Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00394

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/00041 дугаар шийдвэртэй,

 

*******-ийн нэхэмжлэлтэй

*******-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 540,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

54,805,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******-тай 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 20/31 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр ХХК нь ******* ******* ******* ******* ******* ******* Б блокийн зоорийн давхарт халаалт, салхивч, хэрэгцээний халуун усны иж бүрэн автомат узелийн зангилаа, халаалтын автомат холигч насосны зангилааг угсрах ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч " ХХК нь гэрээний 2.1-д заасан 450,000,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн.

1.2. ******* нь манай компанийн эзэмшлийн Худалдаа хөгжпийн банкин дахь тоот дансанд 90,000,000 төгрөг шилжүүлсэн.

1.3. ******* нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгч, талууд ажил хүлээлцэх акт үйлдсэн. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул хариуцагч *******-аас гэрээний үлдэгдэл төлбөр болох 360,000,000 төгрөгийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй.

1.4. Гэрээний 8.1-д хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор заасан. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 776 хоногийн алданги 1,396,800,000 төгрөг болж байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нийт үнийн дүнгийн 50 хувь болох 180,000,000 төгрөгийн алданги шаардсан.

Иймд хариуцагч *******-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болох 360,000,000 төгрөг, алданги 180,000,000 төгрөг, нийт 540,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр №20/31 дугаар ажил гүйцэтгэх гэрээг *******-ийн төлөөлөгч баталгаажуулаагүй. Харин түүний орлогч гарын үсэг зурсан. Гэрээний 2.1-д ажлын нийт үнэлгээ 450,000,000 төгрөг гэж заасан боловч уг үнийг баталгаажуулах ямар нэгэн талуудын хооронд зөвшилцсөн зүйл байхгүй.

2.2. Гэрээний 2.2-т захиалагч нь гэрээний урьдчилгаанд 20 хувь буюу 90,000,000 төгрөгийг гэрээ батлагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан гүйцэтгэгчийн Худалдаа хөгжлийн банкны тоот төгрөгийн дансанд шилжүүлнэ. Гүйцэтгэгч нь тус төлбөрийн хүлээн авч гэрээнд заасан ажлыг бүрэн дуусгаж өөрсдийн нөөц боломжоороо гүйцэтгэлийг захиалагч Эрүүл мэндийн яаманд гаргаж 50 хувийг шууд авах эрхтэй гэж заасан нь илт хууль бус амлалтыг гүйцэтгэгч тал захиалагч талд өгсөн. Гэрээний 2.6-д дээрх ажлыг гүйцэтгэж дуусах хүртэл талууд өөрчлөлт оруулахгүй мөрдөнө гэж заасан. Мөн гэрээний 4.2-т Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглох бөгөөд гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх хүний нөөцийн чадавхтай, мэргэжлийн ажилчидтай, тусгай зөвшөөрөлтэй байна гэж заасан боловч тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээд ХХК-аар гүйцэтгүүлсэн нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18/2022 тоот албан бичгээр тогтоогдсон. Өөрийн компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн болон мэргэжлийн ажилчид, техник тоног төхөөрөмжийн талаар гэрээнд хавсаргаагүй. Гэрээний 5.1-д гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гэрээнд тохирсон үнэлгээнд багтаан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 40 хоногийн дотор бүрэн дуусгаж, захиалагчид актаар хүлээлгэн өгөх-өөр заасан боловч ажлыг дуусгаагүй, дээрх хэсгүүд болон тус гэрээ нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус төөрөгдөж хийсэн хэлцэл юм.

2.3. нь ажил гүйцэтгэх гэрээний тодорхой заалтуудыг зөрчсөн гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаандаа гүйцэтгээгүй, гуравдагч этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлснээ нуун дарагдуулсан, гэрээний хориглох заалтуудыг ноцтойгоор зөрчсөн гэрээг тус компанийг төлөөлөх эрхгүй этгээдээр батлуулсан, гэрээгээр хууль бус амлалт өгсөн, ажил гүйцэтгэсэн талаар ямар нэгэн хууль ёсны акт баримт байхгүй зэргийг харгалзан ******* болон -ийн хооронд байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №20/31 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний үүрэгт 360,000,000 төгрөг, алданги 180,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

3.1. нь ******* ХХК-ийг өөрийнх компани гэж тайлбарлан ******* ХХК-ийн нэрээр гэрээ байгуулсан. нь миний томилсон гүйцэтгэх захирал гэснээр 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 20/31 дугаар гэрээг байгуулсан. Гэрээний 2.2-т заасны дагуу манай компани нь -ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь дугаартай төгрөгийн дансанд шилжүүлсэн. Үүнээс ХХК-д 70,000,000 төгрөгийг өгсөн, зөрүү 20,000,000 төгрөг өгсөн.

3.2. Уг гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 188,14 тонн хэмжээтэй 34,805,900 төгрөгийн үнэ бүхий асфальт бетон авсан төлбөрт нийт 54,805,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

4.1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. нь -тай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж ажилласан. Уг гэрээгээр талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг тогтоож өгсөн бөгөөд талууд сайн дурын үндсэн дээр гэрээний эрх чөлөөний зарчимд тулгуурлан байгуулагдсан гэрээ тул бие даасан тусдаа харилцаа юм. Тухайн гэрээний ажил гүйцэтгэл болон төлбөрийн харилцааг гэрээний оролцогч биш тул ******* нь шаардах эрхгүй. нь хариуцагч *******-аас асфальт бетон авч байгаагүй. Иймд үндэслэлгүй төлбөрийг нэхэмжилж байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх бүгдээс нэгтгэн үзэхэд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь илт үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 162,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 377,300,000 төгрөг, нэхэмжпэгч *******-д холбогдуулан гэрээний урьдчилгаанд төлсөн зөрүү 20,000,000 төгрөг, уг гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 188,14 тонн хэмжээтэй асфальт бетоны төлбөрт 34,805,900 төгрөг, нийт 54,805,900 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,857,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 431,980 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 971,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Гэрээний 2.1-д үнэлгээ нь нийт 450,000,000 төгрөг гэж заасан. Энэхүү үнийн дүнд хийж гүйцэтгэх ажлын хөлс, ажилчдын цалин олговор, компанийн ашиг зэргийг тооцоолон нэгтгэн гаргасан дүн юм. Тодруулбал, хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний ******* 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 360 дугаар үнэлгээгээр тухайн төвд байрлуулсан тоног төхөөрөмжийн үнэлгээг гаргасан. Энэ нь шинжээчийн дүгнэлтийн 1.5-д үнэлгээнд ашигласан стандартаас тодорхой харагдана. Гэвч манай байгууллагын зүгээс тухайн ажлыг хийж гүйцэтгэх ажилчдын цалин, ашиг зэргийг харгалзан ажлын үнэлгээ болох 450,000,000 төгрөгийг гэрээнд тохирсон. Хариуцагч нь гэрээ байгуулах үедээ иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, өөрийн үйлдлийн үр дагаврыг хариуцах чадвартай байсан. Иймд гэрээний 2.1-д заасан 450,000,000 төгрөгийн төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсныг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Иймд ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон 450,000,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.

6.2. Шүүх алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 болон гэрээний 8.1-д алдангийг талаар заасан. Манай байгууллагын зүгээс хариуцагчийг гэрээний үүргийг биелүүлж төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэлгүйгээр хугацаа хэтрүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаас алданги 180,000,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд гомдлыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн зарим буюу тогтоох хэсгийн 1-д ...нэхэмжлэлийн шаардлагын 377,300,000 төгрөг хэрэгсэхгүй болгосугай гэж заасан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: ******* ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан бөгөөд гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан. Уг гэрээгээр 2 төрлийн ажил хийнэ гэж тохирсон ба үүнийг гэрчийн мэдүүлгээр нотолдог. Гэрээнд 90,000,000 төгрөгийн урьдчилгаа цалин авч үлдсэн ажлаа 100 хувь гүйцэтгэж дуусгана гэж тохиролцсон. Тухайн гэрээнд үүслийн зангилааны ажил болон Эрүүл мэндийн яамнаас төсөв нэмүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Уг төсөв нэмүүлэх ажлыг хийсний дараа орж ирсэн үнийн дүнгээс 50 хувийг авна гэх байдлаар томъёолж 2 ажил гүйцэтгэнэ гэж тодорхойлсон. Ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөх ёстой.

Гэтэл ******* ХХК-ийг 2022 оны төгсгөлөөр барилгыг улсын комисст хүлээлгэж өгөхийн өмнө хийсэн ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан. Гэтэл нэхэмжлэгч байгууллага хүлээлгэж өгөх боломжгүй байна гэж тайлбарласан. Учир нь туслан гүйцэтгэгчээр ажилласан болон ******* ХХК-ийн хооронд 30,000,000 төлбөрийн маргаан байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар бусдад шилжүүлэх асуудал нь Барилгын тухай хуульд зааснаар барилгын ажил гүйцэтгэгчийн эрх үүргийг зөрчсөн гэж үзэж байна. ХХК ажил гүйцэтгэх үедээ зуучлагчийн үүргийг давхар гүйцэтгэсэн. Мөн талууд гэрээнд заагдсан ажлыг хүлээлгэж өгөх хугацааг нарийн тогтоогоогүй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ХХК биш ХХК хүлээлгэж өгсөн акт үйлдсэн байхад тус өдрийг дуустал алданги тооцон нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

8.1. Гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн эрх бүхий компани нь ХХК, түүний захирал болох талаар түүний өөрийн шүүхэд өгсөн мэдүүлэг, *******-тай ХХК хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гүйцэтгэлийн хуудсаар нотлогдсоор байхад ХХК, ******* хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн.

8.2. Гэрээгээр хүлээсэн 2 дахь ажил болох гүйцэтгэгч нь тус төлбөрийн хүлээн авч гэрээнд заасан ажлыг бүрэн дуусгаж өөрсдийн нөөц боломжоороо гүйцэтгэлийг захиалагч эрүүл мэндийн яаманд гаргаж 50 хувийг шууд авах эрхтэй гэж гэрээний зүйлийг тодорхойлсон атлаа дээрх ажлыг хийгээгүй. Өөрөөр хэлбэл, хийгээгүй ажлын төлбөр болох 360,000,000 төгрөгийг нэхэмжилсэн.

8.3. Гэрээний гүйцэтгэгчийн хүлээх эрх үүрэг 4.2-т гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглох бөгөөд гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх хүний нөөцийн чадавхитай, мэргэжлийн ажилчидтай, тусгай зөвшөөрөлтэй байна гэж заасан боловч гэрээний хориглох заалтыг зөрчсөн байтал Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.22-т захиалагчтай байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол туслан гүйцэтгэгчийг сонгож, гэрээний үндсэн дээр ажиллуулах гэсэн заалтыг зөрчсөн. Хэрэглэх ёсгүй хууль болох Иргэний хуулийн 347 дугаар зүйлийг үндэслэж шийдвэрлэсэн.

8.4. Гэрээг байгуулах үед тай гэрээний гол нөхцөлийг тохирч, ******* ХХК-ийг төлөөлж гэрээний төслийг бэлтгэж, гарын үсэг зурсан би баталсан гэдгийг гэрч , гарын үсэг зурсан гэрээ авч ирсэн тэгээд би гэрээнд гарын үсэг зурсан талаар нарын мэдүүлэг, төлөөлөгч шүүхийн шатанд гаргасан тайлбар, гэрээнд зурагдсан гарын үсэг зэргээс илэрхий харагдаж байхад гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, гүйцэтгэх захирал гэдэг хүний нэрийг гэрээний баталгаажуулах хэсгүүдэд төлөөлөх эрхгүй этгээдүүд түүний гарын үсгийг 2 удаа гэрээний 1-2 дугаар хуудсанд 2 өөрөөр зурсан. Тус гэрээний баталгаажуулах хэсгүүдэд ыг төлөөлөх эрхгүй этгээдүүд түүний гарын үсгийг 2 удаа гэрээний 1-2 дугаар хуудсанд 2 өөрөөр зурсан, хэн нэг этгээдэд гарын үсэг зурж гэрээг баталгаажуулах эрх, итгэмжлэл олгогдсон нотлох баримтгүй атал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дахь хэсэгт зохигчид хооронд байгуулагдсан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №20-31 тоот ажил гүйцэтгэх гэрээнд *******-ийг төлөөлж гүйцэтгэх захирал , *******-ийг төлөөлж нар гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулан гэрээ хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэлгүйгээр буруу үнэлсэн байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргахад тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж дүгнэж хүлээн авахаас татгалзаж шүүгчийн захирамж гаргасан. Гэрээ байгуулах үед гэрээний үнэ болон хийгдэх ажлыг тодорхойлохдоо халаалт салхивч хэрэглээний халуун усны иж бүрэн автомат холигч насосны зангилааны ажлыг гүйцэтгэх үүний төлбөр нь 90,000,000 төгрөг байхаар, түүнийг гүйцэтгэгчийн арилжааны банк дахь дансанд шилжүүлэх, гүйцэтгэгч ажлыг бүрэн дуусгахаар, халаалт салхивч хэрэглээний халуун усны иж бүрэн автомат холигч насосны зангилааны ажлын төсвийг өөрийн нөөц боломжоороо гүйцэтгэлийг захиалагч эрүүл мэндийн яаманд гаргаж 50 хувийг авах эрхтэй байхаар тохирсон энэ ажил хийгдээгүй талаар гэрч , нарын мэдүүлэг, бодит байдлуудаар тогтоогдсон байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дугаартай хэсэгт ... ******* зоорийн давхарт халаалт салхивч хэрэгцээний халуун усны иж бүрэн автомат узелийн зангилаа халаалтын автомат холигч насосны зангилааг угсрах ажлын хөлсийг дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 252,700,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, гэрээний үнэ 90,000,000 төгрөг болох талаар ХХК, ХХК-ийн *******-тай гэрээнүүдээр тогтоогдсон дүгнэлтээр уг ажлын зах зээлийн үнэлгээ 450,000,000 төгрөг биш болох нь нотлогдсон байна.

Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнийн дүнд ус цэвэрлэгээний тоног төхөөрөмжийн үнэ 18,000,000 төгрөгийг -д 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлж суурилуулсан, ажпын хөлс болон материалын үнээс 30,000,000 төгрөгийг 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн үнийн дүнгийн талаар гийн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсоор байхад шийдвэрт оруулаагүй. Гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгээгүй атлаа үндэслэлгүйгээр 360,000,000 төгрөг нэхэмжилсэн. ХХК, манай компани хооронд зуучилсан үйлдэл хийсний төлөө ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

2023 оны 03 дугаар сараас хойш анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө хариуцагч талаас хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин шүүх хуралдааны явцад гаргасан. Давж заалдах гомдолд дурдахдаа ач холбогдолгүй гэж тайлбарласан нь худлаа, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй буюу хүлээн авахаас татгалзах нөхцөл байдал бий болсон. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтаа гаргаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваагүй.

Нэгэнт сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй буюу анхнаасаа яриагүй байж давж заалдах шатны шүүхэд тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Мөн уг ажлыг 90,000,000 төгрөгөөр гүйцэтгэх боломжгүй байсан. Тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн хөрөнгө нь 252,700,000 төгрөг болсон. Мөн шинжээчийн дүгнэлтээр 90,000,000 төгрөгөөр гүйцэтгэх боломжгүй нь нотлогддог. -ийн туслан гүйцэтгэгчээр г оролцуулж байхад хариуцагчийн зүгээс бизнесийн ёс зүйг шууд зөрчиж давхар гэрээ хийсэн. Уг давхар гэрээ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Өөрөөр хэлбэл, манай байгууллагыг гэрээний үүргээ биелүүлэх боломжоор хангаагүй, ганцаараа энэ үйл ажиллагааг явуулах боломжгүй тул талуудын хооронд хууль ёсны дагуу 450,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Иймд хариуцагч байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ бидний өмнө хүлээх ёстой тул гаргасан гомдол нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 540,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлын урьдчилгаа хөлсний зөрүү 20,000,000 төгрөг, 188,14 тонн хэмжээтэй асфальт бетоны үнэ 34,805,900 төгрөг, нийт 54,805,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. *******, *******-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр гүйцэтгэгч ******* нь ******* Б блокийн зоорийн давхарт халаалт, салхивч, хэрэглээний халуун усны иж бүрэн автомат узелийн зангилаа, халаалтын автомат холигч насосны зангилааг угсрах ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 40 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, ******* нь гэрээний урьдчилгаанд 90,000,000 төгрөгийг гэрээ батласан өдрөөс 3 хоногт багтаан гүйцэтгэгчид шилжүүлэх, гүйцэтгэгч ажлын гүйцэтгэлийг захиалагч Эрүүл мэндийн яаманд гаргаж, нэмэлт төсөв шийдвэрлэгдсэн дүнгээс 50 хувийг шууд авахаар тохиролцсон. /хх7-10/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

3.1. ******* болон *******-ийн хооронд 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд *******-ийн тамга дарагдсан, уг гэрээгээр тохирсны дагуу ******* ажил үүргийг гүйцэтгэсэн, тус компанийн зүгээс төлөөлөх эрхгүй этгээд гэрээнд гарын үсэг зурсан, хүсэл зориг байгаагүй, эрх ашиг хөндөгдсөн гэж маргаагүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гэрээний баталгаажуулах хэсгүүдэд ыг төлөөлөх эрхгүй этгээдүүд түүний гарын үсгийг 2 удаа гэрээний 1-2 дугаар хуудсанд 2 өөрөөр зурсан гэх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

3.2. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэг буюу ажлын хөлс төлөхийг хариуцагчаас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

 

4. Гэрээний дагуу ******* нь урьдчилгаа төлбөр буюу ажлын хөлсөнд 90,000,000 төгрөгийг *******-д шилжүүлсэн талаар зохигч маргаагүй, харин гэрээнд заасан ажлыг туслан гүйцэтгэгчээр буюу гуравдагч этгээд ХХК-аар гүйцэтгүүлсэн талаар хариуцагч маргасан.

 

4.1. ******* нь ******* Б блокийн зоорийн давхарт халаалт, салхивч, хэрэгцээний халуун усны иж бүрэн автомат узелийн зангилаа, халаалтын автомат холигч насосны зангилааг угсрах ажлыг Энх үйлс протертийз ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

4.2. ******* нь *******-тай байгуулсан гэрээгээр тохирсон ажлыг Энх үйлс протертийз ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж гүйцэтгүүлсэн нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Учир нь гэрээний 4.2-т гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглох гэж тохирсон нь туслан гүйцэтгэгчээр ажлыг гүйцэтгүүлснийг гуравдагч этгээдэд гэрээний үүргийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

4.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Иймд хариуцагчийн нотлох баримтын талаар дүгнэлт хийгээгүй гэх гомдлыг хангахгүй.

 

5. Талууд гэрээнд гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээг 450,000,000 төгрөг гэж тодорхойлсон байх ба уг тохиролцоо нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй гэж шүүх дүгнэсэн нь зөв.

 

Учир нь гэрч , ийн мэдүүлэг болон гэрээний 2.1, 2.2 дах хэсгийн заалтаас үзвэл ажлын хөлсийг 450,000,000 төгрөг гэж гэрээнд тодорхойлсон боловч захиалагч буюу хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдлийг хэзээ, ямар хугацаанд бүтэн эсхүл хэсэгчлэн нэхэмжлэгчид төлөх нөхцлийг тусгаагүй нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. Иймд талуудын дээрх гэрээний тохиролцоо хуульд нийцээгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 360 дугаар дүгнэлтэд ******* ******* ******* ******* ******* ******* Б блокийн зоорийн давхарт байрлах халаалтын их бүрэн ялтсан бойлер, салхивчийн иж бүрэн ялтсан бойлер, хэрэгцээний халуун усны иж бүрэн автомат узелийн зангилаа, холигч насосны зангилааны угсралт, халаалтын холигч насосны коллектор, ус цэвэрлэгээний аппарат, цэвэр усны нөөцийн сав, шугам хоолойн угсралт зэргийн ажлын үнэлгээ 252,700,000 төгрөг болох-ыг тодорхойлжээ. /хх109-129/

 

5.2. Шүүх талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсийг ******* ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон 252,700,000 төгрөгөөр тооцож, хариуцагч *******-ийн гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 90,000,000 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөр 162,700,000 төгрөгний ажлын хөлс төлөгдөөгүй гэж шийдвэрлэсэн нь зөв. Учир нь талуудын гэрээгээр тохирсон төлбөр тооцоо хийх талаарх тохиролцоо хуульд нийцээгүй тул шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон үнэлгээний хэмжээгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч *******-аас 162,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болсон байх тул шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

6. Талууд гэрээний 5.1-д гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гэрээнд тохирсон үнэлгээнд багтаан ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 40 хоногийн дотор бүрэн дуусгаж захиалагчид актаар хүлээлгэн өгнө гэж, мөн гэрээний 8.1-д гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй, шаардлага хангахгүй/доголдолтой/ гүйцэтгэсэн бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам хийх ёстой байсан ажлын үнийн дүнгийн 0.5 хувиар буруутай талдаа алданги төлнө гэж тус тус тохиролцсон.

 

6.1. Хариуцагчийн тайлбар, гэрч ******* мэдүүлэг, гүйцэтгэлийн хуудас зэргээр гүйцэтгэгч нь ажлын үр дүнг гэрээний хугацаа хэтрүүлж захиалагчид 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн, захиалагч буюу хариуцагч нь ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан боловч гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчид ажлын хөлсний үлдэх хэсгийг төлөөгүй байна. Ийнхүү гэрээний талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай байх тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д зааснаар анз авах эрхээ алджээ.

 

6.2. Мөн шүүх нэхэмжлэгч ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр алданги шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 180,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Учир нь алданги нь үүргээ гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүсэх ба үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилго агуулах тул бусад үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэгэн адил үндсэн үүргээс хамааралтай үүсдэг. Үндсэн үүргээ гүйцэтгээгүй бол энэхүү арга хэрэгжих боломжгүй болно. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

7.1. Хариуцагч ******* нэхэмжлэгч *******-д 90,000,000 төгрөгийг шилжүүлсэнээс , д 70,000,000 төгрөгийг өгсөн, зөрүү 20,000,000 төгрөг, уг гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 188,14 тонн хэмжээтэй асфальт бетон авсан үнэ 34,805,900 төгрөг, нийт 54,805,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

7.2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв.

 

Учир нь хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авсан тул нэхэмжлэгчид ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг шүүх шийдвэрлэхдээ 90,000,000 төгрөгийг уг төлбөрт тооцож хасаж шийдвэрлэснээс гадна нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-аас ажлын хөлсөнд шилжүүлсэн 90,000,000 төгрөгөөс туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан -д 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэл болохгүй. Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаагүй нөхцөлд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу шаардах эрхгүй гэж шүүх дүгнэсэн нь зөв.

 

8. Мөн анхан шатны шүүх хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 188.14 тонн хэмжээтэй, асфальт бетоны үнэ болох 34,805,900 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч уг шаардлага нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд тохирсон тохиролцоогүй, гэрээний төлбөрт тооцож бетон авахаар амаар тохиролцсон гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй, түүнчлэн асфальт бетоны талон гэх баримт нь хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. Иймд асфальто бетоны үнэ 34,805,900 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэсэхгүй болгосон зөв байна.

 

Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/00041 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 2,045,000 төгрөг, хариуцагчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр болон 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нийт төлсөн 1,403,450 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ