| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2022/00052/И |
| Дугаар | 207/ма2025/00021 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 207/ма2025/00021
| 2025 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 207/МА2025/00021 |
2025 03 13 207/МА2025/00021
“***” ХХК-ийн хүсэлттэй,
Орхон аймгийн ***ын хэлтсийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/01667 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Орхон аймгийн ***ын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хүсэлт гаргагч: “***” ХХК-нд холбогдох
“***” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй,
“***ын өр төлбөр 66,310,688 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайханы шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “***” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Улсын бүртгэлийн *** дугаар, *** регистрийн дугаартай “***” ХХК нь 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хүнсний бөөний худалдаа, барилгын засвар, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх чиглэлээр 1,000,00 төгрөгийн дүрмийн сантай 1 гишүүнтэйгээр байгуулагдсан. Манай компани 2013 оноос эхэлж барилгын засвар, нийтийн хоолны чиглэлийн үйл ажиллагаа явуулж ирсэн. *** ХХК-ийн үйл ажиллагаа 2016 оноос доголдож эхэлсэн бөгөөд бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлж, компанийн үйл ажиллагааг тогтворжуулах олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч дэлхий нийтийг хамарсан цар тахал үүнээс үүдэлтэй эдийн засгийн хямрал, хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалж компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл үүсэн бий болсон тул “***” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг гаргаж байна. Төлбөрийн чадваргүй болсон үндэслэл: Компани хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж төлбөрийн чадваргүй болсон бөгөөд тэдгээрээс хамгийн их сөрөг үр нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь бусад компанид үйлчилгээ үзүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн болон үйлчилгээ үзүүлэхэд гарах зардлын тооцооллыг буруу хийснээс үүдэж үйлчилгээ үзүүлэх гэрээний үнийг бага тогтоож алдагдал хүлээж ашиггүй ажилласан. Дээрх хүчин зүйл нь компанид зорилго, зорилт, эдийн засгийн тооцоолол, төлөвлөлт байхгүй байснаас бий болсон, мөн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт болон удирдлагын буруу арга барил, санхүүгийн сахилга бат хангалтгүй байсан зэрэг нь компанийг төлбөрийн чадваргүй болгосон. Компанийн хөрөнгийн хэмжээ: 2021 оны 4 дүгээр улирлын байдлаар *** ХХК нь 0 төгрөгийн үндсэн хөрөнгө, 0 төгрөгийн эргэлтийн хөрөнгө, нийт 0 төгрөгийн хөрөнгөтэй байна. Компанийн өр төлбөр, авлагын хэмжээ: Орхон аймгийн ***т 2012-2019 оны хооронд үүссэн ***ын өр хуримтлагдаж нийт 66,310,688,840 төгрөгийн ***ын өртэй байна. Компанийн хөрөнгө болон өр төлбөрийг харьцуулан үзэхэд *** ХХК нь өөрийн хөрөнгөгүй мөртлөө дээрх хэмжээний өр төлбөртэй байна. *** ХХК нь бусдаас авах авлагагүй болно. *** ХХК нь алдагдалтай ажилласантай холбогдуулан гэрээт байгууллагууд манай компаниас үйлчилгээ авахаа зогсоож гэрээгээ цуцалсан тул компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй тул дахин хөрөнгөжүүлэхгүй байх саналтай байна. Мөн компани нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэсэн зохицуулалтад нийцэж байгаа буюу компани өөрийн хөрөнгөгүй тул компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, дампууруулж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“***” компанийг дампуурсанд тооцуулах татан буулгах тухай хүсэлтийг Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. *** компани нь 2006 оны 02 сард хүнсний бөөний худалдаа, барилгын засвар, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх чиглэлтэйгээр 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай нэг гишүүнтэйгээр анх үүсгэн байгуулж байсан. 2013 оноос эхлэн барилгын засвар нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч 2016 оноос үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн гэж гүйцэтгэх удирдлагын зүгээс тайлбарладаг. Бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэх компанийн үйл ажиллагааг тогтворжуулах олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн боловч хүнсний бараа болон тээвэр зуучлалын үнэ Дэлхий нийтийг хамарсан цар тахал зэрэг барилгын материалын үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалж компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа. Компани хэд хэдэн хүчин зүйлээс буюу төлбөрийн чадваргүй болсон гэж үздэг, эдгээрээс хамгийн сөрөг нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь бусад компанид үйлчилгээ үзүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн болон бараа үйлчилгээнд хүнсний бүтээгдэхүүний чанар хадгалалтад тооцоолол хийж чадаагүйгээс болж алдагдал хүлээсэн, үйлчилгээ үзүүлэх түүнээс гарах зардлын тооцооллыг огт хийгээгүй бичгээр гэрээ байгуулдаггүй, амаар үнийн дүн болон эдийн засгийн эргэлтийнхээ дүнг тооцоолдог. Удирдлагын арга барил буруу санхүүгийн сахилга батгүй хангалтгүй зэрэг энэ байдлаас болж төлбөрийн чадваргүй болсон гэж өөрсдийгөө тодорхойлж байгаа. 2021 онд анх шүүхэд нэхэмжлэл гаргасан өнөөдрийн байдлаар *** компани 0 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 0 төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй мөн өөрийн хөрөнгөгүй Дампуурлын тухай хуульд заасны дагуу дампуурлын хэрэг үүсгэж, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар төлбөрийн чадваргүй болохыг тогтоолгож ажилласан. Мөн хөрөнгийн лавлагаа болон банканд харилцах данснаас мэдээллээр төлбөрийн чадваргүй болсон нь тогтоогдож төлбөрийн чадваргүй болохыг нь зарлаж шүүхээс шийдвэрлэсэн. Ингэхэд Орхон аймгийн ***ын хэлтсээс 66,300,000 төгрөгийн өр төлбөртэй гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хуулийн дагуу хэрэг гүйцэтгэгч томилж зохих дүгнэлтүүдийг гаргасан. Нэхэмжлэгч болон хэрэг гүйцэтгэгчээс компанийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө болон хүсэлт ирүүлээгүй. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар хариуцагчийг татан буулгуулах хүсэлтийг хэрэг гүйцэтгэгч мөн шүүхэд ирүүлсэн. Иймд Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар *** компанийг дампуурсанд тооцож татан буулгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй. Итгэмжлэл 2021, 2023 онд Иргэний хуульд заасны дагуу төлөөлөх итгэмжлэл олгогдсон. Итгэмжлэл олгогдсон *** компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нас барснаар энэ итгэмжлэл хүчингүй болно гэсэн ойлголт бол байхгүй. Энэ өртэй компанийг өв залгамжилж хүлээж авах өв залгамжлагч байхгүй. Тийм учраас энэ хүсэлт хэвээрээ үргэлжилнэ гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгч Орхон аймгийн *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
*** тоот регистрийн дугаартай “***” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдаж тус хэлтэст бүртгэгдсэн. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш улс, орон нутгийн төсөвт нийтдээ 20,431,414,6 төгрөгийн албан *** төлсөн байна. Тус компани нь *** ногдох үйл ажиллагаа явуулан орлого олсон атлаа албан *** төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд үүссэн өр төлбөрөө төлж барагдуулах шаардлагатай гэж үзэж байгаа тул дахин хөрөнгөжүүлэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна гэж үзэж байна. ***" ХХК нь өнөөдрийн байдлаар 2012 оны нэмэгдсэн өртгийн албан ***ын 343,518.64 төгрөгийн, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан ***аар 28.100 төгрөгийн, 2014 оны нэмэгдсэн өртгийн албан ***ын 13,645,032.57 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан ***аар 788,705.5 төгрөг, ахуйн нэгжийн орлогын албан ***аар 900,094.36 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан ***ын 3,695,054.54 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан ***ын 1,751,841.00 төгрөг, 2015 оны нэмэгдсэн өртгийн албан ***ын 21,109,091 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан ***аар 193,490.91 төгрөг, 2016 оны хяналт шалгалтын актаар 17,318,181.8 төгрөг, 2018 оны ахуйн нэгжийн орлогын албан ***аар 398,400 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан ***ын 5,923,845.18 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан ***аар 83,467 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан ***аар 125,199.67 төгрөг, 2019 оны цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан ***аар 6,666.67 төгрөгийн нийт 66,310,688,840 төгрөгийн албан ***ын өртэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн хүсэлттэй холбоотой хүсэлт гарч ирж байна. Бид энэ хэрэгт нэхэмжлэгч байгууллагаар оролцож байгаа. Тэгэхээр ***ын ерөнхий хууль болон Иргэний хууль бусад энэ хуулиудад тодорхой зааснаар хариуцагч болох этгээд өнөөдөр нас барсан асуудал яригдах нь байна. Тэгэхээр нэхэмжлэлийн асуудал яаж шийдэгдэх вэ гэдэг асуудал байна. Үндэслэл бүхий асуудал гарч ирж байна. Хүсэлт гаргаж байгаа төлөөлөгч нас барсан буюу хуучин захирлынх нь хүсэлтийн дагуу итгэмжлэлээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ итгэмжлэл ямар түвшинд үнэлэгдэх вэ гэдгийг бид хэд бид анхаарах ёстой байх. Өв залгамжлалын асуудал хуулийн этгээдэд яригдана. Энэ шүүх хуралдааны процесс ажиллагаа маань цаашаа үргэлжлээд явахад хууль зүйн дагуу байж чадахааргүй үндэслэл байна. Өөрөөр хэлбэл дараагийн хууль ёсны өв залгамжлагч дараагийн хууль ёсны компанийг удирдан хариуцах албан хаагч бол хуулийн дагуу томилогдох эрх үүрэг нь эрх үүргийн талаасаа нээлттэй байгаа. Тэгэхээр анх хүсэлт гаргасан дампууръя гэсэн хүсэлт гаргаж байсан дарга захирал нь нас барсантай холбогдуулаад энэ дампууруулах хүсэлт нь цаашаагаа хэвийн үлдэх үү эдгээрийг эхлээд тодруулах нь зүйтэй байх гэж үзэж байна. Сая шууд баримт өгөөд надаас хүсэлттэй холбоотой тайлбар байна уу гэж асуугаагүй учраас би ийм тохиолдол хэлж байна. 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан юм байна. Тэгэхээр ***ын газрын зүгээс нэхэмжлэл гаргаад оролцоход компани татан буулгах, *** төлөгч нас барснаараа *** төлөх үүрэг дуусгавар болгох тухай хуульд тодорхой заалтууд байдаг. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа ямар байдлаар шийдэгдэхэд тодорхой алдаа гарах уу гэдгийг тодруулъя. Өв залгамжлагч байхгүй гэдгийг нь хууль тогтоомжийн дагуу тогтоох хэрэгтэй. Шууд итгэмжлэгдсэн төлөөлөгч байхгүй гэдгээр байхгүй гэж шийдвэрлэгдэх хууль зүйн үндэслэлгүй, энэ компани 66,300,000 төгрөгийн өртэй байгаа. Дараагийн үндсэн өв залгамжлагч дараагийн компанийг хэвийн үйл ажиллагаанд нь оруулаад явуулах боломжтой нөхцөл байдал байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр өв залгамжлах хүртэл энэ ажиллагаа хойшлох шаардлагатай байх гэж үзээд байгаа. Хэрэг гүйцэтгэгчийн хэлснээр шийдвэрээ өөрчлүүлэх боломжгүй. Гэхдээ аливаа нэгэн шийдвэр гарснаар тэрний шийдвэрийн биелэлт хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг шийдвэрийг биелүүлэх эзэн этгээд байх ёстой. Тэгэхээр бид нар цаасан дээр дампуурсан гэдэг шийдвэртэй үлдээд ***ын тал дээр цааш явахаар энэ улсын бүртгэл дээр хэн хааж төлүүлэх вэ хэрвээ энэ акт дүгнэлтийг харах юм бол үндсэн хөрөнгө авлага гээд юмнууд харагдаж байдаг. Тэгэхээр энэ үүргийг хэн гүйцэтгэх юм бэ. Хэрэг гүйцэтгэгчийн хэл хэлсэн дээр тодруулаад энэ асуудал яригдаж байгаа. Хэрвээ энэ компанийг өв залгамжлуулах эрхээр хангахгүй тохиолдолд процессын алдаа гарах гээд байна. Мөн өв залгамжлах хугацаа нь яригдаад өв залгамжилбал зохих нэг жилийн хугацаандаа өв залгамжлагдаагүй бол хэрэг гүйцэтгэгчийн хэлсэн шүүхийн журмаар албадан татан буулгах үндэслэл нь бий болно. Өөрөөр хэлбэл бид нар шүүхэд эргээд хүсэлтээ өгнө, энэ компани өртэй байна, өв залгамжлагч тогтоогдохгүй байна, өв залгамжлах талийгаач ямар нэгэн байж хууль ёсны харилцан хамааралгүй этгээдүүд байж таарна, эд нар нь татгалзсан байна гэдгийг бид бүхэн нотлоод одоо өр цаашаагаа төлөгдөхгүй нь байна, компани цаашаа явахгүй нь байна. Ийм учраас шүүхийн журмаар татан буулгах үндэслэл нь яг хууль зүйн утгаараа бий болно гэв.
Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд шүүхэд гаргасан дүгнэлтдээ:
Хариуцагчийн санхүү, эдийн засгийн байдал, түүнд өгсөн дүгнэлт: Санал байхгүй, тайлбар байна. Өнөөдөр энэ шүүх хуралдаанд хэлэлцэж байгаа үйл баримтаас компанийн үүсгэн байгуулагч итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нас барсан энийг тодорхойлсон дүгнэлтийг танилцуулж байна гэж ойлголоо. Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа маань өөрөө талийгаач Эрдэнэтунгалаг гэдэг хүнтэй холбоотойгоор биш *** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлбөрийн чадваргүй болсныг тогтоож бас дампуурсан тул татан буулгах хүсэлтэй агуулга байгаа. Өөрөөр хэлбэл бид өнөөдрийн шүүх хуралдаанд *** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эрх зүйн байдлыг шүүх хуралдаанаар тогтоогоод эрх зүйн чадварыг дуусгавар болгох эсэх асуудлыг хэлэлцэхээр байгаа. Тэгэхлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад компанийг үүсгэн байгуулагч гишүүн нас барсан нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нь хойшлуулах, хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар дампууруулах эсвэл татан буулгах явцад нэг гишүүн үлдээгүй тохиолдолд шүүхийн журмаар албадан татан буулгадаг ийм зохицуулалт байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанийн төлбөрийн чадваргүйгээр тогтоогдсон, төлбөрийн чадваргүйг тогтоогоод нийтэд мэдээлсний дагуу ***ын байгууллагад нэхэмжлэлээ гаргаад явуулсан, өнөөдөр компани өөрөө итгэмжлэл хугацаандаа байгаа бүрэн эрхт шүүх төлөөлөх эрхтэйгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилоод явж байгаа энэ маргаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашаагаа үргэлжлээд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар *** ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож, шүүхээс өгсөн үүргийн дагуу Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай 343 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар хүсэлт гаргагчийн санхүүгийн тайлангуудад Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрээр хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргаж шүүх, нэхэмжлэгч, хариуцагч нарт 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийг танилцуулж байна. *** ХХК нь Улсын бүртгэлийн *** дугаартай, *** тоот регистртэй, ***тоотод байрлаж ажиллахаар 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1 гишүүнтэйгээр хүнсний бөөний худалдаа, нийтийн хоол, барилгын засвар эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ. *** ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2018-2020 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна.Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2017-2022 онуудын тайлангийн үзүүлэлтүүдээс болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас тооцож үзэхэд компанийн өр төлбөр 66,310,688.84 төгрөг болж өөрийн хөрөнгийн 176.4%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээгээр тус *** ХХК нь 2018 оноос өөрийн хөрөнгийн 110.03%-тай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/Ш32022/01076 дугаар захирамжаар *** ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Дүгнэлтийн 4-д нь хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нөхцөлийн үйл ажиллагааны талаар дүгнэлтүүдээ дурдсан байгаа. Дүгнэлтийн 6-д нь Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан Хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19-р зүйлд заасан Хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142/Ш32022/00236 дугаартай захирамжийн дагуу өмчийн болон өмчийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, бусад нотлох баримтуудаар *** ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө нь Худалдаа хөгжлийн банк дахь 407172559 тоот харилцах дансны үлдэгдэл 28,903.82 төгрөг байх бөгөөд өөр хөрөнгө болон хөрөнгийн эрхийн бүртгэл тогтоогдоогүй байна. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/Ш32022/01076 дугаар захирамжаар *** ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу Нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны дотор буюу Дампуурлын хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд Орхон аймгийн *** шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд ихэнх үзүүлэлтүүд онолын түвшингийн үзүүлэлтээс бага утгатай гарч байгаа нь “***” ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгийн харьцаа алдагдсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэсэн. *** ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсвэл дампуурсанд тооцож татан буулгах эсэх талаар санал, дүгнэлтийг оруулсан байгаа. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Хүсэлт гаргагч, хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус *** ХХК нь 2018 оноос төлбөрийн чадваргүй болж хууль буюу гэрээнд заасан хугацаанд өр төлбөрөө төлөх боломжгүй болсон байх ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс ***" ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй түл мөн хуулийн 33 дугаар зуйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Дампуурлын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй байгаа. Уг саналаа дэмжиж байна гэв.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2023/01667 дугаар шийдвэрээр:
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-д заасныг баримтлан “***” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, ***ын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д зааснаар ***ын өр төлбөр 6,435,652 төгрөгийг *** ХХК-аас гаргуулж, Орхон аймгийн ***т олгож, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 33 дугаар зүйлийн 33.2.-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц “***” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод шилжүүлж, Дампуурлын тухай хуулийн 8-р зүйлийн 8.3.3, 35 дугаар зүйлийн 35.1., 38-р зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгч А.Энхболдын зардлыг нэхэмжлэгч, хүсэлт гаргагч нарт хариуцуулж, төлбөрийг хуульд заасан журмын дагуу барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод хариуцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Орхон аймгийн ***ын хэлтсийн “***” ХХК-д холбогдуулан гаргасан ***ын өр төлбөр 59,875,036,8 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагч *** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар Орхон аймгийн ***ын хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн байна. 33.1.1.энэ хуулийн 23.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй; мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжпүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гзж үзвэл Дараах этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Аж ахуйн нэгжийг дахин хөрөнгөжүүлэхэд хариуцагчийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх санхүү, удирдлагын болон бусад боломж, тэдгээрийн тооцоо, өөрчлөн байгуулагдсан аж ахуйн нэгжийн хэтийн төлөвийн талаар тусгана гэж хуульд заасан. Нэхэмжлэгч байгуулагын хувьд *** төлөгчийн төлөгчийн төлсөн, төлбөл зохих албан ***ыг хуулийн дагуу хураан барагдуулж улсын төсөвт төвлөрүүлэх, *** төлөгчдөд ***ын хууль, журмын талаар хуулийн зөвлөгөө өгч ажиллах үндсэн үүрэгтэй төсвийн байгууллага юм. *** төлөгчийг дахин хөрөнгөжүүлэхэд шаардагдах санхүүгийн чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн тусгайлсан төлөвлөгөө гаргах хууль зүйн хувьд болон чиг үүргийн хувьд боломжгүй юм. Бүх *** төлөгч нар *** төлөхөөс зайлсхийх зорилгоор ихээхэн хэмжээний ***ын өр үүсгэн тодорхой хугацааг өнгөрүүлэн дампууруулах хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлт хангагдах боломжтой харагдаж байна. Шүүх *** төлөгчийн үндсэн хуулиар хүлээсэн үүрэг, ***ын ерөнхий хуульд заасан үүргээ биелүүлэх тал дээр хэрхэн санал, санаачлага гаргасан, эсвэл гаргаж болох тухай огд үнэлэлт өгөөгүйгээр дампууруулах шийдвэрийг гаргасан байна. *** ХХК нь хуулийн этгээдийн итгэмжпэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу захирлыг удаа дараалан өөрчилж, албан *** ногдох орлого олж, ***ын тайлан гаргаж, үйл ажиллагаа явуулан хувьдаа ашиг олж байгаа этгээдийн хүсэлтийн дагуу дампууруулах шийдвэр гаргаж байгаа нь туйлаас учир дутагдалтай байна. “***” ХХК нь өөрөө эсвэл, хэрэг гүйцэтгэгч үндсэн үүргийнхээ дагуу дахин хөрөнгөжүүлэх, *** төлөх үүргээ биелүүлэх ямар боломж эрэлхийлсэн байдал болон энэ нөхцөл байдлыг шүүх огт авч үзсэнгүй мөн дүгнэж ач холбогдол өгөлгүйгээр шийдвэр гаргасан. *** төлөгч нь үйл ажиллагаа явуулах хугацаандаа өөрт олж болох ашгаа авчаад түүндээ ногдуулсан албан ***аа төлөхгүйгээр албан *** төлөхөөс зайлсхийж байгаа нь энэ хэргээс харагдаж болохоор байна гэж үзэж байна. “***” ХХК нь өнөөдрийн байдлаар нийт 66,310,688,840 төгрөгийн албан ***ын өртэй байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус газрын нэхэмжлэлийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан. Албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэх тухай шүүхийн шийдвэрт шүүх үнэлэлт өгөхгүй байна. Мөн түүнчлэн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг эцсийн шийдвэр болгон үнэлсэн нь шийдвэрт эргэлзэх, хуульд заасан бүх боломжийг ашигласан эсэх эргэлзээгтөрүүлж байна. ***ын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.*** төлөгч холбогдох ***ын хуулиар төлбөл зохих ***ын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”-д заасан *** төлөгчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх боломжийг хуулиар олгох нь буруу юм. Тиймээс Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/01667 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгон *** төлөгчийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэхийг шаардах нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байгаа тул холбогдох шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3.-т зааснаар шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчилж шийдвэрлэв.
2 Нэхэмжлэгч Орхон аймгийн ***ээс ”***” ХХК-д холбогдуулан ***ын өр төлбөр 66,310,688 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, ”***” ХХК дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлт гаргажээ.
2.1 ”***” ХХК шүүхэд гаргасан хүсэлтээ: “...Тус ХХК 2006.02.16-ны өдөр Хүнсний бөөний худалдаа, барилгын засвар, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх чиглэлээр 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай, 1 гишүүнтэйгээр байгуулагдаж, 2013 оноос эхлэн барилгын засвар, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн, 2016 оноос үйл ажиллагаа доголдож, бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлж, үйл ажиллагааг тогтворжуулах олон талын арга хэмжээг хэрэгжүүлсэн ч дэлхий нийтийг хамарсан цар тахал, үүнээс үүдэлтэй эдийн засгийн хямрал, хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалж компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл үүссэн тул “***” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгуулах хүсэлт гаргаж байна, ...төлбөрийн чадваргүй болсон үндэслэл нь ...зардлын тооцооллыг буруу хийснээс үүдэж, үйлчилгээ үзүүлэх гэрээний үнийг бага тогтоож, алдагдал хүлээж, ашиггүй ажилласан, ...мөн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт болон удирдлагын буруу арга барил, сахилга бат хангалтгүй байсан зэрэг нөлөөлсөн, ...компанийн хөрөнгийн хэмжээ 2021 оны 4 дүгээр улирлын байдлаар үндсэн хөрөнгө 0, эргэлтийн хөрөнгө 0, нийт 0 төгрөгийн хөрөнгөтэй, ...***т 2012-2019 оны хооронд үүссэн ***ын өр хуримтлагдаж нийт 66,310,688.84 төгрөгийн өртэй байгаа нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэсэн зохицуулалтад нийцэж байгаа буюу компани өөрийн хөрөнгөгүй тул компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, дампууруулж өгнө үү...” гэж тайлбарласан,
2.2 Нэхэмжлэгч *** тайлбартаа: “*** тоот регистрийн дугаартай “***” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдаж, тус хэлтэст бүртгэгдсэн, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш орон нутгийн төсөвт нийтдээ 20,431,414.6 төгрөгийн албан *** төлсөн. Тус компани нь *** ногдох үйл ажиллагаа явуулан орлого олсон атлаа албан *** төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд үүссэн өр төлбөрөө төлж барагдуулах шаардлагатай гэж үзэж байгаа тул дахин хөрөнгөжүүлэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна, ...“***” ХХК нь 2012-2019 оны цалин хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан ***, аж ахуйн нэгжийн орлогын албан ***, нэмэгдсэн өртгийн албан ***ын нийт 66,310,688.84 төгрөгийн албан ***ын өртэй байна. Иймд ***ын өрийг гаргуулж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
3. Анхан шатны шүүх хүсэлтийг хангаж, “***” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, ***ын өр 6,435,652 төгрөгийг гаргуулан ***т олгож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц ”***” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгчид шилжүүлж, 59,875,036.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
4. Нэхэмжлэгч *** давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “…хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг эцсийн шийдвэр болгон үнэлсэн нь шийдвэрт эргэлзэх, хуульд заасан бүх боломжийг ашигласан эсэх эргэлзээг төрүүлж байна. ***ын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-д *** төлөгч холбогдох ***ын хуулиар төлбөл зохих ***ын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”-д заасан *** төлөгчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх боломжийг хуулиар олгох нь буруу юм” гэжээ.
5.Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан үүргээ бүрэн биелүүлээгүйгээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
6.Монгол улсын дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2023/00001 дүгээр Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор “***” ХХК-ийг ямар компанитай гэрээ байгуулж, ажил, үйлчилгээ үзүүлсэн нь хэрхэн ашиггүй болсон, хэдий хэмжээний алдагдал хүлээсэн нь тодорхойгүй, хүсэлтэд заасан үндэслэлээ нотлоогүй байхад шүүх энэ талаар тодруулаагүй, …“***” ХХК 2017 онд бусдаас 47,900 ам.долларын авлагатай талаар шүүхэд мэдүүлж байсан байтал энэ талаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд тусгагдаагүй, хоёр шатны шүүх тодруулаагүй,...хүсэлт гаргагч “***” ХХК нь 2006 онд “***” ХХК нэртэйгээр байгуулагдаж, 2015 онд “***” ХХК болж нэрээ өөрчилсөн байх ба арилжааны зарим банкинд /***/ “***” ХХК нэрээр бүртгэлтэй хэвээр байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй….***ын өрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр ***ын Ерөнхий хуулиар зохицуулсан бөгөөд “***” ХХК нь санхүүгийн чадамжтай, үйл ажиллагаа нь хэвийн явагдах хугацаанд ***ыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй, улмаар үйл ажиллагаа нь зогссон гэх 2020 оны байдлаар мөнгөн хөрөнгө нь 97,178,000 төгрөг байсан нь Санхүүгийн тайлан шинжилгээ, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр тогтоогдсон, энэ нь ***ын өр төлбөрийг барагдуулах боломжтой байтал төлөөгүй үндэслэл шалтгаан тодорхойгүй байхад 2022 оны 01 сарын байдлаар дансанд 28,903.82 төгрөг байгаа гэх үндэслэлээр компанийг төлбөрийн чадваргүй гэж дүгнэсэн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт учир дутагдалтай, үндэслэл муутай байх ба шүүх энэ талаар тодруулаагүй гэж дүгнэн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 942 дугаар шийдвэр, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 96 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.
7.Анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэхээр хүлээн авснаас хойш 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 597 дугаар шүүгчийн захирамжаар дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр дахин А.Энхболдыг томилж шийдвэрлэсэн байх ба хэрэг гүйцэтгэгч 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг гаргаж шүүхэд ирүүлжээ.
7.1.Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д “…өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно”, 7 дугаар зүйлд дампуурлын хэрэг үүсгэх тухай нэхэмжлэлд тухайн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцуулах, төлбөрийн чадваргүй болсон гэж үзэх үндэслэл, түүний хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг тус тус тусгаж, холбогдох нотлох баримтыг хавсаргана гэж, хавсаргах баримтад тухайн хуулийн этгээдийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан, өөрийн хөрөнгийн жагсаалт, үнийн санал, нэхэмжлэгчдийн нэр, хаяг, нэхэмжлэгч тус бүрийн авлага буюу гаргуулах төлбөрийн хэмжээ, хариуцагчид төлбөртэй этгээдийн нэр, хаяг, төлбөрийн хэмжээ зэрэг хамаарахаар, улмаар шаардлагатай тохиолдолд шүүх хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нэмэлт нотлох баримтыг нэхэмжлэл, хүсэлт гаргасан этгээдээс шаардаж болно гэж тус тус заажээ.
7.2. Хэрэг гүйцэтгэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар дүгнэлтэд “***” ХХК-ийг ямар компанитай гэрээ байгуулж, ажил, үйлчилгээ үзүүлсэн нь хэрхэн ашиггүй болсон, хэдий хэмжээний алдагдал хүлээсэн нь тодорхойгүй, “***” ХХК-ийн 2017 оны бусдаас авах 47,900 ам.долларын авлагын талаар хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд тусгагдаагүй, хүсэлт гаргагч “***” ХХК нь 2006 онд “***” ХХК нэртэйгээр байгуулагдаж, 2015 онд “***” ХХК болж нэрээ өөрчилсөн байх ба арилжааны зарим банкинд /***/ “***” ХХК нэрээр бүртгэлтэй хэвээр байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.
7.3. “***” ХХК нь санхүүгийн чадамжтай, үйл ажиллагаа нь хэвийн явагдах хугацаанд ***ыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй, улмаар үйл ажиллагаа нь зогссон гэх 2020-2022 оны байдлаар мөнгөн хөрөнгө нь 97,178,000 төгрөг байсан нь Санхүүгийн тайлан шинжилгээ, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр тогтоогдсон, энэ нь ***ын өр төлбөрийг барагдуулах боломжтой, төлөөгүй үндэслэл шалтгаан тодорхойгүй байхад “…2022 оны 01 дүгээр сарын байдлаар дансанд 28,903.82 төгрөг байгаа” гэх үндэслэлээр компанийг төлбөрийн чадваргүй гэж дүгнэсэн хэрэг гүйцэтгэгчийн үндэслэл муутай, бүрэн бус дүгнэлт дахин гаргасан байна.
7.4. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд компанийн хөрөнгийн мэдээлэл бүрэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй, дампууруулах үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй, хуульд заасан гол урьдчилсан нөхцөл бий болоогүй байхад хэрэг гүйцэтгэгчийн үндэслэл муутай дүгнэлтийг үндэслэн “***” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
8.Нэхэмжлэгч ***ын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагын талаар: Нэхэмжлэгч Орхон аймгийн *** нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан ***ын өр төлбөрт 66,310,688.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх 59,875,036,8 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 210 дугаартай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр гэж дүгнэн дээрхи хэрэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.-д нийцсэн байна.
8.1.*** төлөгч холбогдох ***ын хуулиар төлбөл зохих ***ын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэгтэй, ***ын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд бүрэн төлөөгүй тул ***ын өр төлбөр 6,435,652 төгрөгийг *** ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Орхон аймгийн ***т олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
9.Иймд дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайханы шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/01667 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 5 дугаар зүйлийн 5.1.2., 33 дугаар зүйлийн 33.1.-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “***” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
Шийдвэрийн 3, 4 дүгээр заалтыг хүчингүй болгож, 5, 6, 7 дугаар заалтыг 3, 4, 5 дугаар болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар Орхон аймгийн *** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА