Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 00400

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Х.Саранчимэгийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00426/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн 2б-18-5 тоотод оршин суух, Хаан банкны Булган аймаг дахь салбарт зээлийн ахлах эдийн засагч ажилтай, Боржигон овогт Дашийн Болдхүү /РД:ГЮ85012710/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Саранчимэг нь Хаан банкны Булган салбараас 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 13/1485 тоот зээлийн гэрээ байгуулан 2000000 төгрөгийн сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгээр кредит картын зээл авсан. Зээлдэгч зээлийн гэрээний 3.1, 3.3 дахь хэсгийг зөрчсөн, зээлдэгч нь зээлийн төлбөр эргэн төлөлгүй хугацаа хэтэрч 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээл нь 417 хоног хугацаа хэтэрч зээлээ төлөхгүй байна. Иргэн Х.Саранчимэг нь хаягтаа байхгүй байгаа бөгөөд хаягийг тогтоож, эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Болдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Саранчимэг нь 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зээл авсан. Зээлийг хугацаанд нь төлөөгүй. АЛЛ МАРТ худалдааны төвд лангуу түрээсэлж байсан, одоо хаана байгаа нь тодорхойгүй байна. Х.Саранчимэгийн хаягийг тогтоож эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Саранчимэг нь Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн Б хэсгийн 12-8 тоот хаягтаа оршин суух бүртгэлтэй боловч энэ хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтзэргээр тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж хаягийг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд Булган аймгийн Булган сумын Б хэсгийн 12-8 тоот хаягтай бөгөөд түүний байж болох хаягийг дүү Нандин-Эрдэнээс асууж тодоруулах боломжтойг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Хишигдүүрэнгийн Саранчимэг /РД:ГЮ72021702/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаарХ.Саранчимэгийг эрэн сурвалжилах ажиллагааг Булган аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулахаар гомдол гаргах хугацаа тоолохыг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН