| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 184/2024/04377/И |
| Дугаар | 210/МА2025/00463 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00463
*******,*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******,*******ын нэхэмжлэлтэй,
*******, *******, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт63,493,044.99 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Монгол Улсын Засгын газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны ажлын хэсэг байгуулах тухай А-273 дугаар тушаалыг тус тус үндэслэн *******,гийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг ******* дунд үйлдвэрийг газарт шилжүүлсэн.
1.2. Зээлдэгч , нар нь *******,гаас 2018 оны 09 дүгээр сарын2-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр 500,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, төслийн зориулалтаар зээлсэн.
1.3. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, ,, хаягт байрлах, амралт сувилалын зориулалттай 374,9 м.кв талбайтай, 3 давхар үл хөдлөх хөрөнгө, мөн ,,,,, хэсэг,24 м.кв талбайтай, 64 м.кв талбайтай С хэсэг, 60 м.кв талбайтай хэсэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.
Харин 2020 оны2 дугаар сарын5-ны өдөр барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, гэрээгээр ,,, давхрын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, *******ы өмчлөлийн ,1 дүгээр хороо,, тоот хаягт байршилтай00.46 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нар зээл төлөх үүргээ биелүүлэхгүй байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл38,225,418.80 төгрөг, зээлийн хүү 764,033.32 төгрөг, алданги 24,468,592.87 төгрөг, нотариатын зардалд 35,000 төгрөг, нийт63,493,044.99 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******,гаас ******* нь 2018 оны 09 дүгээр сарын2-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, төслийн хүрээнд 500,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээл авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл38,225,418.80 төгрөг, зээлийн хүүг 764,033.32 төгрөг, нотариатын зардал 35,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.
2.2. Уг зээлийг авснаас хойш Ковид-19 цар тахлын улмаас Засгийн газраас нийтдээ7 удаагийн хатуу хөл хорио болон хэсэгчилсэн хөл хорио тогтоож байснаас компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож, сул зогсолт гарснаас зээлийн эргэн төлөлтөд нөлөөлж, зарим тохиолдолд хугацаа алдах төлөлт хийж чадахгүйд хүрэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Энэ талаар нэхэмжлэгч байгууллагад санал хүсэлтээ бичгээр гаргаж, зээлийн эргэн төлөлтийг аль болохоор төлж явсан.
Иймээс зээлийн алдангийн төлбөрт нэхэмжилж буй 24,468,592.87 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6,9 дүгээр зүйлийн9.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ******* болон нараас63,493,044.80 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******,т олгож,
Иргэний хуулийн75 дугаар зүйлийн75.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, ,1 дүгээр хороо, Зайсан хатан туул 30 дугаар байрны тоот хаягт байршилтай,00.46 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* болон нараас 975,415 төгрөгийг, хариуцагч *******оос 70,200 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагчийн зүгээс үндсэн зээл38,225,418,80 төгрөг, зээлийн хүү 764,033.32 төгрөг, нотариатын зардал 35,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, харин алданги болох 24,468,592.87 төгрөгийг ковид-19 цар тахал буюу биднээс үл хамаарах шалтгаанаар зээлийн эргэн төлөлт хугацаа хэтрэх, төлөлт удаашрах асуудал үүссэн гэж тайлбарлаж хүлээн зөвшөөрдөггүй. Анхан шатны шүүх хариуцагчийн татгалзалд дурдсан нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй хариуцагч нараас алданги гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч нар 2018 оны 09 дүгээр сарын2-ны өдөр зээл болон барыцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгчээс зээл aвсaн бa түүний дараа ковид-19 цap тахал гарснаар Монгол улс 2020, 2021, 2022 онуудад тодорхой хязгаарлалт тогтоосны улмаас компанийн үйл ажиллагаа доголдсон.
Хүндэрлтэй нөхцөл байдал үүссэн ч хариуцагчаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, эргэн төлөлтийг тодорхой хэмжээнд гүйцэтгэсээр ирсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн зээл төлөлтийн хуулгаас харагдаж байна. Дээрх нөхцөл байдал компанийг алдагдалд оруулж, гэрээний хугацаа дуусах сүүлийн жилд тодорхой хугацаа хэтрэх асуудал үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, хэргийн нөхцөл байдал буюу хугацаа хэтэрсэн явдал нь хариуцагчаас үл хамаарах тодорхой хүчин зүйл байсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нохцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан. Анхан шатны шүүх хуулийн энэхүү зохицуулалтыг хэрэглэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээний анзын хэмжээ, түүнийг тооцсон хугацаа, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувьд эзлэх хэмжээг харгалзан 24,468,592.87 төгрөгийн алдангийг багасгах боломжгүй гэж үзсэн. Гэвч хугацаа хэтэрсэн нөхцөл байдал, түүний шалтгаан нөхцөлийг авч үзвэл хариуцагч нарын хувьд энэхүү алданги нь их төлбөр юм. Хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь шууд хариуцагчаас шалтгаалаагүй байхад түүний хариуцлагыг бүрэн хүлээх нь хариуцагч нарт хохиролтой байх тул алданги гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.2. Хэргийг 2025 оны 01 дүгээр сарын-ний өдөр хариуцагчййн эзгүйд хянан шийдвэрлэсэн. Хариуцагч компанийн гүйцэтгэх захирал бусад хариуцагч нараас итгэмжлэл авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан боловч 2025 оны 01 дүгээр сард бие нь өвдөж, улмаар 01 дүгээр сарын 20ны өдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн. Гэвч шүүхээс шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алданги 24,468,592.87 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч байгууллага нь *******гаас 2018 оны 09 дүгээр сарын2-ны өдөр төслөөр зээл авсан. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас 2019-2020 онуудад Засгийн газраас хэсэгчилсэн болон бүтэн 9 удаагийн хөл хорио тогтоохдоо хамаарахгүй салбарыг тогтоож өгсөн. Үүнд хүнсний үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хөл хорионд хамаарахгүй, энэ хугацаанд ижил төрлийн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Хариуцагч нь 2020-2021 онуудад зээлийг хэвийн төлөөд явж байсан хугацаанд хэсэгчилсэн болон бүтэн хөл хорио тогтоогоогүй байдаг.
5.2. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алдангийг хэмжээ нь 2023 онд тооцоогдсон учраас алдангийн хэмжээ илт их гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн.
5.3. Шүүх хурал болоход хариуцагч талаас хүн ирээгүй, хүсэлт ирүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргаад шүүх хүсэлтийг хүлээн авч, шийдвэр гарсан. Иймд хариуцагч талаас гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн67 дугаар зүйлийн67.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаагүй байна.
3. Нэхэмжлэгч *******, нь хариуцагч ХХК, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн38,225,418.80 төгрөг, зээлийн хүү 764,033.32 төгрөг, алданги 24,468,592.87 төгрөг, нотариатын зардалд 35,000 төгрөг, нийт63,493,044.99 төгрөгийг гаргуулах, хариуцагч *******д холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар зээл, зээлийн хүү, наториатын зардал төлөхийг зөвшөөрч, харин алдангийг эс зөвшөөрч маргажээ.
4. *******,гаас *******, нартай 2018 оны 09 дүгээр сарын2-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 500,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, -ийн төслийн зориулалтаар зээлэх, зээлдэгч нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргийг тус тус хүлээсэн. /хх-ийн 2-6/
4.1. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, ,, хаягт байрлах, 374,9 м.кв талбайтай, амралт сувилалын зориулалттай, 3 давхар үл хөдлөх хөрөнгө, мөн ,,,,, хэсэг,24 м.кв талбайтай, /64 м.кв талбайтай С хэсэг, 60 м.кв талбайтай хэсэг/ үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан ипотекийн гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. /хх-ийн 7-10/
4.2. Мөн талууд 2020 оны2 дугаар сарын5-ны өдөр барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, гэрээгээр ,,,,, хэсэг,24 м.кв талбайтай, /64 м.кв талбайтай С хэсэг, 60 м.кв талбайтай хэсэг/ үл хөдлөх хөрөнгийг *******ы өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ,1 дүгээр хороо,, тоот хаягт байршилтай,00.46 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр сольж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-ийн1-12/
4.3. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны Ажлын хэсэг байгуулах тухай А-273 дугаар тушаалаар ******* дунд үйдвэрийг хөгжүүлэх сангийн албыг татан буулгаж, чиг үүргийг *******,т шилжүүлсэн байна. /хх-ийн/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, мөн хуулийн56 дугаар зүйлийн56.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.
4.4. Зээлдүүлэгч *******, нь гэрээний үүргээ биелүүлж зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлсэн, хариуцагч нараас үндсэн зээлд 371,566,522.15 төгрөг, зээлийн хүүд 42,254,910.92 төгрөг, алданги8,995,668.88 төгрөг, нийт 432,817,101.95 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар тогтоогдсон. Энэ талаар зохигчдын хэн аль нь маргаагүй. /хх-ийн8-19/
4.5. Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан байхад хариуцагч нар гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээл, зээлийн хүүг хариуцагч нараас шаардах эрхтэй.
4.6. Шүүх хариуцагч *******, нараас үндсэн зээл38,225,418.80 төгрөг, зээлийн хүү 764,033.32 төгрөг, нотариатын зардалд 35,000 төгрөг, нийт39,024,452.12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч *******ы өмчлөлийн эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, ,1 дүгээр хороо, Зайсан хатан туул 30 дугаар байрны тоот хаягт байршилтай,00.46 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн хэсэгт хариуцагч нар гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчмын үүднээс энэ талаар дэлгэрэнгүй дүгнэлт өгөх шаардлагагүй.
5. Хариуцагч нар зээл авснаас хойш Ковид-19 цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоож компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож зээлийн эргэн төлөлтөд нөлөөлсөн, зарим тохиолдолд хугацаа алдах, төлөлт хийж чадахгүйд хүрэх нөхцөл байдал үүссэн тул алданги 24,468,592.87 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.
5.1. Талуудын байгуулсан гэрээний 9.1-д зээлдэгч энэ гэрээний дагуу төлөх зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг энэ гэрээ /Хавсралт/-д заасан хугацаанд эргэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүн 0.1 хувийн алданги төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. Энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын бичгээр хийх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч нь мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй гэж шүүхийн дүгнэлт зөв.
5.2. Анхан шатны шүүх алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцүүлэн тооцож, хариуцагчаас нэхэмжлэгчид 24,468,592.87 төгрөгийн алдангийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна. Мөн шүүхээс алдангийн хувь хэмжээ 0.1 хувь байгаа нь алдангийн хэмжээг илт их гэж үзэх нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг хэрэглэх үндэслэлгүй.
5.3. Түүнчлэн, цар тахлын улмаас нөхцөл байдал өөрчлөгдсөн нь талуудын гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон байдалд нөлөөлөхгүй байхаас гадна хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийг тодорхой хэмжээнд гүйцэтгэж байсан нь алданги төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Хариуцагчийн өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Учир нь хариуцагч нараас хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт болон холбогдох баримтыг ирүүлээгүй байхаас гадна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхээс шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй.
Анхан шатны шүүхээс хариуцагч нарт шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэж, мессэж бичиж хүргүүлсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3,00 дугаар зүйлийн00.3 дахь хэсэгт заасанд нийцжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн67 дугаар зүйлийн67.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын-ний өдрийн92/ШШ2025/00450 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн62 дугаар зүйлийн62.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Эс эй эм и ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 дугаар сарын-ний өдөр урьдчилан төлсөн 280,300 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн72 дугаар зүйлийн72.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн72.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн67 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш4 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн19 дүгээр зүйлийн19.4,19.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож,4 хоног өнгөрснөөс хойш4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ