| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00381/И |
| Дугаар | 00388 |
| Огноо | 2016-07-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 00388
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1961 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 55настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хивсний утас ээрэгч мэргэжилтэй, Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багт оршин суух, Барга овогт Бадамгаравын Ичинхорлоог /РД:ГГ61072703/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00381/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ичинхорлоо, нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ичинхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа ТМС төгсөж ирээд 1981 онд Эрдэнэт хотын хивсний үйлдвэрт ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдлийн хадлангийн бригадад тогоочоор 1981 оны 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэл ажиллаж байгаад тус сумын 8 жилийн сургуульд үүдний жижүүр, цэвэрлэгчээр 1982 оны 4 дүгээр сар хүртэл ажилласан. Дараа нь 1982 оны 5 дугаар сараас Сүхбаатарын туг нэгдэлд гар хивсчнээр томилогдож 1983 оны 2 дугаар сар хүртэл ажиллаж байгаад 1983 оны 3 дугаар сараас тус сумын Ахуй үйлчилгээний төвд тоо бүртгэгчээр 1985 оны 8 дугаар сар хүртэл ажиллаад 1985 оны 9 дүгээр сараас эргээд нэгдлийн хадлангийн бригадад тогоочоор 1986 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл ажилласан юм. 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл нэгдлийн зочид буудлын гуанзны кассчнаар ажиллаж байхад тус Зочид буудлыг түрээсийн гэрээгээр ажиллуулах болж 1989 оны 5 дугаар сараас 1992 оны 4 дүгээр сар хүртэл мухлагийн худалгачаар ажиллах болсон. Нэгдэл тарж Баян Бэрх ХХК-ийг байгуулагдахад үргэлжлүүлэн 1997 оныг дуустал аж ахуйн няраваар ажиллаж байсан. Нийгмийн даатгалын хэлтсээс хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн жилүүдийг тогтоолгох шаардлагатай гэсэн тул 1981-1994 онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдэл болон тус сумын Ахуй үйлчилгээний төв, Баян Бэрх ХХК-д 1981-1994 онуудад тогооч, жижүүр, цэвэрлэгч, худалдагч, тоо бүртгэгч, нярав, зочид буудлын үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Ичинхорлоо нь Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдлийн хадлангийн бригадад 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл тогоочоор,
-тус сумын 8 жилийн сургуульд 1981 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл жижүүр, цэвэрлэгчээр,
-Сүхбаатарын туг нэгдэлд 1982 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 1983 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүртэл гар хивсчнээр,
-тус сумын Ахуй үйлчилгээний төвд 1983 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүртэл тоо бүртгэгчээр,
- тус нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хадлангийн тогоочоор,
-тус нэгдлийн Зочид буудалд 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл кассчнаар,
-тус нэгдэлд 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл мухлагийн худалдагчаар,
-Баян-Бэрх ХХК-д 1992 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл аж ахуйн няраваар тус тус ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, цалингийн түүвэр бүхий Булган аймгийнАрхивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаартай лавлагаа, тус архивын тасгийн 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 894 дугаартай лавлагаа, архивын тасгийн 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 810 дугаартай лавлагаа, тус тасгийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай лавлагаа, Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 72 дугаартай Ажилд түр томилох тухай тушаалын хуулбар, тус даргын 1985 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тухайн үед түүнтэй хамт ажиллаж байсан гэрч С.Тэрбиш, Н.Ганбат нарийн шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаарнотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь 1985 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүүхэд төрүүлсэн болох нь Улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул түүнийг дээрх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан гэж үзсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтланБарга овогт Бадамгаравын Ичинхорлоог Булган аймгийн Гурванбулаг сумын Сүхбаатарын туг нэгдлийн хадлангийн бригадад 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл тогоочоор, тус сумын 8 жилийн сургуульд 1981 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл жижүүр, цэвэрлэгчээр, Сүхбаатарын туг нэгдэлд 1982 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 1983 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүртэл гар хивсчнээр, тус сумын Ахуй үйлчилгээний төвд 1983 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүртэл тоо бүртгэгчээр, тус нэгдэлд 1985 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хадлангийн тогоочоор, тус нэгдлийн зочид буудалд 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл кассчнаар, тус нэгдэлд 1989 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл мухлагийн худалдагчаар, Баян-Бэрх ХХК-д 1992 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл аж ахуйн няраваар нийт 11 /арван нэг/ жил 11 /арван нэг/ сар 17 /арван долоон/ хоног ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН