Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 00382

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэндаргалж хийсэн шүүх хуралдаанаар Б.Болорсувдын нэхэмжлэлтэй, Ц.Амарсанаад холбогдох, гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий шаардлага бүхий 132/2016/00154/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугgар хороо, Хужирбулан 2 дугаар хэсгийн, 14-788 тоотод оршин суух, Жунай овогт Бадамхандын Болорсувд /РД:ЦВ87100506/, түүний өмгөөлөгч П.Ган-Очир,

Хариуцагч: 1985 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багт оршин суух, Гончиг овогт Цэнд-Аюушийн Амарсанаа /РД:ХЗ85092815/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ :

Нэхэмжлэгч Б.Болорсувд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Амарсанаатай 2002 онд гэр бүл болж бидний дундаас 2003 оны 6 дугаар с арын 13-ны өдөр охин А.Гандолгор, 2004 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүү Б.Ган-Эрдэнэ нар төрсөн. Хүү Ган-Эрдэнийн гэрчилгээг манай ээж очиж авахдаа надаар овоглож авсан байсан. Ц.Амарсанаа нь 2009 онд өөр эмэгтэйтэй гэр бүлийн харьцаатай болж гэртээ ирэхээ больсон. Би 2 хүүхдийн хамт түүнийг гэртээ эргэж ирэхийг зөндөө хүлээсэн боловч тэр ирэхгүй байсан учраас Улаанбаатар хот руу 2 хүүхдээ аваад явсан. Одоо бид тусдаа амьдраад 7 жил болж байна. Хэн хэн өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжинд үлдээж эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Ц.Амарсанаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Б.Болорсувдтай 2002 онд гэр бүл болж 2003 онд охин Гандолгор, 2004 онд хүү Ган-Эрдэнэ нар төрсөн. Би тухайн үед гэрээсээ явахдаа өөр хүнтэй гэр бүлийн харьцаа үүсгээгүй, найзуудтайгаа нийлж архи, дарс ууж, тэнэж явсан юм. Энэ байдлаар их удаан явсан. Энэ хугацаанд Болорсувд 2 хүүхэд аваад Улаанбаатар хот руу явсан байсан. Хэн аль нь одоо өөр хүнтэй хамтран амьдарч байгаа учраас бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эрхлэсэн ажилгүй тул хүүхдийн тэтгэлэг төлөхөд хэцүү байна. Боломжтой үедээ хүүхдүүдээ туслалцаа үзүүлнэ. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Болорсувд нь хариуцагч Ц.Амарсанаад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Б.Болорсувд, Ц.Амарсанаа нар нь 2002 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2006 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, тэдний дундаас 2003 оны 06 дугаар сарын 13-ны өдөр охин А.Гандолгор, 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү Б.Ган-Эрдэнэ нар төрсөн болох нь зохигчдынтайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээртогтоогдож байна.

Хариуцагч нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаа үүсгэн гэрээсээ явснаас үүдэн тэд 2009 оноос хойштусдаа амьдарч байгаа ба цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Охин А.Гандолгор, хүү Б.Ган-Эрдэнэ нар нь одоо ээжийнхээ асрамжинд байдаг, хариуцагч нь хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй гэж байгаа тул 2003 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин А.Гандолгор, 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Ган-Эрдэнэ нарыг эх Б.Болорсувдынх нь асрамжинд үлдээж эцэг Ц.Амарсанаагаас нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Ган-Эрдэнийг ээж Болорсувдаар нь овоглосон байх бөгөөд хариуцагч Б.Амарсанаа Б.Ган-Эрдэнийг өөрийнх нь хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Б.Ган-Эрдэнийн эцгээр Ц.Амарсанааг тогтоох нь зүйтэй байна.

Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ :

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Жунай овогт Бадамхандын Болорсувд, Гончиг овогт Цэнд-Аюушийн Амарсанаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Ган-Эрдэнийн эцгээр Ц.Амарсанааг тогтоосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2003 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин А.Гандолгор, 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдөртөрсөн хүү Б.Ган-Эрдэнэ нарыг эх Б.Болорсувдын асрамжинд асрамжинд үлдээсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар2003 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин А.Гандолгор, 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөнхүү Б.Ган-Эрдэнэ нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ц.Амарсанаагаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Болорсувдад даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

6,Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 164304 /нэг зуун жаран дөрвөн мянга гурван зуун дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, Төрийн санд 94104 /ерөн дөрвөн мянга нэг зуун дөрөв/ төгрөгийг тус тус олгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах .Энх-Амгалан даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаарзохигчид, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН