Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 00391

 

Шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан

шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэндаргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1983 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр багийн Цулхарт оршин суух, Халзан овогт Эрдэнэчулууны Мөнхбаясгаланг /РД:РП83122106/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1981 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны 16-117 тоотод оршин сууххаягтай, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангид катерчин, жолооч ажилтай, Булган аймгийн Хялганат тосгоны давхар байранд түр оршин суух, Илгэн овогт Баттөмөрийн Батзориг /РД:ШЕ81012073/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, сэтгэл санааны гэм хорын хохирол 10000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00061/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч И.Бадамханд, нэхэмжлэгч Э.Мөнхбаясгалан, хариуцагч Б.Батзориг, түүний өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Б.Батчимэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Мөнхбаясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батзориг бид хоёр 2006 онд танилцаж 2007 онд хүүхэдтэй болсон боловч биеийн байдлаас болж дутуу төрж нас барсан. 2009 оны 09 дүгээр сарын 06-нд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүү Батцоож төрж өнөөдрийг хүртэл өсөн бойжиж байна. Б.Батзориг нь Зэвсэгт хүчний 234 дүгээр ангид катерчин, жолоочоор ажиллаж байгаа. Б.Батзориг нь архи ууж агсам тавьж, зодож биед гэмтэл учруулж байсан. Мөн гэр бүлээсээ гадуур бусадтай гэр бүлийн харьцаа тогтоож байсны улмаас амьдралд сэв сууж хэрүүл маргаан үүссэн. Цэргийн ангийн гүүр 2013 оны 07 дугаар сараас 10 дугаар сар хүртэл Сэлэнгэ суманд тавигдаж байхад 2 дугаар тасгийн Алтангэрэлийн Алтантуяа гэдэг эмэгтэйтэй танилцаж гэр бүлээ мартаж тэр айлд орогнож амьдрах болсон. Үүнээс хойш гэр бүлийн харьцаа сайжраагүй, би 2013 оноос хойш тусдаа амьдарч байна. 2014 онд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд өргөдөл өгч байсан. Манай хүү одоо Хангал сумын Хялганат тосгонд ээж Цэцэгмаатай хамт байгаа. Б.Батзориг нь Хялганатын цэцэрлэгийн багш Б.Амгалан гэгч хүүхэнтэй хамт нэг гэрт амьдарч байгаа тул бид цаашид хамтран амьдрах боломжгүй. Гэрлэлтээ цуцлуулж, хүү Батцоожийг өөрийн асрамжинд авч эцгээс нь тэтгэлэг гаргуулна. Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Цулхар буурал 3-5 тоотод байгаа байшинг Батзоригт үлдээж, хүү бид хоёрт ноогдох хэсгийг гаргуулна. Сэтгэл санааны гэм хорын хохирол 10 000 000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна гэв.

Хариуцагч Б.Батзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2006 онд анх Э.Мөнхбаясгалантай танилцаж дотно харьцаатай болж 2007 онд хүүхэдтэй болсон. Тэр үед хүүхэд маань биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж нас барсан. 2011 онд хүү маань төрсөн, одоо 4 настай, хадам ээж Цэцэгмаагийн хамт Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд амьдарч байгаа. Э.Мөнхбаясгаланнь 2013 онд гэрээсээ явсан. Би хүү, хадам ээжийн хамт амьдарч байгаад 2015 оны 12 дугаар сараас тусдаа амьдарч байгаа. Би Мөнхбаясгаланг зодож байгаагүй, бусадтай дотно харьцаа тогтоож байсан асуудал байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Би тогтсон ажилтай, хүүхдээ өөрийн асрамжинд авч өсгөж хүмүүжүүлэх боломжтой. Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Цулхар буурлын гудамжны 3-5 тоотод байрлалтай байшингаас өөрт оногдох хувийг авна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Мөнхбаясгалан нь хариуцагч Б.Батзоригт холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, сэтгэл санааны гэм хорын хохирол 10000000 төгрөг гаргуулахаар шүүхэднэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад сэтгэл санааны гэм хорын хохирол 10 000 000 төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзжээ.

Э.Мөнхбаясгалан, Б.Батзориг нар нь 2006 онд танилцаж 2009 онд гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2007 онд хүү Б.Батцоож төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн болонхүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь 2013 оны 07 дугаар сараас тусдаа амьдарч байгаа, Б.Батзориг нь хүч хэрэглэн зоддог, бусадтай гэр бүлийн харьцаатай гэх шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчдын хэн нэг нь согтууруулах, мансууруулах бодис байнга хэрэглэдэггүй, хариуцагч нь хүч хэрэглэж гэр бүлийн гишүүдийн биед халдаж айлгаж сүрдүүлэх, заналхийлэх, сэтгэл санаа, бие махбодь, эдийн засгийн хүчирхийлэл, дарамт үзүүлдэг гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүнчлэн хэн аль нь бусадтай гэр бүлийн харьцаатай болсон гэдэг нь гэрлэлт цуцлуулах шууд шалтгаан болохгүй бөгөөд бага насны хүүхэдтэй, хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хэргийг 2 сарын хугацаатай түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчид өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан нь дахин эвлэрүүлэн зуучлагчид хандуулж эвлэрлийн ажиллагаа явуулахад саад болохгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 123 дугаар зүйлийн 123.3, 132 дугаар зүйлийн 132.1, 132.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг баримтлан Э.Мөнхбаясгалангийн нэхэмжлэлтэй Б.Батзоригт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, сэтгэл санааны гэм хорын хохирол 10000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсугай.

2. Гэрлэгчдэд түдгэлзүүлсэн хугацаанд эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлэхийг даалгасугай.

3. Шүүхийн тогтоолд гаргасан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

О.ОДОНЧИМЭГ