| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00317/И |
| Дугаар | 00380 |
| Огноо | 2016-07-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 00380
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар, Г.Жаргалсайханы нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00317/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг, 3в хэсгийн 8-08 тоотод оршин суух, Гомбо овогт Гомбын Жаргалсайхан /РД:ГЮ56081773/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Жаргалсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 оны 06 дугаар сарын 18-ны өдөр цэргээс халагдаж ирээд мөн оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс Булган аймгийн Усны аж ахуйн удирдах газрын гүн өрмийн бригадад ажилчнаар ажилд орж 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. 1982 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Булган аймгийн Нийтийн аж ахуйн газарт машинистаар ажиллаж байгаад Өвөрхангай аймгийн авто жолооны курст суралцах болсон тул 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Курст суралцаж ирээд 1987 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс Булган аймгийн Барилга угсралтын конторын Үйлдвэр баазын уурын зууханд машинист, засварчин жолоочоор 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, зарим нэг ажлаас гарсан тушаал олдогүй байгаа тул дээрхи онуудад улсад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Жаргалсайхан нь 1979 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Усны аж ахуйн удирдах газрын гүн өрмийн бригадад ажилчнаар, 1982 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Булган аймгийн Нийтийн аж ахуйн газарт машинистаар, 1987 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Барилга угсралтын конторын Үйлдвэр баазын уурын зууханд машинист, засварчин, жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Усны аж ахуйн удирдах газрын даргын 1979 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаартай ажилд авах тухай тушаал, Булган аймгийн Усны аж ахуйн удирдах газрын даргын 1982 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаар ажлаас халах тухай тушаал, Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 21 дугаар цалингийн лавлагаа, Булган аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 94 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Булган аймгийн Барилга угсралтын конторын даргын 1987 оны 10 дугаар сарын 04-ны өдөрийн 119 дугаар ажилд авах, чөлөөлөх тухай тушаал, Барилгын хорооны харьяа Булган аймгийн Барилга угсралтын конторын даргын 1988 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар ажилд авах, чөлөөлөх, тэтгэмж авах тухай тушаал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын барилгын хорооны харьяа Булган аймгийн Барилга угсралтын Трестийн даргын 1989 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар ажилд шилжүүлэх тухай тушаал, Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 56 дугаар тушаал, тухайн үед Г.Жаргалсайхантай хамт ажиллаж байсан гэрч Н.Баасанжаргалын өгсөн ..Би 1987 онд цэргээс ирээд Булган аймгийн Барилга угсралтын конторын авто гражид жолоочоор ажилд орсон ба зах зээл гарч Цонхот ХХК болж өөрчлөгдсөн. Намайг 1987 онд ажилд ороход Г.Жаргалсайхан нь галчаар ажиллаж байсан ба сүүлд жолоочоор ажиллаж байсан. Яг хэдэн онд ажлаас гарсанг сайн мэдэхгүй байна. 1990 оноос Барилга угсралтын контор нь жижиг компани болж хуваагдахад үргэлжлүүлээд ажилласан байх гэх мэдүүлэг, гэрч Т.Бямбажавын өгсөн ..Би 1967 онд Монгол Улсын Их сургуулийг төгсөж ирээд Булган аймгийн Барилга угсралтын конторт инженерээр ажилд орж 2004 оныг хүртэл ажилласан. Г.Жаргалсайхан нь тус конторт 1987 онд галчаар ажилд орж байсан. 1988 оны хавраас засварчнаар ажиллаж байгаад 1989 оноос 1990 оныг дуустал жолоочоор ажилласан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаарзохигчид, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү,Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН