Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 00378

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1961 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багт оршин суух, Монгол овогт Даваасүрэнгийн Эрдэнэцэцэг /РД:РЗ61072801/-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2016/00400/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга И.Буманбаяр оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 онд Булган аймгийн Хишиг-өндөр суманд төрсөн. Булган аймгийн Баяннуур сумын ТАА-д хивсчнээр 1979 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад 1984 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Иймд дээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь Булган аймгийн Баяннуур сумын Тэжээлийн аж ахуйд хивсчнээр 1979 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаар цалингийн лавлагаа, Булган аймгийн Баяннуур сумын Тэжээлийн аж ахуйн 1980 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №01 дугаар тушаал, тухайн үед Д.Эрдэнэцэцэгтэй хамт ажиллаж байсан гэрч Л.Хишгээ, М.Буянт нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуули 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Монгол овогт Даваасүрэнгийн Эрдэнэцэцэгийг Булган аймгийн Баяннуур сумын Тэжээлийн аж ахуйд 1979 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хивсчнээрнийт 4 жил 7 сар 4 хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ