Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/00364

 

 

*******-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/057 дугаар шийдвэртэй

 

*******-ны нэхэмжлэлтэй,

******* холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 76,020,774 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн,

2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 21,791,100 төгрөгийг *******-оос гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******-ноос нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ******* тоот зээлийн гэрээг байгуулж, 50,000,000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан.

1.2. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд зээлийн хүү 20,979,510 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 811,589 төгрөг, нийт 21,791,100 төгрөг төлсөн.

1.3. нь зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлээ төлөхгүйн улмаас зээлийн чанар нь чанаргүй зээлийн ангилалд орж, хоршооны санхүүгийн үйл ажиллагааг доголдуулж байна. Иймд хариуцагч аас үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 21,247,337 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,188,9 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 584,478 төгрөг, нийт 76,020,774 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг дугаар гэрчилгээтэй , , тоот, 49,6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. нь *******-той 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг, сарын 2.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Улмаар 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 21,791,100 төгрөг төлсөн боловч уг мөнгийг үндсэн зээлээс хасч тооцоогүй зөвхөн хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцсон байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

3.1. нь зээлийн гэрээний үүрэгт 21,791,000 төгрөгийг буцааж төлсөн. Гэвч уг зээлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан. Тодруулбал, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт зээл олгох талаар тодорхой заасан. Гэтэл тухайн хоршооны гишүүн болоогүй байхад зээл олгосон нь хууль зөрчсөн. Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх үндсэн шаардлагыг баримтлаагүй, зээлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах бололцоог үгүйсгэсэн шинжтэй хэлцэл хийсэн нь хуулийн этгээд үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт ын *******-нд төлсөн 21,791,100 төгрөгийг буцаан гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

4.1. нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 болон хоршооны дүрмийн 47.1-д хоршооны гишүүний талаар тодорхой тусгасан. 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хоршоонд элсэхээр гишүүний анкет бөглөж, хувь нийлүүлсэн хөрөнгөө кассаар бэлэн мөнгөөр тушааснаар гишүүний эрх үүссэн нь хэргийн баримтаар нотлогдоно.

4.2. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 13.6 дахь хэсэгт заасны дагуу хоршоо гишүүдээсээ хадгаламж татах, зээлийн хэрэгцээтэй гишүүддээ зээл олгох үндсэн үйл ажиллагааг явуулдаг. *******-нд 2023 оны 05 дугаар сард Санхүүгийн зохицуулах ны шалгалтаар өндөр оноо буюу 1, 3 оноо авсан. Энэ нь хоршооны үйл ажиллагаа тогтвортой, хууль журмын дагуу явж байгааг үнэлсэн үзүүлэлт юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дүгээр зүйлийн 492.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нэхэмжлэлийг хангаж, хариуцагч аас 28,208,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,436,296 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол түүний өмчлөлийн Улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, дугаар , , , тоот хаягт шилтай, 49,6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 668,800 төгрөг, хариуцагчаас төлсөн 674,856 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч аас 298,994 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Арвин дэм *******-нд олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ цаг хугацааны хувьд талуудын маргаанд хамааралгүй баримтыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 5.2, 5.3 дахь үндэслэлд дурдаж буй Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн гэх 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол нь цаг хугацааны хувьд хариуцагч ыг тус нд гишүүнээр элсэхээс өмнөх үед хамаарах баримтууд байх тул хариуцагчийг гишүүнээр элссэн эсэх болон элссэнтэй холбоотой нөхцөл байдлыг нотлох баримт биш. Хариуцагч нь 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хоршоонд элссэнийг баталгаажуулж мөн сарын 24-ний өдөр Тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол гарсан.

Мөн тэргүүлэгчдийн зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №1 тогтоолоор хоршоонд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх шинээр элссэн 34 гишүүнийг бүртгүүлэхээр шийдвэрлэсэн ба уг тогтоолын хавсралт 1-ийн №625, эзэмшигчийн өмчийн бүртгэлийн №535-д хариуцагч ын нэр тус тус бичигдсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль, тус ны дүрэмд заасан үндэслэл журмын дагуу гишүүнээр элсэж, бүртгүүлсэн гишүүний эрхтэй болох нь дээрх баримтаар тогтоогдох бөгөөд түүнтэй байгуулсан зээлийн гэрээг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхээс хариуцагчийг гишүүнээр элссэнийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 625 дугаар гишүүнээр баталж шийдвэрлэжээ гэж дүгнэсэн боловч 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх шинээр элссэн гишүүдийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр шийдвэрлэсэн Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолтой холбогдох хүснэгтэд ын нэр байхгүй байна гэж дүгнэж хариуцагчийг гишүүн биш гэж үзсэн нь үндэслэлгүй. Хуульд заасан журмын дагуу гишүүнээр элсүүлж баталгаажуулах эрхтэй этгээдүүд болох хоршооны нийт гишүүд, удирдлага, тэргүүлэгчдийн зөвлөлөөс хариуцагчийн гишүүний эрхтэй эсэх дээр маргаагүй байхад шүүхээс зөвхөн уг асуудалд эсрэг ашиг сонирхолтой хариуцагчийн тайлбарыг үндэслэж түүнийг гишүүн биш этгээд гэж үзэж, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсонд гомдолтой байна.

6.2. Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзсэн. Гэтэл хариуцагч нь шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэжтодорхойлсон ба энэ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж талууд мэтгэлцэж, нэхэмжлэгчийн зүгээс тайлбар, баримтаа гаргаж өгсөн. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7.3, 39.7.4, Хоршооны дүрмийн 44.4-т зааснаар гүйцэтгэх захирал нь хадгаламж зээлийн хоршооны нэрийн өмнөөс иргэний эрх зүйн харилцаанд оролцох, хэлцэл хийх эрхийг олгосон байхад уг эрхээ хэрэгжүүлсэн эсэхээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн, хариуцагчийг хуульд заасан журмын дагуу, гишүүнээр элсүүлэх, бүртгүүлэх, зээл олгох шийдвэрийг хэрэгт хавсаргаж өгсөн ба уг баримтуудыг үнэлэлгүйгээр уг хэлцлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар сөрөг нэхэмжпэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон байхад шүүхээс мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй. Хэрэв хариуцагч нь анхнаасаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр тайлбарласан бол нэхэмжлэгчийн зүгээс дээрх үндэслэлд холбогдуулж тайлбар татгалзлаа гаргах байсан.

Гэтэл хариуцагчаас шүүх хуралдааны төгсгөлд дээрхтэй холбоотой тайлбар гаргасныг нэхэмжлэгчээс няцаалт тайлбар гаргахаар хандсан боловч шүүх уг боломжоор хангаагүй мөртлөө нэхэмжлэгчийг нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Талууд хүсэл зоригоо илэрхийлж хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулж зээлийн эргэн төлөлтийн графикаар эхлээд хүү төлөх, зээлийн гэрээний хугацаа дуусах үед үндсэн зээлийг төлөхөөр харилцсан тохиролцсон бөгөөд үүний дагуу манай байгууллагаас хариуцагчаас төлсөн 21,791,100 төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцсон. Гэтэл шүүхээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, манай байгууллагыг хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзэж, үндсэн зээлээс хариуцагчийн төлсөн 21,791,100 төгрөгийг хасаж тооцож, хүү, нэмэгдүүлсэн хүүд шаардсан 25,436,296 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч, нэхэмжлэгч байгууллагад 200,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан. Хэргийн 11 дүгээр талд авагдсан баримтын талаар нэхэмжлэгч 150,000 төгрөгийн гишүүний хураамж, 50,000 төгрөгийг хадгаламж байсан гэж тайлбарладаг. 200,000 төгрөгийг авсан болохыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн. Цаасан хэлбэрээр үйлдэхдээ 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өгсөн харагдуулж нэхэмжлэгч байгууллагын ажилтнууд бичсэн. Хариуцагч гарын үсэг зурсан боловч огноо, дугаарыг тэмдэглээгүй. Мөнгө шилжүүлсэн үйл баримт нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр болсон. Гүйлгээний утга дээр нь 625 гэж гишүүнчлэлийн дугаарыг тавьсан. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт гишүүнийг хураамжаас өөр төрлийн хураамж, орлого төлөхийг хориглосон.

Хураамж төлөхөөс 6 хоногийн өмнө гишүүн бус этгээдтэй зээлийн гэрээ байгуулж зээл олгож байгаа нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болсон. Дээрх өдөр гишүүн элссэн гэж тайлбарладаг. Тус хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар гишүүнээр элсэхийг хүссэн этгээд энэ тухай өргөдлөө тухайн хадгаламж, зээлийн хоршооны тэргүүлэгчдийн зөвлөлд гаргадаг. Тухайн хадгаламж, зээлийн хоршоо гишүүнээр элсүүлэх асуудлыг дүрэмд өөрөөр заагаагүй бол тэргүүлэгчдийн хурлаар 30 хоногийн дотор шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Гишүүнээр элсүүлсэн тогтоол нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гарсан. Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 3 хоногийн дараа тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол гарсан. Хариуцагчийг гишүүнээр элсээгүй байх үед нь зээлийн гэрээ байгуулж зээл олгож буй үйлдэл нь хууль зөрчсөн. Нэхэмжлэгч анх хариуцагчийг уг зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар маргаагүй байхад хариуцагчийн нэхэмжлэгч байгууллагад гаргаж өгсөн гишүүний анкет, өргөдөл, тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоолыг гаргаж өгсөн. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр байх баримтуудыг гаргаж өгөх үүрэгтэй болохоо нэхэмжлэгч тал мэдэж байсан.

Шүүх тухайн эрхийг нь хязгаарлаагүй. Шүүх хуралдааны явцын бүх үе шатуудад гүйцэтгэх захирлын эрхийн асуудлыг хөндсөн. Гүйцэтгэх захирлын хэлцэл байгуулах эрхийг нь үгүйсгээгүй. Тусгайлсан хуулийн зохицуулалтаараа хадгаламж зээлийн хоршооны зээлийн нд тусгайлсан эрх олгосон. Гүйцэтгэх захирал нь ны эрхгүйгээр зээл олгох болон гэрээ байгуулах тухай шийдвэр гаргах боломжгүй. Нэхэмжлэгч байгууллагын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний дээд хэсэгт зээлийн ны үндэслэл байхгүй. Гүйцэтгэх захирал өөрөө дээрх өдөр өргөдлийг хүлээн авч гишүүн болгосон. Хороо хуралдаж гүйцэтгэх захирал гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд, хэргийн оролцогчийн эрхийг хангаж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 76,020,774 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч 28,208,900 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 21,791,100 төгрөгийг *******-оос гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ анх ...Арвин дэм ******* нь гишүүнээр элсээгүй этгээдтэй зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д заасан хууль зөрчсөн, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна... гэсэн агуулгаар тайлбарласан.

 

4. Харин хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нь ... Арвин дэм *******-ны гүйцэтгэх захирал нь зээлийн ны зөвшөөрөлгүйгээр хариуцагч тай зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна... гэсэн үндэслэлийг шинээр гаргасан байна.

 

5. Хариуцагч нь дээрх байдлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдааны явцад шинээр тайлбарласан байхад анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх гэж тус тус заасан нэхэмжлэгч талын эрхийг зөрчсөн гэж үзнэ. Энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

6. Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоож, хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2024/057 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,987 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ