Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 00379

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1965 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр баг Говил баг Дэнжийн 13-6 тоотод оршин суух, Жагар овогт Чойжилийн Сэлэнгэ /РД:ГК65032669/-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2016/00370/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Сэлэнгэ, нарийн бичгийн дарга И.Буманбаяр оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Сэлэнгэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Сэлэнгэ нь 1965 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 51 настай. Би Булган аймгийн Урчуудын салбарт 1982-1984 оны 4 сар хүртэл хэвлэгчээр, Нэгдсэн эмнэлэгт 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оныг 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагчаар, Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд 1988-1989 оныг дуустал тогтоочоор тус тус ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байсан тул шүүхэд хандаж байна. Иймд дээрх онуудад улсад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Сэлэнгэ нь Булган аймгийн Урчуудын салбарт 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хэвлэгчээр, Нэгдсэн эмнэлэгт 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагчаар, Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд 1988 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн цалингийн лавлагаа, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгийн даргын 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №72 дугаар, 1984 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №110 дугаар, 1985 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №124 дугаар, 1986 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №46 дугаар, 1986 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №171 дугаар тушаал, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, тухайн үед Ч.Сэлэнгэтэй хамт ажиллаж байсан гэрч Ё.Отгон, Б.Батчимэг, Д.Уранчимэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуули 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жагар овогт Чойжилийн Сэлэнгийг Булган аймгийн Урчуудын салбарт 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хэвлэгчээр 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар, Нэгдсэн эмнэлэгт 1984 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал асрагчаар 3 /гурав/ жил 8 /найм/ сар, Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тогоочоор 2 /хоёр/ жилнийт 8 /найм/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ