Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 00381

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар, Н.Даваанямын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00306/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багт оршин суух, Тайж овогт Нямсүрэнгийн Давааням /РД:ГЗ64081002/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Давааням нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1964 онд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. Би 1980 оноос 1983 оныг дуустал Булган аймгийн Сайхан сумын Их эхлэлт нэгдэлд саальчнаар ажиллаж байсан ба 1984 оноос 1991 оныг хүртэл 7 жил малчнаар ажилласан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Сайхан сумын Их эхлэлт нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Давааням нь Булган аймгийн Сайхан сумын Их эхлэлт нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчин, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Сайхан сумын Их эхлэлт нэгдлийн комиссын цалингийн түүвэр, гэрлэлтийн улсын бүртгэлийн лавлагаа, Булган аймгийн Сайхан сумын Их эхлэлт нэгдлийн цалингийн 70 дугаар дансны 1987 оны 01-12 дугаар сарын цалингийн цэсний хуулбар, 1987 оны цалингийн цэсний хуулбар, 1990 оны 1-12 дугаар сарын цалингийн цэсний хуулбар, 1988 оны 1-12 дугаар сарын цалингийн цэсний хуулбар, 1985 оны 1-12 дугаар сарын цалингийн цэсний хуулбар, 1991 оны 1-12 дугаар сарын цалингийн цэсний хуулбар, 1976 оны цалингийн цэсний хуулбар, 1989 оны 1-12 дугаар сарын цалингийн цэсний хуулбар, тухайн үед Н.Даваанямтай хамт ажиллаж байсан гэрч М.Ганчимэгийн өгсөн ...Би 1980 онд Булган аймгийн Сайхан сумын Их эхлэлт нэгдэлд саальчнаар орж 1991 оныг дуустал ажилласан. Н.Давааням нь надтай хамт ажилд орж бид саальчнаар 1991 оныг дуустал ажилласан гэх мэдүүлэг, гэрч Г.Дэмбэрэлийн өгсөн ...би 1970 оноос Булган аймгийн Сайхан сумын Их эхлэлт нэгдэлд саальчнаар 1990 оныг дуустал ажилласан. Н.Давааням нь 1980 оноос 1990 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тайж овогт Нямсүрэнгийн Даваанямыг Булган аймгийн Сайхан сумын Их Эхлэлт нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчин, малчнаар улсад нийт 10 /арав/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаарзохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булганаймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН