| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0373/Э |
| Дугаар | 509 |
| Огноо | 2019-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 12.1.2.1., 12.1.2.4., 12.1.2.7., 17.1.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 509
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч П.Ганбаатар,
Хохирогч Ц.Халиун, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,
Шүүгдэгч /хохирогч/ Ц.Ц, түүний өмгөөлөгч Д.Алтанцэцэг,
Шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгч /хохирогч/ А.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 2.7, 2.10, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 2.10, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т нарт холбогдох эрүүгийн 1809000001017 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймагт төрсөн, эрэгтэй, 28 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, дүү, хүргэн ах нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 36-491 тоотод оршин суух, урьд:
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасны дагуу 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 сарын баривчлах ялаар шийтгэгдэж 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 77 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 27 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах оногдуулж хөнгөн ялыг хүнд ялд багтааж нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 730 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,
Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 09-18 тоотод оршин суух, урьд:
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим ял болох 6 сарыг нэмж биечлэн эдлэх ялыг 5 жил 7 сарын хугацаагаар тогтоож, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 310 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 12 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу өршөөн хасч, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар ял шийтгэгдэж 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн 333 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчлөлт оруулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шүүгчийн 2018/ХМШЗ/58м дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 24 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон,
Монгол улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, тусгай дунд боловсролтой, эксковаторын оператер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмэг эх, ах, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 15 дугаар гудамж 619 тоотод оршин суух, урьд:
2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 310 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Ц.Ц нь урьд "Хүчиндэх" гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдсоны дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө шүүгдэгч О.Мтэй бүлэглэн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 35-715 тоотод иргэн Ц.Халиуны хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн замын халдварт өвчин буюу тэмбүү өвчин халдааж хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндсэн,
Мөн шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 9 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Микс" баарны гадаа иргэн А.Ттэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь дагз, зүүн шуунд шарх, дух баруун хацар, баруун өвдөгт зулгарал бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.М нь 2018 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө шүүгдэгч Ц.Цтай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 35-715 тоотод иргэн Ц.Халиуны хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн замын халдварт өвчин буюу тэмбүү өвчин халдааж хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндсэн,
Шүүгдэгч О.М нь 2018 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 35-715 тоотод иргэн Ц.Халиуны хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн замын халдварт өвчин буюу тэмбүү өвчин халдааж хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Ц.Халиуныг зодож эрүүл мэндэд нь зүүн зовхи болон хацар, баруун гуяны дотор гадаргууд цус хуралт, хаван бүхий хөнгөн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч О.М нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр "Пийс молл" худалдааны төвийн гадна иргэн О.Энхмөнхийн халааснаас Айфоне-7 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Микс" баарны гадаа иргэн Ц.Цтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодож, эрүүл мэндэд нь баруун шуу, дунд хуруу, духанд зулгаралт, зүүн зовхи, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 25-наас 2018 оны 10 дугаар сарын 26-нд шилжих шөнө Мөнхтөр “Вэст” баарны гадаа байна гээд намайг дуудсан. Унаа хэрэгтэй байна гэхээр нь би найз Баатарчулууныг дуудаад дуудсан газар нь очсон. Очиход зүс таних Түвшээ болон Мөнхтөр нар байсан. Намайг очиход Мөнхтөр 1 юм аваад өг эсвэл буудалд оруулаад өг гэж хэлсэн. Би 0.5 граммын хараа архи авч өгсөн. Түвшээ, Мөнхтөр болон өөр нэгэн найз нь хамт архи уусан. Мөнхтөр намайг 32 руу дөхүүлээд өгчих гэж хэлсэн. 32-н автобусны буудал руу дөнгөж эргэж зогсоод Түвшээ Мөнхтөр бид 3 машинаас буусан. Би баар руу ороод “бие засчихаад гараад ирье” гээд ортол Мөнхтөр “манай найз охин энд байгаа” гэж хэлсэн. Бие засчихаад гарч иртэл Мөнхтөр байхгүй байсан. Яасан гээд асуутал приус 20 машинд суугаад явчихсан гэсэн. Түвшээг аваачиж өгье гээд араас нь хөдөлсөн. Машин нь маш хурдтай давхиад байсан. Зургаан буудлын автобусны буудлын ТҮЦ дээр хоёр минут зогссон. Араас нь яваад ерөөсөө гүйцэхгүй байсан. 500 метрийн зайтай тормозных нь гэрэл харагдаж байсан. Явсаар байгаад нэг айлын гадаа зогссон. Жолоочоос нь хаашаа орсон талаар асуухад нэг айл руу орсон гэсэн. Тэр хавьд ганцхан айл гэрэлтэй байсан. Хашааг нь нүдэхэд хаалгыг нь дотроос нь төмрөөр хүлчихсэн байсан учир би хашааг нь давж орсон. Байшинг тойрч очоод хаалгыг тогшиход хэн бэ? гэж эмэгтэй хүн асуусан. Би “дүүгээ авъя” гэж хэлээд байшин руу орсон. Халиун хэн бэ? яах гэж байгаа хүн бэ? гээд надаас асуугаад байсан. Би дүүгээ авах гэсэн юм гээд Мөнхтөрд явах уу? явахгүй бол Түвшээгээ ав гэж хэлсэн. Халиунаас “чи яагаад Мөнхтөрийг аваад явчихсан юм бэ?” гэхэд манай найз залуу гэж хэлсэн. Удалгүй араас Баатарчулуун, Энхтүвшин нар орж ирсэн. Гал түлээд дулаацаад байж байтал Халиун “та нар яагаад бөөнөөрөө ороод ирэв” гэсэн. Би “Мөнхтөрийг явъя” гэхэд би найз охинтойгоо хононо гэж хэлсэн. Энхтүвшин бид 2 явсан. Төгөлдөрийг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна...” гэв.
Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 2018 оны 10 дугаар сарын 25-нд шилжих шөнө Цолмонбаатарыг Нэгдүгээр хороололд дуудсан. Энхтүвшинтэй хамт дөрвүүлээ хороолол орсон. “Эн жи” шөнийн цэнгээний газарт Цолмонбаатар, Энхтүвшин 2 эхэлж орсон. Баатарчулуун машиндаа үлдсэн. Би тамхи татчихаад араас нь ороход баарны коридорт хохирогч Халиун пиво уугаад зогсож байсан. Би Халиунтай танилцахад намайг “манайд очиж архи ууя” гэсэн. Би “буудалд орьё” гэхэд “манайд хүн байхгүй” гээд намайг баарнаас хөтлөөд гарсан. Бид 2 баарнаас гараад приус 20 маркын машинд суусан. Замаараа дэлгүүр орсон. Таксины төлбөрийг Халиун төлсөн. Таксинд суухдаа миний өмдөнд гараа хийгээд, намайг үнссэн. Дөнгөж гэрт нь орж ирээд бэлгийн харьцаанд орсон. Хаалга нүдэхэд Халиун босч хаалга онгойлгосон. Цолмонбаатар орж ирээд “дүүгээ авъя, чи хэн бэ” гэхэд Халиун “би найз охин нь байна” гэж худлаа хэлсэн. Би Цолмонбаатарыг “наашаа суугаад архинаас уу” гэж хэлсэн. Халиун ус буцалгаад гоймон идэж байсан. Цолмонбаатар архи уухгүй гээд гоймонгийн шөлнөөс уусан. Гаднаас Энхтүвшин орж ирсэн. Архинаас 1 хийж өгөөд байж байтал Баатарчулуун орж ирсэн. Баатарчулуун орж ирээд “явъя” гэж хэлсэн. Цолмонбаатар, Баатарчулуун хоёр гэрээс гарахад араас нь Энхтүвшин гарсан. Буцаж Энхтүвшин ганцаараа орж ирсэн. Би “гараад байж байя” гээд буцаад гарсан. Ямар нэгэн хутга гаргасан зүйл байхгүй. Энхтүвшинг гарсны дараа бэлгийн харьцаанд орох гэсэн боловч Халиун дургүйцсэн. Би нүүрэн тус газар нь цохьсон. Тэгээд бэлгийн харьцаанд орсон. Энхтүвшинг дуудаад Энхтүвшин гаднаас орж ирсэн. Үлдсэн архиа хувааж уугаад гарахад Халиун буйдан дээр цаашаа хараад хэвтэж байсан. Ширээн доор нь байсан “гарнет 2” пүүзийг өмсөөд гарсан. Хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Хохирогч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Хохирогч Ц.Халиун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 25-наас 2018 оны 10 дугаар сарын 26-нд шилжих шөнө найзтайгаа бааранд орсон. Орохоосоо өмнө 4-5 шил шар айраг уусан. Бааранд ороод 1 шил шар айраг авсан. Тамхи татчихаад буцаж орох гэж байхад Мөнхтөр гэдэг залуу надаас “такси авах уу?” гэж асуусан. Би харина гэхэд “намайг хүргээд өгье” гэсэн. Бид 2 манай гэр рүү орсон. Би гэртээ ганцаараа байдаг гэж хэлэхэд Мөнхтөр “ус ууя” гээд орж ирсэн. 5-10 минутын дараа Цолмонбаатар орж ирээд дараа нь нөгөө 2 залуу орж ирсэн. Тэр “манай найзуудыг орж ирэхээр өөрийгөө миний найз охин” гэж хэлээрэй гэсэн. Би хэлснийх нь дагуу хэлсэн. Тухайн үед би маш их согтсон байсан. Мөнхтөр намайг хэл амаар доромжилж, цохьсон. Мөнхтөртэй бэлгийн харьцаанд орсны дараа Цолмонбаатар “намайг бэлэг эрхтэнээ хөх” гэж хэлсэн. Бэлгийн харьцаанд ороод бэлэг эрхтэнээ хөхүүлсний дараа 2-3 минутын дараа нөгөө 2 залуу нь орж ирээд гурвуулаа гарч явсан. Мөнхтөр намайг галын хайчаар цохиж, бэлэг эрхтэнийг минь чимхсэн. Болиоч гэж гуйхад хутга тулгаж намайг ална гээд “...чам шиг гичийг алчихсан ч яадаг юм...” гэж хэлсэн. Тухайн үед хэн ч надад туслаагүй. Надад маш хэцүү байна. Яагаад бүгдээрээ нийлж худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Эдгээр хүмүүсийг харахаас айж байна. Тэр өдрөөс хойш одоог хүртэл айдас түгшүүртэй байна. Надад бэлгийн замын халдварт өвчин байхгүй. Ийм өвчин туссандаа маш их ичиж байна. Энэ хэргээс болж нөхрөөсөө салсан. Санхүүгийн боломж байхгүй учир үзүүлж чадаагүй. Зүүн талын хавирга гэмтсэн. Маш их гомдолтой байна...” гэв.
Эрүүгийн 1809000001017 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ц.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр найз Баатарчулуун намайг манай гэрээс ирж авсан. Би Баатарчулууныг гуйгаад Их наран орж эгчийн гэрээс өөрийн бичиг баримтыг авсан. Тэгээд гэртээ харих гээд явж байхад зүс таних Төөжиг буюу Мөнхтөр над руу залгасан. Хархорин захын хажууд Вест баарны гадна найзтайгаа байна намайг хүрээд ир гэсэн. Мөнхтөр намайг нэг шил архи аваад өг гэж гуйсан. Би зөвшөөрөөд 0.5 граммын нэг шил архи бидний ундаа авч өгсөн. Баатарчулуун бид хоёр явах гэтэл Мөнхтөр 32-н баар ороод буучихъя гэсэн. 32 гэсэн баарны гадна ирээд би Мөнхтөрийн хамт баар руу орох гэж байтал Мөнхтөр нэг охинтой хөтлөлцөөд надаас холдоод явсан. Би машиндаа суугаад Баатарчулуунаас Мөнхтөр хайчсан юм бэ гэж асуутал хар өнгийн приүс машинд суугаад хөдөлж байна гэсэн. Тэр үед би Баатарчулуунд хоёулаа араас явж Төвшөөг хүргэж өгье гэж хэлээд араас нь явсан. Гэрэл асаалттай айлын хашааны завсраар хартал Мөнхтөр нөгөө эмэгтэй хоёр сууж байсан. Хашаагаар нь ороод хаалгыг нь таттал хаалга цоожтой байсан. Хаалгыг тогштол эмэгтэй хүн өөрөө хаалгаа тайлж өгсөн. Гэрт нь ороход уг эмэгтэй Мөнхтөр хоёр сандарсан байдалтай байсан. Тэр хоёр 0.5 граммын архи ууж байсан. Мөнхтөр надад архи хийж өгсөн би тэр архинаас уугаагүй. Харин идэж байгаад үлдээсэн бэлэн гоймонгоос нэг халбагадаад явъя гээд байж байтал манай найз Баатар, Мөнхтөртэй хамт явсан Төвшөө хоёр орж ирсэн. Баатарчулуун бид хоёр хамт гарсан. Тэгтэл Төвшөө гэх залуу араас гараад ирсэн. Төвшөө гэх залууг Мөнхтөрөө аваад гараад ир гэж хэлсэн. Нөгөө залуу машинаас буугаад хашаа руу орох хооронд Баатарчулуун “явах уу” гэхээр нь “тэгье” гээд хөдлөөд явсан. Би хохирогчтой ямар нэгэн байдлаар бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. 2018 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Микс гэх нэртэй бааранд Төгөлдөртэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан. Төгөлдөрийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 4-6, 8-12, 109-110 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр 23 цагийн үед би Цолмонбаатартай утсаар яриад хүрээд ир гэж дуудсан. Цолмонбаатар Баатарчулуунтай хамт ирсэн. Цолмонбаатар нэг шил архи авсан. Цолмонбаатар 32 оръе гэж хэлээд тэндээс шууд 32 орсон. Цолмонбаатар, Баатарчулуун, Төвшөө надаас түрүүлээд баар руу орсон. Баатрчулуун намайг тамхиа татаад гадаа зогсож байхад машин руугаа буцаад явж байсан. Тамхиа татаж дуусгаад баар руу ортол надад хүчиндүүлсэн гэх Халиун баарны үүдэнд зогсож байсан. Би очоод яриа өдсөн. Нөгөө эмэгтэй “завтай бол надтай хамт уугаач” гэсэн. Нөгөө эмэгтэй “хоёулаа манай гэрт очъё” гэсэн. Тэгээд бид хоёр таксинд суусан. Замдаа 6 буудлын орчим нэг түцэнд зогсож нөгөө охин буугаад тамхи авсан. Машин дотор явахдаа миний гараас бариад бид хоёр үнсэлцээд явсан. Бид хоёр буугаад нөгөө эмэгтэйн гэр орсон. Бид хоёр цаад талын орон дээр бэлгийн харьцаанд ороод өмдийг нь тайлаад бэлэн эрхтэнээ хийгээд ганц хоёр хөдөлж байтал гадаа хашааны хаалга дуугарсан. Гаднаас Цолмонбаатар надтай хамт явсан Төвшөө хоёр орж ирсэн. Би Цолмонбаатарт архи хийж өгсөн. Миний хийж өгсөн архийг архийг уухгүй гээд нөгөө охины идэж байсан гоймонг нь аваад шөлийг нь уусан. Цолмонбаатар таксиныхаа мөнгөний оронд барьцаа болох юм өг гэж надад хэлсэн. Би надад утас, мөнгө юу ч алга гэж хэлсэн. Баатарчулуун орж ирээд “болж байна уу хөлдөж үхлээ” гэж хэлээд галд гараа ээсэн. Цолмонбаатар одоохон гэж хэлсэн. Баатарчулуун буцаад гараад явсан. Тэгээд би “та хоёр ингэж байхаар явчихаач” гэж хэлсэн. Тэгтэл Цолмонбаатар, Төвшөө хоёр гараад явсан. Нөгөө эмэгтэй намайг “чи бас зайл” гэж хэлсэн. Би ширээн дээр байсан архинаас нэг хийж уугаад ширээн доор нь байсан пүүзийг авч өмсөөд гарсан. Тэр эмэгтэйг зодож цохисон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-32 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Микс гэх нэртэй бааранд Цолмонбаатар манай найзыг зодоод байна гэж хараад бид хоёр хоорондоо муудалцаж харилцан зодолдсон. Цолмонбаатарын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 105-106 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Халиун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энжи” бааранд ганцаараа орж үйлчлүүлсэн. Хэсэг бүжиглэж байгаад гэртээ харих гээд баарнаас гарсан. Баарнаас гарахдаа үүдэн дээр нэг залуутай танилцсан. Тэр залуу “такси авах уу гэрт чинь хүргээд өгье” гэсэн. Би түүний автомашинд суусан. Бид хоёр олон зүйлийн талаар ярилцаж явсаар байгаад Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35-715 тоотод буюу манай гэрт ирсэн. Тэр залуу “ус уучихаад буцаад гаръя” гээд надаас гуйсан. Би зөвшөөрөөд гэртээ оруулсан. Тэр орж ирээд манай гэрт байсан бэлэн гоймонг идсэн. Би наад “хоолоо идчихээд яваарай” гэсэн. Тэр залуу “хайраа” яагаад байгаа юм бэ гээд миний нүүрэн тус газарт гараараа олон удаа алгадсан. Үснээс зулгаагаад “хувцасаа тайл гичий минь” гээд намайг дарамталсан. Би түүнээс айгаад өөрийнхөө өмд турсик зэргийг тайлсан. Тэр залуу миний эрхтэнг гаргаад хөх гэсэн. Би заваан юм үгүй гэж хэлэхэд намайг үснээс зулгаагаад нүүрэнд алгадсан. Би айгаад түүний эрхтэнг хөхсөн. Гаднаас үл таних 2 залуу болж байна уу, яасан уддаг юм гээд ороод ирсэн. Тэр хоёр орж ирээд сандал дээр суугаад гоймон идсэн. Анх орж ирсэн залуу намайг орон дээр хэвтүүлээд хүчээр миний бэлэг эрхтэнд өөрийнхөө эрхтэнг хийсэн. Тэгээд намайг хүчиндсэн. Тэгээд тэр залуу дууссаны дараа түүний араас орж ирсэн хоёр залуугийн нэг нь босож ирээд эрхтэнээ гаргаад хөх гэсэн. Би чадахгүй гэхэд анх орж ирсэн таксины жолооч залууг “миний дүү ахдаа хутга аваа өг ах нь энэ гичийгийн хоолойг нь хэрчээд алчихая” гэсэн. Тэгэхээр нь би айгаад бэлэг эрхтэнг хөхсөн. Би хахаад болиход яагаад больчихвоо гичий минь гээд нүүрэн тус газарт 2-3 удаа алгадсан. Би түүнийг хөхөж тавиулсан. Тэр үед гаднаас дахин нэг залуу орж ирээд яаачихваа явъя гэсэн. Сүүлд надад бэлэг эрхтэнээ хөхүүлсэн залуу за гэж хэлээд гараад явсан. Гэрт таксины жолооч залуу, сүүлд орж ирсэн хоёр залуугийн нэгтэй нь үлдсэн. Тэгсэн нөгөө таксины жолооч залуу дахин надаар эрхтэнээ хөхүүлэх гэхээр нь би дургүйцсэн. Нөгөө залуугаа алив хутга аваад ир гэсэн. Тэр залуу нь хутга олдохгүй байна энийг ав гээд галын дэгээ төмөр өгсөн. Таксины жолооч тэр төмрөөр миний нурууны дундуур 4-5 удаа цохисон. Тэгээд би түүний эрхтэнг хөхсөн. Дараа нь намайг орон дээр хэвтүүлээд миний эрхтэнг гараараа чимхэж базаж байгаад хүчээр надтай бэлгийн харьцаанд орсон. Тэгээд нөгөө залуу нь явъя гээд түүнийг дагуулаад хамт гарсан. Таксины жолоочийн нөгөө залуу гэрээс гарахдаа миний гарнит загварын пүүз, iphone-5 загварын гар утас, 10.000 төгрөг зэргийг аваад гарч явсан. Хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилж байна...таксины жолооч залууг ахын дүү ахдаа хутга аваад ир, энэ гичийгийн хоолойг хэрчихээдхэе гэсэн залуу болохоор 165-170 см өндөр нуруутай, туранхай биетэй, шар царайтай залуу байсан. Тэр залуу доогуураа десант өмд өмссөн байсан, гаран дээрээ шивээстэй, гэдсэндээ хагалгааны сорвитой залуу байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 63-67, 2 дугаар хх-ийн 145-147 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 38-41 дүгээр хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд “...Цэндэм овогт Цолмонбаатар нь дээгүүрээ хар хөх өнгийн жинсэн яак өмссөн цоохор өнгийн ханцуйтай цамцтай байв. Хөх жинсэн өмд цагаан өнгийн оймстой байв. Түүний гэдэс хүйснээс дээш 20 см орчим хуучин хагалгааны сорвитой түүний хажуугаар тал тал тийш сарнисан хуучин сорвитой байв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 42 дугаар хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд “...О.М нь хар өнгийн өвлийн хүрэмтэй дотуураа цагаан өнгийн даавуун цамцтай, хар өнгийн женсэн өмд цагаан өнгийн пүүзтэй байв. Баруун гарын шууны дотор хэсэгт “My mam, is my good” гэсэн шивээстэй зүүн гар дээр шивээстэй, цээжиндээ шилээр зүссэн гэх хуучин эдэгдсэн 4 ширхэг шархтай, гэдсэндээ шилээр зүссэн гэх 6 ширхэг хуучин эдгэсэн шархтай өөр ямар нэгэн шарх сорвигүй байв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 44 дүгээр хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хохирогчийг зодсон гэх төмөр нь 50 см урттай үзүүр хэсгийг 7 см орчим хагас нугалсан байх ба бариул хэсгийг нь 10 см уртаар буцаан нугалж бариул болгосон төмөр байв. Уг төмөрт ямар нэгэн мурийж тахийсан зүйл байхгүй...” гэжээ /1 дүгээр хх-ийн 45 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...50 см урттай үзүүр хэсгийг нь 7 см орчим нугалсан гал хутгадаг гэх төмрийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /1 дүгээр хх-ийн 46 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...ногоон алаг өнгийн цэцэг бүхий хээтэй ноосон мэт материалтай орны бүтээлэг, саарал өнгийн цонхны хөшиг, хар хөх өнгийн эмэгтэй хүний дотуур хувцас зэрэг эд зүйлсийг хохирогч Халиунд хүлээлгэн өгөв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 47 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Халиунаар зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 48-55 дугаар хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Ногоон алаг өнгийн цэцэг бүхий хээтэй орны ноосон мэт материалтай орны бүтээлэг байв. Уг бүтээлгэнд ямар нэгэн урагдал цоорол байхгүй нилэнхүүдээ хэр мэт зүйлээр бохирлогдсон байв. Саарал өнгийн цонхны хөшиг байх ба уг хөшгийг хохирогч Халиуны орон дээр бүтээсэн байдалтай байсан гэх ба уг хөшигөнд ямар нэгэн урагдал байхгүй байв. Хохирогч Халиуны өмсөж явсан гэх хар хөх өнгийн дотуур хувцас байх ба уг дотуур хувцас нь гол хэсэгтээ 1х1 см цооронхойтой байв. Түүний доор нь 2 см зайд 2х1.5 см урагдалттай байв. Зүүн ташааны ар хэсэгт 4х1 см харьцаатай урагдалттай байв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 56 дугаар хуудас/,
Гэрч Ж.Баатарчулуун мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
Гэрч Б.Энхтүвшин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр миний таньдаг Мөнхтөр, Мөнхтөрийн ах гэх Цолмонбаатар мөн цагаан машинтай залуугийн хамт Хархорин захын хажууд байдаг Вест бааранд ирсэн. Цолмонбаатар гэх залуу нэг шил архи авсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 32-н орчимд байдаг Энжи бааранд орсон. Тэгтэл тэндээс Мөнхтөр нэг хүүхэн дагуулаад гараад машинд суугаад явсан. Цолмонбаатар, Баатарчулуун бид гурав машинтай араас нь дагасан. Тэгтэл Мөнхтөр нөгөө охины хамт 6 буудал дээр машинаас буугаад дэлгүүрээс нэг шил архи гоймон зэрэг авсан. Нөгөө хоёр гарч ирээд нөгөө таксиндаа суугаад гудам уруудаад маш хурдтай явсан. Мөнхтөр нөгөө эмэгтэйгийн хамт хоёр давхар байшинтай хашаанд орсон. Цолмонбаатар Мөнхтөрөөс 20000 төгрөг авна гээд орсон. 10 орчим минут болоод гарч ирэхгүй болохоор нь нөгөө машины жолооч Баатарчулуун бид хоёр орсон. Тэгтэл тэр гурав архи задалсан Цолмонбаатар гоймон идсэн байж байсан. Цолмонбаатар нөгөө эмэгтэйгийн цүнхнээс айфоне-5 маркийн гар утас аваад халаасандаа хийсэн. Нөгөө эмэгтэй хараагүй. Тэр хүүхэн согтуу байсан. Хэсэг сууж байгаад Баатарчулуун, Цолмонбаатар гараад явсан. Би Мөнхтөрийг явъя гэж хэлсэн. Мөнхтөр найз охиныхоо хамт хононо гэж хэлээд явахгүй байсан. Би Цолмонбаатар, Баатарчулуун нарын араас гараад Мөнхтөр явахгүй гээд байна гэж хэлсэн. Тэгтэл нөгөө 2 бид хоёр явлаа чи Мөнхтөртэйгээ яваарай гэж хэлээд намайг хаяаад яваад өгсөн. Тэгээд би буцаад нөгөө хоёр дээр орсон. Мөнхтөр нөгөө хүүхнийг хувцасаа тайл гэж хэлсэн нөгөө хүүхэн нь үгүй гэж хэлсэн. Мөнхтөр нөгөө хүүхнийг зодсон 2-3 удаа цохитол нөгөө хүүхэн нь тайлсан. Тэгээд газар хэвтээд нөгөө хоёр бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орж байгаад Мөнхтөр миний бэлэг эрхтэн хөх гэж хэлсэн нөгөө хүүхэн нь үгүй гэж хэлэхэд Мөнхтөр хутга аваад гичий минь хөх гэж хэлсэн. Би Мөнхтөрд би ингэж болохгүй гэж хэлтэл чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд над руу хутгаа далайгаад намайг гар гэж хэлсэн. Би айгаад нөгөө айлаас гарсан. Мөнхтөр хаалгаа дотроос нь цоожилсон. Намайг нөгөө айлын гадаа байхад нөгөө хүүхэн дотор уйлаад байгаа чимээ гараад байсан. 30 орчим минут болоод хаалгыг нь нүдсэн Мөнхтөр хаалгаа онгойлгоод намайг ороод ийшээ суу гэж хэлсэн тэгэхдээ гартаа хутгатай байсан. Би сандал дээр сууж байхад Мөнхтөр нөгөө хүүхэнтэй дахин бэлгийн харьцаанд орсон. Нөгөө хүүхэн нь одоо болъё гуйж байна гэж хэлээд байсан гэтэл нөгөө хүүхнийг зодоод нөгөө хүүхэн нь хашгираад байсан. Мөнхтөр бэлгийн харьцаанд орж дуусаад би ингээд явлаа пизда минь цагдаад хэлэх юм бол ална шүү гэж хэлээд гэрлээ асаагаад Мөнхтөр гарнит-2 гэсэн пүүзийг нь өмсөөд гарсан. Хутгаа барьж гараад хашаанаас гараад шидсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72-75 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13000 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6333 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11777 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 97-98 дугаар хуудас/,
Хохирогч А.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Микс гэх нэртэй бааранд уугаад сууж байсан. Тухайн үед Цолмонбаатар орж ирээд бид хоёр хувийн таарамжгүй харилцаанаас болоод маргалдсан. Цолмонбаатар намайг унагаагаад хэдэн удаа цохьсон. Цолмонбаатар намайг архины хоосон шилээр цохиж гэмтээсэн. Дараа нь миний зүүн гарын бугуйг шилээр зүссэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 126-127 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Микс гэх нэртэй баар руу орсон. Миний зүс таних залуу Төгөлдөр болон баарны хамгаалагч залуус нарт зодуулж байсан. Би зүс таних залууг өмөөрөхөд зүс таних залуу Төгөлдөр Цоомоо чамд хамаагүй гэж хэлсэн. Би Төгөлдөртэй барьцалдаад тухайн үзд хэд хэдэн удаа цохилцсон. Бид хоёрыг хүмүүс ирж салгаад би баарнаас гарч явсан. Баарнаас гараад баруун хойд талд байрлах түцний хажууд зогсож байтал Төгөлдөр надтай хэрэлдэж маргалдаад хоосон архины шилээр толгой руу цохисон. Би архины шилийг нь булааж авах гэсэн чинь архины шил түцний буланг шүргээд хагарсан. Архины шилийг булааж авахад Төгөдөр бид хоёрын гар зэрэг зүсэгдсэн. Төгөлдөрт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 130-131 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11142 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11381 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Хохирогч О.Энхмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Айфони-7 пласс загварын гадуураа цагаан өнгий гэртэй хар өнгийн гар утсаа хулгайд алдсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 163 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...Хар өнгийн Айфони загварын гар утас 1 ширхэгийг хүлээлгэн өгөв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 161 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ “...Айфони-7 плас загварын гар утас. 1.000.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 168 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1271 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүгдэгч О.Мийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 240 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 242 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Цын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 11 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хх-ийн 12 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 дугаар хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2 дугаар хх-ийн 22 дугаар хуудас/, шүүгдэгч А.Тийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 228 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 224 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 225 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 дугаар хх-ийн 51 дүгээр хуудас/, гэрч Э.Алтансувдын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 132-133 дугаар хуудас/, гэрч Ц.Цэцэгдэлгэрийн мэдүүлэг /1 дүгээр хх-ий 134-135 дугаар хуудас/, гэрч Б.Цэнгүүнбаатарын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 165 дугаар хуудас/, гэрч Г.Нямлхамын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 166-167 дугаар хуудас/, хохирол төлбөртэй холбоотой баримтууд /1 дүгээр хх-ийн 250 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгч Ц.Цын эрүүл мэндийн байдалтай холбоотой 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Хүчиндэх гэмт хэргийн тухай:
Шүүгдэгч О.М нь шүүгдэгч Ц.Цтай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 35-715 тоотод иргэн Ц.Халиуныг согтуурч биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байхад нь хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан улмаар бэлгийн харьцаанд орсоны улмаас бэлгийн замын халдварт өвчин буюу тэмбүү өвчин халдаасан,
Шүүгдэгч Ц.Ц нь шүүгдэгч О.Мтэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 35-715 тоотод иргэн Ц.Халиуныг согтуурч биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байхад нь хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсний улмаас түүнд бэлгийн замын халдварт өвчин буюу тэмбүү өвчин халдаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
Хохирогч Ц.Халиуны шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “...Тэр залуу “такси авах уу гэрт чинь хүргээд өгье” гэсэн. Би түүний автомашинд суусан. Бид хоёр олон зүйлийн талаар ярилцаж явсаар байгаад Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35-715 тоотод буюу манай гэрт ирсэн. Тэр залуу “ус уучихаад буцаад гаръя” гээд надаас гуйсан. Би зөвшөөрөөд гэртээ оруулсан. Тэр залуу “хайраа” яагаад байгаа юм бэ гээд миний нүүрэн тус газарт гараараа олон удаа алгадсан. Үснээс зулгаагаад “хувцасаа тайл гичий минь” гээд намайг дарамталсан. Би түүнээс айгаад өөрийнхөө өмд турсик зэргийг тайлсан. Тэр залуу “миний эрхтэнг гаргаад хөх” гэсэн. Би “заваан юм үгүй” гэж хэлэхэд намайг үснээс зулгаагаад нүүрэнд алгадсан. Би айгаад түүний эрхтэнг хөхсөн. Гаднаас үл таних 2 залуу болж байна уу, яасан уддаг юм гээд ороод ирсэн. Анх орж ирсэн залуу намайг орон дээр хэвтүүлээд хүчээр миний бэлэг эрхтэнд өөрийнхөө эрхтэнг хийсэн. Тэгээд намайг хүчиндсэн. Тэгээд тэр залуу дууссаны дараа түүний араас орж ирсэн хоёр залуугийн нэг нь босож ирээд эрхтэнээ гаргаад хөх гэсэн. Би чадахгүй гэхэд анх орж ирсэн таксины жолооч залууг “миний дүү ахдаа хутга аваад өг ах нь энэ гичийгийн хоолойг нь хэрчээд алчихая” гэсэн. Тэгэхээр нь би айгаад бэлэг эрхтэнг хөхсөн. Мөнхтөр дахин надаар эрхтэнээ хөхүүлэх гэхээр нь би дургүйцсэн. Нөгөө залуугаа алив хутга аваад ир гэсэн. Тэр залуу нь хутга олдохгүй байна энийг ав гээд галын дэгээ төмөр өгсөн. Мөнхтөр тэр төмрөөр миний нурууны дундуур 4-5 удаа цохисон. Тэгээд би түүний эрхтэнг хөхсөн. Дараа нь намайг орон дээр хэвтүүлээд миний эрхтэнг гараараа чимхэж базаж байгаад хүчээр надтай бэлгийн харьцаанд орсон...” гэсэн мэдүүлгүүд,
Гэрч Б.Энхтүвшингийн “...Мөнхтөр нөгөө хүүхнийг хувцасаа тайл гэж хэлсэн нөгөө хүүхэн нь үгүй гэж хэлсэн. Мөнхтөр нөгөө хүүхнийг зодсон 2-3 удаа цохитол нөгөө хүүхэн нь тайлсан. Тэгээд газар хэвтээд нөгөө хоёр бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орж байгаад Мөнхтөр миний бэлэг эрхтэн хөх гэж хэлсэн нөгөө хүүхэн нь үгүй гэж хэлэхэд Мөнхтөр хутга аваад гичий минь хөх гэж хэлсэн. Би айгаад нөгөө айлаас гарсан. Мөнхтөр хаалгаа дотроос нь цоожилсон. Намайг нөгөө айлын гадаа байхад нөгөө хүүхэн дотор уйлаад байгаа чимээ гараад байсан. 30 орчим минут болоод хаалгыг нь нүдсэн Мөнхтөр хаалгаа онгойлгоод намайг ороод ийшээ суу гэж хэлсэн тэгэхдээ гартаа хутгатай байсан. Би сандал дээр сууж байхад Мөнхтөр нөгөө хүүхэнтэй дахин бэлгийн харьцаанд орсон. Нөгөө хүүхэн нь одоо болъё гуйж байна гэж хэлээд байсан гэтэл нөгөө хүүхнийг зодоод нөгөө хүүхэн нь хашгираад байсан. Мөнхтөр гарнит-2 гэсэн пүүзийг нь өмсөөд гарсан...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ц.Халиунаар зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13000 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. Ц.Халиуны биед зүүн зовхи болон хацар, баруун гуяны дотор гадаргууд цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо...3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно...6.Ц.Халиун нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна..." гэсэн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1271 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн Ц.Ц гэж хаягласан хуруу шилтэй шингэн цусны ийлдэст бэлгийн замын халдварт тэмбүү өвчин илэрсэн. 2.Шинжилгээнд ирүүлсэн О.М гэж хаягласан хуруу шилтэй шингэн цусны ийлдэст бэлгийн замын халдварт тэмбүү өвчин илэрсэн...” гэсэн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нотлогджээ.
Шүүгдэгч О.М, Ц.Ц нар бүлэглэн О.Мөөс баранд үйлчлүүлж байсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Ц.Халиунтай зориудаар үг яриа өдөөж, гэрт нь автомашинаар хүргэж өгөх нэрийдлээр хамт явж энэ хооронд хохирогчийн талаар мэдээллийг авч, “ус уух” шалтгаанаар гэрт нь орж улмаар гэмт үйлдлээ хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлж улмаар Ц.Халиуныг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн зодож биед нь гэмтэл учруулан хэд хэдэн удаа бэлгийн харьцаанд орж, бэлэг эрхтэнээ хөхүүлсэн зэрэг үйлдэл хийснээс гадна шүүгдэгч Ц.Цаас О.Мийн хууль бус үйлдлийг анхнаас нь ажиглаж дэмжиж, Ц.Халиуны гэрт нэвтэрч мөн л айлган сүрдүүлж, хүч хэрэглэн бэлэг эрхтэнээ хөхүүлсэн зэргээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн гэмт үйлдлийг хийж хоорондоо үйлдлээрээ санаатай нэгдсэн болох нь дээр дурьдсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Ц.Цын үйлдэл нь “Хүчиндэх” гэмт хэргийн, шүүгдэгч О.Мийн үйлдэл нь “Хүчиндэх”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” хэд хэдэн гэмт хэргийн шинжийг тус бүр бүрэн агуулсан гэж шүүх дүгнэлээ.
Ийнхүү шүүгдэгч нараас хохирогчийг хүчиндэх явцдаа бэлгийн замын халдварт өвчин тараасан нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч нар өөрсдийгөө тухайн өвчтэй байсныг мэдсэн эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.
Шүүх прокуророос шүүгдэгч Ц.Цыг урьд "Хүчиндэх" гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдсоны дараа хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар хүндрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн тул уг хэсгийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар “урьд энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн” гэж тусгасан байх ба шүүгдэгч Ц.Ц тус Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэгт буюу “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн бүлэгт заасан аль нэг гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон тохиолдол байхгүй тул түүний гэмт үйлдлийг хүндрүүлэн зүйлчилэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Тэрээр 2008 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүчиндэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон эрүүгийн хариуцлага хүлээснийг шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тус зүйл хэсгээр хүндрүүлэн зүйлчлэх шаардлагагүй гэж үзлээ.
Мөн прокуророос шүүгдэгч Ц.Ц, О.М нарыг хүчиндэх гэмт хэргийг үйлдэхдээ “хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол” гэсэн хүндрүүлэх шинжээр яллах дүгнэлт үйлдэж, ялласан нөхцөл байдал нь нотлогдоогүй тул уг хэсгийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тодруулбал шүүгдэгч О.М, Ц.Ц нараас хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хохирогчтой бэлгийн харьцаанд орсон, хохирогчийн аманд бэлэг эрхтэнээ оруулсан үйлдлүүдийг хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинжид хамааруулан ойлгох ба харин тэдгээрээс энэхүү үйлдлээ хохирогчийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор ёс бусаар авирлаж, ойр дотны хүмүүс, олон нийтийн өмнө илтэд басамжилжилсан байдлаар хүчиндсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул тус шинжээр зүйлчилэх үндэслэл байхгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаар Эрүүгийн хуулийн зүйл хэсгээр ялласан боловч шүүгдэгч нарт холбогдуулсан зарим Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж дээр тайлбарласнаар үгүйсгэгдэж, харин бусад Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч О.Мийн өмгөөлөгчөөс “...хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй, Мөнхтөрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 12.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байгааг анхаарна уу...” гэж, шүүгдэгч Ц.Цын өмгөөлөгчөөс “...хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй тул Цолмонбаатарын үйлдэл бүрэн нотлогдоогүй учир түүнд ашигтайгаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн саналуудыг хүлээн авах үндэслэлгүй.
Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжыг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үнэлэхэд хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүйгээс гадна, хохирогч нь хохирсон даруйд цагдаагийн байгууллагад хандсан байдал, ямар байдлаар шүүгдэгч нартай холбогдож гэмт хэргийн хохирогч болсон, өөрийг нь хэн хэн, хэрхэн яаж хүчиндсэн болон бусад хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг дэлгэрэнгүйгээр, тогтвортойгоор, эргэлзээгүйгээр олон удаа мэдүүлж, гэрэл зургаас гэмт этгээдүүдийг таньсан, түүний мэдүүлэг гэрч Б.Энхтүвшингийн мэдүүлэгтэй агуулгын хувьд тохирсон байх тул түүний мэдүүлгийг илтэд худал ташаа мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нар нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлгийг хэрхэн өгөх нь тэдгээрт хуулиар олгогдсон эрх ба тэдгээрийн мэдүүлэг эх сурвалжгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу нотолгооны чадваргүй болох нь шүүгдэгч нарыг хүчиндэх гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрч няцаагдсан гэж шүүх дүгнэлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн тухай:
Шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 9 дүгээр сарын 10-наас 2018 оны 9 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Микс" баарны гадаа иргэн А.Ттэй зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар биед нь хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь дагз, зүүн шуунд шарх, дух баруун хацар, баруун өвдөгт зулгарал бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 10-наас 2018 оны 9 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Микс" баарны гадаа иргэн Ц.Цтай зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар биед нь хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь баруун шуу, дунд хуруу, духанд зулгаралт, зүүн зовхи, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч Ц.Ц, шүүгдэгч, хохирогч А.Т нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №11142, №11381 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нотлогдсон байна.
Шүүгдэгч, хохирогч Ц.Ц, А.Т нар нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон хоорондоо харилцан бие биедээ хүч хэрэглэсэн үйлдлээ хүлээн мэдүүлсэн, хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас тэдгээрийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоосон болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг тус бүр бүрэн агуулжээ.
Хулгайлах гэмт хэргийн тухай:
Шүүгдэгч О.М нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр "Пийс молл" худалдааны төвийн гадна иргэн О.Энхмөнхийн халааснаас Айфоне-7 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Энхмөнхийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдсаныг мэдүүлж, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч О.Мийн үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэрэг тус бүрийг нотолж буй нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч О.М Ц.Ц нарыг хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус, шүүгдэгч О.Мийг хохирогч Ц.Халиуны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Цыг хохирогч А.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч А.Тийг хохирогч Ц.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус, шүүгдэгч О.Мийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд хохирогч Ц.Халиунаас “...сэтгэл заслын үйлчилгээ хийлгэнэ, мөн сэтгэл санааны болон эмчилгээний зардалд 5.300.000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байна...” гэсэн ба эмчилгээний зардалд нэхэмжилсэн хэрэгт баримтаар авагдсан 300.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэснийг О.М, Ц.Ц нараас хохирогчид нөхөн төлсөн.
Харин хохирогч Ц.Халиунаас нэхэмжилсэн сэтгэл санааны хохирлын талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэрэв сэтгэл заслын үйлчилгээ, бэлгийн замын халдварт өвчнөө эмчлүүлэхтэй холбоотой болон сэтгэл санаа хохирсон байдлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай О.М, Ц.Ц нараас жич нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа.
Шүүх хуралдаанд харилцан бие биедээ хохирогч Ц.Ц, А.Тийн нараас “...гомдол, саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй сайн дураараа эвлэрсэн...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгч тус бүрийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.
Мөн шүүгдэгч О.Мөөс хохирогч О.Энхмөнхийн гар утсыг буцаан өгсөн тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Ц, О.М, А.Т нарыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэгт зааснаар тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн дараах байдлаар ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгч О.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус бүрээр оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор /400:8=50 хоног/, /240:8=30 хоног/ тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 5 жил 5 сар 20 хоногийн хугацаагаар биечилэн эдлэх ялыг тогтоов.
О.М нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар ял шийтгэгдэж 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчийн 333 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчлөлт оруулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2018/ХМШЗ/58м дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 24 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоожээ.
Хяналтын хугацаа дуусаагүй байхад О.М санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 7 сар 24 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 5 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил 14 хоногийн хугацаагаар хорих биечилэн эдлэх нийт хугацааг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
О.Мийн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар 5 жилийн жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор /300:8=37 хоног/ тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 5 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар биечилэн эдлэх ялын хэмжээг тогтоов.
Ц.Ц нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 730 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Ц.Цын хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч А.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 50 см урттай үзүүр хэсгийг нь 7 см орчим нугалсан гал хутгадаг гэх төмрийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 213 цагдан хоригдсон, шүүгдэгч О.М нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 206 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон хугацааг тус тус тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй болохыг тус тус дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, биеэ зөв авч явах ухамсар, ёс суртахууны дутагдалтай, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин, зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Ц.Цыг урьд "Хүчиндэх" гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдсоны дараа хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэргийг, мөн Ц.Ц, О.М нарыг хүчиндэх гэмт хэргийг хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-д заасан гэмт хэргийг тус тус “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Ц.Ц, О.М нарыг хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Шүүгдэгч Ц.Ц, О.М, А.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Шүүгдэгч О.Мг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Ц.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Шүүгдэгч О.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Шүүгдэгч А.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч О.М, Ц.Ц нарт оногдуулсан хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлын 1 хоногоор тооцон /400:8=50, 240:8=30/ 80 хоногийн хугацаагаар хорих ялыг 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч О.Мийг 5 жил 5 сар 20 хоногийн хугацаагаар, /300:8=37/ 37 хоногийн хугацаагаар хорих ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Ц.Цыг 5 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг биечилэн эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 7 жил 24 хоногийн хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 5 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил 14 хоногийн хугацаагаар хорих ялын нийт хэмжээг тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Ц.Цын Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 730 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, О.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Цын цагдан хоригдсон 213 хоног, шүүгдэгч О.Мийн цагдан хоригдсон 206 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч О.Мөөс хохирогч О.Энхмөнхөд, шүүгдэгч Ц.Цаас хохирогч А.Тт, шүүгдэгч А.Төөс хохирогч Ц.Цт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 50 см урттай үзүүр хэсгийг нь 7 см орчим нугалсан гал хутгадаг гэх төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
10. Хохирогч Ц.Халиуны 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж энэ талаар баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
11. Шүүгдэгч Ц.Ц, О.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц, О.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН