| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0113/Э |
| Дугаар | 479 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 479
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч Э.Халиун,
Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,
Шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан,
Шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Б, С.Г, Ч.Э нарт холбогдох эрүүгийн 201625020174 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1977 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 2 дугаар гудамжны 60 тоотод оршин суух, урьд:
Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 402 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөгдөн суллагдсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй,
Монгол улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмон 1 дүгээр гудамжны 8 тоотод түр оршин суух, /иргэний үнэмлэхийн хаягт Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо, гоодойн гудамж 5 тоот/ улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
1997 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 777 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 4000 төгрөгийн торгох ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 сарын 04-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор 3 жилийг өршөөн хасч, 2007 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,
Монгол улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Хангай хотхоны 505 дугаар байрны 81 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
Улаанбаатар хотын шүүхийн 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 106б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Улаанбаатар хотын шүүхийн 1987 оны 8 дугаар сарын 01 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
Улаанбаатар хотын шүүхийн 1987 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 70 дугаар зүйлийн 70-д зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, урьдах тогтоолоор эдлээгүй үлдсэн ялаас 1 жилийг нэмж бүгд 8 жилийн хугацаагаар хорих ялаар,
Октябрийн районы шүүхийн 1989 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор БНМАУ-ын эрүүгийн хуулийн 153б, 109б-д зааснаар 7 жил 1 сар 29 хоногийн хорих ялаар,
Нийслэлийн шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211.2, 123.3, 240.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 43 дугаартай шүүгчийн захирамжаар ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
1. Шүүгдэгч Р.Б нь Ч.Э, С.Г нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд байрлах хохирогч С.Мэндбаярын зуслангийн байшингийн гражийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж автомашин механизм хэрэглэн Айсиа /asea/ маркийн цагаан өнгийн 50х30х35 см хэмжээтэй гагнуурын аппарат, хятад улсад үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн 250 ампер чадалтай 50х30х35 хэмжээтэй Римакс /remax/, гэх бичигтэй гагнуурын аппарат, дунд зэргийн хэмжээтэй кен маркийн улаан өнгийн 2 ширхэг гар таслагч, том хэмжээтэй кен маркийн улаан өнгийн гар таслагч 1 ширхэг, кен маркийн газар ухдаг молдок, кен маркийн улаан өнгийн суурин таслагч, 35х25х20 хэмжээтэй Сийсайд /seaside/ гэх бичигтэй автомат мотор зэрэг эд зүйлсийн хулгайлж 1.620.800 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн ганцаараа 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч Г.Батцэцэгийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж ягаан өнгийн хослолтой Соманг брендийн майхан, Сони брендийн 32 инчийн Лед зурагт, цахилгаан үүсгүүр зэрэг эд зүйлсийг хулгайлж 854.400 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч Э.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн байшинд нэвтрэн орж шар өнгийн хөлдөөгч, алтанбулаг хивс, ДВД тоглуулагч, 2 ширэмтэй гаазан плитка, хүүхдийн унадаг дугуй 2 ширхэг, шамино унадаг дугуй, хөнгөн цагаан тогоо, годон гутал, хүүхдийн годон гутал 2 ширхэг, битүү чанагч тогоо, шүүгээний гадар хэсэг өөрөө оёсон, цахилгаан мотор, 50 тонны даацтай 2 өнгийн димокрот, 20 литр савтай Солонгос моторын тос, 20 килограмм товуд, ком порцав, акумлятор, ямааны борц, тень зэрэг эд зүйлсийг хулгайлж 4.447.400 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч Р.Чулуунзагдын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж 14 инчийн хятад зурагт, 2.5 метр өндөртэй 5-6 метр диаметртэй эвхэгддэг брезинтэн саравч, цахилгаан хөрөө зэрэг эд зүйлсийг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд оршин суух хохирогч Б.Батхуягийн эзэмшлийн байшингийн цонхны хаалт төмрийг эвдэж салхивчийг түлхэн нэвтрэн орж орны бүтээлэг, хуванцар хоолой, молдок, гар дрилл, цахилгаан хөрөө, цагаан будаа цонхны төмөр хаалт, төмөр тасдагч багаж, индукцен плитка зэрэг эд зүйлсийг хулгайлж 492.000 төгрөгийн хохирол,
2016 оны 04 дүгээр сард Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо ар хустай япон цэргийн цогцолбор 40 тоотод оршин суух хохирогч Т.Болдын эзэмшлийн хашаанд байрлах 20 тонны контейнерт нэвтрэн орж 6 ширхэг пивоны бакал 25 ширхэг 8 виноны хундага, 8 ширхэг дииз /таваг/, 6 ширхэг цайны сэнжтэй аяга, 1 ширхэг 2 бариултай 1 дүгээр хоолны зориулалттай аяга, 14 ширхэг архины хундага, хашааны гүйдэг төмөр зэрэг эд зүйлсийг хулгайлж 343.000 төгрөгийн хохирол,
2016 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянбулаг зусланд оршин суух хохирогч А.Ариунтуяагийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтрэн орж монетан бөгж, хивс 3 ширхэг, цахилгаан дрилл, цахилгаан тень, хулсан савх, мөнгөн сүвнэр, чулуун зүүлт 6 ширхэг, газны хошуу, 6 килограмм борц, газан плитка, эрэгтэй арьсан гутал, үүргэвч.торгон цүнх, хайрцагтай сунадаг сав, эмэгтэй даашинз, эмэгтэй банзал, стакан шилэн аяга 6 ширхэг, гоёлын цүнх, ягаан торгон хөнжил, майхан, газны боллон зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.349.000 төгрөгийн хохирол,
2015 оны 12 дугаар сарын 01-нээс 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 20 хороо Сэлхийн зусланд байрлах хохирогч Х.Санжгэрэлийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгон нэвтрэн орж хайрцагтай цахилгаан хэмжигч /текстр/ 2 ширхэг, алт хайлуулах багаж 1 ширхэг, өнцөг хэмжигч 1 ширхэг, шиддэг Майхан 1 ширхэг, градустай хөрөө 1 ширхэг, таслагч 1 ширхэг, суудлын урд бүрээс 1 ширхэг, хойд бүрээс 1 ширхэг мөн хадаас сугалагчтай алх, цахилгааны утас үзүүрлэгч 1 ширхэг, таслагчийн ир 1 ком, 40 литрийн бидон зэрэг эд зүйлсийг хулгайлж 408.800 төгрөгийн хохирол буюу нийт 10.015.400 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2. Шүүгдэгч С.Г нь Ч.Э, Р.Б нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд байрлах хохирогч С.Мэндбаярын зуслангийн байшингийн гражийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж машин механизм хэрэглэн Айсиа /аsеа/ маркийн цагаан өнгийн 50x30x35 см хэмжээтэй гагнуурын аппарат, хятад улсад үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн 250 ампер чадалтай 50x30x35 см хэмжээтэй Римакс /remах/ гэх бичигтэй гагнуурын аппарат, дунд зэргийн хэмжээтэй кен маркийн улаан өнгийн 2 ширхэг гар таслагч, том хэмжээтэй кен маркийн улаан өнгийн гар таслагч 1 ширхэг, кен маркийн газар ухдаг молдок, кен маркийн улаан өнгийн суурин таслагч, 35x25x20 хэмжээтэй Сийсайд /seaside/ гэх бичигтэй автомат мотор зэрзг эд зүйлсийг хулгайлж 1.620.800 төгрөгийн хохирол,
Ганцаараа 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 7-47 тоотод байрлалтай нийтийн байрны 5 тоотод оршин суух хохирогч Г.Цэрэнтогтохын өрөөний хаалгыг эвдэн орж үүргэвч, гутал, дээл, куртка зэрэг эд зүйлсийг хулгайлж 4156000 төгрөгийн хохирол,
- 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 7-47 тоотод байрлалтай нийтийн байрны 2 тоотод оршин суух хохирогч Н.Нандин-Эрдэний өрөөнд хууль бусаар нэвтрэн орж Вое маркийн 32 инчийн лед зурагт хулгайлж 350.000 төгрөгийн нийт 2.385.800 төгрөгийн учруулсан,
3. Шүүгдэгч Ч.Э нь С.Г, Р.Б нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд байрлах хохирогч С.Мэндбаярын зуслангийн байшингийн гражийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж машин механизм хэрэглэн Айсиа /азеа/ маркийн цагаан өнгийн 50x30x35 см хэмжээтэй гагнуурын аппарат, хятад улсад үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн 250 ампер чадалтай 50x30x35 см хэмжээтэй Римакс /гетах/ гэх бичигтэй гагнуурын аппарат, дунд зэргийн хэмжээтэй кен маркийн улаан өнгийн 2 ширхэг гар таслагч, том хэмжээтэй кен маркийн улаан өнгийн гар таслагч 1 ширхэг, кен маркийн газар ухдаг молдок, кен маркийн улаан өнгийн суурин таслагч, 35x25x20 хэмжээтэй Сийсайд /seaside/ гэх бичигтэй автомат мотор зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.620.800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 201625020174 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Р.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тэр өдөр би Гантогтохын хамт зусланд явж байгаад Гүнтийн зусланд хаалга цоожгүй барьж байгаа дуусаагүй байшин байсан юм. Тэгээд Гантогтох бид хоёр дотор нь яваад ортол баахан багаж байсан. Уг багажийг аваад явах гэтэл унаа хэрэг болсон. Тэгээд би Эрдэнэ-Очир руу утсаар залгаад хүрээд ир гэж хэлтэл Эрдэнэ-Очир машинтайгаа ирсэн. Тухайн үед Эрдэнэ-Очир хамаа би хулгай хийсэн юм биш үү? гэж надаас асуусан тэгэхээр нь би тийм зүйл байхгүй хулгайн эд зүйл биш Гантогтох бид хоёр айлын байшин барьж өгөөд буцаж байна гэж хэлсэн. Тэр үед Эрдэнэ-Очир хулгай хийсэн гэдгийг мэдээгүй. Чулуунбаатарын хашааг би хулгай хийгээгүй. Нөгөө хоёр үйлдлийг би үйлдсэн нь үнэн. Би хийсэн үйлдлүүдийнхээ хохирлыг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 46-54 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ч.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тэр өдөр би 7 буудал дээр байж байхад манай найз Баярбямба миний утас руу залгаад намайг “Гүнтийн орчмоос ирээд аваадах би Гантогтохын хамт байна хот руу орох гэтэл унаа олдохгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн машинаар яваад очтол замын хажууд Баярбямба, Гантогтох нар баахан багаж зэрэг эд зүйл авчихсан зогсож байсан. Тэгээд би наад зүйл чинь юу юм бэ? гэж асуутал барилгын багаж байгаа юм бид хоёр барилгаас бууж байна гэж хэлсэн. Тэгээд би 7 буудал дээр авчирч буулгасан. Надад үйлдсэн өөр гэмт хэрэг байхгүй...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 58-61 дүгээр хуудас/,
Шүүгдэгч С.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би тэр орой Дамбын эцэс дээр архи уугаад явж байтал урд нь хальт таньдаг Шар Эрдэнэ-Очир, Баярбямба нартай таарсан. Тэгээд Эрдэнэ-Очирын машинд орж суусан тэгээд Баярбямбатай машины арын суудал дээр нэг шил архи хувааж уусан. Тэгтэл Эрдэнэ-Очир хойшоо зуслан руу нэг цуг яваад ирэх үү? гэсэн тэгээд би машинд нь суугаад хамт явсан. Гүнтийн давааны наахан талд дутуу барьсан байшингийн үүдэн дээр очоод зогссон. Тэгтэл Баярбямба хашааг нь даваад орсон тэгээд уг байшингийн цонхыг хар панерин модоор хаасан байхад нь Баярбямба онгойлгоод орсон. Тэгээд дотроос нь цахилгаан багажнууд цонхоор надаа гаргаж өгөөд би машин руу зөөсөн. Би машинд оруулж тавиад буцаад очтол Баярбямба грашны цонхыг мөн хар панериар хаасан байсныг дотроос нь өшиглөж онгойлгоод гараад ирсэн. Тэгж гарч ирэхдээ гагнуурын аппарат, том дардаг цахилгаан тасдагч зэрэг эд зүйл барьсан гарч ирсэн. Тэгээд бид 3 буцаж яваад шар Эрдэнэ-Очирын тоосгоны эцэст байрлах гэрт нь ирээд шууд гражинд нь оруулж нөгөө хулгай хийсэн эд зүйлээ буулгасан. Тэгээд би гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 65-70 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоолд “...Шарп гэсэн бичигтэй 2 талдаа хөнгөн цагаан бариултай доод баруун зүүн буландаа хагарсан индукцэн плитка, шар өнгийн бариултай тасдагч зэргийг эд мөрийн баримтаар тооцов...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Батцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20-р хороо Сэлбийн зуслангийн задгай тоот зуслангийн байшиндаа нөхөр Түвшин, хүүхдүүдийн хамт очиход хашааны хаалга онгойчихсон вакум цонх онгойчихсон, мөн хаалга онгойхгүй гацчихсан байхаар нь би цонхоороо ороод гэрийн доторх байдлыг үзтэл гэрийн эд зүйлийг энд тэндгүй онгойлгоод харин нөхөр Түвшин орж ирээд бид хоёр цагдаад дуудлага өгсөн юм. Улаан өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан үүсгүүр хүнээс гуйж аваад хэрэглэж байсан юм шинэ нь 450.000 төгрөг гэдэг юм билээ 400.000 төгрөгөөр үнэлнэ. Гал тогооны шүүгээнд байсан Солонгос гаазан плетикийг 2014 онд авч байсан 40.000 төгрөгөөр үнэлнэ, ягаан өнгөтэй 4-6 хүний багтаамжтай зотапд /соманг/ гэх бичигтэй Солонгос майхан 600,000 төгрөгөөр үнэлнэ. 32 инчийн Сони брендийн зурагт 2008 онд худалдан авч байсан 250.000 төгрөгөөр үнэлнэ, мөн эвдэрсэн бүргэд хаалгыг төгрөгөөр үнэлж байна эдгээр эд зүйлс алдагдсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 80-84 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 64-72 дугаар хуудас/,
Хохирогч Р.Чулуунзагд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр манай хадам эгч Батцэцэг над руу утасдаад зуслангийн байшинд хулгай орчихсон байна бид нар энд ирчихсэн байна чи яаралтай хүрээд ир гэхээр нь би эхнэр Баярмаагийн хамт зуслан дээрээ яваад очиход Батцэцэг эгч цагдаагийн бие бүрэлдэхүүн ирэхийг хүлээгээд байж байсан. Цагдаагийнхан ирж манай болон Батцэцэг эгчийн гэрт үзлэг шалгалт хийгээд явсан харин би гэртээ орж ямар эд зүйл алдагдсан талаар нягталж үзэхэд манай гэрээс 170 см орчим өндөртэй 20*20 хэмжээтэй саравч алдагдсан харин дэлгэхээрээ дээшээ 250 см тойрон 3 метр орчим болдог брезинтэн материалаар хийсэн цайвар ногоондуу өнгөтэй юм, 14 инчийн 12 вольтоор ажилладаг Нd tv гэх бичигтэй хар өнгийн зурагт, кен маркын улаан өнгийн цахилгаан гар хөрөө, хар өнгөтэй индукцийн плетка, аяны ширээ сандал комоороо зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 86-87 дугаар хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь майхан, зурагт, хаалга, плетка, цахилгаан үүсгүүр мотор зэрэг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 854.000 /найман зуун тавин дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 93-94 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ “...14 инчийн Хятад зурагт, 150.000 төгрөг, 2.5 метр өндөртэй 5-6 метр диаметртэй эвхэгддэг брезинтэн саравч 200.000 төгрөг, цахилгаан хөрөө 150.000 төгрөг нийт 500.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 100 дугаар хуудас/,
Гэрч Ц.Түвшин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр эхнэр Батцэцэг, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн зуслангийн байшиндаа очиход байшингийн хаалга болон 2 цонх онгойчихсон байсан. Би эхнэр Батцэцэгийг цонхоор гэр рүү оруулж хаалгаа дотроос нь онгойлгуулсан. Гэрт ороод үзтэл гэрийн эд зүйлсийг энд тэндгүй сэндийчилж тараасан байдалтай байсан. Мөн хашаанд байдаг манай дүүгийн байшингийн хоёр давхар хаалга нь хоёулаа эвдэрсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 108-111 дүгээр хуудас/,
Эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 112-113 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2202 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 120-121 дүгээр хуудас/,
Хохирогч Э.Дэлгэрцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн зусланд байдаг зуслангийн байшингийн манаач манай нөхөр рүү утсаар залгаад танай байшингийн цонхыг аваад газарт тавьсан байна танай гэрт хулгай орсон юм шиг байна гэсэн. Хөлдөөгч шар өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн уг хөлдөөгчийг 2 жилийн өмнө 240.000 төгрөгөөр авч байсан, 4x3 харьцаатай хүрэн улаан өнгийн алтан булаг хивс 2005 онд тэр үед хэдэн төгрөгөөр авснаа санахгүй байна одоо хэдэн төгрөгөөр үнэлэхээ мэдэхгүй байна, ДВД тоглуулагч 2015 онд 45.000 төгрөгөөр авч байсан содон шинж тэмдэг байхгүй хар өнгийн тень алга болсон байсан хуучныг хүнээс 50.000 төгрөгөөр авч байсан 2 ширэмтэй плитка 5-н балонтой газ, 20-ын балонтой газны хамт плитканы 2 төмрийг нь үлдээсэн байсан түүнийг 2014 онд 150.000 төгрөгөөр авч байсан хүүхдийн унадаг дугуй 2ш бүр жоохон хүүхдийн унадаг дугуй болохоор ягаан өнгөтэй 4 жилийн өмнө 35.000 төгрөгөөр авч байсан, өсвөр насны хүүхэд унадаг дунд зэргийн дугуй нь суурь өнгө нь хар цагаан өнгөтэй дугуйг 2014 онд 280.000 төгрөгөөр авч байсан. Том хүний дугуйн суурь өнгө нь хар машин гэж бичсэн дугуйг 2015 онд 960.000 төгрөгөөр авч байсан юм. Манаачийн байранд байсан хөнгөн цагаан тогооны үнийг сайн мэдэхгүй байна том жижиг 3 ш годон гутлыг нь 650.000 төгрөгөөр, хүүхдийн гутлыг нь 250.000 төгрөгөөр авсан мөн хүүхдийн нэг гутлыг нь 2015 онд 300.000 төгрөгөөр авсан, хөнгөн цагаан битүү чанагч тогоо байхгүй болсон байсан түүнийг 2015 онд 45.000 төгрөгөөр авч байсан хувцасны шүүгээний гадар түүнийг би өөрөө оёдолчингоор оёулсан 25.000 төгрөгөөр, шар хүрээтэй хатгамалтай цаг түүнийг бэлгэнд авч байсан одоо үнэлж мэдэхгүй байна хүүхдийн некист гэсэн бичигтэй цэнхэр өнгийн түрдэг чимдантай хувцас байсан тэр байхгүй болсон байсан түүнийг нийтэд нь 140.000 төгрөгөөр үнэлэж байна, манай нөхрийн машинаас багаж болон тос зэрэг эд зүйлс алдагдсан байсан түүний үнийг манай нөхөр мэдэж байгаа байх 220в гаргадаг цэнхэр яамахай гэсэн бичигтэй мотор алга болсон уг моторыг 2005 онд 450.000 төгрөгөөр авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 151-157 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 141-147 дугаар хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь аккумлятор, унадаг дугуй, борц, хөлдөөгч, DVD тоглуулагч, хивс унадаг дугуй, троцов, димокрот, моторын тос, товуд, мотор, битүү чанагч тогоо, хүүхдийн годон гутал, тень, шүүгээний гадар, том хүний годон гутал, плитка, унадаг дугуй зэрэг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 4.447.400 /дөрвөн сая дөрвөн зуун дөчин долоон мянга дөрвөн зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 162-163 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...20 литрийн хар өнгийн том тогоо, цэнхэр өнгийн next гэх бичигтэй хүүхдийн түрдэг тэрэг, 2 ширэмтэй гаазан плитка, 5 литрийн баллон, нэг хөл нь байхгүй хар өнгийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн тень, 250 метрийн урттай нарийн урт тороос зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгөв...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 178 дугаар хуудас/,
Хохирогч А.Ариунтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр миний гар утас болох 99488080 гэсэн дугаар руу 94404494 гэсэн утаснаас танай байшинд хулгай орсон юм шиг байна хаалга үүд чинь онгорхой байна хурдан ирж үзээч гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийн хүү болох Дашням руу залгаад чи очоод үзээдэх зуслангийн байшинд хулгайч орсон байна гэнэ хүн хэлж байна гэж хэлсэн. Тэгээд би өөрөө араас нь Дүнжингараваас иртэл цагдаа нар ирээд шалгаад явсан байсан. Манай хүүхэд юу алдагдсаныг сайн мэдэхгүй байсан учраас зарим нэг зүйлийг нь мэдэхгүй дутуу явуулсан байсан. Тэгээд маргааш нь дахин алдагдсан зүйлээ хэлсэн. Хувцас миний ээжийн монетон бөгж, 250.000 төгрөгөөр 2015 онд авч байсан одоо 250.000 төгрөгөөр үнэлж байна. 3 ширхэг улаан хүрэн хивс уг хэвсээ 150.000 төгрөгөөр үнэлнэ, цахилгаан дрилл үүнийг 40.00 төгрөгөөр авч байсан, Солонгосын тогонд залгадаг тень уг төнээ 120.000 төгрөгөөр үнэлнэ, 2014 онд авч байсан хулсан савх комоороо шинэ 35.000, мөнгөн бүжиглэж байгаа охины хэлсэртэй цутгасан сүвнер одоо 200.000 төгрөгөөр үнэлнэ, чулуун зүүлт Энэтхэгээс авсан 6 ширхэг байсан ширхэг нь 20.000 төгрөгний үнэтэй, том газны хошуу 60.000 төгрөг зэрэг зүйлүүд алдагдсан. Би бүх эд зүйлүүдээ харвал танина. Цонхны хамгаалалтыг эвдээд цонхыг хөшиж ороод хаалга дотроос нь онгойлгоод гараад явсан байсан. Урьд нь байшинд хулгай орсон тэр хүн орсон байж магадгүй. Адилхан машин оруулж ирээд гражны хаалгаар орж эд зүйл ачсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 202-208 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 188-196 дугаар хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.349.000 /нэг сая гурван зуун дөчин есөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 211-212 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...Саарал өнгөтэй том гаазан баллон 1 ширхэг, 2х3 хэмжээтэй улаан эрээн өнгөтэй хивс 2 ширхэг, цулгуу ногоон өнгөтэй 4 хүний багтаамжтай майхан 1 ширхэг, гаазын том хошуу 1 ширхэг зэргийг хүлээлгэн өгөв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 222 дугаар хуудас/,
Хохирогч Б.Батхуяг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 09-19 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 19-р хороо Гүнтийн зусланд байдаг минийн зуслангийн байшинд хулгай орсон байна. Манай байшин руу өмнө нь хулгай орсон байсан нэг давхрын баруун талын цонхоор ороод доошоо граж руу ороод барипга барихдаа ашиглаж байсан цахилгаан багаж хэрэгслүүд алдагдсан байна. Манай байшингийн өрөөнөөс алдагдсан орны бүтээлэг нь усан ягаан өнгийн Барби хүүхэлдэйн зурагтай байсан. Хуванцар хоолой нь 50 м урттай, хоёр тапдаа боолт боогдох зориулалтын хошуутай дугариг хэлбэрээр хуйлсан байсан. Уг хуванцар хоолойг Нарантуул захаас 2013 оны 7 сард 50.000 төгрөгөөр авч байсан. Шар өнгөтэй байсан. Газар ухдаг молдок хар өнгөтэй бага зэрэг эдэлгээнд орсон, бага зэрэг санжгандаг байсан. Уг молдокыг 2013 оны 7 дугаар сард Нарантуул захаас 230.000 төгрөгөөр авч байсан. Гар дрилл нь цахилгаанд залгаж ажилладаг, дунд гарын хэмжээтэй.улаан өнгийн Кен маркын байсан, Залгуур утсыг нь уртасгаж хийсэн.2013 оны 7 дугаар сард 130.000 төгрөгөөр Нарантуул захаас авч байсан. Цахилгаан хөрөө нь гараар барьж эд зүйл хөрөөддөг, дугариг хэлбэрийн иртэй, шар болон хар өнгө холилдсон, 2013 онд Нарантуул захаас 150.000 төгрөгөөр авч байсан. Цагаан будаа нь хүнсэндээ хэрэглэхээр 2016 онд авсан. Тус бүр нь 10 кг жинтэй хоёр ууттай байсан. 36.000 төгрөгөөр авч байсан. Манай байшин руу орохдоо цонхны хаалт төмөр эвдсэн. 2x1,4м хэмжээтэй хамгаалалт төмөр, 1,5хЗм хэмжээтэй хашаа зэрэг зүйлс эвдэрсэн байсан. Эдгээрийг ажпын хөлсний хамт 180.000 төгрөгөөр гагнуулсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 21-25 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 8-12 дугаар хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь төмөр тасдагч багаж, плитка, орны бүтээлэг, хуванцар хоолой, молдок газар ухагч, гар дрилл, цахилгаан хөрөө, цонхны хаалт, цагаан будаа зэрэг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 492.000 /дөрвөн зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ. /2 дугаар хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Н.Хишигдэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай зуслангийн байшин Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд байдаг. 2016 оны 4 дүгээр сарын 03-наас 05-ны өдрийн хооронд манай байшинд хулгай орж 2 ширхэг зурагт, принтер, ус буцалгагч, хивс, ДДИШ кабелийн хүлээн авагч антен зэрэг эд зүйлс алдагдсан. Дараа нь 4 дүгээр сарын 14-ний өдөр өмнөх үйлдэлтэйгээ адилхан газраар дахин хулгай орсон. Барилга барихдаа ашигласан багаж хэрэгсэл алдагдсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 38 дугаар хуудас/,
Хохирогч С.Мэндбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2015 оны 11 сарын сүүлээр өдрийг сайн санахгүй байна, зуслангийн байшингаа эргэж очсон юм. Тэгээд зуслангийн байшиндаа очиход манай зуслангийн байшингийн нэг давхарын гражийн хаалга таглаж хадсан хар панерийг эвдээд хулгайч орсон байсан. Тэгээд байшинд байсан 2 ширхэг гагнуурын аппарат, гар таслагч 3 ширхэг, суурин таслагч 1ширхэг, молдок, гражийн автомат хаалганы мотор зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Өөр бусад зүйлсийг нь сайн санахгүй байна. Тухайн үед цагдаад хандаад тэмдэглүүлчихээд орхисон юм. Гагнуурын аппаратны нэг нь Солонгос аппарат байсан. Уг аппаратыг 2015 оны 3 дугаар сард Хонда төвөөс авч байсан. 250 ампер чадалтай, 50x30x25 см хэмжээтэй, цагаан өнгийн, Асиа нэртэй. Уг аппаратыг 600.000 төгрөгөөр авч байсан. Хятад гагнуурын аппарат нь цэнхэр өнгийн, 50x30x35 хэмжээтэй, Риланд гэсэн нэртэй, 250 ампер чадалтай, 2015 оны 10 дугаар сард 100 айлаас 300.000 төгрөгөөр авч байсан. Гар таслагчны хоёр ширхэг нь дунд зэргийн хэмжээтэй, Кен маркийн улаан өнгийн, цахилгаанд залгаж ажилладаг, уг таслагчийг 2015 оны 7 дугаар сард 100 айлаас 150.000 төгрөгөөр авч байсан. Том таслагч нь Кен маркийн улаан өнгийн 2015 оны 8 дугаар сард 100 айлаас 85.000 төгрөгөөр авч байсан. Молдок нь Кен маркийн улаан өнгийн, 2015 оны 9 дүгээр сард 100 айлаас 240.000 төгрөгөөр авсан. Суурин таслагч нь 2015 оны 9 дүгээр сард худалдаж авсан, Кен маркийн таслагч байсан. 100 айлаас 130.000 төгрөгөөр авч байсан. Гражийн хаалганы мотор нь 35x25x20 см хэмжээтэй, “Seaside” гэсэн нэртэй, хятад мотор байсан. Уг моторыг Хятад улсаас 2015 оны 8 дугаар сард 320.000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 50-53 дугаар хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь гагнуурын аппарат, гар таслагч, молдок, суурин тасдагч, мотор зэрэг эд зүйл болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын харьцуулалтын аргаар 2015 оны 11 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 1.620.800 /нэг сая зургаан зуун хорин мянга найман зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /2 дугаар хх-ийн 57-59 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Цэрэнтогтох мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон Талбайн 7-47 тоотод байрлалтай нийтийн байрны 5 тоот өрөөнд өнгөрсөн хавар ороод түрээслэн амьдарсан. Би ганцаараа байдаг. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 09-нд найз Гантогтохтой тааралдсан, тухайн үед эхнэрээсээ салсан хонох газар байхгүй манайд хоночихье гэсэн. Тэгэхээр нь дагуулж гэртээ авч ирээд ганц, 2 шил архи хувааж ууцгаасан. Маргааш нь хоёулаа манайхаас гарцгаасан. Салхитад манай найзынд очиж ганц шил архи уугаад тэндээс Салхитын автобусны буудал дээрээс салсан. Би Чингэлтэй дүүрэг рүү найзруугаа явсан, Гантогтох хаашаа явсныг мэдээгүй. Тэгээд шөнө 00 цагийн үед гэртээ ирэхэд зүүдэг цоож онгорхой байсан. Би тэр үед хулгайч орсон гэж мэдээгүй. Тэгээд өглөө 08 цагийн үед босоод гарах гэтэл миний савхин куртик алга болсон байсан ба юмаа шалгаад үзтэл ил байсан цүнхтэй зүйл алга болсон байсан. Үүргэвчинд цагаан дээл, шар бүс, хром, гутал, хар савхин куртик зэрэг алдагдсан. Урд шөнө намайг гэртээ ирэхэд хажуу айлын эмэгтэй “чи тэр зурагт аваад ир манайхаас зурагт хулгай хийгээд аваад явсан байна, танай найз чинь цонхоор хараад явсан гэсэн. Тэгээд Гантопгохын найз гэх хүний утасруу яритал манайд ирээд хоноод явсан манайх камертай би хараад эргээд хариу хэлье гэсэн. Тэгээд удалгүй залгаад ногоон цүнхтэй юм авч ирсэн байна гэхээр нь би очиж Гантогтохын хоносон өрөөнд орж орон доороос нь эд зүйлээ аваад явсан. Тэрнээс хойш Гантогтохтой уулзаагүй. Ногоон үүргэвч цүнх 2 жилийн өмнө 360.000 төгрөгөөр авсан. Одоо үнэлж мэдэхгүй байна. 41 размерын орос хром дүүгийнх шинээрээ байгаа. Цагаан өнгийн дээл ноднин 150.000 өгрөгөөр хандсан. Шар өнгийн цацагтай бүс, богино хар өнгийн савхин куртек уржинан 350.000 төгрөгөөр авсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 101-103 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 89-94 дүгээр хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь үүргэвч, гутал, дээл, куртика зэрэг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 415.000 /дөрвөн зуун арван таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /2 дугаар хх-ийн 105-106 дугаар хуудас/,
Хохирогч Н.Нандин-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 5 дугаар сарын 10-нд 11 цагаас 12 цагийн хооронд нөхөр бид 2 хажуу айлдаа орж байж байгаад ирэхэд ВОЕ гэсэн бичигтэй Хятад улсын хар өнгийн ЛСД 32 инчийн зурагт хулгайд алдагдсан. 2015 оны 9 дүгээр сард 350.000 төгрөгөөр Нарантуул захаас шинээр нь худалдан авч байсан. Манай хажуу өрөөний ахын найз нь зурагт алдагддаг өдөр айлуудын цонхоор хараад яваад байсан. Тэгэхээр нь би хажуу айлын ахад уурлан “танайд ирсэн тэр залуу манай зурагтыг хулгайлсан, тэрнээс гарцаагүй гэж хэлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа хажуу айлд ирээд байсан миний сэжиглээд байсан залуу нэг эмэгтэйгийн хамт ирсэн. Ирэхдээ тэр залуу "Би танайхаас хулгайлсан зурагтыг явуулын хүнд зарчихсан, оронд нь өөр зурагт авч ирлээ” гээд марк тодорхойгүй зурагт авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 113-114 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ “...32 инчийн “BOE” брэндийн Хятад улсад үйлдвэрлэгдсэн LED зурагт 350.000 төгрөгөөр тодорхойлогдов...” гэжээ /2 дугаар хх-ийн 119 дүгээр хуудас/,
Хохирогч Х.Санжгэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2015 оны 12 дугаар сарын дундуур байх хүнээс байшингийн хаалга онгорхой байна гэж сонсоод иртэл манай монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгоод гэрт авдар доогуур байсан хайрцагтай цахилгаан хэмжигч /текстр/ 2 ширхэг алт хайлуулах багаж 1 ширхэг, өнцөг хэмжигч 1 ширхэг, шиддэг Майхан 1 ширхэг, градустай хөрөө 1 ширхэг, таслагч 1 ширхэг, суудлын урд бүрээс 1 ширхэг, хойд бүрээс 1 ширхэг мөн хадаас сугалагчтай алх, цахилгааны утас үзүүрлэгч 1 ширхэг, таслагчийн ир 1 ком, 40-ын бидон зэрэг эд зүйлс алдагдсан байсан юмаа. Тухайн үедээ би цагдаад хандаагүй орхисон байсан чинь зун манай хорооны цагдаа гэрт ирээд алдагдсан эд зүйлс олдсон гэхээр нь би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очсон чинь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очиж уулз гэхээр нь ирж уулзахад баахан эд зүйлс хураасан өрөөнд оруулсан тэр дундаас би өөрийнхөө эд зүйлийг таньсан юмаа. Алт хайлуулагч багажийг би 5 жилийн өмнө буюу 2011 онд 40,000 төгрөгөөр Нарантуул зах дээр авч байсан, өндөр хүчдэлийн алданга шалгадаг цахилгаан хэмжигч текстр 2012 онд 40,000 төгрөгөөр, энгийн текстрийг 20,000 төгрөгөөр авч байсан, өнцөг хэмжигчийг 5,000 төгрөгөөр авч байсан, алхыг 20,000 төгрөгөөр, таслагчийн ир комоор нь 12,000 төгрөгөөр авч байсан, цахилгаан утасны үзүүрлэгч 15.000 төгрөг, градустай хөрөөг би 2010 онд 280,000 төгрөгөөр авч байсан. Таслагчийг 2012 онд 50,000 төгрөгөөр, шиддэг майхан 45,000 төгрөгөөр БНХАУ- аас авч байсан. 40 бидоныг 50,000 төгрөгөөр авч байсан. Мазда демо машины урд суудал нэг ширхэг хойд суудал 1 ширхэг алдагдсан энэ 2 бүрээсийг нийлүүлээд 100.000 төгрөгөөр үнэлж байна. Манай гэрээс алдагдсан эд зүйлээс 40 бидон, суудлын 2 бүрээс, шиддэг жижиг майхан 2 хүний таслагч, градустай хөрөө, зэрэг эд зүйлээс бусдыг нь хураагдсан эд зүйл дундаас би таньж хүлээн авсан одоо үлдсэн дээрх эд зүйлээ олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 126-129 дүгээр хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь алт хайлуулагч, цахилгаан хэмжигч, өнцөг хэмжигч багаж, алх, таслагчны ир, цахилгааны утас үзүүрлэгч, хөрөө, таслагч багаж, майхан, бетон, машины бүрээс зэрэг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 10 дугаар сарын 25-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 408.800 /дөрвөн зуун найман мянга найман зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /2 дугаар хх-ийн 132-133 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...Алт хайлуулагч багаж 1 ширхэг, өндөр хүчдэл шалгадаж цахилгаан хэмжигч /текстр/ энгийн цахилгаан шалгагч /текстр/, алх 1 ширхэг, таслагчний ир 1 ком, цахилгааны утас үзүүрлэгч 1 ширхэг зэргийг хүлээлгэн өгөв...” гэжээ /2 дугаар хх-ийн 137 дугаар хуудас/,
Хохирогч Т.Болд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2016 оны 4 дүгээр сард цастай үед манай контейнерийг эвдээд дотроос нь пивоны бакал 6 ширхэг, 3 удаа орж байсан ба би 2013 онд зурагтаа алдчихаад цагдаагийн байгууллагад хандаж байсан. Сүүлийн 2 удаагийн хулгай орсон хэрэгт бол би цагдаад дуудлага өгч мэдээллээгүй. Би хашааны гүйдэг хаалга 2014 оны 6 дугаар сард 600,000 төгрөгөөр хийлгэж байсан. Одоо уг үнээрээ үнэлж нэхэмжилж байна. 6 ширхэг бакалны 1 ширхэг тус бүрийг нь 10.000 төгрөгрөөр үнэлнэ нийтдээ 60,000 төгрөг, харин виноны хундагыг нэг ширхэгийг нь 5000 төгрөгөөр үнэлнэ 20 ширхэг гэхээр 100,000 төгрөг болж байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 143-146 дугаар хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь виноны хундага, пивоны бакал, хаалга зэрэг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 343.000 /гурван зуун дөчин гурван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /2 дугаар хх-ийн 149-150 дугаар хуудас/,
Эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 156-157 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...6 ширхэг пивоны бакал, 25 ширхэг виноны хундага, 8 ширхэг диз таваг, 6 ширхэг цайны сэнжтэй аяга, 1 ширхэг 2 бариултай нэгдүгээр хоолны зориулалттай аяга, 14 ширхэг архины хундага зэрэг зүйлсийг хүлээлгэн өгөв...” гэжээ /2 дугаар хх-ийн 158 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 101-107 дугаар хуудас/,
Шүүгдэгч Р.Баярбямбын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дүгээр хх-ийн 223 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /4 дүгээр хх-ийн 222 дугаар хуудас/, оршин суугаа хорооны тодорхойлолт /4 дүгээр хх-ийн 220 дугаар хуудас/, шүүгдэгч С.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дүгээр хх-ийн 225 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дугаар хх-ийн 67 дугаар хуудас/, оршин суугаа хорооны тодорхойлолт /4 дүгээр хх-ийн 218 дугаар хуудас/, шүүгдэгч Ч.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дүгээр хх-ийн 224 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дугаар хх-ийн 40 дүгээр хуудас/, оршин суугаа хорооны тодорхойлолт /4 дүгээр хх-ийн 219 дүгээр хуудас/, хохирогч нарын хүсэлтүүд /5 дугаар хх-ийн 99-109 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Р.Б, Ч.Э, С.Г нар бүлэглэн 2015 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд байрлах хохирогч С.Мэндбаярын зуслангийн байшингийн гражийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтэрч, Айсиа /asea/ маркийн цагаан өнгийн 50х30х35 см хэмжээтэй гагнуурын аппарат, хятад улсад үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн 250 ампер чадалтай 50х30х35 хэмжээтэй Римакс /remax/, гэх бичигтэй гагнуурын аппарат, дунд зэргийн хэмжээтэй кен маркийн улаан өнгийн 2 ширхэг гар таслагч, том хэмжээтэй кен маркийн улаан өнгийн гар таслагч 1 ширхэг, кен маркийн газар ухдаг молдок, кен маркийн улаан өнгийн суурин таслагч, 35х25х20 хэмжээтэй Сийсайд /seaside/ гэх бичигтэй автомат мотор зэрэг эд зүйлсийг хулгайлж Тоёота приус 20 маркийн 71-81 УНӨ улсын дугаартай автомашинд зөөвөрлөн авч бусдад 1.620.800 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Р.Б ганцаараа:
2016 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ” зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч Г.Батцэцэгийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж ягаан өнгийн хослолтой “Соманг” брендийн майхан, “Сони” брендийн 32 инчийн Лед зурагт, цахилгаан үүсгүүр зэрэг эд зүйлсийг хулгайлж 854.400 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч Э.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн байшинд нэвтрэн орж шар өнгийн хөлдөөгч, алтанбулаг хивс, ДВД тоглуулагч, 2 ширэмтэй гаазан плитка, хүүхдийн унадаг дугуй 2 ширхэг, шамино унадаг дугуй, хөнгөн цагаан тогоо, годон гутал, хүүхдийн годон гутал 2 ширхэг, битүү чанагч тогоо, шүүгээний гадар хэсэг өөрөө оёсон, цахилгаан мотор, 50 тонны даацтай 2 өнгийн димокрот, 20 литр савтай Солонгос моторын тос, 20 килограмм товуд, ком дорцав, аккуммлятор, ямааны борц, тень зэрэг эд зүйлсийг хулгайлж 4.447.400 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ” зуслангийн задгай тоотод оршин суух хохирогч Р.Чулуунзагдын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж 14 инчийн хятад зурагт, 2.5 метр өндөртэй 5-6 метр диаметртэй эвхэгддэг брезинтэн саравч, цахилгаан хөрөө зэрэг эд зүйлсийг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зусланд оршин суух хохирогч Б.Батхуягийн эзэмшлийн байшингийн цонхны хаалт төмрийг эвдэж салхивчийг түлхэн нэвтрэн орж орны бүтээлэг, хуванцар хоолой, молдок, гар дрилл, цахилгаан хөрөө, цагаан будаа цонхны төмөр хаалт, төмөр тасдагч багаж, индукцен плитка зэрэг эд зүйлсийг хулгайлж 492.000 төгрөгийн хохирол,
2016 оны 04 дүгээр сард Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо ар хустай япон цэргийн цогцолбор 40 тоотод оршин суух хохирогч Т.Болдын эзэмшлийн хашаанд байрлах 20 тонны контейнерт нэвтрэн орж 6 ширхэг пивоны бакал, 25 ширхэг 8 виноны хундага, 8 ширхэг дийз /таваг/, 6 ширхэг цайны сэнжтэй аяга, 1 ширхэг 2 бариултай 1 дүгээр хоолны зориулалттай аяга, 14 ширхэг архины хундага, хашааны гүйдэг төмөр зэрэг эд зүйлсийг хулгайлж 343.000 төгрөгийн хохирол,
2016 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянбулаг зусланд оршин суух хохирогч А.Ариунтуяагийн эзэмшлийн зуслангийн байшинд нэвтрэн орж монетан бөгж, хивс 3 ширхэг, цахилгаан дрилл, цахилгаан тень, хулсан савх, мөнгөн сувинер, чулуун зүүлт 6 ширхэг, газны хошуу, 6 килограмм борц, газан плитка, эрэгтэй арьсан гутал, үүргэвч, торгон цүнх, хайрцагтай сунадаг сав, эмэгтэй даашинз, эмэгтэй банзал, стакан шилэн аяга 6 ширхэг, гоёлын цүнх, ягаан торгон хөнжил, майхан, газны боллон зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.349.000 төгрөгийн хохирол,
2015 оны 12 дугаар сарын 01-нээс 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 20 хороо Сэлхийн зусланд байрлах хохирогч Х.Санжгэрэлийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгон нэвтрэн орж хайрцагтай цахилгаан хэмжигч /текстр/ 2 ширхэг, алт хайлуулах багаж 1 ширхэг, өнцөг хэмжигч 1 ширхэг, шиддэг Майхан 1 ширхэг, градустай хөрөө 1 ширхэг, таслагч 1 ширхэг, суудлын урд бүрээс 1 ширхэг, хойд бүрээс 1 ширхэг мөн хадаас сугалагчтай алх, цахилгааны утас үзүүрлэгч 1 ширхэг, таслагчийн ир 1 ком, 40 литрийн бидон зэрэг эд зүйлсийг хулгайлж 408.800 төгрөгийн хохирол, 8 хохирогчид нийт 10.015.400 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч С.Г нь ганцаараа:
2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 7-47 тоотод байрлалтай нийтийн байрны 5 тоотод оршин суух хохирогч Г.Цэрэнтогтохын өрөөний хаалгыг эвдэн орж үүргэвч, гутал, дээл, куртка зэрэг эд зүйлсийг хулгайлж 415.000 төгрөгийн хохирол,
2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон талбайн 7-47 тоотод байрлалтай нийтийн байрны 2 тоотод оршин суух хохирогч Н.Нандин-Эрдэнийн өрөөнд хууль бусаар нэвтрэн орж “Вое” маркийн 32 инчийн лед зурагт хулгайлж 350.000 төгрөгийн хохирол, 3 хохирогчид нийт 2.385.800 төгрөгийн учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хохирогч С.Мэндбаяр, хохирогч Г.Батцэцэг, хохирогч Р.Чулуунзагд, хохирогч Э.Дэлгэрцэцэг, хохирогч Б.Батхуяг, хохирогч Т.Болд, хохирогч А.Ариунтуяа, хохирогч Х.Санжгэрэл, хохирогч Г.Цэрэнтогтох, хохирогч Н.Нандин-Эрдэнэ нарын мэдүүлэг,
Гэрч Б.Батжаргал, Ц.Түвшин, Н.Хишигдэлгэр нарын мэдүүлэг,
Шүүгдэгч Р.Б, С.Г, Ч.Э нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Эд зүйлийн үнэлгээнүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд,
Эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд
болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нараас хохирогч нарын гэр, байшин, байр, гражид нэвтэрч эд зүйлийг нь нууцаар авсан үйлдлээ хүлээн мэдүүлсэн, хохирогч нараас эд хөрөнгө алдагдсаныг мэдүүлж, гэрч нараас хэрэгт ач холбогдолтой зүйлүүдийг тодорхой мэдүүлсэн, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд, шүүгдэгч нараас зарим эд зүйлийг хураан авч, хохирогч нараар эд зүйлсийг таньж олуулах ажиллагаа явуулж тэдгээрт хүлээлгэн өгсөн болох нь тэмдэглэлд тус тус тусгагдсан, эд хөрөнгөд хөрөнгийн үнэлгээ хийлгэж бусдад хохирол учирсаныг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Р.Баярбямбыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар, шүүгдэгч С.Гыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн буюу шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Ч.Эыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн буюу шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгч нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд яллаж шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглээгүй тул шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлах шаардлагагүй байсан ба харин уг хэсгийг мөн хууль зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсөн болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдлаа.
Хохирогч С.Мэндбаяр, Г.Батцэцэг, Р.Чулуунзагд, Э.Дэлгэрцэцэг, Б.Батхуяг, Т.Болд, А.Ариунтуяа, Х.Санжгэрэл, Г.Цэрэнтогтох, Н.Нандин-Эрдэнэ нараас хохирлоо барагдуулсан, гомдол хүсэлтгүй талаар хүсэлтүүдээ /5 дугаар хх-ийн 99-109 дүгээр хуудас/, илэрхийлсэн байх тул шүүгдэгч Р.Б, С.Г, Ч.Э нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нар бүлэглэж үйлдсэн хэрэгтээ Тоёота приус 20 маркийн 71-81 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан үйл баримт тогтоогдсон тул шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг тээврийн хэрэгслийн үнэ болох 5.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Р.Б, С.Г, Ч.Э нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн ба шүүгдэгч Р.Бд шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Год шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ч.Эыг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дугаар зүйлийг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэхээр шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч нарын нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх тэдгээрт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч С.Г, Ч.Э нарын анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэйгээс гадна гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээр нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлээ буцаан өгч бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечилэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж дүгнэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Шарп гэсэн бичигтэй 2 талдаа хөнгөн цагаан бариултай доод баруун зүүн буландаа хагарсан индукцэн плитка, шар өнгийн бариултай тасдагч зэрэг нь хэрэгт ач холбогдолгүй болохыг дурьдаж тэдгээрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Мөн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдав.
Шүүгдэгч С.Г нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 90 хоног, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 14 хоног нийт 104 хоног, шүүгдэгч Ч.Э нь 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 121 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж, шүүгдэгч Р.Б нь 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 120 хоног, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 215 хоног, нийт 335 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Р.Б, С.Г, Ч.Э нарыг бүлэглэн, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Р.Бг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч С.Гыг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Ч.Эыг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бн цагдан хоригдсон 335 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч С.Г 104 хоног, шүүгдэгч Ч.Э 121 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдсугай.
6. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Шарп гэсэн бичигтэй 2 талдаа хөнгөн цагаан бариултай доод баруун зүүн буландаа хагарсан индукцэн плитка, шар өнгийн бариултай тасдагч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 5.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
9. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч С.Г, Ч.Э нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүрийг 2 жилийн хугацаагаар хянан харгалзахыг харъяа Цагдаагийн байгууллагад даалгасугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Р.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Г, Ч.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН