| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00344/И |
| Дугаар | 00386 |
| Огноо | 2016-07-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 00386
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Хаанбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Рашаант Зүүнтүрүүний 27-01 тоотод оршин суух, Чонос овогт Гомбын Одонпүрэв /РД:ГМ76043001/, тус хаягт оршин суух Анчин овогт Дуламын Ганзориг /РД:ГЭ71100113/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 10952992 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00344/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Одонпүрэв, Д.Ганзориг нар нь Хаан банкны Булган салбараас 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өрхийн зээлийн гэрээ байгуулан 11000000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авсан.Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээл нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 119 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд Г.Одонпүрэв, Д.Ганзориг нараас үндсэн зээл 9786001 төгрөг, зээлийн хүү1148838 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18152 төгрөг нийт 10952992 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй Г.Одонпүрэв, Д.Ганзориг нарт холбогдох 10952992 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож хариуцагч нар нь Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 10952992 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Г.Одонпүрэв, Д.Ганзориг нар гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банкны Булган аймаг дахь салбар нь Г.Одонпүрэв, Д.Ганзориг нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр, нийт 10952992 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Г.Одонпүрэв, Д.Ганзориг нар нь харилцан тохиролцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр, нийт 10952992 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Г.Одонпүрэв, Д.Ганзориг нартхолбогдох иргэний хэрэгт хариуцагч Г.Одонпүрэв, Д.Ганзориг нар нь Хаан банкны Булган салбарын нэхэмжилсэн 10952992 /арван сая есөн зуун тавин хоёр мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 212550 /хоёр зуун арван хоёр мянга таван зуун тавин/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Одонпүрэв, Д.Ганзориг нараас 106275 /зуун зургаан мянга хоёр зуун далан таван/ төгрөг, Төрийн сангаас 106275 /зуун зургаан мянга хоёр зуун далан таван/төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН