныг засах гэж компанид ажилладаг ажилчид бол биш. Энэ хэмжээгээр манайхаас очиж зардал гарч, энэ хэмжээгээр компанийн ажил тухайн үед хойшлогдож саатсан юмнууд байгаа. Дээрээс нь энэ бусад зардал гэдэг дээр жишээ нь чингэлгийн төлбөр гээд цаанаасаа нэхэмжлэх нь юаниараа хүрээд ирдэг. Үүнийг юаниар нь гуйвуулга хийж шилжүүлсэн. Мөн бусад зардлуудад орсон нь кабин шилжүүлж буулгах гээд энэ бүх зардлууд яг бодитоор гарсан. Зарим үед нь Г.*******-******* өөрөө хажууд нь байсан. Г.*******-*******гийн хувьд журмын хашааныхаа мөнгийг ч төлөхгүй явсан. Журмын хашааны төлбөр энэ зардалд орчихсон байгаа. Манай гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ бодит гарсан зардлууд байдаг. Алдагдсан рейсийн тооцоо уртын тээврийн автомашинууд квотоор тээвэрт ордог байсан. Жишээ нь 0-ээр төгссөн тоотой автомашинууд тэдэнд орно гээд цаанаас нь хуваарь гаргачихдаг. Энэ 11 000 000 төгрөгийг адилхан нэг өдөр ачаанд ордог 0 төгссөн машиных нь рейсийг нь тооцож гаргасан бодит алдагдлын тооцоо байгаа.

17 000 000 төгрөг дээр жишээ нь чингэлгийн төлбөрийг монгол мөнгөөр тооцохоор 15 494 772 төгрөг, ослын үед бүтээлэг урагдсан. Нүүрсээ буцааж ачаад, тэрийг нь дахиад пүүлүүлээд, жинлүүлээд, бүтээлгийг нь хийгээд авч буулгаж байгаа. Энэ дээр нэг бүтээлгийг нь 87 500 төгрөгөөр авсан. Дөрвөн бүтээлгийн төлбөр буюу 350 000 төгрөг, үнэлгээний төлбөр 750 000 төгрөг, салхины шил битүүлсэн гялгар гэж байгаа. Машины урд салхины шил нь тэр чигээрээ цуураад хагарчихсан. Бид нар машинаа босгочхоод журмын хашаа руу татдаг. Тэгэхээр үүнийг тэр чигт нь явуулах боломжгүй учраас битүүлээд явуулсан учраас 52 500 төгрөг, журмын хашаа 220 000 төгрөг, салхины шил битүүлсэн гялгар гээд дахиад 12 000 төгрөг, кабин шилжүүлж ачсан краны төлбөр 100 000 төгрөг, кабин шилжүүлж буулгасан хоёр удаа өргөлт хийсэн гээд кабин нь тэр чигтээ солигдсон. Шинэ кабин авчирсан. Тэрнийх нь төлбөр гээд 300 000 төгрөг, тээврийн хэрэгслийн оношилгоо 11 000 төгрөг, чингэлгийн төлбөрийн нэхэмжлэлийг монгол хэл рүү орчуулсан орчуулгын төлбөр 33 000 төгрөг гээд нийтдээ 17 323 272 төгрөг бусад зардал дээр гарсан байдаг гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсгээрээ ******* ******* ******* ХХК-иас 46 437 362 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу энэ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэрийг гаргах. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримт тухайн иргэн хэрэг маргаанд хамааралтай, ач холбогдолтой талаас нь шүүх эргэлзээгүйгээр нотлох үүргийг хэрэгжүүлсэнгүй гэж үзэж байна.

Дансны шилжүүлсэн гүйлгээний баримт, мөн ажиллахад үйлчилгээ үзүүлснийх нь зардлыг нь төлсөн баримт гээд яг бодитой гарсан зардлыг нь дансны хуулгаар нотлогдож байна. Өөрөөр нотлох боломж байхгүй. Нотолгооны чухал хэсгээр нотолж өгсөн. Гэтэл үүнийг анхан шатны шүүх хангаагүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Засвар үйлчилгээ хийхэд зарцуулсан 150 цаг, дизель түлшний зардал 715 000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Энэ машиныг Г.*******-******* эвдэлчхээд өөрөө яваад өгсөн. Тэгээд засвар үйлчилгээ хийхэд тодорхой хэмжээний бодит зардлууд гарсан. Уг зардлын нэг нь дизель түлшний зардал байдаг. Бид нар дизель түлш авсан газраас нь баримтыг гаргуулаад дансны хуулгыг буюу төлбөр төлсөн баримттай нь өгсөн. Тэр ослын газар ажилласан ажилчдын цалин хөлс гээд 6 200 055 төгрөг болсон. Г.*******-******* хэрвээ манай машиныг унагаагүй байсан бол өнөөдөр энэ хувь хэсэг гарах ёсгүй байсан зардал. Тэгэхээр энэ нь нотлох баримтаар үнэлэгдэх ёстой байсан.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг дүгнэсэнгүй.

Олон баг бүрэлдэхүүнүүд очиж байж янзалсан. Энэ хүмүүсийн хоолны зардал гэж 590 000 төгрөг гарсан. Дээрээс нь автомашины засвар үйлчилгээ хийж гүйцэтгэсэн ажилчдын цалингийн зардал гээд 3 834 725 төгрөг гарсан. Дөрвөн чингэлгийн төлбөр, нүүрс бүтээлгийн төлбөр, үнэлгээний төлбөр, салхины шил битүүлсний гялгарын төлбөр гээд энэ зардлууд гарсан. Мөн оношилгооны төлбөр, чингэлгийн төлбөр, кабин шилжүүлж буулгасан төлбөр, кабин шилжүүлж ачсан төлбөр гээд нийтдээ 17 325 000 төгрөг гарсан. Энэ төлбөр нь юугаар нотлогдож байгаа юм бэ гэдэг. Энэ яг бодитой гарсан зардал юм уу эсвэл ******* ******* ******* гэдэг компани Г.*******-*******д холбогдуулаад утга учиргүй гарсан зардлуудаа нэхэмжлээд байгаа юм уу? гэвэл үгүй. Энэ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр осол болсны улмаас гарч байгаа бодит зардлуудыг нэхэмжлээд гаргасан. Энэ хавтаст хэргийн 59-77 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Олох ёстой байсан орлого гээд 11 048 355 төгрөгийг шаардсан. Хэрвээ улсын дугаартай машин осолдоогүй байсан бол ийм рейс хийх юм байна гэдэг байдлаар бид нар адилхан машины тооцооллыг нь гаргаад санхүүгийн баримтуудыг нь хавсаргаад хавтаст хэрэгт өгсөн. Ингээд бодохоор бид нар хавтаст хэрэгт нотлох баримтаар үнэлэгдэх хэмжээний баримтуудыг өгөөд байхад 46 437 362 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй олгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрээс нь шүүхийн шийдвэрийн 8, 9 дүгээр хуудсанд манай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаатай холбоотойгоор шүүгч энэ нотлох баримт нь ийм шаардлага хангахгүй гэдэг дүгнэлтийг огт хийгээгүй. Энэ машин нь хямдхан машин биш. Ойролцоогоор 300 000 000 төгрөгийн үнэлгээтэй.

Анхан шатны шүүхээс хангасан 45 605 035 төгрөг нь хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Тэгэхээр энэ үнэлгээний задаргааг шүүх өөрөө задлаад биччихсэн. Хангагдаагүй 46 437 362 төгрөгөөс бид нар тэр олгох ёстой байсан 11 048 355 төгрөгийг зэрэгцээ явж байсан машинаас харьцуулж гаргасан зардал байдаг. Бусад нь бүх нотлох баримтаар нотлогдож байгаа учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна.

Энэ цалингийн хүснэгтийн задаргаа нь дээр *******га овогтой *******-******* нь 17 940 000 төгрөгийн олговол зохих цалингийн бодолт гарсан байдаг. Хавтаст хэрэгт компаниас үнэн зөвөөр нь гаргаж өгснийг Г.*******-******* өөрөө хүлээн зөвшөөрдөг. Энэ осол болсны дараагаар цагаан сар болох гээд байна. Ийм тийм юм болох гээд байна гэж жаргал, зовлон тооцоод би машиныхаа засварын төлбөрийг төлөөд дуусгачихна гэдэг зүйлийг яриад байхаар нь 3 178 609 төгрөг өгсөн байдаг. Эндээс нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар гээд нийт суутгал нь 3 073 725 төгрөг болсон. Гэтэл шүүх үүнийг хасахгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нь 3 178 609 төгрөгийг нь хасангуутаа бусдыг нь хангаж шийддэг. Ингэж болохгүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт чинь Г.*******-******* гэдэг хүнд үлдээд 2 сарын нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварын шимтгэл 3 073 725 төгрөгийг нь суутгагдсан байдаг. Үүнийг шүүх харгалзаж үзээгүй. 17 000 000 төгрөгөөс нь өгсөн 3 178 609 төгрөгийг хасангуутаа шүүх Г.*******-*******д сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нь 14 761 000 төгрөг өгөх нь зүйтэй гэж шийдэж байгаа нь буруу. Бид нар цалин хөлс олгоно гэдэг дээр их маргаад байгаа юм байхгүй. 17 940 000 төгрөгөөс хасах нь хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл гээд 3 073 725 төгрөгийг хасаж тооцох ёстой. Ингэж хасаж тооцсоны үндсэн дээр өөрт нь өгсөн 3 178 609 төгрөгийг хасаад бодох ёстой. Ингээд 11 000 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээр хангаж шийдвэрлэх боломжтой. Үүнийг бид нар Г.*******-*******гөөс авч байгаа авлага, төлбөртэй шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очингуут угаасаа харилцан хасалт хийгээд явж байх ийм асуудал. Тэгэхээр энэ дээр шүүх зарчмын хувьд алдаа гаргачихсан. Бид нар хамгийн гол нь шүүхээс буруу очих вий гээд суутгалыг хуульд заасан хэмжээ, хязгаараар бодоод өгсөн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ийм байдлаар шийдэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 429 дугаартай шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь хариуцагч Г.*******-******* анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцсон. Мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуралдаан дээр нэлээн дэлгэрэнгүй нарийн тодорхой шинжлэн судалж хэлэлцсэн байдаг. Г.*******-*******, ******* ******* ******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирол төлбөрийг тооцож барагдуулах нь зайлшгүй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан үндэслэл нь хууль зүйн үндэслэлтэй гэсэн тайлбарыг хэлмээр байна. Учир холбогдлын хувьд нэгэнт Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээд ажил үүрэг гүйцэтгэх явцдаа эд хөрөнгийн хариуцлага алдаж хохирол төлбөр учруулсан байдаг. Энэ хохирлыг яаж төлж барагдуулах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлд заасан үндэслэл бүхий заалтуудыг анхан шатны шүүх зөв харж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжилж судлаад үзэхэд ******* ******* ******* ХХК болон тухайн осол болсон үед гарсан мэргэжлийн байгууллагууд буюу хөрөнгө стипенд үнэлгээний компанийн гаргасан автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлангаас үзэхэд уг машины эвдрэлд нийтдээ 9 112 000 төгрөгийн эвдрэл үүссэн. Үүнийг засаж сэлбэхэд 1 785 000 төгрөгийн шууд бус зардал үүссэн. Өөрөөр хэлбэл засаж сэлбэх янзлах энэ тэр гээд ийм зардлуудыг энэ үнэлгээний компани гаргаж өгсөн. Ингээд нийт үнэлгээний хохирлын хэмжээгээр тооцоод үзэх юм бол 11 004 000 төгрөгийн хохирол учиржээ гэдгийг гаргасан. Энэ дүгнэлтийг хоёр тал хүлээж аваад ******* ******* ******* ХХК хүлээж авсан. Энэ дүгнэлт 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гарсан байдаг гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Г.*******-*******д холбогдуулан гэм хорын хохиролд 92 042 388 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

2.1 Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... манай компанийн өмчлөлийн North Benz маркийн ******* ӨВО улсын дугаартай автомашины 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ослын улмаас учруулсан бодит хохирлууд нь баримтаар нотлогдож, тогтоогдож байгаа гэж тайлбарласан.

Зохигчид гэм буруугийн талаар маргаагүй байна.

3. ******* ******* ******* ХХК болон Г.*******-******* нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна.

4. Хариуцагч Г.*******-******* нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг нүүрс тээврийн засмал замын 190 дахь километрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 1.60 хувийн согтолттой үедээ North Benz маркийн ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон зөрчил гаргасан гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан маргаангүй үйл баримтаар тогтоогдсон /1хх-23-24 тал/,

4.1 . Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заасан байна.

Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэлхүй, хохирогчид учирсан гэм хорын хохиролтой шалтгаант холбоотой байх ба хариуцагч Г.*******-*******гийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ замын зорчих хэсгийн баруун хөвөө рүү тээврийн хэрэгслээ унагасан үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх ба хариуцагч Г.*******-*******гийн үйлдэл болон нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д учирсан хохирлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй байна.

5. Анхан шатны шүүх нь шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2, 131.1.5, 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг залруулах нь зүйтэй. Учир нь, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гэм буруутай үйлдлийн улмаас байгууллагад учирсан гэм хорын хохирлыг шаардсан атал уг маргаанд нэхэмжлэгчийн шаардах эрхийг нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 хэсэг болон хохирол арилгах аргыг зохицуулсан 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг хэрэглэх нь зүйтэй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулав.

Түүнчлэн анхан шатны шүүхийн ...2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Г.*******-******* нь ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг осолдуулан, автомашиныг засаж сайжруулахад гарсан зардал, бодит хохирол гэж тооцон 45 605 038 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэлээс 46 437 362 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг хангахгүй орхив.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Г.*******-******* нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нүүрс тээврийн ажил хийсэн тээврийн хөлс 13 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган, тус нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 227 450 төгрөг төлжээ. /1 хх-127-128/

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч Г.*******-******* нь ...сөрөг нэхэмжлэл нь цалингийн 17 940 000 төгрөгөөс 14 288 445 төгрөгийг нэхэмжилж байгаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ... шимтгэлүүдийг хасаад үзэх юм бол 11 228 445 төгрөг болж байгаа. Энэ мөнгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжилж байгааг шийдэж өгнө үү гэсэн зөрүүтэй тайлбаруудыг гаргасан байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 14 761 391 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт хавсаргана гэж заасан ба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх агуулга бүхий тайлбар гаргасан нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байхаас гадна шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ. Шүүн таслах ажиллагааг гагцхүү шүүх хэрэгжүүлэх тул нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримтыг тодруулан тогтоох ажиллагааг хөндлөнгийн байх зарчмыг баримтлан явуулах ёстой. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй үнийг тооцож гаргуулсан нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн болон улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэсэн хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэдийн төлөөлөгч ... иргэн хүний хувьд би Г.*******-******* гэдэг хүний зөв гэж бодож байна" гэх дүгнэлт гаргасныг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 143/ШШ2024/00426 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2, 131.1.5, 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт гэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт гэж, сөрөг нэхэмжпэлийн шаардлагад 14 761 391 төгрөгийг гэснийг сөрөг нэхэмжпэлийн шаардлагад 13 900 000 төгрөгийг гэж,

 3 дахь заалтад хариуцагч Г.*******-*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 547 962 төгрөг гаргуулан ******* ******* ******* ХХК-д, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 70 200 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 157 250 төгрөг гаргуулж Г.*******-*******д гэснийг хариуцагч Г.*******-*******гөөс 385,975 төгрөг гаргуулан ******* ******* ******* ХХК-д, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 227,450 төгрөг гаргуулж Г.*******-*******д гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 140 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА

 ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА

Л.УГТАХБАЯР