Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2016/01037/И

 

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2016/01037

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 2-р баг, 3б-3 гудамж, 5 тоотод оршин суух, 32 настай, Боржигон овогт Санжаахүүгийн Шижиртуяа /РД:НЮ84010101/-ийн

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл,шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие С.Шижиртуяа нь хэргийн материалтай танилцлаа. П.Ариунтөгс нь өнөөдрийг хүртэл шүүхэд ирэхгүй байгаа тул хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, П.Ариунтөгсийг эрэн сурвалжлуулах хүсэлттэй байна. Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1-р багт оршин суудаг хаягандаа байхгүй байна гэсэн Цагдаагийн газрын мэдэгдэл ирсэн. Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа тул намайг байхгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Шижиртуяа нь П.Ариунтөгсийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд П.Ариунтөгс болох нь мөн түүний Төв аймгийн Жарглант сумын Буурлын 1-р багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч тус хаягтаа оршин суудаггүй нь тус сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Боржигон овогт Пүрэвийн Ариунтөгс /РД:НМ87102512/-г эрэн сурвалжилж, мөн зүйлийн 155.4-т зааснаар түүний оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Боржигон овогт Пүрэвийн Ариунтөгс /РД:НМ87102512/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Боржигон овогт Пүрэвийн Ариунтөгс /РД:НМ87102512/ нь Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1-р багт оршин суудаг. Ээж Б.Алимаа 86192495, 89569989, том эгч 88532209, дунд эгч 89569989 дугаарын утастай болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.АЛТАНТУУЛ