| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/03303/И |
| Дугаар | 210/МА2025/00419 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00419
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/05572 дугаар шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй,
*******-д холбогдох
Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие 2020 оны 01 дүгээр сараас *******,*******ны *******ийн *******ийн шидэлтийн төрлийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байгаад 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл *******ийн *******ийн шидэлтийн төрлийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа эрхэлсэн ажил болон хувь хүний ёс суртахуунтай холбоотой ажлын хариуцлага, ёс зүйн зөрчил, ноцтой зөрчил гаргаж байгаагүй.
1.2. 2023 оны 10 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд -ын хотод зохион байгуулагдсан Азийн 4 дүгээр наадамд шигшээ багийн 5 тамирчин болон залуучуудын шигшээ багийн 4 тамирчин нийт 9 тамирчныг хариуцан авч явж оролцсон. Би өөрийн хариуцан дасгалжуулж байсан 4 тамирчны нэг болох ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд тамирчин 3 дугаар байр эзэлж хүрэл медаль, ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байр, зээрэнцэг шидэлтийн төрөлд 7 дугаар байр, F37 ангиллын 1500 м төрөлд 6 дугаар байр, ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 8 дугаар байрт тус тус шалгарсан. Уг амжилтыг үнэлж 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга , *******,*******ны дарга нар намайг *******, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулсан.
1.3. ны Ерөнхийлөгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр надтай уулзаж 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан Монголын үндэсний шигшээ багаас дасгалжуулагч чөлөөлөх тухай 04 дүгээр тушаалыг гаргуулсан. Яагаад ажлаас чөлөөлж байгаа талаар тодруулахад удирдах зөвлөл хуралдаанаас гарсан шийдвэр гэж хэлсэн. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21, 23 заалтыг тусгасан байсан бөгөөд тухайн заалт нь Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй. Мөн ны тэргүүлэгч гишүүд, *******ийн тамирчин, дасгалжуулагч нарын 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн байсан. Мөн тушаалд Ёс зүйн дүрмийн 2.5, 2.6, 2.9, 2.10-д заасныг зөрчсөн тул ажлын хариуцлага хүлээлгэж гэрээний дагуу *******ийн дасгалжуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэсэн байна.
Би 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай *******ийн дасгалжуулагчтай байгуулах гэрээг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан. Гэвч гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэл бүрдээгүй, ноцтой зөрчил гаргаагүй байхад ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. ны тэргүүлэгч гишүүд, *******ийн тамирчин, дасгалжуулагч нарын 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн болон 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн байсан бөгөөд тус хурлын тэмдэглэл, холбогдох мэдээлэлтэй миний бие танилцаагүй, надаас тайлбар, мэдээлэл аваагүй. Тухайн хуралд тамирчдын эрх ашгийг хэлэлцсэн байхад яагаад гэнэт миний талаарх асуудал оруулах, миний хариуцсан тамирчдаас нэгийг ч оролцуулж тайлбар мэдээлэл аваагүй, энэ холбоонд ажиллаж байх хугацаандаа надтай нэг ч удаа таарч байгаагүй, танихгүй хүмүүс хэлэлцсэн байгааг гайхаж байна.
Ажлаас чөлөөлсөн тушаалд 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эрхэлж байсан ажлыг дуусгавар болгосон атлаа 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цалингаа хэвийн олгож, миний бие үүрэгт ажлаа хэвийн үргэлжлүүлж, тамирчидтайгаа бэлтгэл сургуулилтаа хийж байсан. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, ямар нэг тэмдэглэл үйлдэж, баталгаажуулаагүй. Дээрх тушаалд ноцтой зөрчлийн талаар тусгаагүй бөгөөд зөрчил гаргаагүй байхад дур мэдэн тушаал гаргасан, тухайн тушаал нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус байна. Мөн намайг ажлаас чөлөөлсний дараа ******* нь холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өгч, миний өмнө нь эрхэлж байсан *******ийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон нь анхнаасаа намайг ажлаас хууль бусаар үндэслэлгүй чөлөөлж, өөрөө 2024 онд Улсын хотод зохион байгуулагдах зуны олимпод олимпын эрх авсан, олон жил бэлтгэгдсэн тамирчдыг дасгалжуулсан нэрээр авч явах, өөрийн нэр хүндээ өсгөх зэрэг ёс зүйгүй, хувиа хичээсэн, увайгүй үйлдэл гаргасан гэж үзэж байна.
1.4. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан цалин нийт 9,954,572 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Иймд ны Ерөнхийлөгчийн 2023 оны дүгээр сарын 22-ны өдрийн Монголын үндэсний дасгалжуулагч ажлаас чөлөөлөх тухай 04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх тухай гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* нь нэхэмжлэлдээ 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл шидэлтийн төрлийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан гэжээ. Манай холбооноос үндэсний шигшээ багт гэрээгээр 5 тамирчин 1 дасгалжуулагч ажилладаг байсан бөгөөд залуучуудын шигшээ баг гэж байхгүй. Мөн ахлах дасгалжуулагч гэсэн орон тоо байгаагүй тул өөрийн албан тушаалаа ойлгоогүй явсан байна. Манай холбоонд бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтийн дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. *******ыг ахлах дасгалжуулагчаар томилсон тушаал гарч байгаагүй.
2.2.-2023" Азийн наадмын ёсны багийн албан ёсны багийн ахлагч, дасгалжуулагчаар тухайн үеийн ерөнхийлөгч ******* ахалж яваад Т-53 ангиллын тамирчин ОУХМ , F-57 ангиллын тамирчин спортын мастер , Т-46 ангиллын тамирчин ОУХМ нарыг зэрэг унаган шавь нараа дасгалжуулж уг тэмцээнд оролцсон. Гавьяат дасгалжуулагч F-40 ангиллын тамирчин ОУХМ ийг дасгалжуулж оролцсон. Шигшээ багийн 5 дахь тамирчин нь юм. нь өмнөх Азийн наадамд мөнгөн медаль хүртэхэд гавьяат дасгалжуулагч дасгалжуулж байсан сайн тамирчин байсан бөгөөд ******* багш дээр ирээд амжилт нь тогтмол буурч эцэст нь шигшээ багаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Гомдолд дурдаж буй бусад тамирчид багшийн албан ёсоор хариуцаж цалин авч байгаа гэрээ хийсэн тамирчид биш юм. *******, спортын тэргүүний ажилтан цол, тэмдгийг анхан шатны байгууллага болох Холбооноос тодорхойлон зохих дээд шатны төрийн байгууллагад уламжлан олгодог бөгөөд ******* багш чухам ямар аргаар энэ эрхэм цол авсан нь холбоо мэдэхгүй байна.
2.3. Холбооны удирдлага уламжлал ёсоор Азийн наадмын дараа буюу 2023 оны 11 сарын 05-ны өдөр шигшээ багийн тамирчин дасгалжуулагч нарыг цуглуулан хуралдаж тэмцээнд сайн оролцсон тамирчдыг сайшаан, муу оролцсон тамирчин дасгалжуулагч нарыг журмын дагуу ажлаас чөлөөлсөн. Дасгалжуулагчаар ажиллаж байсан ******* халагдсан даруй ажлаа хаяж явахыг хүссэн ба амьдрал хэцүү байгаа тухай учирласан тул дараагийн дасгалжуулагч авах хүртэл түр тушаал гарган цалинг хэвээр олгосон. Дасгалжуулагч *******ын талаар холбооны удирдах зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн сануулах арга хэмжээг удаа дараа авч байсан бөгөөд гэрээ сунгуулах талаар үүрэг өгсөн боловч үүрэг даалгавар биелүүлээгүй, тамирчдын гэрээг ч сунгуулаагүй.
Үүнийг ажлаас чөлөөлсөн нь *******той хамааралгүй, тэрээр өөрийн унаган шавь нараа урд өмнө нь ч одоо ч дасгалжуулсаар байгаа. *******ын оронд багшийг ажилд томилсон нь баримтаар нотлогдоно. Монгол Улсын Спортын түүхэнд урд өмнө нь ч одоо ч аливаа уралдаан тэмцээнд өөр хүний бэлтгэсэн тамирчныг хэн нэгэн дасгалжуулагч хүндэтгэх шалтгаангүй л бол авч явж байсан түүх байхгүй бөгөөд Улс орны нэр хүндтэй холбоотой нэн хариуцлагатай тэмцээнд босоо бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтийн төрөлд тамирчин нэр зарлагдан ирвэл одоогийн дасгалжуулагч явах шийдвэр гарсан байдаг.
Иймд тэргэнцэртэй гүйлт, гүйлт, суугаа шидэлт хариуцсан дасгалжуулагч *******ийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан үйлдэл гаргасан *******од харамсаж гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******ыг Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны шигшээ багийн дасгалжуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16,022,727 төгрөгийг олгохдоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэрэг зохих суутгалыг суутган, холбогдох бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг хариуцагч Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоонд даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 238,064 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрт ... нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргаж байгаа боловч энэ үндэслэл тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх ойлголт нь өмнөх зөрчилд арга хэмжээ авагдсан байхыг ойлгох ба нэг дор хэд хэдэн зөрчилд арга хэмжээг давтан гаргасан гэж үзэхгүй юм ... гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Учир нь ажил олгогчийн зүгээс ажилтныг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ... ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан ... гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй буюу ажилтныг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Гэвч шүүхээс ажил олгогчийн ажилтныг чөлөөлсөн үндэслэлээс өөр үндэслэл буюу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан гэх үндэслэлийг тайлбарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. *******ийн дасгалжуулагчтай байгуулах хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасны дагуу ажилтан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална, Ноцтой зөрчил гэдэгт дараах зүйлийг ойлгоно гэж тодорхой дурдаж өгсөн байдаг.
4.2. Шүүхийн шийдвэрт *******ыг Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны ёс зүйн дүрмийн 2.5, 2.6, 2.9, 2.10-т зөрчлүүдийг гаргасан, тухайн зөрчил тус бүр нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь ******* нь Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны ёс зүйн дүрмийн 2.5-д ...хэвлэл мэдээллийн хэрэгсэл, дээд шатны байгууллага албан тушаалтаны талаар үндэслэлгүй нотлох баримтгүйгээр бусдын нэр хүндэд халдах явдал гаргахгүй байх... гэж заасан зөрчлийг гаргасан буюу олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбооны болон албан тушаалтны талаар нотлох баримтгүйгээгээр үндэслэлгүй худал тайлбарын шинж чанартай ярилцлага өгсөн. ******* нь 2023 оны Азийн зуны спортын пара наадмын үеийн *******,*******ны сурвалжлагч, мэдээллийн ажилтанд холбоог төлөөлж ганцаараа тамирчдаа авч явж, амжилт гаргасан мэтээр тайлбар мэдүүлэг өгсний улмаас уг тайлбар мэдүүлэгт үндэслэн Монголын биеийн тамир*******ны хэвлэл мэдээллийн ажилтан нь үндэсний шигшээ дасгалжуулагч *******ын удирдлага дор тамирчид оролцож байсан гэсэн худал агуулга бүхий нийтлэл нийтлэгдэж уг нийтлэл нь сайтаар цацагдаж улс орон даяаар тухайн тэмцээнд холбооны баг тамирчдыг удирдан авч явсан *******-ын ерөнхийлөгч *******, холбооны дэд ерөнхийлөгч , гавъяат дасгалжуулагч зэрэг баг бүрэлдэхүүний холбогдох ажилнтууд уг тэмцээнд яваагүй, хариуцсан ажил чиг үүргээ хэрэгжүүлээгүй мэтээр улс орон даяаар болон Монголын биеийн тамир спортын хорооны удирдлагуудад буруу ойлголтыг өгч, байгууллага албан тушаалтны талаар үндэслэлгүй тайлбар явсан.
Шүүхээс гийн гэрчийн мэдүүлэг ...******* дасгалжуулагчаас мэдээлэл, тодруулга авсан, тухайн мэдээлэл *******-н нэр хүндэд халдахаар зүйл байхгүй гэж бодож байна ... гэж ярьсан мэдүүлэгт үндэслэж хариуцагчийн татгалзалд дурдсан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбооны болон албан тушаалтны талаар үндэслэлгүй нотлох баримтгүйгээр худал тайлбарын шинж чанартай ярилцлага өгсөн гэх үндэслэл тогтоохдохгүй байна шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоогоогүй. Ажил олгогчийн зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.5.2, холбооны ёс зүйн дүрмийн 2.5-д тус тус ажилтан та хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага, мэдээлэл өгөхдөө байгуллага албан тушаалтны талаар үндэслэлгүй мэдээлэл, сурвалжлага өгсөн тохиолдолд энэ нь ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж тодорхой заасныг ******* нь зөрчсөн буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэлд албан тушаалтны талаар үндэслэлгүй мэдээлэл, сурвалжлага өгснийг Монголын биеийн тамир*******ны хэвлэл мэдээллийн ажилтан нь сурвалжилж, өгсөн мэдээллийн дагуу холбогдох сайтуудад мэдээллийг оруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад шүүх илт нэг талыг барьж, гэрчийн өөрийн үзэл бодол болох ******* дасгалжуулагчаас мэдээлэл, тодруулга авсан, тухайн мэдээлэл *******-н нэр хүндэд халдахаар зүйл байхгүй гэж бодож байна ... гэх мэдүүлгийг үндэслэж шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай болсон.
4.3. ******* нь мөн ёс зүйн дүрмийн 2.6, хөдөлмөрийн гэрээний 6.6.10-т заасан ...дасгалжуулагч тамирчдыг өөрийн үйл ажиллагаандаа ялгаварлан гадуурхах, үйл хөдлөл үг хэлээр дарамтлах, бэлгийн дарамт үзүүлэх, шударга бус өрсөлдөөний нөхцөл байдлыг бүрдүүлэх, ашиг сонирхлын зөрчил, авилга хээл хахуульд холбогдохгүй байх... гэж заасан байтал өөрийн хариуцсан тамирчин болох тай ёс зүйгүй харилцах, ялгаварлан гадуухах, үйл хөдлөл үг хэлээр дарамтлах шударга бус өрсөлдөөний нөхцөл байдлыг бүрдүүлсэн, мөн холбооны ёс зүйн дүрмийн 2.9-т заасан хамт олон үймээн бутаргах ажиллагааг зохион байгуулсан зэрэг хууль бус үйлдэл гаргасан болох нь тамирчин гийн өөрийн гар өргөдөлд ******* дасгалжуулагчтай холбоотой гомдол мэдээлэл ирдэг байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог.
4.4. 2022 оны 2 дугаар сарын үед улсад тэмцээнд оролцох үед *******-ын тухайн жилийн төсөв санхүүжилтээс 300,000 төгрөг дутсан бөгөөд холбооны ерөнхийлөгч асан ******* нь *******ыг тус мөнгийг хаана байгаа талаар тодруулахад би таньд өгсөн шүү дээ гэж тайлбарласан учир холбооны ерөнхийлөгч ******* нь өөрийн нэр дээрх дансны хуулгуудыг авчирч шүүж үзэхэд *******оос холбооны ерөнхийлөгч *******ийн дансанд тус 300,000 төгрөг орж ирээгүй болох нь тогтоогдсон. Уг үйл баримтыг гэрч шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр хангалттай тогтоогддог. Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 300,000 төгрөг дутсан тухайд тодорхой тайлбар өгөөгүй буюу анхан шатны шүүх хүртэл шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс тодруулж асуугаагүй.
4.5. ******* нь *******-ын ёс зүйн дүрмийн 2.9 болон хөдөлмөрийн гэрээний 6.6.10-т тус тус заасан хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах ажиллагааг зохион байгуулсан нь ажлаас чөлөөлөх бас нэг шалтгаан болсон. Тодруулбал ******* нь 2023 оны Азийн наадам дээр өөрийн хариуцсан тамирчин д өөр төрөлд адилхан Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа тамирчин болох ийг очиж шатаагаад сандраагаад ир, сандархаараа муу шиддэг юм гэж хамт олны эв нэгдэл, баг тамирчид улс орны эв нэгдлийг үймээн бутаргах үйлдлийг гаргасан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Ажил олгогчийн ажлаа хийгээд явж байгаа хүнийг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн зүйл байхгүй. ******* нь ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээнд тухайлан зааж өгсөн ноцтой зөрчлүүдийг гаргасан үйл баримттай нь холбогдуулж ажил олгогчийн зүгээс ажилтныг ажлаас чөлөөлсөн.
Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1. Хариуцагчийн өмгөөлөгч ярихдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөөгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарласан нь хэргийн 5 дахь талын хамгийн доод мөрөнд тусгагдсан байдаг. Ийнхүү хэлсэн тайлбараасаа эргэж буцаж өөр өөр тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч тал нь нэхэмжлэгч биднийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гутаан доромжилсон гэж хэлдэг боловч яг яаж доромжилсон талаар тогтоож, түүнийгээ анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарлаж чадаагүй.
Тухайн тэмцээн уралдаанд **************ноос цалин авч байгаа тамирчны талаар дасгалжуулагч нар дурддаг болохоос дагаж яваа бусад этгээд буюу цалин мөнгө аваагүй, зардал мөнгө нь гараагүй этгээдүүдийг дурддаггүй тул хариуцагч талын ярьж буй тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн явсан тэмцээн амжилттай болж Монгол Улсын нэр хүндийг Олон Улсад гаргаж ирсэн зүйл болсон. ******* улсын хорооноос нэхэмжлэгчийг онгоцноос буугаад хот руу явж байхад нь та ямар шагнал авсан билээ, маргааш шагнал өгнө, хувцсаа сольж ирээрэй гэх агуулгатай зүйлийг л хэлсэн. Гэтэл Удирдах зөвлөлийн хурлаар Монгол улсын нэр хүндийг Олон Улсад гаргаж хариуцаж явсан тамирчин нь Олимпын эрх авч ирсэн дасгалжуулагчийг ажлаас нь чөлөөлсөн. Бодит байдал дээр эсрэгээрээ залуу хүмүүсээ тэмцээн уралдаанд орж амжилт гаргаж ирэхэд дэмжих ёстой байхад хууль бус зүйл хийж байгаа нь харамсалтай. Түүнчлэн, хариуцагч байгууллагаас гарч байгаа шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй болохыг ямар ч хүн хараад ойлгохоор байдаг.
5.2. Гэрчүүд холбогдох тайлбаруудаа өгсөн боловч энэ нь нэхэмжлэгчийг буруутай болохыг нотолж чадаагүй. гийн хувьд өөрөө гарах зорилготой бөгөөд давхар ажил хийж байсан талаараа хэлсэн. Давхар ажил хийж байгаа хүн тэмцээн уралдааныг дасгалжуулна гэдэг нь маш хүнд юм. Энэ талаар ******* ерөнхийлөгч мэдэж байсан атлаа одоо мэдэхгүй мэтээр янз бүрийн тайлбар өгсөн. Мөн 300,000 төгрөгийн талаар гэх тамирчин ийм зүйл байгаагүй болохыг хэлсэн. Нэхэмжлэгч нь бодит байдал дээр холбооны санхүүг барьдаггүй, оролцдоггүй байсан учир тухайн 300,000 төгрөгт ямар ч хамааралгүй. Үнэхээр 300,000 төгрөгийн талаар ярьж байгаа тохиолдолд нэхэмжлэгчээс биш тамирчдаас асуух буюу яагаад тухайн мөнгө дутсан талаар болон холбооны санхүүг яагаад тамирчин барьж байгаа талаар дотооддоо ярих нь зүйтэй.
Хариуцагч тал ямар ч нотлох баримтгүй зүйл дээр нэхэмжлэгчийг буруутгадаг. Харин ******* нь Азийн наадмын эрх авч Олимпын наадамд орж мөнгөн медаль авсан бөгөөд энэ нь *******ын дасгалжуулж байсан тамирчин юм. Анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтийг хангаж, гэрчийн мэдүүлэг авсны дараа шийдвэрээ гаргасан. Нэхэмжлэгч талын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль тогтоомжид нийцсэн, үнэн бодитой гарсан гэж үзэж байна. Ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль тогтоомжийг мөрдөөгүй, хууль тогтоомжид нийцээгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Хэргийн баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-тай 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, үндэсний шигшээ багийн *******ийн шидэлтийн төрлийн дасгалжуулагч /ахлах дасгалжуулагч/-ийн ажил албан тушаалд ажиллаж эхэлснээр тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдсон. /хх-ийн 12-18, 65-66/
4.2. Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаар тушаалаар Монголын *******ийн дасгалжуулагч *******ыг холбооны ёс зүйн дүрмийн 2.5, 2.6, 2.9, 2.10-т заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хх-ийн 92/
4.3. Мөн өдрийн 06 дугаар тушаалаар *******ыг түр орлон гүйцэтгэгчээр томилон, дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 91/
4.4. Нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлсөн хариуцагч *******-ын дээрх тушаалуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 21.23, Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны тэргүүлэгч гишүүд, үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын шийдвэр, тус холбооны ёс зүйн дүрмийн 2.5, 2.6, 2.9, 2.10-т заасныг тус тус баримталсан байна.
5. Хариуцагч нь нэхэмжлэгч Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны ёс зүйн дүрмийн 2.5, 2.6, 2.9, 2.10 дахь заалтыг зөрчсөн тул ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй байна. Үүнд: хэвлэл мэдээлэлд гийн азийн наадамд явсан албаны болон өөр дасгалжуулагч нарын нэрсийг дурдаагүй, өөрөө ганцаараа дасгалжуулагчаар явсан мэт ярилцлага өгсөн, багш дасгалжуулагч таарамж муутай, цалингаар боож хаадаг байсан гэх тамирчин гийн өргөдөл, холбооны удирдлагатай харилцсан чат, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон, гадаадад тэмцээнд явахдаа 300,000 төгрөг дутааж түүнийгээ данс руу хийсэн гэж худлаа хэлсэн гэх зөрчлийг гаргасан гэж тайлбарлан, маргажээ.
Зохигчийн хооронд нэхэмжлэгч ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх, түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
6. Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны удирдах зөвлөл, үндэсний шигшээ багийн 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралд Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны удирдах зөвлөлийн дарга, гишүүд, шигшээ багийн дасгалжуулагч *******, тамирчин , , , нар оролцож -2023 Азийн наадмын тайланг *******ийн дасгалжуулагч ******* танилцуулах, тайлантай холбоотой асуултыг удирдах зөвлөлийн гишүүд асууж хариулт авах, *******ийн 2023 оны ажлын товч тайланг дасгалжуулагч ******* танилцуулах, шигшээ багийн бүтэц бүрэлдэхүүн шинэчлэх, өргөжүүлэх асуудлын талаар холбооны удирдах зөвлөлд санал оруулах, шигшээ багийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар тамирчдын үг, саналыг сонсох, хурал завсарлаж удирдах зөвлөлийн гишүүд дангаар хуралдах, удирдах зөвлөлийн шийдвэрийг шигшээ багийн тамирчин дасгалжуулагчдад танилцуулах асуудлыг хэлэлцэхээр тусгасан.
Дээрх хурлаар ...дасгалжуулагч *******ыг холбооны ёс зүйн дүрмийн 2.5, 2.6, 2.9, 2.10-т тус тус зөрчсөн, багийн эв нэгдлийг хангаж ажиллаагүй, хичээллэгч тамирчны гомдол зэргийг үндэслэн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэжээ. /хх-ийн 95-100/
6.1. Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталсан ёс зүйн дүрмийн 2.5-д Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, дээд шатны байгууллагад ярилцлага, мэдээлэл өгөхдөө байгууллага, албан тушаалтны талаар үндэслэлгүй, нотлох баримтгүйгээр бусдын нэр хүндэд халдах явдал гаргахгүй байх, 2.6-д Дасгалжуулагч нь тамирчдыг өөрийн үйл ажиллагаандаа ялгаварлан гадуурхах, үйл хөдлөл, үг хэлээр дарамтлах, бэлгийн дарамт үзүүлэх, шударга бус өрсөлдөөний нөхцөл байдлыг бүрдүүлэх, ашиг сонирхлын зөрчил, авилга хээл хахуульд холбогдохгүй байх, 2.9-т Албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахгүй байх, хамт олны үймээн бутаргах ажиллагааг зохион байгуулсан, бусдыг турхирсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдэх, удирдлагад үйл хөдлөл, үг хэлээр дарамт шахалт үзүүлсэн нь баримтаар нотлогдох юм бол ажил олгогч тал шууд үүрэгт ажлаас чөлөөлнө, 2.10-т Дасгалжуулагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хариуцсан тамирчид /аль нэг нь/ зохих бэлтгэлээ хийгээгүй, уралдаан тэмцээнд ороогүй гэрээ гомдол гаргаж батлагдсан тохиолдолд тухайн Олимпын жилийн нийт цугларалт тэмцээний зардлын 50 хувийг нөхөн төлөх ёс зүйн хариуцлага хүлээнэ гэж тус тус заасан.
6.2. Ажил олгогчоос ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэхийг нотолсон байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
6.3. Гэрч шүүхэд ...******* дасгалжуулагчаар дасгалжуулснаас хойш миний амжилт дээшилсэн, харин Япон Улсад бэлтгэл хийж байсан амжилт өссөн, буурсан хэлбэлцэлтэй байсан биеийн ядралттай холбогдолтой байх, ******* дасгалжуулагч бусад тамирчдаас ялгаварлан харьцаж байгаагүй, хувийн журмаар дарамталдаг зүйл байхгүй, амжилт гаргаагүй тул гарах өргөдлөө би өөрөө өгсөн... гэх мэдүүлгийг, /хх125-126/
Гэрч шүүхэд ...******* дасгалжуулагч тамирчин г ийг очоод шатаагаад сандаргаад ир, тэр сандрахаараа муу шиддэг талаар надад хэлж байсан боловч шатаж сандарсан зүйл байхгүй, дасгалжуулагч ******* нь надтай зүй бусаар харьцаж байгаагүй, юм хийхээрэй сэтгэлээсээ хийдэг, нэг зүйлийн төлөө явдаг, шулуун шударга, хэлэх үгээ хэлдэг, тамирчныхаа төлөө байдаг... гэх мэдүүлгийг /хх160-162/
Гэрч шүүхэд ...2023 оны 5 дугаар сард бид Улс руу тэмцээнд явсан. Түүнээс өмнө холбооны ерөнхийлөгч ******* нь тэмцээний тооцоог намайг явч яв гэж хэлсэн, ******* дасгалжуулагч ******* ерөнхийлөгч 300,000 төгрөг авсан гэж надад хэлсэн, тухайн үед ******* ерөнхийлөгч дансаа шүүж үзэхэд гарч ирээгүй... гэх мэдүүлгийг /хх-ийн 163-164/
Гэрч шүүхэд ...2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Азийн зуны спортын пара наадмын үеэр ******* дасгалжуулагчаас мэдээлэл, тодруулга авч **************ны пэйж хуудсанд тавьсан. Гэвч *******-ын нэр хүндэд халдахаар зүйл байхгүй, дасгалжуулагч, тамирчин нараас тэмцээний талаар мэдээлэл авч оруулдаг, албаны хүмүүсийн мэдээлэл оруулдаггүй... гэх мэдүүлгийг тус тус өгсөн байна. /хх-ийн 168-169/
6.4. гэсэн фэйсбүүк хаягнаас гэсэн хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэлд ...Э.Өнөрмөө нь би өөрөө хөгжиж дэвшихдээ удаан юм, залуу үедээ боломж олгож шигшээ багаас өөрийн хүсэлтээр гарах өргөдөл гаргаж байна, мөн дасгалжуулагч багштайгаа ойлголцол байхгүй байна гэх агуултай чат бичсэн байна. /хх-ийн 155-157/
6.5. Дээрх гэрчийн мэдүүлэг болон хэргийн бусад баримтуудыг харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгч нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө байгууллага, албан тушаалтны талаар үндэслэлгүй, нотлох баримтгүйгээр бусдын нэр хүндэд халдсан, тамирчдыг өөрийн үйл ажиллагаандаа ялгаварлан гадуурахсан, шударга бус өрсөлдөөний нөхцөл байдлыг бүрдүүлсэн, хамт олны үймээн бутаргах ажиллагааг зохион байгуулсан, бусдыг турхирсан, тэмцээнийн зардлаас 300,000 төгрөг дутааж хувьдаа завшиж ёс зүйн дүрэмд заасан зөрчил гаргасан гэх үндэслэл хэргийн баримтаар баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... нэхэмжлэгч нь ёс зүйг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон ... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Мөн талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.5-д Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу ажилтан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан боловч уг гэрээний 6.5.1-6.6.14 заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь хэрэг авагдсан баримтаар тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
8. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгч *******ыг урьд эрхэлж байсан Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны шигшээ багийн дасгалжуулагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
9. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгчийн цалинг 1,500,000 төгрөгөөр тогтоосон байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн цалинг 1,500,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байхаас гадна ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 16,022,727 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцсэн байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/05572 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оын 01 дүгээр сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 239,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ