| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00371/И |
| Дугаар | 00401 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 00401
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1967 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багт оршин суух, Хонгорынхон овогт Цэнд-Очирын Цэндсүрэнг /РД:ГЭ67122022/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00371/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Цэндсүрэн, нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэндсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1982 онд сургууль төгсөөд аавынхаа хамт Сайхан сумын Их-Эхлэлт нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1989 онд гэр бүл болж гэр бүлийн хүний хамт нэгдэлд ажиллаж байтал нэгдэл тарж ажилгүй болсон. Хөдөлмөрийн дэвтэрт зөвхөн 1989 оноос хойшхи үеийн ажилласан байдлын бичилт хийгдсэн боловч өмнөх жилүүдийн ажилласан хугацаа бичигдээгүй. Иймд 1982-1991 онуудад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Сайхан сумын Их-Эхлэлт нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Цэндсүрэн нь Булган аймгийн Сайхан сумын Их-Эхлэлт нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, цалингийн түүвэр бүхий Булган аймгийн Архивын тасгийн 2015 оны 11 дүгээр сарын12-ны өдрийн 25 дугаартай лавлагаа, тус архивын тасгийн 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 894 дугаартай лавлагаа, 2003 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар тухайн үед түүнтэй хамт ажиллаж байсан гэрч С.Лхамсүрэн, Х.Баяраа нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь 1990 онд хүүхэд төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул дээрх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан гэж үзэж болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтланХонгорынхон овогт Цэнд-Очирын Цэндсүрэнг Булган аймгийн Сайхан сумын Их-Эхлэлт нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар нийт 10 /арван нэг/жил ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаарзохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН