| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00353/И |
| Дугаар | 00395 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 00395
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Хаанбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 5А хэсгийн 12-5 тоотод оршин суух Алагийнхан овогт Батсуурийн Нямдаваа /РД:ГД82061462/, Номгон овогт Бадарчийн Төмөрчөдөр /РД:ГЕ75020915/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7987801.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00353/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Нямдаваа, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Төмөрчөдөр нар нь Хаан банкны Булган салбараас ЗГ-14/1540 тоот зээлийн гэрээ, №БПҮ/14/1540 тоот Ипотекийн гэрээг тус тус байгуулан 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 12330886.61 төгрөгийн үлдэгдэл дээр нэмэн 3000000 төгрөгийг нийт 86000000 төгрөгийг жилийн 21.6хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгээр цалингийн зээл авч өрхийн хэрэглээндээ зориулахаар авсан. Зээлдэгч зээлийн гэрээг зөрчиж зээлээ 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 136 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч Б.Нямдаваа, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Төмөрчөдөр нараас зээлээ буцаан шаардах нөхцөл үүсээд байна. Иймд үндсэн зээл6433669.43 төгрөг, зээлийн хүү 1489951.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64180.37 төгрөг нийт 7987801.41төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хаан банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Төмөрчөдөр нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7987801.41 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бид харилцан тохиролцсон тул хариуцагч Б.Нямдаваад холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хаан банкны Булган аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү, хариуцагч Б.Төмөрчөдөр нар нь харилцан тохиролцож, хариуцагч Б.Төмөрчөдөр ньХаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт7987801.41 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3100000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 250000 төгрөгөөр нийт 500000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 400000 төгрөгөөр нийт 4000000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 387801 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцожэвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Б.Төмөрчөдөрт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7987801.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Б.Төмөрчөдөр нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7987801.41 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3100000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 250000 төгрөгөөр нийт 500000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 400000 төгрөгөөр нийт 4000000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 387801 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Б.Төмөрчөдөрт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7987801.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож Б.Төмөрчөдөр нь Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7987801.41 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3100000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 250000 төгрөгөөр нийт 500000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 400000 төгрөгөөр нийт 4000000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 387801 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153931 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчБ.Төмөрчөдөрөөс 76965 төгрөг, Төрийн сангаас 76965 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ