Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 00385

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Ачуут-Эрдэнэ ХХК, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн Хужирт мал эмнэлгийн хажуу гудамжны 02 тоотод оршин суух Лувсанпүрэв овогт Санжаасүрэнгийн Зоригтбаатар /РД:ГД77062372/, тус хаягт оршин суух, Жонгор овогт Пүрэвдоржийн Хонгорзул/РД:ГЗ76110404/ нарт холбогдох зээлийн гэрээг цуцлаж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 89918338 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00360/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ачуут-Эрдэнэ ХХК болон С.Зоригтбаатар, П.Хонгорзул нар нь Хаан банкны Булган салбараас 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлийн гэрээ байгуулан 65000000 төгрөгийг 60 сарын хугацаатай сарын 2.0 хувийн хүүтэй зээл авсан. Мөн 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 12/1675 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан цалингийн зээл 10000000 төгрөг, 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 13/719 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан цалингийн нэмэлт зээл 6000000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 13/1693 тоот барицаат зээлийн гэрээ байгуулан цалингийн нэмэлт зээл 1000000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/1185 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулан цалингийн нэмэлт зээл 5400000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/573 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан цалингийн нэмэлт зээл 2000000 төгрөг нийт 24400000 төгрөг хэрэгцээндээ зориулж цалингийн зээл авсан. Зээлдэгчийн зээл төлөх боломжгүй болсон нөхцөл байдлыг харгалзан зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн банк 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 13/787 тоот гэрээний эргэн төлөлтийн хэмжээг өөрчилж өгсөн. Зээлдэгч нар нь хөрөнгө оруулалтын зорилгоор авсан зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарьт хугацааг зөрчиж 382 хоног, мөн цалингийн зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарьт хугацааг зөрчиж 389 хоног тус тус хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээг тус тус хугацаанаас нь өмнө цуцлах, хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг гаргуулах үндсэн зээл 53202799 төгрөг, зээлийн хүү 16453477 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2020463 төгрөг, цалингийн барьцаат зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг гаргуулах үндсэн зээл 15227248 төгрөг, зээлийн хүү 2838526 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 152825 төгрөг, нотариатын зардал 23000 төгрөг, нийт 89918338 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ачуут-Эрдэнэ ХХК-ийн захирал С.Зоригтбаатар, П.Хонгорзул нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хаан банкны нэхэмжлэлтэй Ачуут-Эрдэнэ ХХК болон С.Зоригтбаатар, П.Хонгорзул нарт холбогдох 89918338 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Зоригтбаатар, П.Хонгорзул бид Хаан банкны нэхэмжилсэн 89918338 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг төлөхдөө 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно. Төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банкны Булган аймаг дахь салбар нь Ачуут-Эрдэнэ ХХК болон тус компаний захирал С.Зоригтбаатар, П.Хонгорзул нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцлаж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 89918338 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 89918338 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарХаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Ачуут-Эрдэнэ ХХК болон түүний захирал С.Зоригтбаатар, П.Хонгорзул нарт холбогдох холбогдох зээлийн гэрээг цуцлаж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 89918338 /наян есөн сая есөн зуун арван найман мянга гурван зуун гучин найман/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 607542 /зургаан мянга долоон мянга таван зуун дөчин хоёр мянган/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 303771 /гурван зуун мянга гурван мянга долоон зуун далан нэгэн/ төгрөг, хариуцагч нараас 303771 /гурван зуун мянга гурван мянга долоон зуун далан нэгэн/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН