| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00407/И |
| Дугаар | 00387 |
| Огноо | 2016-07-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 00387
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн Хужирт, 2б-9-17 тоотод оршин суух, Боржигон овогт Батчулууны Батхишиг /РД:ГЮ80101708/, тус хаягт оршин суух Хөх морьт овогт Баярсайханы Жамбалдорж /РД:ГП81032914/ нарт холбогдох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2306907 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00407/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Батхишиг, Б.Жамбалдорж нар нь Булган аймгийн Төрийн банкны Хутаг-Өндөр тооцооны төвөөс 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1216-12359 тоот зээлийн гэрээ байгуулан 9000000 төгрөгийг жилийн 18%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгээр гэрээт цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөлгүй 126 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний 3.2.3 заалтыг зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Төрийн банкны зүгээс зээлийг төлүүлэх талаар удаа дараа шаардсан боловч огт төлбөр хийгээгүй байна. Иймд үндсэн зээл 2121947.19 төгрөг, хүү 176116.92 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 8842.11 төгрөг, нийт 2306907 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь Б.Батхишиг, Б.Жамбалдорж нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2306907 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд миний бие нь хариуцагч Б.Батхишиг, Б.Жамбалдорж нартай харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд: Төрийн банкны нэхэмжилсэн 2306907 төгрөгнөөс 1000000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор, үлдэгдэл 1306907 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулан гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь Б.Батхишиг, Б.Жамбалдорж нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2306907 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Төрийн банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Доржзовд, хариуцагчБ.Батхишиг, Б.Жамбалдорж нар нь харилцан тохиролцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт2306907 төгрөгөөс хариуцагч Б.Батхишиг, Б.Жамбалдорж нар нь 1000000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор, үлдэгдэл 1306907 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Б.Батхишиг, Б.Жамбалдорж нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 2306907 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Батхишиг, Б.Жамбалдорж нар нь Төрийн банкны нэхэмжилсэн 2306907 /хоёр сая гурван зуун мянга зургаан мянга есөн зуун долоон/ төгрөгөөс 1000000 /нэг сая/ төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор, үлдэгдэл 1306907 /нэг сая гурван зуун мянга зургаан мянга есөн зуун долоон/ төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 51861 /тавин нэгэн мянга найман зуун жаран нэгэн/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Батхишиг, Б.Жамбалдорж нараас 25930 /хорин таван мянга есөн зуун гучин/ төгрөг, Төрийн сангаас 25930 /хорин таван мянга есөн зуун гучин/ төгрөгийг тус тусгаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН