| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 181/2025/00173/И |
| Дугаар | 210/МА2025/00472 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/00472
*******ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 197/ШШ2025/00548 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ны нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох,
Түрээсийн төлбөрт 4,725,107 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн төлбөрт 4,725,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. ******* нь *******тай 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 14 дугаартай Нийтийн орон сууцны барилгын их засвар, үйлчилгээний зардлыг төвлөрүүлэх гэрээ байгуулсан уг гэрээгээр тус *******ны зоорийн давхрыг оёдлын зориулалтаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 50 м.кв талбайг сарын 150,000 төгрөгөөр, жилийн 1,800,000 төгрөгөөр түрээслэхээр талууд тохиролцсон байна./хх8-9/
3. Нэхэмжлэгч нь 2019-2024 оны түрээсийн төлбөр 10,800,000 төгрөг, үүнээс түрээсийн төлбөрт хариуцагчийн засвар хийсэн 5,513,000 төгрөгийг 2019 оноос 2022 оны түрээсийн төлбөрт тооцсон учраас үлдэгдэл төлбөрт 4,725,107 төгрөгийг нэхэмжилсэн гэж, хариуцагч талаас түрээсийн төлбөр 10,800,000 төгрөгөөс 2019-2022 оны түрээсийн төлбөрийг төлсөн, 2022-2024 онуудын түрээсийн төлбөрт засвар нийсэн 5,513,000 төгрөгийг тооцсон учраас төлөх төлбөргүй гэж талууд маргажээ.
Талуудын тайлбараас үзвэл, хариуцагчийн маргаж буй засвар хийсэн гэх 5,513,000 төгрөгийг 2019-2024 оны түрээсийн төлбөрийн аль хэсгийг төлсөн гэж нэхэмжилсэн нь тодорхойгүй, хэргийн үйл баримтыг шүүх бүрэн тогтоогоогүй байна.
4. Түүнчлэн, хариуцагч ******* нь 31 сар түрээсийн төлбөрөө төлөөгүйн зэрэгцээ түрээсийн байрнаас гарахгүй байгаа тул гэрээний хугацаа дуусмагц албадан гаргуулахыг холбогдох байгууллагад даалгуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хавсаргаж шүүхэд ирүүлсэн байна. /хх10/
Гэтэл уг хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлага мөн эсэхийг тодруулалгүй, зөвхөн түрээсийн төлбөр шаардсан агуулгаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна. Иймд шүүхээс, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулснаар тухайн хэргийн хууль хэрэглээний асуудал тодорхойлогдох боломжтой болох юм.
5. Дээрх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 197/ШШ2025/00548 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ц.АЛТАНЦЭЦЭГ