Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 00396

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багт оршин суух Хаад овогт Мягмарын Балдорж /РД:ОТ74021476/-ийн нэхэмжлэлтэй Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багт оршин суух Ихэрүүд овогт Аюушжавын Бат-Эрдэнэ /РД:ИЧ65092311/-д холбогдох 780000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00356/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Балдорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2012 оны өвөлжөөнийхөө шургааг болон бусад эд зүйлсийг хулгайд алдаж, А.Бат-Эрдэнэ хулгайлсан байсныг шүүхээр тогтоосон. Алдсан шургаагийг орон нутгийн үнэлгээний комиссоор 1280000 төгрөгөөр үнэлсэн. Прокурор газар нь Э.Бат-Эрдэнэд холбогдуулж эрүү үүсгэн, түүнийг Өршөөлийн хуульд хамруулж намайг хохиролгүй болгохоор шийдвэрлэсэн байдаг. Э.Бат-Эрдэнэ нь 500000 төгрөгийг дансанд хийсэн боловч үлдэгдэл 780000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Иймд А.Бат-Эрдэнээс 780000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч М.Балдорж хариуцагч А.Бат-Эрдэнэ нар нь харилцан тохиролцож А.Бат-Эрдэнэ нь М.Балдоржийн нэхэмжилсэн 780000 төгрөгөөс 500000 төгрөгийгтөлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 500000 төгрөгийг төлж барагдуулахаар, М.Балдорж нь 280000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

М.Балдоржийн нэхэмжлэлтэй А.Бат-Эрдэнэд холбогдох 780000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож А.Бат-Эрдэнэ нь М.Балдоржийн нэхэмжилсэн 780000төгрөгөөс 500000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 500000 төгрөгийг төлж барагдуулахаар, М.Балдорж нь 280000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар М.Балдоржийн нэхэмжлэлтэй А.Бат-Эрдэнэд холбогдох 780000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож А.Бат-Эрдэнэ нь М.Балдоржийн нэхэмжилсэн780000 төгрөгөөс 500000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 500000 төгрөгийг төлж барагдуулахаар, М.Балдорж нь 280000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 23270 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Бат-Эрдэнээс 7825 төгрөг, Төрийн сангаас 11635 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Балдоржид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ