| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04331/И |
| Дугаар | 210/МА2025/00415 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00415
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/00110 дугаар шийдвэртэй
*******гийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Нийслэлийн тойргийн нотариатч *******ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0003 дугаартай нотариатын мэдэгдэх хуудсыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/Ш32023/16592 дугаар захирамжаар баталгаажуулж, надаас 49,000,000 төгрөг гаргуулж ад олгохоор шийдвэрлэсэн.
1.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөрт хураагдсан миний өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, *******,*******,*******,*******, тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураасан. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 157,333,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Гэтэл би төлбөр авагч тай 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн үл хөдлөх хөрөнгийг 230,000,000 төгрөгөөр худалдан авсан.
1.3. Би тай байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 181,000,000 төгрөгийг шаардаж нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Өөрөөр хэлбэл, би 230,000,000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан байхад шинжээч 157,333,000 төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг талууд, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох, харилцан тохиролцоогүй тохилдолд шинжээч томилохоор хуульчилсан байхад шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчийн хүсэлтээр шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлсэн нь хууль зөрчсөн. Төлбөр авагч ын надад худалдсан үнээс хэт хямдаар буюу 72,667,000 төгрөгийн зөрүүтэйгээр үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн нь миний эрх, ашиг хөндөгдөж, хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн.
Иймд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, *******,,*******,*******, тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 157,333,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Гүйцэтгэх баримт бичигт 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 23411276 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгч *******д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн хэдий ч төлбөрийг төлж барагдуулаагүй. Улмаар төлбөр төлөгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******,*******,*******, тоот хаягт байрлах,6 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 23411276/92 дугаар тогтоолоор битүүмжлэн, хураан авсан.
Талуудаас үнийн санал авахад зөрүүтэй байсан тул шинжээч томилон хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 157,333,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Иймээс талуудад 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4-92/7744 дугаартай мэдэгдлээр үнэлгээний тайланг хүргүүлсэн. Төлбөр төлөгч *******д үнэлгээний мэдэгдлийг өөрийн хүсэлтээр төлбөр төлөгчийн цахим шуудангаар хүргүүлж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн. Мөн түүний оршин суух хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн7 дугаар зүйлийн7.1,6 дугаар зүйлийн6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. газраас миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******,,**************, тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх шаардлагад нийцээгүй хэт доогуур үнэлж миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн. Мөн зах зээлийн мэдээлэл цуглуулан үнэлгээ хийсэн гэх боловч хаанаас ямар арга замаар үнэн бодит зах зээлийн мэдээлэл цуглуулсан эсэх нь тодорхойгүй, үүнийг нотлох ёстой байсан ч нотлоогүй, зах зээлийн ханшнаас багаар үнэлсэн байхад шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан.
4.2. Үнэлгээний тайланг эс зөвшөөрч 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан боловч шүүх хуралд хоцорсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн бөгөөд дахин нэхэмжлэлээ гаргасан. Иймээс хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
4.3. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өмгөөлөгч ын шүүх хурал давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зохигчийн шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэж заасан хуулийн заалтыг зөрчиж, миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироосон.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан эрхийг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
Шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилсон. Тухайн шинжээчийн гаргасан тогтоолын дагуу маргаан бүхий хөрөнгөд үнэлгээ хийлгэхэд 157,333,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг зах зээлийн ханшаар хөрөнгийн үнэ цэнэ, тооцоолол зэргийг ашиглан гаргасан, хөрөнгийн үнэлгээ холбогдох журамд нийцсэн, шинжээчийн тогтоосон үнэлгээ хүчин төгөлдөр юм. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан *******,*******,*******, тоот хаягт байршилтай,6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 157,333,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШЗ2023/16592 дугаар захирамжаар төлбөр төлөгч *******гаас 49,000,000 төгрөгийг гаргуулж, төлбөр авагч ад олгох тухай Нийслэлийн тойргийн нотариатч *******ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0003 дугаартай нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан. /хх-ийн1-52/
3.2. Төлбөр төлөгч ******* нь дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1693 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан. /хх-ийн 26,0/
3.3. ******* нь *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******,*******,*******, тоот хаягт байршилтай,6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 23411276/92-01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 24411276/92-02 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4,4 дүгээр зүйлийн4.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн5-59/
3.4. газраас дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох доод үнийн санал ирүүлэхийг талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгчөөс үл хөдлөх хөрөнгийг 250,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч төлбөр авагч уг үнийн саналыг зөвшөөрөөгүй тул газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3/104 дугаартай тогтоолоор ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин ийг шинжээчээр томилсон. /хх-ийн 62/
3.5. Шинжээч нь *******,*******,*******, тоот хаягт байршилтай,6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 157,333,000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч газрын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4-92/7744 тоот мэдэгдлээр нэхэмжлэгч *******д цахимаар болон баталгаат шуудангаар тус тус хүргүүлсэн болох нь монгол шуудангийн дардас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдсон. /хх69-70/
3.6. Шинжээч ХХК-ийн үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргасан хугацаагүй эрхтэй үнэлгээчний гэрчилгээгээр тогтоогдсон байна. /хх-ийн 68/
4. Нэхэмжлэгч нь төлбөр авагчаас *******,*******,*******, тоот хаягт байршилтай,6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 230,000,000 төгрөгөөр худалдан авсан байхад шинжээч зах зээлийн үнийг 157,333,000 төгрөгөөр үнэлсэн нь худалдан авсан үнээс хэт доогуур үнэлсэнийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
4.1. Үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тусгах, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг тус тус хангасан байна. Өөрөөр хэлбэл, шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ үнэлгээний зах зээлийн хандлагын жиших аргыг ашиглан *******,*******,*******, тоот хаягт байршилтай,6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах анхны үнийг 157,333,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартад нийцсэн гэж үзнэ.
4.2. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр тухайн үл хөдлөх хөрөнгийг 230,000,000 төгрөгөөр худалдан авсан нь иргэд хоорондын харилцан тохиролцсон үнэ байна. Харин тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагын мэргэшсэн үнэлгээчинд хууль сануулж үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгоход 157,333,000 төгрөгөөр тодорхойлсоныг иргэд хоорондын харилцан тохиролцсон үнэтэй хооронд нь шууд харьцуулан үзэж үл хөдлөх хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэж дүгнэх боломжгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2024/13205 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. /хх-ийн 11-12/
5.1. Үүний дараа нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дахин гаргасныг анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн5.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацааны дотор гаргаагүй гэж дүгнэснийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй нь түүнийг гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
6. Нэхэмжлэгч нь ...өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхцаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироосон... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
6.1. Шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШЗ2025/02861 дугаартай захирамжаар ...нэхэмжлэгчийн өмгөөлөгч цаг хугацааны хувьд өмнө нь товлогдож мэдэгдсэн шүүх хуралдааныг хойшлуулж, сүүлд товлогдсон шүүх хуралдаанд оролцсоныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж буй үйлдэл гэж дүгнээд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь шүүгч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг хасаж, мөн ямар эд хөрөнгийг хэдэн төгрөгөөр үнэлсэн, хэнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар тусгаагүй байх тул хариуцагч *******т холбогдох, *******,*******,*******, тоот хаягт байршилтай,6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 157,333,000 төгрөгөөр үнэлсэн ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов гэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын өөрчлөлт оруулав.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/00110 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.7-д зааснаар хариуцагч *******т холбогдох, *******,*******,*******, тоот хаягт байршилтай,6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 157,333,000 төгрөгөөр үнэлсэн ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...7.1.2... гэснийг ...7.1.4... гэж өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ