| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00351/И |
| Дугаар | 00394 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 00394
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Хаанбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, Жаргалант 5А-5-7 тоотод оршин суух Гөрөөчин овогт Сэмжидийн Булгамаа /РД:ГЮ81022807/, Жамц овогт Александрын Зоригт /РД:ГЮ78031874/, Булган сумын 3 дугаар багийн Б хэсгийн 11-11 тоотод оршин суух Усч овогт Долгорын Баянмөнх /РД:ГЮ68031919/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү13773818.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00351/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Булгамаа, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Зоригт, Д.Баянмөнх нар нь Хаан банкны Булган салбараас ЗГ-15/2016 тоот зээлийн гэрээ, №БГХ/15/216 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 16500000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээлээ 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 182 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч С.Булгамаа, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Зоригт, Д.Баянмөнх нараас зээлээ буцаан шаардах нөхцөл үүсээд байна. Иймд үндсэн зээл 11426113.58 төгрөг, зээлийн хүү220452.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27251.88 төгрөг нийт 13773818.24 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хаан банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: С.Булгамаа, А.Зоригт нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 13773818.24 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бид харилцан тохиролцсон тул хариуцагч Д.Баянмөнхөд холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч С.Булгамаа, А.Зоригт нар нь харилцан тохиролцож, хариуцагчС.Булгамаа, А.Зоригт нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 13773818.24 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 4500000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 4500000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 4773818.24 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй С.Булгамаа, А.Зоригт нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 13773818.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож С.Булгамаа, А.Зоригт нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 13773818.24 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 4500000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 4500000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 4773818.24 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, С.Булгамаа, А.Зоригт нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 13773818.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож С.Булгамаа, А.Зоригт нар нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 13773818.24 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 4500000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 4500000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 4773818.24 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246919 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Булгамаа, А.Зоригт нараас 123460 төгрөг, Төрийн сангаас 123460 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчХаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ