| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 184/2023/05666/И |
| Дугаар | 210/МА2025/00444 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/00444
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/00045 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, ******* нарт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 99,532,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
******* нь *******-тай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр АГГ-Х2-21/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээний 3.1-т заасны дагуу нийт ажлын төлбөрийг тухайн барилгын талбайгаас бэлэн бусаар 100 хувь бартераар төлөхөөр харилцан тохиролцсон. ******* нь өөрийн ажлын хөлсөнд авсан 55.12 м.кв талбайтай хоёр өрөө, орон сууцыг *******тэй 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр харилцан тохиролцож 129,532,000 төгрөгөөр худалдахаар орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан. *******-ийн захирал нь өөрийн ажлын хөлсөнд бартераар авсан орон сууцны урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөгийг *******эс төлсөн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ******* нь миний дээр шилжүүлээд өгчих, удахгүй би үлдэгдэл төлбөрөө төлнө гэж байсан учраас 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр *******ийн нэр дээр тус орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой материалыг бүрдүүлж өгөхийг *******-д хүсэлт гаргасан. Үүнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн , Арцатын ам /17100/, 1555 байр орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь хариуцагч *******ийн нэр дээр шууд шилжсэн. Тухайн Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.1-т энэхүү гэрээ нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг дуустал 2 жилийн хугацаанд үргэлжилнэ гэж заасан. ******* нь нийт 129,532,000 төгрөгөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж урьдчилгаа 30,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл төлбөр болох 99,532,000 төгрөгөөс гэрээнд заасан хугацаанд нэмж нэг ч төгрөг төлөөгүй. Мөн гэрээнд зааснаар гэрээний нийт үнийн дүнг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд уг үл хөдлөх орон сууцны төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл дангаар өмчлөх эрхтэй гэж заасан байхад худалдагч талд мэдэгдэлгүйгээр хариуцагч *******тэй хамтран өмчилсөн байна. *******, ******* нар нь бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан байх бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тухайн Хан-Уул дүүргийн , Арцатын ам /17100/, 1555 байр орон сууцыг *******, ******* нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарч байна гэж үзсэн байна. Иймд зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 99,532,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ийн тайлбарын агуулга:
Би дээрх орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. *******тэй 3 жил хамт амьдраад, гэрчилгээ гарах болон бичиг баримт бүрдүүлэх, гэрлэлтийн баталгаа бүгдийг ******* миний өмнөөс хийсэн. *******ийн ямар санаатай байсныг мэдэхгүй. ******* миний өмнөөс ажлаас чөлөө авч гэрлэлтээ батлуулж, ордероо авчих, би сургуулиа төгсөөд хоёулаа мөнгөө төлөөд энэ байрыг авчихна гэсэн. Ингээд 14-15 хоног хөөцөлдөөд ******* гэрчилгээнд нэрээ оруулсан. Миний бие *******ээс тусдаа амьдраад 2 жил болж байна. Бид 2024 оны 08 дугаар сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан. Одоо ******* нь өөр залуутай амьдрал зохиосон байх. Тэр байр одоо зарагдах юм бол м.кв нь 3,000,000 төгрөгийн үнэ ханштай. 150,000,000-165,000,000 төгрөгийн хооронд зарагдана. Миний урьдчилгаанд өгсөн 30,000,000 төгрөг уг орон сууцны үнэд төлөгдсөн байгаа. Гадаадад 2 жил ажиллаж байхдаа авч ирсэн мөнгө. Тухайн байрнаас би нүүсэн. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Хан-Уул дүүрэг, , Хангарьд сити-2 1555- хаягт байрлах, 55.12 м.кв талбайтай байрны үнийг бид хувааж авсан. Миний бие төлбөрийг ганцаараа барагдуулах боломжгүй. Иймд дээрх төлбөрийг *******тэй хамтран төлж барагдуулах хүсэлтэй байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Хариуцагч *******ийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үйл баримт болон нотлох баримтын хувьд нотлогдохгүй байна. 2022 онд хийгдсэн уг гэрээ анхнаасаа байгуулагдаагүй. Хэрэгт авагдсан ******* болон ******* нарын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Энэ гэрээг үндэслэж Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. ******* болон ******* хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу уг байрыг авсан. ******* 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн албан тоотоор тухайн байрыг бидэнд шилжүүлэхийг зөвшөөрсөн, төлбөр тооцоо дууссан гэх албан бичгийг *******-д өгсөн. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 14 тоот гэрээгээр *******д орон сууц захиалгын гэрээний эрхийг, төлбөр тооцоо байхгүй гэж шилжүүлэн өгсөн. ******* нь Улсын бүртгэлийн газарт очиж мэдүүлэг гаргаж өмчлөгчөөр бүртгэгдсэн байдаг. *******, ******* хоёр гэр бүлийн хүмүүс байсан учраас харилцан тохиролцсоны дагуу мэдүүлэг гаргаж өмчлөгчөөр нь бүртгэгдсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гэрээнд энэ үйл баримт тусгагдаагүй. Энэ гэрээ байгуулагдах болсон шалтгаан нь гэр бүл цуцлалт. Гэр бүл цуцлахад би орон сууцаа авмаар байна гэдэг. Тухайн үеийн боломж нь ******* ахтайгаа яриад ийм гэрээ хийгээд шаардах юм бол байраа авах боломжтой гэдэг санаа гарч ирсэн учраас тэр зүйлийг шаардаад байна. Шаардаад байгаа гэрээний үйл явдлын хувьд ч бид нарын тайлбар зөв гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 99,532,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,225,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1,569,880 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч *******-д, хариуцагч *******ийн бие даасан шаардлага гаргахдаа төлсөн 140,400 төгрөг, сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан хариуцагч *******т тус тус олгож, хариуцагч *******, ******* нараас 655,610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.
5. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нотлох баримтыг үнэлэхдээ дараах байдлаар буруу тооцсон байна. Үүнд: “...хариуцагч ******* нь *******-тай 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1245 дугаартай орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулахаас 4 сарын өмнө орон сууцны урьдчилгаанд 30,000,000 төгрөг өгөх зорилгоор 35,168,287 төгрөгийг хадгаламжийн данснаас дээрх байдлаар авсан нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбартай нийцэж байна” хэмээн дүгнэсэн байна. Гэтэл хадгаламжийн данснаас мөнгө авсан өдөр нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр юм. Байрны урьдчилгааны төлөлт хийсэн өдөр нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр юм. Энэ хоёрын хооронд 1 жил 4 сарын хугацаа байхад анхан шатны шүүх 4 сарын хугацаатай байна гэж дүгнэсэн. Энэ нь дээрх нотлох баримтыг илт илэрхий нэхэмжлэгчийн талд шийдвэрлэхээр хичээсэн төдийгүй, хамаатуулан хийсвэр дүгнэлт хийсэн.
5.2. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа доорх нотлох баримтад дүгнэлт хийгээгүй талаар дараах гомдлыг гаргаж байна. Хавтаст хэргийн 17, 18 дугаар талд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22/28 дугаар албан тоот, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээ гэх нотлох баримтууд байгаа бөгөөд тус баримтад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, тус маргаан бүхий орон сууцыг төлбөр тооцооны үлдэгдэлгүй талаар *******-ийн гүйцэтгэх захирал гэх тодорхойлсон байна. Гэтэл одоо *******-ийн гүйцэтгэх захирал нь төлбөр тооцооны үлдэгдэлтэй гэж үзэж байгаа нь хоорондоо эсрэг нөхцөл байдал тогтоогдож байхад анхан шатны шүүх огтоосоо дүгнэлт хийгээгүй байна. Мөн нотлох баримтаар 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байна. 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн ба мөн улсын бүртгэлийн гэрчилгээгээ дахин авсан байна.
5.3. Худалдах, худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг шилжүүлнэ гэж хуульчилсан. Тус орон сууцны төсөлд ажил гүйцэтгэхээр 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Мөн 1 сарын дараагаар буюу 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж нэхэмжлэгч маргаж байгаа. Үүний дараагаар 2021 оны 05 дугаар сард улсын комисс хүлээж авсан. 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж анхны гэрчилгээ гарсан үйл баримт тогтоогдож байна. Энэ нь нэхэмжлэгч өөрийн биш хөрөнгийг, ирээдүйд бий болж магадгүй гэх итгэл үнэмшлээр худалдсан нь худалдах, худалдан авах гэрээний хууль зүйн шинжид хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, баримт бичиг шилжүүлэх өмчлөгч нь ******* байсан учир үүний дагуу хийгдсэн үйл баримт. Гэтэл анхан шатны шүүх ******* гэж тогтоосон нь хууль зүйн хувьд дүгнэлт хийж чадаагүй байна. Худалдах, худалдан авах гэрээний талууд хэн болохыг тодорхойлоогүй байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа гэрээнд хамааралгүй хүнийг хариуцагч гэж тодорхойлон үүрэг хүлээлгэсэн нь хууль зүйн хувьд буруу дүгнэсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж үнэн зөв эргэлзээгүй байдлаар шийдэх ёстой.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 00045 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг зөвхөн *******тэй байгуулсан нь тухайн гэрээгээр нотлогдох ба уг төлбөрийн асуудлаар ******* үүрэг хүлээсэн этгээд биш тул энэ хэсэгт ******* үүрэг зөрчсөн. Төлбөрийн үүрэг хүлээсэн этгээд нь тухайн үед ******* байсан. Харин хожим хэргийг шүүх шалгаж байх явцад ******* нь тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзээд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн учраас одоо тэр үед үүссэн нөхцөл байдлын хүрээнд *******ээс маргааны зүйл болох хөрөнгийн өмчлөгчөөс төлбөрийг гаргуулахаар шийдсэн шүүхийн шийдвэр нь зөв гэж үзэж байна. Хариуцагчийн гаргасан үндэслэлүүдийг үгүйсгэхэд анхан шатны шүүх бүх нотлох баримтыг судалж, бодит байдлыг үнэлж шийдвэр гаргасан. Гэрээний хүчин төгөлдөр байдал, хуулийн дагуу хүлээсэн үүргийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг шүүх зөв шийдвэрлэсэн. Гомдол гаргагчийн дурдсан хаяг байршлын зөрчил, төлбөрийн асуудал зэрэг нь бодит байдал дээр маргаан бүхий хөрөнгө нь мөн эсэхийг хөндөхгүй. Хаягийн нэршлийг залруулах бүрэн боломжтой. Компанийн удирдлагын өөрчлөлт нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бөгөөд *******-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болох нь нотлогдсон. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагч ******* тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 99,532,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч ******* нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, хариуцагч ******* бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
2.1. ******* нь *******-тай байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн АГГ-Х2-21/01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн , Хангарьд сити-2 хороолол 2 дугаар блокийн барилга буюу зоорь, техник үйлчилгээ бүхий 13 давхар 129 айлын орон сууц, 20 ширхэг автомашины зогсоолтой барилгын карказ угсралтаас хойшхи бүх дотор заслын ажил, гадна бүх ажлуудыг түлхүүр гардуулалт хүртэл 100 хувь гүйцэтгэх, ажлын хөлсөнд 7,884,000,000 төг авахаар харилцан тохиролцсон, /1хх19-23/
2.2. ******* нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1245 дугаартай “Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн , Арцатын ам /17100/ ******* байр 55.12 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч *******д 129,532,000 төгрөгөөр, урьдчилгаа 30,000,000 төгрөг, сар бүр 4,000,000 төгрөг төлөх, 2 жилийн хугацаатай нөхцлөөр худалдахаар харилцан тохиролцсон, /1хх12-15/
2.3. ******* нь *******-тай байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууц захиалгаар барих гэрээ”-г үндэслэн, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай “Орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн , Арцатын ам /17100/ ******* байр 55.12 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны эрхийг хариуцагч *******д шилжүүлэхээр харилцан тохиролцсон, /1хх18/
2.4. *******-аас 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр *******ийн нэр дээр тус орон сууцны худалдах, худалдан авах гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой материалыг бүрдүүлж өгөх тухай хүсэлтийг *******-д хүргүүлсэн, /1хх17/
2.5. Мөн ******* нь, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч *******тэй “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн , Хангарьд сити-2 хотхоны 2 дугаар блокийн 1 дүгээр орцны 55.12 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон, /1хх93-97/
Энэхүү гэрээний 3.2-т “төлбөр төлөх нөхцөл: Тус гэрээг ******* болон ******* хоорондын АГГ-Х2-21/01 тоот ажил гүйцэтгэх гэрээ, ЗГ-20/53 тоот орон сууц захиалгын гэрээ, *******-ийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22/28 тоот албан бичиг болон 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 14 тоот орон сууц захиалгын гэрээний дагуу хийв”,
Гэрээний 5.3-т “захиалагч тал бартерын орон сууцны үнийг унагахгүйгээр гүйцэтгэгч талд борлуулалтын үнийн дүнг ил тод мэдэгдэн борлуулалт хийнэ” гэж тус тус заасан байна.
2.6. *******-ийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22/144 дугаартай албан бичгээр Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст Б.Хаш-эрдэнийн нэр дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх тухай хүсэлтийг хүргүүлсэн, /1хх27/
2.7. Түүнчлэн, дээрх 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр *******, ******* нарыг бүртгэж 000997003 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, /1хх24/
2.8. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/03598 дугаар шийдвэрээр *******, ******* нарын гэрлэлтийг цуцалж, хүү г эх *******ийн асрамжид үлдээж, Хан-Уул дүүргийн , Арцатын ам /17100/ ******* байр 55.12 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг эх *******, хүү нарын нэр дээр шилжүүлж, орон сууцнаас ногдох хэсэгт 50,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******д олгохоор шийдвэрлэсэн. /1хх227-230/
3. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
3.1. Нэхэмжлэгч нь орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр 99,532,000 төгрөгийг хариуцагч *******эс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт, хариуцагч *******ээс хамтран өмчлөгчийн хувиар тус тус гаргуулахаар шаардсан.
3.2. Хариуцагч ******* нь гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, гэхдээ уг орон сууцыг өмчлөгч *******ийн хамт хувааж төлнө гэж, хариуцагч ******* нь нэхэмжлэгч компанид хариуцагч ******* ажилладаг учраас компаниас уг орон сууцыг үнэ төлбөргүй өгсөн, уг гэрээг хожим нөхөн байгуулсан, уг гэрээний дагуу төлбөр тооцооны үлдэгдэлгүй гэж тус тус тайлбарлажээ.
4. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
4.1. 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1245 дугаартай “Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-гээр худалдагч ******* нь орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн бөгөөд худалдан авагч ******* гэрээний үлдэгдэл төлбөрийн хэмжээ 99,532,000 төгрөг болохыг маргаагүй тул түүнээс уг төлбөрийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.
4.2. Хариуцагч ******* нь дээрх гэрээний тал биш, гэрээгээр түүнд эрх, үүрэг үүсээгүй учир тэрээр “нэхэмжлэгч компанид хариуцагч ******* ажилладаг учраас компаниас уг орон сууцыг үнэ төлбөргүй өгсөн, уг гэрээг хожим нөхөн байгуулсан, уг гэрээний дагуу төлбөр тооцооны үлдэгдэлгүй” гэх татгалзал гаргасан нь маргаанд хамааралгүй болно.
4.3. Түүнчлэн, хариуцагч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр буюу гэр бүлийн харилцааны хүрээнд нөхөр *******ийн хамт маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байх ба уг харилцаанд нэхэмжлэгч ******* хамааралгүй. Тодруулбал, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан бөгөөд хамтран өмчлөх дундын хөрөнгөтэй холбоотой харилцаа нь зөвхөн тухайн гэр бүлийн гишүүдийн хооронд үүсдэг онцлогтой.
Иймээс нэхэмжлэгч ******* нь дээрх харилцааны хүрээнд маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн *******т холбогдуулан шаардлага гаргасан нь үндэслэлгүй.
5. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүйгээс нэхэмжлэгчийн шаардах эрхийг оновчтой тодорхойлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулж дүгнэв.
Иймээс хариуцагч *******эс гэрээний үлдэгдэл төлбөр 99,532,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцэх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч *******т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/00045 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эс 99,532,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч *******т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч *******, ******* нараас” гэснийг “хариуцагч *******эс” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 655,610 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ