Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 211/МА2025/00006

211/МА2025/00006

                                        Р.Аийн хүсэлттэй иргэний

                                                           хэргийн тухай

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн

2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 301/ШШ2025/00015 дугаартай шийдвэртэй

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пгийн А аймгийн Ц сумын Х 3 дугаар багт оршин суух Б овогт Рийн Аийн ажиллаж байсан байдал тогтоолгох, 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 онуудад Д аймгийн Х Х ХК-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болохыг тогтоолгох  тухай хүсэлттэй иргэний хэргийг

 хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ: Р.А нь 1987 онд Хөнгөн үйлдвэрийн техникийн сургуулийг тоног төхөөрөмжийн засварчин мэргэжлээр төгсөж, 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Д аймгийн Х үйлдвэрт 1995 оны дунд үе хүртэл ажилласан. Энэ цаг хугацааны хөдөлмөрийн дэвтэр, ажилд анх томилогдсон тушаал, бусад тушаал архивд хадгалагдан үлдсэн ба түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал гарч ирээгүй. Р.А нь 1995 оны дунд үеэс тухайн ажиллаж байсан байгууллагын үйл ажиллагаа доголдож эхэлсэнтэй холбоотойгоор эрхэлж байсан ажлаасаа гарч өөрийн төрсөн нутаг Ө аймгийн Х суманд ирж, мал маллан амьдарсан байдаг. Гэтэл Д аймгийн Нийгмийн даатгалын архивд түүний ажиллаагүй хугацаанд буюу 1995-1997 онуудад “Х Х” ХК-иас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэсэн лавлагаа гарч ирсэн байна. Р.А нь 1995 оноос хойш өөрийн төрсөн нутаг Ө аймгийн Х суманд ирж Х суманд 1999 он хүртэл мал маллан амьдарч байгаад 1999 онд А аймгийн Ц суманд ирж мал маллан амьдарсан, одоо Ц суманд амьдардаг малчин хүн юм. Р.Аийн 1996-1998 онуудад Д аймгийн Х Х ХК нь түүний тухайн байгууллагад ажиллаагүй, Ө аймгийн Х суманд мал маллан амьдарч байсан хугацаанд түүний аваагүй цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн мэтээр баримт үйлдсэн байдал түүний малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх ашгийг зөрчсөн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болж байгаа. Д аймгийн Х үйлдвэр нь 1993 оноос Х Х ХК болсон байдаг. Иймээс Р.Аийн Д аймгийн Х үйлдвэр болон Х Х ХК-д ажиллаж байсан болон ажиллаагүй байсан хугацааг ялган зааглаж шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Ийнхүү ажилласан болон ажиллаагүй цаг хугацааг ялгаж зааглаж тогтоолгох зорилго нь түүний малчин гэсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох, нийгмийн хамгааллын эрхээ хэрэгжүүлэхэд оршино. Д аймгийн Х Х ХК нь үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсоноос 1995 оны 05 дугаар сард ажилчдадаа 1 сарын цалин өгч ажлаас чөлөө олгосон ба үүнээс хойш Р.А тухайн байгууллагад ажиллаагүй. Энэ байдлыг мэдэх мөн түүний адил ажлаа орхисон гэрч байдаг юм байна. Иймд Б овогт Рийн Аийн Д аймгийн Х үйлдвэрт засварчнаар 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Д аймгийн Х Х ХК-д засварчнаар 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 онуудад Д аймгийн Х Х ХК-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

1.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П  анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.А нь 1987 онд Хөнгөн үйлдвэрийн техникийн сургуулийг тоног төхөөрөмжийн засварчнаар төгссөн. Д аймгийн Х үйлдвэрт засварчнаар 1995 оны 06 дугаар сар хүртэл томилогдон ажилласан.  Д аймгийн Х үйлдвэр 1993 онд Х Х гэдэг нэртэй компани болсон. 1995 оны 06 сараас хойш уг Х үйлдвэр нь ажиллах эсэх нь тодорхойгүй болсон. Ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдөөгүй. Үүнээс хойш өөрийн төрсөн нутаг болох Ө аймагтаа хувийн малаа маллан амьдрах болсон. Р.А өнөөдрийг хүртэл хувийн малаа маллан амьдарч байна. Мал маллан амьдрахдаа 1995 оноос 6 сараас хойш 1998 он хүртэл Ө аймгийн Хужир суманд мал маллаж байгаад 1998 оноос хойш А аймгийн Ц суманд шилжин ирж өнөөдрийг хүртэл тус сумандаа мал маллан амьдарч байна. Хүсэлт гаргагч маань малчин нөхцөлөөр өндөр тэтгэвэр тогтоолгох гэтэл 1996, 1997 онуудад Д аймгийн Х Х үйлдвэрт ажиллаж байсан гэх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт гарч ирсэн. А аймгийн Нийгмийн даатгалын газар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримт гарч ирсэн тул нөхөн тооцуулсныг нь үнэлэх боломжгүй, давхардсан байна гэсэн хариу өгсөн байсан. Ингээд нийгмийн даатгал төлсөн эсэх талаарх хугацаагаа ялгаж шүүхээр тогтоолгох шаардлага үүссэн тул шүүхэд хүсэлт гаргасан. Түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх ашиг нь хөндөгдөж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад түүнийг 1996,1997,1998 онуудад Ө аймагт мал маллан амьдарч байсан гэдэг нөхцөл байдал тогтоогдож байгаа. Энэ онуудын малын А данс архиваас гарсан. Мөн тухайн үед хүсэлт гаргагчийн том охин Ө аймгийн Х сумын сургуульд орж байсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас Р.А нь 1995 оноос 2000 он хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан талаар харагдаж байгаа. Нөхөн тооцуулсан шалтгаанаа өөрөөс шалтгаалан ажилгүй байсан хэмээн тайлбарласан байсан. Иймд түүнийг 1987 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Д аймгийн Х үйлдвэрт 1993 оны 01 дүгээр сарын 01-ний  өдрөөс 1995 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл Д аймгийн Х Х ХК-д ажиллаж байсан байдлыг тогтоож, 1995 оны 06 сарын 01-ний өдөр 1997 оныг дуустал Д аймгийн Х Х ХК-д ажиллаж байгаагүй буюу нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй байдлыг тогтоож өгнө үү. Энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэл давхардчихсан байгаа. Д аймгийн Х үйлдвэр ажиллаагүй байхад нь шимтгэл төлсөн байсан. Хүсэлт гаргагчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлж, өөрт нь ажигтай байдлаар шийдвэрлүүлэхийн тулд 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 он хүртэл Д аймгийн Х Х ХК-д ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй гэдгийг тогтоолгох хүсэлттэй байна.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 болон 135.2.14-д заасныг баримтлан хүсэлтийг хангаж өгнө үү гэв.

          2. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 301/ШШ2025/00015 дугаартай шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Рийн Аийн Д аймгийн Х үйлдвэрт 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар, Д аймгийн Х Х ХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Р.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

          3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П би А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн2025.01.08-ны өдрийн 301/ШШ2025/00015 дугаартай шийдвэрийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гардан аваад шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Р.А нь анхан шатны шүүхэд Д аймгийн Х үйлдвэрт засварчнаар 1987 оны 07 сарын 10-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Д аймгийн Х Х ХХК-д засварчнаар 1993 оны 01 дүгээр сарын 0Т- ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 онуудад Д аймгийн Х Х ХХК-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болохыг тогтоолгохоор хүсэлт гаргасныг шүүх бүхэлд нь хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Шүүхэд хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхийн ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтаар 1995 оны 06 дугаар сараас 1997 онуудад түүнийг Д аймгийн Х Х ХХК-д ажиллаж байсан байдлыг нотолсон нотлох баримт цуглараагүй бөгөөд шүүх онцгой ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгох тухай хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх явцдаа нэхэмжлэлийн нэгдмэл шаардлагыг 2 өөр шаардлага мэтээр тусгаарлан авч үзэж, Р.Аийн Д аймгийн Х үйлдвэрт засварчнаар 1987 оны 07 сарын 10-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Д аймгийн Х Х ХХК-д засварчнаар 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоолгох гэснийг хангаж, 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 онуудад Д аймгийн Х Х ХХК-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болохыг тогтоолгох гэсэн хэсгийг шүүгчийн захирамжаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болоогүй гэдгийг тогоолгох агуулгатай гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд хэргийн харьяалал зөрчсөн гэж дүгнэн шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь: Р.Аийн 1995 оны 06 дугаар сараас 1997 онуудад Д аймгийн Х Х ХХК-д ажиллаагүй, мал маллаж байсан нөхцөл нь түүний А данс болон бусад нотлох баримтаас харагддаг, харин Д аймгийн Х Х ХХК түүний нэр дээр дээрх цаг хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэсэн лавлагаа гарч байгаа байдал нь түүний болоогүй үйл явдлыг бий болгосон эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдал байхад шүүх тухайн үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл биш, шүүхийн харьяалал зөрчсөн гэж дүгнэж, шүүхийн харьяалал зөрчсөн гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025.01.08-ны өдрийн 301/ШШ2025/00015 дугаартай шийдвэртэй хэргийг хянаж, хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцож, дэлгэрэнгүй тайлбар гаргана. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргав гэжээ.

4. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П давж заалдах шатны шүүх хуралд аанд гаргасан саналдаа: ...Миний гомдоод байгаа асуудал бол шүүх энэ асуудлыг 3 сарын хугацаанд шалгасан. 2024 оны 10 сард шүүхэд нэхэмжлэл өгөөд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Иргэний хэрэг үүсгэх явцдаа хүсэлтийг иргэний харьяалал зөрчөөгүй гэж авсан. Нэгдмэл шаардлагатай хүсэлт өгч байгаа. Нэг хэсэг нь болсон үйл явдал, нэг хэсэг нь болоогүй үйл явдлыг болсон мэтээр байгааг тогтоолгохоор өгсөн. Энэ хүний эрх ашиг дордоод байна гэсэн шаардлагаар шүүхэд хүсэлт гаргасан. Шүүх 3 сарын хугацаанд шалгах явцдаа 2 өөр шийдвэр гаргасан нь хууль зөрчөөд байна. Эрх зүйн хувьд ач холбогдол бүхий үйл явдал биш юм гэж үзээд байгаа. Хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас шийдвэрт өөрчлөлт оруулаад, хүсэлтийг бүрэн хангаад, нэг хэсгийг хэрэгсэхгүй болгоод байгаа 2025 оны 128 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү..... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн хүсэлт гаргагч Р.Аийн Д аймгийн Х үйлдвэрт засварчнаар 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Д аймгийн Х Х ХК-д засварчнаар 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал, 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 онуудад Д аймгийн Х Х ХК-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болохыг тогтоолгох тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Р.Аийн Д аймгийн Х үйлдвэрт засварчнаар 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Д аймгийн Х Х ХК-д засварчнаар 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоогдож байна гэж дүгнэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.

Харин 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 онуудад Д аймгийн Х Х ХК-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болохыг тогтоолгох тухай хүсэлтийг эрх зүйн ач холбогдол  бүхий үйл явдал болоогүй гэдгийг тогтоох агуулгатай байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарахгүй гэж дүгнэн, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П  

“...Д аймгийн Х Х ХХК түүний нэр дээр дээрх цаг хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэсэн лавлагаа гарч байгаа байдал нь түүний болоогүй үйл явдлыг бий болгосон эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдал байхад шүүх тухайн үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл биш, шүүхийн харьяалал зөрчсөн гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй...” гэсэн үндэслэлээр хүсэлтийг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан байна.

            Хэрэгт авагдсан Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн харьяа Чойбалсан хот дахь Х үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааны даргын 1987 оны 07 сарын 10-ны өдрийн 10 дугаар тушаалын хуулбар /хх-ийн 6/,  Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа  Чойбалсан хотын Х комбинатын даргын 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 196 дугаар  тушаал /хх-ийн 9/, Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай архивын 2020 оны 12 сарын 18-ны өдрийн 08/4768 дугаар лавлагаа /хх-ийн 10/, Чойбалсан хотын Х комбинатын даргын 1991 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 207 дугаар тушаалын хуулбар /хх-ийн 11/, Д аймгийн Х үйлдвэрийн худалдааны “Х” ХХК-ний ерөнхий захирлын 1995 оны 05 сарын 11-ний өдрийн 85 дугаар тушаалыг хуулбар /хх-ийн 15/ зэрэг нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Р.А нь Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн Яамны харьяа Чойбалсан хот дахь Х үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргаанд  1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс  1989 оны  оны 09  сарын 25-ны өдрийг хүртэл засварчнаар, Чойбалсан хотын Х комбинатад 1991 оны 09  сарын 16-ны өдрөөс 1994 оны 01 сарын 01-н хүртэл засварчнаар, Д аймгийн Х үйлдвэрлэл худалдааны “Х Х” ХК-д 1994 оны 01 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл засварчнаар ажиллаж байсан болох нь  тогтоогдож байна.

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Р.Аийн Д аймгийн Х үйлдвэрт 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар, Д аймгийн Х Х ХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар тус тус ажиллаж байсан  нь  тогтоогдсон гэж дүгнэн, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад бичигдсэн байгууллагын нэр, ажилд томилсон, чөлөөлсөн хугацааг харгалзалгүйгээр хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөн 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж, ажилтан нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр ажилласан байдал нь баталгаажиж, улсад ажилласан хугацаа тооцогдох болсонтой холбоотой 1995 оны 01 сарын 01-нээс хойших ажилласан байдлыг шүүх тогтоох шаардлагагүй болсныг шүүх анхаарсангүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.1-135.2.14-т шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлуудыг заасан бөгөөд мөн хуулийн 135.3-т тухайн үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан байна.

 Тодруулбал дээрх хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоохоор зохицуулсан.

Хүсэлт гаргагч Р.А 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 онуудад Д аймгийн Х Х ХК-д ажиллаагүй байхад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт гарч ирсэн гэж тайлбарлаж байхад шүүх Д аймгийн Х Х ХК-д ажиллаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэж дүгнэх  хууль зүйн үндэслэлгүй, хүсэлтийн шаардлага нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох үйл явдалд хамаарахгүй тул  Р.Аийн 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 онуудад Д аймгийн Х Х ХК-д ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх дээрх хүсэлтийн шаардлага үндэслэлгүй байхад хүсэлтийг хэрэгсэхгүй болгох байтал шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гаргасан нь үндэслэлгүй  тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн 2015 оны 01 сарын 08-ны өдрийн 301/ШЗ2025/00128 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хэргийг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пийн давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд үлдээхээр шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 301/ШШ2025/00015 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтыг   “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржгон овогт Рийн Аийн Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн Яамны харьяа Чойбалсан хот дахь Х үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргаанд  1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс  1989 оны  оны 09  сарын 25-ны өдрийг хүртэл засварчнаар, Чойбалсан хотын Х комбинатад 1991 оны 09  сарын 16-ны өдрөөс 1994 оны 01 сарын 01-н хүртэл засварчнаар, Д аймгийн Х үйлдвэрлэл худалдааны “Х Х” ХК-д 1994 оны 01 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл засварчнаар ажиллаж тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 онуудад Д аймгийн Х Х ХК-д ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,  “11. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2015 оны 01 сарын 08-ны өдрийн 301/ШЗ2025/00128 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.“ гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Хүсэлт гаргагч Р.Аийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ДАВААСҮРЭН

                                          ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                                Т.ГАНЧИМЭГ