| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0617/Э |
| Дугаар | 622 |
| Огноо | 2019-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Жавхлантөгс |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
Улсын яллагч Т.Жавхлантөгс,
Шүүгдэгч Б.С (өөрийгөө өмгөөлж),
Шүүгдэгч А.Т (өөрийгөө өмгөөлж),
Шүүгдэгч О.Д (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д, А,Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С нарт холбогдох эрүүгийн 1809044770727 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зөөгч мэргэжилтэй, Төрийн ордонд зөөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо горькийн 22 гудамж 851б тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 17 дугаар байрны 535б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “Говийн наран” ХХК-ийн төслийн менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 112 байрны 9 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, “Ремакс” ХХК-ийн зуучлалын газар, Мөнх-Өмнөговь уурхайчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо 0119 цэргийн анги 3 гудамж 43 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 14-58 тоотод оршин суух, урьд:
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 221а дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.С нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ай Лофт” бааранд 2018 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө иргэн О.Дийн биед халдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Т, О.Д нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ай Лофт” бааранд 2018 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө иргэн Б.Сүлд-Эрдэнийн биед халдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1809044770727 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 9 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө найз Ширбазар, Буян-Очир нарын хамт “Туушин” зочид буудлын ард байдаг “Ай лофт” бааранд орсон. “Ай лофт” бааранд бүжиглэж байх үедээ Дэлгэрэхтэй маргалдсан. Маргааны үеэр Дэлгэрэхтэй хамт явж байсан Түвшинбат намайг газарт хавирч унагаасан. Намайг газарт уначихсан байхад Дэлгэрэх, Түвшинбат хоёр намайг цохицгоосон. Хэн нь яг хаана цохисныг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан би газарт унаад, цохиулчихаад босоод ирэхэд миний чих сэтэрчихсэн цус гоожиж байсан. Тэгэхээр нь би босож ирээд Дэлгэрэхийн нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Шүүгдэгч О.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө өөрийн эхнэр, найзуудын хамт “Ай лофт” бааранд орсон. Баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байсан Сүлд-Эрдэнэ болон Түвшинбат миний эхнэр Батчимэгийг өдөж хоргойгоод байсан. Бид нар маргалдаж байхад Сүлд-Эрдэнэ өмднийхөө тэлээг тайлаад манай эхнэр рүү дайрахад манай найз Түвшинбат Сүлд-Эрдэнийг хавираад газарт унагаасан. Сүлд-Эрдэнийг газар уначихсан байхад Түвшинбаяр бид хоёр нэг нэг удаа цохисон. Сүлд-Эрдэнэ босч ирээд над руу дайрч байгаад миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01:00 цагийн үед эхнэр Хэрлэн, Ганга, найз Дэлгэрэх, эхнэр Батчимэг нарын хамт “Туушин” зочид буудлын ард байдаг “Ай лофт” бааранд орсон. Дэлгэрэх бид хоёр гурван эмэгтэйгээ бүжиглэхийг хараад сууж байсан. Дэлгэрэхийн эхнэр над дээр ирээд Дэлгэрэх хүмүүстэй ам зөрөөд байна гэж хэлсэн. Дэлгэрэх бид хоёрыг баарны үүд рүү очиход Сүлд-Эрдэнэ гээд залуу нь өмднийхөө тэлээг тайлаад алалцъя гээд орилоод байсан. Тэр залуу хүмүүс рүү дайраад байхаар нь би хавирч унагаасан. Тэгээд газарт унасан байхад нь бөгснөөс нь жаахан дээд хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн... Нөгөө тэлээ бариад байсан залуугийн чих нь сэтэрчихсэн чихнээс нь цус гараад байсан. Тэр залуугаас уучлаарай гээд гар барих гэтэл үгүй гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Хохирогч Б.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 2 цаг 30 минутын үед “Туушин” зочид буудлын ард талд байрлах "Ай лофт" нэртэй бааранд найз Буян-Очир, Ширбазар нарын хамт үйлчлүүлсэн. Бүжгийн талбай дээр манай найз Ширбазар, Буян-Очир нартай Дэлгэрэх гээд залуу нэгнийгээ түлхсэнээс болж маргалдсан. Тэгээд учраа олоод салцгааж байхад гараад учраа олъё гээд манай найз Буян-Очирыг Дэлгэрэх дагуулаад үүд рүү гарсан. Би араас нь очсон. Би өлгүүрийн хажууд найз Буян-Очирыг авахаар очиход Дэлгэрэхтэй хамт байсан цагаан цамцтай, жилетиктэй, 175 см өндөртэй залуу миний толгойноос бариад газарт унагаасан. Тэгээд намайг газар унасан байхад Дэлгэрэх болон намайг унагаасан залуу миний дээрээс өшиглөснөөс болоод миний зүүн талын чихний арын хэсэгт урагдаж ханзарсан байсан. Би босоод Дэлгэрэхийн нүүр рүү гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Хохирогч О.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Ай лофт” бааранд өөрийн эхнэр Батчимэг болон найзуудтайгаа хамт явж байгаад бүжгийн талбай дээр Сүлд-Эрдэнэ гэх залүүтай маргалдсан. Түхайн үед Сүлд-Эрдэнэ өмдний тэлээгээ тайлаад бид нар руу дайрсан. Манай найз Түвшинбат Сүлд-Эрдэнийг газарт унагаахад Сүлд-Эрдэнэ босож ирээд над руу дайрч байгаад миний хамар руу цохиж миний хамрыг гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч Н.Хэрлэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02:00 цагийн үед нөхөр Түвшинбат, Дэлгэрэх эхнэртэйгээ, манай найз Ганга бид нар “Туушин” зочид буудлын ард байрлах “Ай лофт” бааранд орсон. Бүжгийн талбай дээр бүжиглэж байхад хажууд байсан гурван залуу Батчимэгийг өдөөд байсан. Батчимэгийн нөхөр Дэлгэрэх тэр залуутай муудалцсан. Ганга гээд найзтайгаа 00-ын өрөөнд орчихоод ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Буян-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Дэлгэрэх гээд залуутай “зайгаа бариад бүжиглээч” гэж маргалдсан. Дэлгэрэх гээд залууг чи хөл дээр гишгэчихлээ гэж хэлсэн чинь Дэлгэрэх хоёулаа зүгээр гарчихъя гэж хэлсэн. Тэгээд би тэр залууд хэл амаараа учраа олъё гэж хэлсэн. Тэгсэн чинь Дэлгэрэхийн эхнэр гээд намхан охин над дээр ирээд намайг алгадаад мангасдсан. Тэгээд хамгаалагч нь ирээд Дэлгэрэхийн эхнэр, бид хоёрыг бүжгийн талбайгаас аваад гарсан. Тэгээд баарны үүд рүү явахад миний араас Сүлд-Эрдэнэ дагаад явж байсан. Би нэг эргээд харахад Дэлгэрэхийн найз нь гээд өндөр залуу Сүлд-Эрдэнийг газар унагаачихсан байсан. Хамгаалагч нар Сүлд-Эрдэнийг босгоход Сүлд-Эрдэний зүүн талын чихнээс нь цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Гэрч Б.Ширбазар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Өндөр залуу нь манай найз Буян-Очирыг баарны үүд хэсэг рүү аваад явсан. Тэр өндөр залуу Сүлд-Эрдэнийг толгойноос нь боогоод газарт унасан. Тэгээд толгой, нуруу хэсэг рүү нь хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн. Сүлд-Эрдэнийг босгоход Сүлд-Эрдэний чихнээс цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11863 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11878 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүгдэгч Б.Сүлд-Эрдэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/, шүүгдэгч А.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/, шүүгдэгч О.Дийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/ хохирогч Б.Сүлд-Эрдэний хүсэлт /хх-ийн 72 дугаар хуудас/, хохирогч О.Дийн хүсэлт /хх-ийн 73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.С нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ай Лофт” бааранд 2018 оны 9 дүгээр сарын 27-ноос 2018 оны 9 дүгээр сарын 28-нд шилжих шөнө иргэн О.Дтэй зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь хүч хэрэглэн цохисноос эрүүл мэндэд “хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны цус хуралт, баруун сарвуу, шууны зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Сүлд-Эрдэний шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Дийн мэдүүлэг, гэрч Н.Хэрлэнгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11878 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч А.Т, О.Д нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ай Лофт” бааранд 2018 оны 9 дүгээр сарын 27-ноос 2018 оны 9 дүгээр сарын 28-нд шилжих шөнө иргэн Б.Сүлд-Эрдэнийг “бусдыг өдөж хоргоон тайван байдал алдагдууллаа” хэмээн түүний биед хүч хэрэглэн цохисноос эрүүл мэндэд нь “зүүн чихэнд няцарсан шарх, баруун тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Сүлд-Эрдэний мэдүүлэг, гэрч Ц.Буян-Очир, гэрч Б.Ширбазар, гэрч Н.Хэрлэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11863 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.С нь хохирогч О.Дийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч нар өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Сүлд-Эрдэний үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч А.Т, О.Д нар нь бүлэглэн хохирогч Б.Сүлд-Эрдэний биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрсдөө хүлээн мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч А.Т, О.Д нарын үйлдэл нь “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, шүүгдэгч А.Т, О.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдгээр нь өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Сүлд-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч А.Т, О.Д нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд хохирогч Б.Сэс “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 72 дугаар хуудас/,
Хохирогч О.Дээс “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хүсэлт /хх-ийн 73 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгч тус бүрийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүгдэгч Б.Сүлд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
Шүүгдэгч А.Т, О.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчтой эвлэрсэн/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч А.Т, О.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б.С, О.Д нарын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Т, О.Д, Б.С нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О.Д, А.Т нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т, О.Д нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сүлд-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Сд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч Б.С, А.Т, О.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, А.Т, О.Д нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, А.Т, О.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН