Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/00366

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 101/ШШ2024/04979 шийдвэртэй,

 

*******-ийн нэхэмжлэлтэй,

******* *******-д холбогдох

 

197,235,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа:

1.1. Манай компаниас ******* *******-тай 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулж, гэрээгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргын 2022 оны A/41 тоот тушаалаар батлагдсан тай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /, , / төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд *******-ийн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдуулан гаргасан 2022 оны 08 сарын 16-ны өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, үнэлгээний ны 2022 оны 07 сарын 29-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, *******-тай гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлтэй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 28-ны өдрийн 0646 шийдвэрт гаргасан давж заалдах шатны гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, гуравдагч этгээд ******* ******* нар харилцан тохиролцон манай компани гомдлоо татан авахаар болж, ******* ******* нь 350,000,000 төгрөгийг төлөхөөр болсон.

Гэрээний дагуу хариуцагч ******* ******* нь 350,000,000 төгрөгөөс 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 55,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 293,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэтэл ******* *******-аас 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 10 сарын 23-ны өдөр 55,000,000 төгрөг, 2023 оны 12 сарын 22-ны өдөр 125,000,000 төгрөг, 2023 оны 12 сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөг, 2024 оны 05 сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 05 сарын 03-ны өдөр 65,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 73,000,000 төгрөг байна.

1.2.Гэрээний 2.1.с-д ...тохирсон хуваарьт хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс өдрийн 0.5 хувийн алданги тооцон төлнө... гэж заасан тул хариуцагчаас алдангид 124,235,000 төгрөгийг шаардаж байна. Үүнд:

-2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төлөх 55,000,000 төгрөгийг 2023 оны 10 сарын 23-ны өдөр төлсөн, хугацаа хэтэрсэн 24 хоног, хоног тутамд 275,000 төгрөг, нийт 6,600,000 төгрөг,

-2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөх 150,000,000 төгрөгийг 2023 оны 12 сарын 22-ны өдөр 125,000,000 төгрөг төлсөн, 2023 оны 12 сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөг төлсөн, 150,000,000 төгрөгийн хугацаа хэтрэлт 37 хоног, хоног тутамд 750,000 төгрөг, нийт 27,750,000 төгрөг,

-2024 оны 02 сарын 01-ний өдөр төлөх 143,000,000 төгрөгөөс 2024 оны 05 сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 05 сарын 03-ны өдөр 65,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг төлсөн, хугацаа хэтэрсэн 91 хоног, хоног тутамд 715,000 төгрөг, нийт 65,065,000 төгрөг,

-2024 оны 02 сарын 01-ний өдөр төлөх 143,000,000 төгрөгний үлдэгдэл 73,000,000 төгрөг 2024 оны 05 сарын 03-ны өдрөөс 2024 оны 07 сарын 08-ны өдөр хүртэл 68 хоног, хоног тутамд 365,000 төгрөг, нийт 24,820,000 төгрөг,

Ийм хариуцагч ******* *******-аас гэрээний үндсэн төлбөр 73,000,000 төгрөг, алданги 124,235,000 төгрөг, нийт 197,235,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хэлцэл байгуулах болсон шалтгаан бол дүүргийн , , Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлын төсөл, энэ төсөл дээр ******* ******* нь ************** *******-ийн туслан гүйцэтгэгчийн хувиар барилгын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулж, 2017 оны 07 сарын 03-ны өдрөөс 2017 оны 07 сарын 17-ны өдөр хүртэлх 50,000,000 төгрөгийг байрлуулж, 520,000,000 гаруй төгрөгийн ажлыг гүйцэтгээд хөрөнгө оруулалт зогссоноор Засгийн газрын төслийн үндсэн төсөл шалгарсан компаниар цуцлагдсан. Сонгон шалгаруулалт зарлагдахад ******* ******* материалаа өгч, ************** ******* өгөөгүй. ******* ******* нь төслийн ажлыг гүйцэтгэхээр эрх олгогдоод ажлаа гүйцэтгэж байхад ************** ******* нь захиргааны хэргийн шүүхэд ******* *******-тай байгуулсан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын гэрээг хүчингүй болгуулах, комиссын үнэлгээг хүчингүй болгуулах, ************** *******-тай гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Шүүх ************** *******-ийн эсрэг шийдвэр гаргасан. ************** ******* нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Манай компани ************** *******-иас ажил гүйцэтгэсэн хугацааны 520,000,000 төгрөгийг шүүхэд нэхэмжилсэн. Хоёр компани эвлэрч манай компани нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзаж нэхэмжлэлээс үлдэх 320,000,000 төгрөгийг ************** ******* нь ******* *******-д өгөхөөр тохирсон шийдвэр гарсан. Хэлцлээр төлөхөөр тохирсон 350,000,000 төгрөгийн төлбөр нь Засгийн газрын санхүүжилтээр барилгын ажлыг манай компани үргэлжүүлэн гүйцэтгэх болсонтой холбоотойгоор ************** ******* нь эрхээ шилжүүлсэн гэх утгаар олгохоор тохирсон.

Ажлын гүйцэтгэлийн баталгаанд зориулж 50,000,000 төгрөгийг суутган тооцохгүй байгаагаас үлдэх төлбөр 73,000,000 төгрөгийг төлөөгүй. ************** *******-д олгох 350,000,000 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийг суутгаж ттатварт төлнө. Иймээс нэхэмжлэгч мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдсан. Нэхэмжлэлийн шаардлагаас 19,500,000 төгрөгийг зөвшөөрнө. Алдангид нэхэмжилсэн 124,235,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 186 зүйлийн 186.1, 232 зүйлийн 232.6-т тус тус заасныг үндэслэн, хариуцагч ******* ******* ******* *******-аас 76,350,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 120,885,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.2, 60 зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,145,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 539,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* ******* нь *******-д 2017 оны 07 сарын 03-ны өдөр 35,000,000 төгрөг, 2017 оны 07 сарын 17-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа тус мөнгийг гэрээний үлдэгдэл төлбөр болох 73,000,000 төгрөгөөс хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь ******* *******-аас 50,000,000 төгрөгийг *******-ийн дансанд байршуулсан нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хэлцэл байгуулах тухай гэрээнээс өмнө болсон.

4.2. 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хэлцэл байгуулах тухай гэрээний 2.1.с-д зааснаар хуваарьт хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд өдрийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байтал шүүхийн шийдвэрээр 10 сарын 23-ны өдөр төлсөн 55,000,000 төгрөг, 2023 оны 12 сарын 22-ны өдөр төлсөн 125,000,000 төгрөг, 2023 оны 12 сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөг төлсөн төлбөрийг гэрээнд зааснаар тус бүрт нь хуваарьт хугацаа, төлөгдөөгүй үнийн дүнгээс 0,5 хувь тооцохгүйгээр 2024 оны 02 сарын 01-ны өдрөөс 2024 оны 05 сарын 02 ны өдөр хүртэл 90 хоног гэж тооцсон. 2024 оны 05 сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 05 сарын 03-ны өдөр 65,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг тус бүрт нь хуваарьт хугацаа, төлөгдөөгүй үнийн дүнгээс 0,5 хувиар тооцолгүй 2024 оны 02 сарын 01-ны өдрөөс 2024 оны 05 сарын 02 ны өдөр хүртэл 100 хоног гэж буруу тооцоолон барагдуулсан төлбөрийг нийтэд нь бодож үлдэгдэл төлбөрөөс алдангийг тооцсон нь шүүх алдангийг алдаатай үнэлсэн.

******* ******* нь *******-д 2023 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн хэлцэл байгуулах тухай гэрээний үндсэн үүрэг болох 73,000,000 төгрөг, алданги болох 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төлөх 57,000,000 төгрөгийг 2023 оны 10 сарын 23-ны өдөр төлсөн, хугацаа хэтэрсэн 24 хоног, хоног тутамд 1,465,000 төгрөг, нийт 35,160,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөх 150,000,000 төгрөгийг 2023 оны 12 сарын 22-ны өдөр 125,000,000 төгрөг төлсөн, 2023 оны 12 сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөг төлсөн. 150,000,000 төгрөгийн хугацаа хэтрэлт 37 хоног, хоног тутамд 715,000 төгрөг, нийт 26,455,000 төгрөг, 2024 оны 02 сарын 01-ний өдөр төлөх 143,000,000 төгрөгийг 2024 оны 05 сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 05 сарын 03- ны өдөр 65,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөг төлсөн, хугацаа хэтэрсэн 91 хоног. хоног тутамд 365,000 төгрөг, нийт ,215,000 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөр болох 73,000,000 төгрөгийг 2024 оны 05 сарын 03-ны өдрөөс 2024 оны 07 сарын 08 -ны өдөр хүртэл 68 хоног барагдуулаагүй, хоног тутамд 365,000 төгрөг, нийт 24,820,000 төгрөг, алдангид нийт 120,885,000 төгрөг, бүгд 197,235,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Талууд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хэлцэл байгуулсан бөгөөд уг хэлцлийн дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид 277,000,000 төгрөгийг төлж, 73,000,000 төгрөг үлдсэн. Уг төлбөрөөс өмнөх төслийн ажлын гүйцэтгэлийн баталгаанд 50,000,000 төгрөгийг ажлаа дуусгаад буцаан авах нөхцөлтэйгээр байршуулсан. Тэр мөнгийг нэхэмжлэгч ******* буцаан олгохгүй байсан тул дээрх төлбөрөөс суутган авах, мөн орлогын албан татварт төлөх 3,500,000 төгрөгийг хасаж тооцохоор шаардсан боловч нэхэмжлэгч хууль ёсны шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул маргаан үүссэн.

Ийнхүү суутган шаардсан шалтгаан нь уг төслийг манай компани үргэлжлүүлэн өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн тайланаар Нийслэлийн хөрөнгө орлогын газраас санхүүжилт олгох зарчмаар гэрээ хийгдсэн. Одоо уг ажлыг улсын комисст хүлээлгэн өгөөд нэхэмжлэгчид шижлүүлж байсан гүйцэтгэлийн баталгааг мөн санхүүжилтээс баталгаат хугацаа дуустал хугацаанд ажлыг гүйцэтгэлийн үр дагаварыг ******* ******* нь өөрөө хариуцах тул *******-ийн өмнө баталгаа гаргах үүрэггүй. Мөн ******* нь уг 50,000,000 төгрөгийг анхны төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч байсан гэх эдукейшн *******-аас өөрөө нэхэмжилж авахаар гомдол гаргаж өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагын хяналтад байдаг. Үүнээс дүгнэвэл манай компаниас нэхэмжлэгчтэй байгуулсан хэлцлээр хүлээсэн үүрэг дууссан.

5.2. Нэхэмжлэгч алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасанд нийцээгүй. Төлбөрийн үлдэгдэл 73,000,000 төгрөг, түүний 50 хувиас хэтрэхгүй байх ёстой. Төлбөр төлөгдөөгүй шалтгаан нь нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаагүй, мөн гүйцэтгэлийн баталгаанд авсан 50,000,000 төгрөгийг хасаж тооцохгүй байна. Иймээс манай компани хугацаа хэтрүүлсэн байх боломжгүй тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт алдангийн хэмжээнд өөрчлөлт оруулж 23,000,000 төгрөгийн төлбөртэй болохыг баталж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* *******-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 73,000,000 төгрөг, алданги 124,235,000 төгрөг, нийт 197,350,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч үндсэн төлбөрийн зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх төлбөр болон алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

 

3.1. Засгийн газрын 2013 оны 317 тогтоолоор Улаанбаатар хотод 72 бага сургууль, цэцэрлэгийн барилга барих шийдвэр гарч, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ******* шалгарч, Засгийн газартай гэрээ байгуулсан. Улмаар ******* нь *******-тай дүүргийн , т 280 хүүхдийн цогцолбор барилга барихаар тохиролцож гэрээ байгуулсан.

 

3.2. Үүний дараа ******* нь ******* *******-тай 2017 оны 07 сарын 04-ний өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, гэрээгээр , , 280 хүүхдийн цогцолбор барилгын туслан гүйцэтгэгчээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн.

 

3.3. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 сарын 19-ний өдрийн 240 дүгээр тогтоолоор *******-тай байгуулсан концессын гэрээг цуцалсан.

 

3.4. Хариуцагч ******* *******-аас нэхэмжлэгч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 560,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* нь 240,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлээс үлдэх 320,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* төлөхөөр эвлэрсэн тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/00613 тай захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 38-39/

 

3.5. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ******* *******-тай 2022 оны 08 сарын 16-ны өдөр Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор / дүүргийн , / ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.

 

3.6. Нэхэмжлэгч ******* нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт тус тус холбогдуулан бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор / дүүргийн , / төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний ны дүгнэлтийг хүчингүй болгуулах, НХОГ-2022-А/762-3 тай гэрээг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0646 шийдвэрээр уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 27-34/

 

3.7. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч *******-аас давж заалдах гомдол гаргасан боловч нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* *******-иуд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хэлцэл байгуулах тухай гэх нэртэй гэрээ байгуулж, гэрээгээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2022 оны 08 сарын 16-ны өдрийн НХОГ-2022-А/762-3 тай гэрээгээр , , 280 хүүхдийн цогцолбор барилгын гүйцэтгэгчээр ******* *******н ******* ******* ******* сонгон шалгарсан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/00613 захирамжаар *******-ийн төлөх 320,000,000 төгрөгийг чөлөөлж, хариуцагч ******* ******* нь нэхэмжлэгч *******-д 350,000,000 төгрөгийг хэсэгчилж төлөх, эхний төлбөр олгогдсон өдөр нэхэмжлэгч *******-аас захиргааны хэргийн шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо татан авахаар харилцан тохиролцсон. /хх-ийн 10-11/

 

3.8. Нэхэмжлэгч *******-аас давж заалдах гомдлоосоо татгалзсан тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 сарын 05-ны өдрийн 221/ШЗ2023/2061 захирамжаар нэхэмжлэгч *******-аас давж заалдах гомдол гаргаагүйд тооцжээ. /хх-ийн 23/

 

3.9. Дээрх хэлцлийн дагуу хариуцагч ******* *******-аас нэхэмжлэгч *******-д 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 10 сарын 23-ны өдөр 55,000,000 төгрөг, 2023 оны 12 сарын 22-ны өдөр 125,000,000 төгрөг, 2023 оны 12 сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөг, 2024 оны 05 сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 05 сарын 03-ны өдөр 65,000,000 төгрөг, нийт 277,000,000 төгрөгийг төлсөн нь хэргийн 12 талд авагдсан зохигчдын 2024 оны 05 сарын 03-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдсон.

 

4. Гэрээний дагуу төлөх төлбөрөөс хариуцагч нь нэхэмжлэгчид 73,000,000 төгрөг үлдсэн талаар маргаагүй, харин энэ үлдэгдэл төлбөрөөс хариуцагч нь НӨАТ-т 3,500,000 төгрөг, барилгын ажлын гүйцэтгэлийн баталгаанд шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 19,500,000 төгрөг төлнө гэж маргажээ.

 

4.1. Хариуцагч ******* ******* нь нэхэмжлэгч *******-д барилгын ажлын гүйцэтгэлийн баталгаанд 2017 оны 07 сарын 03-ны өдөр 35,000,000 төгрөг, 2017 оны 07 сарын 17-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь хэргийн 69-70 талд авагдсан орлогын мэдүүлгийн баримт, талуудын тайлбараар баримтаар тогтоогдсон.

 

4.2. Анхан шатны шүүх хариуцагч ******* *******-аас нэхэмжлэгч *******-д гүйцэтгэлийн баталгаанд шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг гэрээний үлдэгдэл төлбөр болох 73,000,000 төгрөгөөс хасаж тооцсон нь үндэслэл муутай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4.3. Учир нь талуудын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан хэлцэл болон 2023 оны 12 сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн актад гүйцэтгэлийн баталгаанд шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг гэрээгээр хүлээсэн 350,000,000 төгрөгийн үүргээс хасаж тооцох талаар дурдаагүй байхаас гадна дээрх хэлцлийг байгуулахаас өмнө буюу 2017 онд барилгын ажлын гүйцэтгэлийн баталгаанд шилжүүлсэн нь энэ маргаанд хамааралтай төлбөр гэж үзэх үндэслэлгүй.

 

Иймээс хариуцагч ******* *******-аас 73,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 186 зүйлийн 186.1-д заасантай нийцнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

5. Талуудын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан хэлцэлд хариуцагч ******* ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 57,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны дотор 293,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******-д төлөх, төлбөрөө тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс өдрийн 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон.

 

5.1. Дээрх гэрээний тохиролцоо нь Иргэний хуулийн 232 зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн, гэрээг бичгээр байгуулж хугацаа тогтоосон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулагдсан хэлцлийн 2.1.с-д зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

 

5.2. Анхан шатны шүүх төлбөрийн үлдэгдэл 93,000,000 төгрөгөөс 2024 оны 05 сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны алданги /90 хоног*465,000/ 41,850,000 төгрөг, мөн 2024 оны 05 сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 05 сарын 03-ны өдөр 65,000,000 төгрөгийг үүргийг тус тус гүйцэтгэж, үлдэгдэл 23,000,000 төгрөгөөс /115,000*100 хоног/ 11,500,000 төгрөг, нийт 53,350,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

5.3. Зохигчид 2023 оны 12 сарын 22-ны өдөр нийт 150,000,000 төгрөг хүлээлцэн, үлдэгдэл 143,000,000 төгрөгийг 2024 оны 2 сарын 01-ний өдөр төлж гүйцэтгэхээр тохиролцсон нь 2023 оны 12 сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдсон. /хх-ийн 12/

 

5.4. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үүрэг зөрчсөн буруутай байх тул Иргэний хуулийн 232 зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул хариуцагчаас 71,500,000 төгрөгийн алданги гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагч ******* *******-аас үндсэн төлбөрт 73,000,000 төгрөг, алданги 71,500,000 төгрөг, нийт 144,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 52,7350,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 101/ШШ2024/04979 шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...76,350,000... гэснийг ...144,500,000... гэж, ...120,885,000... гэснийг ...52,735,000... гэж,

2 дахь заалтад ...539,700... гэснийг ...880,450... гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 780,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ