| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2016/00355/И |
| Дугаар | 00397 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 00397
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг А хэсгийн 4-7 тоотод оршин суух Хардал мэргэд овогт Пунцагцэрэнгийн Болортуяа /РД:ГЮ82092005/-ийн нэхэмжлэлтэй Булган аймгийн Булган сумын Хужирт баг А хэсгийн багийн 6-1-4 тоотод оршин суух Гөрөөчин овогт Сандагийн Нандинбилэг /РД:ГЮ75032305/-т холбогдох 176800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00355/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Болортуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Дархан хангай дэлгүүрт худалдагчаар ажилладаг. С.Нандинбилэг нь 2015 оны 9 дүгээр сард дэлгүүрээс 176800 төгрөгийн бараа зээлээр авсан. Авсан барааныхаа мөнгийг 2016 оны 2 дугаар сарын дотор төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл өгөхгүй байсан учир би өөрийн цалингаас 176800 төгрөгийг суутгуулсан. Иймд С.Нандинбилэгээс 176800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Нандинбилэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие П.Болортуяагийн нэхэмжилсэн 176800 төгрөгийг авсан нь үнэн. Иймд уг нэхэмжилсэн мөнгийг 2016 оны 06 дугаар сард багтаан төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
П.Болортуяагийн нэхэмжлэлтэй, С.Нандинбилэгт холбогдох 176800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 176800 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар П.Болортуяагийн нэхэмжлэлтэй, С.Нандинбилэгт холбогдох 176800 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 2975 төгрөг, хариуцагчаас 2975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ