Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2016/00448

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, намьянжугийн гудамж, Их орд худалдааны төвийн байранд байрлах “Хас” банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, Овоот 6-р гудамж 224 тоотод оршин суух Ядамжавын Барсбаатарт холбогдох

зээлийн гэрээний үүргийн биелэлт 5 836 271 төгрөг 38 мөнгө гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Хас” банкны Их орд тооцооны төвийн захирал Э.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Я.Барсбаатар нь 2012 оны 11-р сарын 05-ны өдөр “Хас” банктай 1720000465 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж 21 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 30 хоногт 2,5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар авсан.

Иймд зээлийн үндсэн төлбөр 3 891 530 төгрөг 38 мөнгө, үндсэн хүү 1 761 449 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 169 292 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 14 000 төгрөг, нийт 5 836 271 төгрөг 38 мөнгийг зээлдэгчээс гаргуулах, зээлдэгчийн зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч “Хас” банкны Их орд тооцооны итгэмжлэгдсэн төлөөлөгч А. төвийн захирал Э.Ганбаатар шүүхэд  Миний бие “Хас” банкны нэхэмжилж буй 5 836 271 төгрөг  2016 оны 10-р сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах нөхцөлтэйгээр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.Хариуцагч Я.Барсбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие “Хас” банкны нэхэмжилж буй 5 836 271 төгрөг  2016 оны 10-р сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах нөхцөлтэйгээр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Хас” банк хариуцагч Я.Барсбаатарт холбогдуулан 5 836 271 төгрөг 38 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Я.Барсбаатар нь 2012 оны 11-р сарын 05-ны өдөр 21 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 30 хоногт 2,5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлсэн болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, 1720000465 тоот барьцаат зээлийн гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Хас” банк нь хариуцагч Я.Барсбаатараас 5 836 271 төгрөг 38 мөнгө нэхэмжилсэн ба хариуцагч нь 5 836 271 төгрөг 38 мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор маргаангүйгээр, бүрэн төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч “Хас” банкны нэхэмжлэлтэй хариуцагч Я.Барсбаатарт холбогдох  5 836 271 төгрөг 38 мөнгө гаргуулах тухай хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 54 165 төгрөг, хариуцагчаас 54 165 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 330 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Хариуцагч Я.Барсбаатар нь 5 836 271 төгрөг 38 мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр зохигч тохиролцсон болохыг дурдсугай.

 

4.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               С.ОЮУНЧИМЭГ