| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0526/Э |
| Дугаар | 521 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жавхлантөгс |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 521
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа
Улсын яллагч Т.Жавхлантөгс,
Шүүгдэгч Э.Б (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн 1909014330433 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “Хэв мод” ХХК-нд туслах ажилтай ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Рапид харш хотхоны 27 дугаар байрны 66 тоотод оршин суух, урьд:
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1075 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг биечилэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.Б нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Б.Мишээлийн биед халдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909014330433 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Э.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 4 дүгээр сарын 08-ны орой найз Даваабалдан, Мишээл, Энхжин нартай Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо “Монсүүн” нэртэй пабад 2 шил пиво ууж байгаад тухайн газраас гарахаар болсон. Манай найзууд түрүүлж гараад би араас нь гарсан. Даваабалдан пабын үүдэнд бие засаад зогсож байсан. Мөнхжин, Мишээл хоёр цаашаа явж байсан. Би араас нь очоод “явах гэж байгаа юм уу” гэж хэлэхэд Мишээл эргэж хараад над руу уурлаад миний нүүр хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би Мишээлийн нүүрний зүүн хацар хэсэгт нэг удаа цохьчихоод цааш явсан. Араас Мишээл над руу залгаад дуудсан. Яваад очсон Мишээлийн шүд нь хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Мишээл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо “Монсүүн” бааранд 10 жилийн Билгүүн, Билгүүний найз, манай найз охин Энхжин нарын хамт байсан. Билгүүний найз тухайн пабын гадна бие засаад байхаар нь би “энд бие засч болохгүй” гэж шаардлага тавиад Билгүүнийг “найзыгаа аятайхан аваад яваач” гэж нэг удаа түлхсэн. Тэгсэн чинь Билгүүн миний нүүр хэсэг рүү нэг удаа цохьчихоод яваад өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,
Гэрч Б.Энхжин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр сарын 08-ны орой өөрийн найз залуу Мишээлийн хамт түүний найз нартай уулзсан. Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо “Монсүүн” нэртэй пабад сууж байгаад гарсан. Билгүүн гэх залуутай хамт явж байсан залуу тухайн пабын гадаа бие засаад зогсож байсан. Манай найз залуу Мишээл Билгүүнд “найзыгаа эвтэйхэн авч яваач” гэж хэлээд Мишээл бид хоёр явсан. Билгүүн араас ирсэн тэгэхэд Мишээл “ийм арчаагүй байхдаа яадаг юм ийм юмтай нийлээд байхдаа яахав дээ” гэсэн чинь “нийлэхгүй байж чадахгүй бас чамтай ч гэсэн нийлэхгүй байж чадахгүй” гээд Мишээлийн нүүр хэсэг рүү цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4426 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүгдэгч Э.Бий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 24 дүгээр хуудас/, “Хэв мод” ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Р.Эрдэнэбилэгийн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 36 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр төлсөнтэй холбоотой 3 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монсүүн” нэртэй пабын гадна иргэн Б.Мишээлтэй зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар биед нь хүч хэрэглэн түүний эрүүл мэндэд биед “хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хацар, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор буланд өнгөц шархтай, баруун дээд 1-р шүдний хүзүүвчийн хугарал, зүүн дээд 1-р шүдний ½ хэсгийн хугарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Мишээлийн мэдүүлэг, гэрч Б.Энхжингийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4426 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь хохирогч Г.Мишээлийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Бий үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Э.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан хохирогч Г.Мишээлээс гаргасан “...Билгүүний талаас хамрын муруйг болон дээд хугарсан шүдний сувгийн эмчилгээ, буйлны эмчилгээ хийлгэсэн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай...” гэсэн /хх-ийн 36/ хүсэлтээ илэрхийлсэн боловч баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй байна.
Хохирогч Г.Мишээлээс гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Э.Бээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Э.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид нэхэмжилсэн баримтаар төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
7. Хохирогч Г.Мишээл өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.Бээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН