Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2016/00440

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 2-р хороо, сөүлийн гудамж, Мандал оффис, “Мандал женерал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 23-152 тоотод оршин суух, Харчин овогт Эрдэнэбаатарын Банзрагчид холбогдох

            гэрээний үүргийн биелэлт 79 127 төгрөг гаргуулах тухай  хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  

 Нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

 Иргэн Б.Банзрагч нь 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Мобиком корпрацитай” 20195039 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж 99043527 дугаар авч ашигласан. 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өмнөх сарын төлбөрийг төлөөгүйн улмаас үйлчилгээг хязгаарласан.

 2012 оны 10 дугаар сар, 11 дүгээр сарын 1-31-ний өдөр хүртэл төлбөр нь 44 751 төгрөг болсон. Гэрээний 5 зүйлийн 5.11-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0,3 хувийн алданги тооцож төлбөрийг төлөхөөр тохиролцсон.

 Иймд өр төлбөр нь 44 751 төгрөг, алданги 22 375 төгрөг, нэхэмжлэлд хавсаргасан материалыг нотариатаар баталгаажуулахад гарсан зардал 12 000 төгрөг, нийт 79 127 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч  Э.Банзрагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

  Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг буюу 79 127 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 5 дугаар сарын 31-ний дотор төлнө гэжээ.

 

  Шүүх  хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                              

                                                                                                         ҮНДЭСЛЭХ НЬ:

  

  Нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК нь хариуцагч Э.Банзрагчаас гэрээний үүргийн биелэлт буюу үйлчилгээний төлбөрт 79 127 төгрөг нэхэмжилжээ.

 Э.Банзрагч нь Мобиком корпорацитай 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж 99043527 дугаар авч ашигласан ба 2012 оны 10, 11 дүгээр сарын үйлчилгээний төлбөр 44 751 төгрөгийг төлөөгүй, Мобиком корпораци нь “Мандал женерал даатгал” ХХК-аас төлбөр 44 751 төгрөгийг авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

 Нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК нь хариуцагч Э.Банзрагчаас 79 127 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч нь 79 127 төгрөгийг маргаангүйгээр бүрэн хэмжээгээр төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.

  Хариуцагч нь 79 127 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний дотор төлнө гэж тайлбарласан болно.

                       

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                       

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 1.Нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК-ийн  хариуцагч Э.Банзрагчид холбогдох 79 127 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 2 227 төгрөг, хариуцагчаас 2 227 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид  олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  2 227 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             3. Хариуцагч нь 79 127 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний дотор төлнө гэж тайлбарласан болохыг дурдсугай.

             4.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

             5.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                                 С.ОЮУНЧИМЭГ