| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/0355/И/ |
| Дугаар | 345 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 345
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 4-39 тоотод оршин суух Жалайр овгийн Баатарын Ганбатын /РД: ДК66080306/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ганбат нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Баатар овогтой Ганбат нь 1966 оны 08 сарын 03-нд төрсөн. 1986 оны 04 сараас 1989 оны 12 сар хүртэл ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1986 оны 04 сараас 1989 оны 12 сарыг дуустал Говь-Алтай аймгийн Халиун сумын Коммунизмын төлөө нэгдлийн Чацран бригадад ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Б.Ганбат нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Баатарын Ганбат нь нэмж гаргах баримт байхгүй тул архивын лавлагааны хугацаагаар ажилласан жилийг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Ганбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Ганбат нь 1986 оны 04 сараас 1989 оны 12 сарыг дуустал Говь-Алтай аймгийн Халиун сумын Коммунизмын төлөө нэгдлийн Чацран бригадад ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, архивын лавлагаан дээрх хугацаагаар ажилласан байдлаа тогтоолгохоор хүсэлт ирүүлжээ.
Б.Ганбат нь 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдлийн Чацран бригадад ногоочноор ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 300 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.
Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 105/001456 дугаартай “...Эцгийн овог нэр Пунцагийн Баатар, эхийн овог нэр Замбагын Бямбажав нарын гэр бүлд 1966 оны 08 сарын 03-нд төрүүлсэн Баатарын Ганбатыг 1966 оны 08 сарын 15-нд Говь-Алтай аймгийн Халиун сумын 89-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов...” гэх төрсний бүртгэлийн лавлагаа,
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 354 дугаартай “...Тус аймгийн Халиун сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэлд Халиун гол бригадын харьяат Пунцаг овогтой Баатар нь 1931 оны 02 сарын 06-нд төрсөн эрэгтэй, Замбага овогтой Бямбажав нь 1936 оны 06 сарын 01-нд төрсөн эмэгтэй, ...Баатар овогтой Бүрэнжаргал нь 1966 оны 08 сарын 03-нд төрсөн эмэгтэй... гэж бүртгэгдсэн байна. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 02 сарын 06-ны өдрийн 15 дугаар зарлигаар тус аймгийн Халиун сумын харьяат Зомбо овогтой Бямбажавыг алдарт эхийн хоёр дугаар одонгоор шагнасугай. З.Бямбажавын хүүхдүүдэд: 5. Бүрэн 3 настай, гэртээ гэж бүртгэгджээ...” гэх лавлагаа,
Гэрч С.Алтанцэцэгийн “...Б.Ганбатыг Бүрэнжаргал гэж бид нар дууддаг байсан. 10 жилээс эхлээд ажиллаж байхад ч Бүрэнжаргал гэж дууддаг байсан. Бид хоёр Ентүмд хамт ажилд ороод нийгмийн даатгал төлж эхлэхэд нэр нь зөрөөд Ганбат гэдэг нэртэй болохыг нь мэдсэн. Тэрнээс хойш дуудахдаа Бүрэн гэж дуудаад, албан ёсоор бол Ганбат гэдэг болсон. Ёлтонгийн услалтын системд өөр Бүрэнжаргал нэртэй хүн байгаагүй...” гэх мэдүүлгээр тус тус Ганбатыг Бүрэнжаргал гэж дууддаг байсан болох нь тогтоогдож байна.
Шүүх Б.Ганбатын төрсний бүртгэлийн лавлагаа болон архивын лавлагаанд бичигдсэн төрсөн он сар өдөр, эцэг эхийн нэр овог тохирч байгаа зэргийг хэргийг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзсэн болно.
Иймд Б.Ганбатыг 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдлийн Чацран бригадад ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Жалайр овгийн Баатарын Ганбатыг 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдлийн Чацран бригадад ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Ганбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ